Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/305

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Бат-Орших, шүүгдэгч Г.*********, нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********ийн *********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410002690129 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эргүүлчин, Дотоодын цэргийн ********* ангийн шалган нэвтрүүлэх байрны жижүүр ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ********* дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, ********* 2066 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овогт *********ийн ********* /РД: *********/.       

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.********* нь 2023 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ********* цогцолборын ********* нэртэй шөнийн цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ пивоны шил шидсэний улмаас хохирогч Ц.*********гийн нүүрэнд онож биед нь баруун хөмсөг язарсан шарх, баруун дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.*********: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, тухайн өдөр юу болсныг мэдэхгүй, нэг залуу байсан, манай найзтай муудалцсан, миний араас цохих шиг болсон, эргээд харахад манай найзыг зодож байсан, тэгэхээр нь найзыгаа өмөөрсөн, тэгсэн хамгаалагч нь намайг цаашаа бол гээд намайг бороохойдоод байсан, тэгэхээр нь би гартаа барьсан байсан 2 ширхэг шар айрагний шилийг шидсэн, хохирол төлбөр төлөөгүй, хохирогч нэхэмжлээгүй, хохирогчтой уулзаад уучлал гуйсан, хамт хоол идсэн, дахиж ийм гэмт хэрэг, зөрчилд орохгүй, үг үйлдэл хоёроо хянаж явж чадна…” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тэгээд тэнд бүжиглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байхад текний тэнд зогсож байтал миний нүүр рүү хаанаас ч юм мэдэхгүй шил нисэж ирээд миний баруун хөмсөг рүү оносон бөгөөд удалгүй маш их өвдөж цус гарч эхэлсэн бөгөөд бид нарын хажууд хоёр үл таних эрэгтэй зодолдоод байхаар нь хамгаалагч нар нь удалгүй тус баарнаас гаргаад “*********” 1 давхрын үүд хэсэгт байж байтал удалгүй хамгаалагч нар нь миний нүүр рүү шил шидсэн залууг барьчихсан байсан...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн, 

 

Гэрч Ц.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...*********, Тулга бид гурав архи согтууруулах ундаа хэрэглээд бүжиглээд байж байсан тэгээд би тайзны урд бүжиглээд байж байтал гэнэт нэг гар орж ирээд миний хамар хэсэг рүү цохиод авсан бөгөөд хамраас маш их цус гарч байсан учир би хамраа бариад доош суусан тэгээд шууд манай найз ********* тухайн миний хамар руу цохисон гэх хүмүүс рүү намайг өмөөрч маргалдсан бөгөөд хамгаалагч нар хүрч ирээд ********* бид хоёрыг арагш бүжгийн талбайгаас холдуулах гээд арагш тэврээд авахад ********* гартаа байсан пивоны шилийг маргалдаж байсан залуучууд руу шидсэн тэгээд хэсэг хугацааны дараа тухайн шидсэн шил нь хажууд нь байсан үл таних эмэгтэйг оносон байсныг мэдсэн...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...найз *********гийн хамт байж байсан шөнийн 3 цагийн орчимд хар *********цастай өндөр туранхай залуу хамт явж байсан залуугийн хамт текэн дээрээс пиво аваад бүжгийн талбай руу явсан тэгээд тэр хар *********цастай өндөр залуу нь бүжгийн талбай дээр хоёр залуутай маргалдаад гартаа байсан 4 ширхэг пивоны шил авч шидээд байсан бөгөөд тэр шидсэн шилнүүдийн нэг нь текний хажууд байсан найз *********гийн нүүрэн тус газарт нь оносон бөгөөд удалгүй харахад *********гийн баруун талыг хөмсөг сэтэрч цус гараад байсан тэгээд удалгүй цагдаа дуудаж хэлтэс рүү авч явсан. Өндөр хар *********цастай залуу нь *********гийн нүүр рүү нь санаатайгаар шил шидсэн...” /хавтас хэргийн 20 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 12 дугаар сарын 23-аас 24-нийг шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо *********-н ********* бааранд Өнөбат, Тулга бид гурав архи согтууруулах ундаа хэрэглэж тэнд тайзан дээр бүжиглэж байтал ********* нь эргээд хартал нэг үл таних залуутай зодолдож байсан бөгөөд би тэр хоёрыг салгахад хамгаалагч хүрж ирээд намайг андуураад цахилгаан бороохойгоор цохиулсан тэгээд дараа нь *********тай гар зөрүүлж байсан үл таних залуу нь дахин ********* руу дайрч нүүрэнд нь 2-3 удаа цохиж байгаад *********гийн хамрыг хугалахад нэг үл таних эмэгтэй над дээр хүрж ирээд пивоны шил шидсэнээ чи миний хөмсгийг сэт цохичихлоо гэсэн...” /хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №851 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ц.*********гийн биед баруун хөмсөгт  язарсан шарх, баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 12 дахь тал/,  

