| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0060/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/57 |
| Огноо | 2024-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 13.6.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/57
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Ө.Манзушир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***-ын ***-д холбогдох 2316002240067 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ***, *** хүүхдийн хамт *** аймгийн *** сум, *** багийн *** дугаар гудамжны *** байр *** тоотод оршин суух хаягтай, урьд:
-Говь-Алтай аймаг дахь сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 163 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, *** овогтой ***-ын ***.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шөнийн 23 цагийн үед *** аймгийн *** сумын төв *** багийн *** тоот байрны буюу ***-ын гэрийн цонхыг цохиж нээн цонхоор орж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан хохирогч ***-ыг эхнэртэй яриулсангүй гэх шалтгаанаар зодож улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн гарын 1-р хуруунд шарх, баруун дээд зовхид цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн ***-гийн гэрт дамжин орж түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун шуу, зүүн сарвуу, зүүн бугуй, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргүүдэд хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч *** 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шөнийн 23 цагийн үед *** аймгийн *** сумын төв *** багийн *** тоот байрны буюу ***-ын гэрийн цонхыг цохиж нээн цонхоор орж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан хохирогч ***-ыг эхнэртэй яриулсангүй гэх шалтгаанаар зодож улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн гарын 1-р хуруунд шарх, баруун дээд зовхид цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн ***-гийн гэрт дамжин орж түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун шуу, зүүн сарвуу, зүүн бугуй, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:
Хохирогч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн үед ***-гийн хадам ээж *** *** сумын хөдөө мал малладаг, хүргэн ***-гийнд хэд хоносон. Тэгээд хөдөө явах гэж байхдаа надад *** архи дарс уугаад *** хоёр хоорондоо таарамжгүй, охин минь ер нь дарамтад байх юм, намайг хөдөөнөөс ирэх бүрд л тийм зүйл ажиглагдаад байна гэж надад ярьсан юм. ***-ын аав ***, ээж *** нартай багын найзууд *** нь 1-5 дугаар ангидаа, сургууль төгсөж ирээд манайд 7 жил байсан. Манайд байх хугацаандаа ***-тай танилцаж байр түрээсэлж гарч байсан юм. Тэгээд 2023 оны 11 сарын 23-ны орой ***-гийн эхнэр *** намайг утсаар *** ээжээ та хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа ***-гийн үүдний хаалгаар ороход *** зайл пиздаа минь гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гэрт нь ороход *** орон дээр куртик өмссөн уйлаад сууж байсан. *** ширээн дээр 0,75 гр ерөөл ихэнх талтай 1 шил архи, бүтэн кола ундаа тавьсан тамхи татаад сууж байсан. 3 настай охин, 1 нас 04 сартай хүү хоёр нь газарт орон дээр нүцгэн өөр хүн байгаагүй. Би ороод та нар минь юу болоод байна вэ? гэж суухад *** нь хадам аав намайг загналаа гэсэн юм тэгэхээр нь тийм юм надад битгий яриа, чи хадам аав тэглээ гээд эхнэр рүүгээ ааш авир гаргаж яадаг юм гэж хэлсэн.
Тэгээд би эгч нь ундаанаас нэг уучих уу гэж хэлээд ууж энгийн яриа үүсгэж сууж байгаад ***-ыг хоёр хүүхдээ хувцсыг өмсүүл, өнөө орой доо чи согтуу байна, би аваад явъя чи маргааш эрүүл болоод эхнэртэйгээ учраа ол гэж хэлээд бид нар гарсан юм. Тэгээд машинд суугаад явтал ***-ын утас нь дуугарч цаанаас нь эмэгтэй хүн ярьсан. Тэгтэл чи өнөө орой доо наанаа аргалаад байж байхгүй яасан юм гэхэд *** би зодуулаад байж чадахгүй гэж ярьсан. Тэгэхээр нь би хэн ярьсан юм гэхэд дүүгийнх нь эхнэр *** байна гэсэн. Тэгэхээр нь би чамайг *** зодсон юм уу гэхэд цохиж аваад зодсон гэж хариулсан. Тэгээд тэр шөнө манайд тэр 3 хоносон. Тэгээд маргааш өглөө нь *** над руу залгахаар нь өө *** сайхан амарсан уу гэхэд балай авгай минь *** яриулаадах гэхээр нь чи ***-ын өөрийнх нь утас руу залга би ажил дээрээ байна гэж хэлсэн. Тэгтэл өдөр над руу дахиад нэлээн согтуу ***-тэй яриулаадах гээд залгасан. Тэгэхээр чи согтуу яагаад хүн рүү залгаад байгаа юм гэхэд чи надад амьдрал заах юм уу гээд орилоод байхаар нь чам шиг юманд амьдрал заах уу гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд орой бас л залгаад байхаар нь утсаа аваагүй, *** та битгий утсаа ав, шал согтуу байна гэж хэлсэн. Тэгээд ах ***-ынд ороход өнөөдөр *** над руу дахин дахин залгаж ***-г яриулаад өгөөч гээд байна. *** танайд байгаа юм уу гэж асууж байсан. Тэгээд 23 цаг 25 минутад би гэрийнхээ нэг давхарт унтаж, *** 2 хүүхэдтэйгээ 2 давхарт бид 4 манайд байсан. Манай ах ***-ынх нөгөө талын хаалганд эхнэртэйгээ хоёулаа гэртээ байсан. Тэгтэл манай цонхыг хүчтэй ирээд цохиод байхаар нь хэн бэ? гэж асуухад би байна гэсэн. Тэгснээ цаашаа яваад өгсөн. Тэгээд хаалга цохихгүй байхаар нь яваад өгсөн юм байхдаа гэж бодоод байж байтал *** ханцуйгаа шамласан юм орж ирээд намайг орон дээр хөнжил нөмөрч хэвтэж байхад шууд толгой руу ирээд нүдчихсэн, тэгэхээр нь орны ирмэгээс татаад би босох гэтэл миний гар руу дэвсчхээд 2 давхрын шат өөд гүйсэн. Тэгэхээр нь би үүдний коридорт гарахад ах ***, бэргэн *** хоёр өөдөөс гараад ирэхээр нь та хоёр хаалга тайлж өгсөн юм уу гэхэд манай цонхыг цохиход манай цонх онгойж цонхоор нь орж ирээд ахыг цохиж унагаж, бэргэнг алгадаж манай руу орж ирээд намайг цохисон гээд яриад зогсож байтал *** түрүүлж, араас нь *** дагаж гарч ирсэн. Тэгээд коридорт эхнэрээ зодож, миний шанаа руу цохиж, баруун хөл рүү өшиглөсөн. Тэгээд ахын гарыг хазаж, таслан нь гэхээр нь тавиач чи гээд бид нар салгах гэж байтал *** гэх залуу орж ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тархи доргилт, баруун шуу, зүүн сарвуу, зүүн бугуй, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл учирсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 49-51 дүгээр тал/,
Хохирогч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай дүү *** манай хоёрынх нэг байранд нэг хаалгаар орж өөд өөдөөсөө харсан хаалгатай юм. Тэгтэл 2023 он 11 сарын 24-ний орой над руу *** залгаж, *** авгайгаа надтай яриулаатах гэхээр нь би гэртээ алга байна гэж хэлсэн чинь дахин дахин залгахаар нь би утсыг нь аваагүй. Тэгээд 2023 оны 01 сарын 25-ны орой 23 цагийн үед нэг хүн гэрийн хаалга нүдээд байсан тэгснээ манай цонхыг ирээд цохисон чинь цонх нээгдсэн чинь цонхоор орж ирж намайг цохиж унагаж, эхнэр цаад өрөөнөөс юу болж байна гээд гараад ирэхэд алгадчихаад манай хаалгаар гараад ***-ийнх руу орсон. Тэгэхээр нь эхнэр бид хоёр хувцсаа өмсөөд араас нь коридорт гаргахад *** гарч ирээд араас *** эхнэрээ дагуулж гарч ирээд Эхнэрээ цохиж өшиглөхөөр нь би боль гар гээд гэрээс түлхсэн чинь миний гарыг тасдана гэж хазах үед гаднаас *** орж ирж салгаж авч гарсан...хүний гэрт орж ирж зодсонд гомдолтой байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44 дүгээр тал/,
Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр *** гэртээ ууж ирчхээд намайг зайл гээд над руу агсраад байхаар нь би айгаад ***-г дуудсан чинь удалгүй ирээд манай руу явъя гэхээр нь би 2 хүүхдээ хувцаслаж аваад тэдний рүү явсан юм. Тэгээд тэднийд 2 хонож байхад араас *** утсаар гэртээ хүрээд ир гэхээр нь би архи чинь гарахаар очъё гэж хэлэхэд согтуу дахин дахин яриад байхаар нь зарим үед утсаа авахгүй байсан. Тэгтэл шөнө 23 цагийн орчим над руу дахин залгаж хүрээд ир гэхээр нь 2 хүүхэд унтаж байна өглөө очъё гэж хэлчхээд удалгүй байж байтал хаалга нүдэж байснаа пижигнэх чимээ гараад 2 давхар өөд хүн гараад ирсэн тэгтэл *** нэлээн ууртай орж ирээд намайг бос гэж хэлчхээд хүүхдээ унтаж байгааг харчхаад доошоо буцаад гүйхээр нь би араас хувцсаа өмсөөд буусан чинь бөөн хэрүүл орилоон болж байсан. *** ээжийг орж ирээд орон дээр хэвтэж байхад цохисон, *** ахын цонхоор орж ирээд *** ахыг цохисон гээд бөөн хэрүүл болж байгаад ***, ***, *** нар нь барилцаж аваад би салгах гээд хүч хүрэхгүй байж байтал *** орж ирж салгасан. Тэгээд цагдаа дуудсан иртэл нь явуулахгүй гээд ***, *** нар нь ***-тай зууралдаад байж байтал *** ***-ын гарыг хазаад тавихгүй байхаар нь *** салгасан..." гэх мэдүүлэг,/хх-ийн 53 дугаар тал/,
Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн орчим гэртээ байж байтал ***-гийн ээж *** над руу утсаар чи ***-гийн гэрт нь очоодох би хотод байна. *** хоолны хордлого болсон юм шиг байна бөөлжөөд байна гэнэ би нэг эмч найзаа дуудсан. Чи очоод дусал шингэн хийлгээдэх гэхээр нь би очтол *** гэртээ орон дээрээ хоолны хордлогод орсон гээд хэвтэж байсан. Гэтэл миний араас эмнэлэгт ажилладаг гээд нэг эрэгтэй хүн орж ирээд ***-д хордлого тайлах дусал хийчихээд тэр гарсан юм. Тэгтэл *** эхнэртэйгээ хэрэлдсэн чинь хадмууд ирээд эхнэр хүүхэд аваад явсан. Миний дугаарыг эхнэр болон хадмууд авахгүй байна гэж хэлээд миний утсаар ***, *** гэх хүмүүстэй яриад байсан. Тэгээд би гэр рүүгээ явлаа гээд гарах гэтэл манай хадмынх танай гэрийн зүүн талд байдаг юм би тэнд очоод бууя, 2 хүүхдээ үнсчхээд эхнэртэйгээ хэл амаа олчихвол хадмынд хононо гэсэн юм. тэгээд би ***-гийн гэрийн үүдэнд ***-г буулгачхаад байрныхаа зогсоол дээр машинаа тавьчхаад гэр рүү орох гэтэл хүмүүс орилж эрэгтэй эмэгтэй хүмүүс орилж чанга дуугаар хэрэлдээд байхаар нь би тэдний рүү гүйгээд очиход ***, ***, *** нар хоорондоо барьцалдсан байхаар нь ***-г чи яагаад настай хүмүүстэй хэрүүл зодоон хийгээд байгаа юм бэ гэж хэлээд цээжээр нь тэвэрч авч явах гэсэн боловч *** үснээс нь зулгааж *** нүүр, гар руу нь цохиод хацраас нь базтал *** зүүн гарын эрхий хурууг нь цус гартал хазсан. Би тухайн үед та нар чинь садан төрөл улс байж хэрүүл зодооноо болиоч гэхэд наад гөлгийг чинь өнөөдөр явуулахгүй ална гээд байсан. Гэтэл нэг нь цагдаа дуудлаа гэхэд *** зугтсан. Тэгтэл ***, *** нар надад *** манай гэрийн цонхоор орж ирээд ***-ыг эхэлж цохиж унагаад, намайг орон дотор цохиж өшиглөсөн гээд гараа үзүүлтэл зүүн сарвуу хавдсан байсан. *** гуайн нүүр нь хавдаж улайсан байсан. Би өмнө нь юу болсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг,/хх-ийн 55 дугаар тал/,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаартай “1.2. ***-гийн биед тархи доргилт, баруун шуу, зүүн сарвуу, зүүн бугуй, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. ***-гийн биед тархи доргилт, баруун шуу, зүүн сарвуу, зүүн бугуй, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт, /хх-ийн 64-65 дугаар тал/,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 307 дугаартай “1.2. ***-ын биед