- ********* зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13 дахь тал/,

- Шүүгдэгч Г.*********ийн *********ийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 40 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 45-49 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Г.********* нь 2023 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ********* цогцолборын ********* нэртэй шөнийн цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шар айрагний шил шидсэний улмаас хохирогч Ц.*********гийн нүүрэнд онож биед нь баруун хөмсөг язарсан шарх, баруун дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.*********гийн: “...Тэгээд тэнд бүжиглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байхад текний тэнд зогсож байтал миний нүүр рүү хаанаас ч юм мэдэхгүй шил нисэж ирээд миний баруун хөмсөг рүү оносон бөгөөд удалгүй маш их өвдөж цус гарч эхэлсэн бөгөөд бид нарын хажууд хоёр үл таних эрэгтэй зодолдоод байхаар нь хамгаалагч нар нь удалгүй тус баарнаас гаргаад “*********” 1 давхрын үүд хэсэгт байж байтал удалгүй хамгаалагч нар нь миний нүүр рүү шил шидсэн залууг барьчихсан байсан...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн, 

Гэрч Ц.*********гийн: “...*********, Тулга бид гурав архи согтууруулах ундаа хэрэглээд бүжиглээд байж байсан тэгээд би тайзны урд бүжиглээд байж байтал гэнэт нэг гар орж ирээд миний хамар хэсэг рүү цохиод авсан бөгөөд хамраас маш их цус гарч байсан учир би хамраа бариад доош суусан тэгээд шууд манай найз ********* тухайн миний хамар руу цохисон гэх хүмүүс рүү намайг өмөөрч маргалдсан бөгөөд хамгаалагч нар хүрч ирээд ********* бид хоёрыг арагш бүжгийн талбайгаас холдуулах гээд арагш тэврээд авахад ********* гартаа байсан пивоны шилийг маргалдаж байсан залуучууд руу шидсэн тэгээд хэсэг хугацааны дараа тухайн шидсэн шил нь хажууд нь байсан үл таних эмэгтэйг оносон байсныг мэдсэн...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн,

Гэрч Г.*********ын: “...найз *********гийн хамт байж байсан шөнийн 3 цагийн орчимд хар *********цастай өндөр туранхай залуу хамт явж байсан залуугийн хамт текэн дээрээс пиво аваад бүжгийн талбай руу явсан тэгээд тэр хар *********цастай өндөр залуу нь бүжгийн талбай дээр хоёр залуутай маргалдаад гартаа байсан 4 ширхэг пивоны шил авч шидээд байсан бөгөөд тэр шидсэн шилнүүдийн нэг нь текний хажууд байсан найз *********гийн нүүрэн тус газарт нь оносон бөгөөд удалгүй харахад *********гийн баруун талыг хөмсөг сэтэрч цус гараад байсан тэгээд удалгүй цагдаа дуудаж хэлтэс рүү авч явсан. Өндөр хар *********цастай залуу нь *********гийн нүүр рүү нь санаатайгаар шил шидсэн...” /хавтас хэргийн 20 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Г.*********ийн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 23-аас 24-нийг шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо *********-н ********* бааранд Өнөбат, Тулга бид гурав архи согтууруулах ундаа хэрэглэж тэнд тайзан дээр бүжиглэж байтал ********* нь эргээд хартал нэг үл таних залуутай зодолдож байсан бөгөөд би тэр хоёрыг салгахад хамгаалагч хүрж ирээд намайг андуураад цахилгаан бороохойгоор цохиулсан тэгээд дараа нь *********тай гар зөрүүлж байсан үл таних залуу нь дахин ********* руу дайрч нүүрэнд нь 2-3 удаа цохиж байгаад *********гийн хамрыг хугалахад нэг үл таних эмэгтэй над дээр хүрж ирээд пивоны шил шидсэнээ чи миний хөмсгийг сэт цохичихлоо гэсэн....” /хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны №851 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ц.*********гийн биед баруун хөмсөгт  язарсан шарх, баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт, ********* зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын *********ьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Ц.*********гийн эрүүл мэндэд учирсан баруун хөмсөгт  язарсан шарх, баруун дээд зовхинд цус хуралт хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.*********ийн түүнийг цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.*********ийн хохирогч  Ц.*********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Г.*********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Г.*********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, учруулсан байдал шүүгдэгчийн *********ийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин ********* болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*********гийн эрүүл мэндэд баруун хөмсөгт  язарсан шарх, баруун дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2410002690129 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.********* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Худ овогт *********ийн *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн *********ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч Г.*********т шийтгэсэн 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин ********* болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2410002690129 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.********* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.*********т урьд авсан *********ийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин ********* болтол шүүгдэгч Г.*********т урьд авсан *********ийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР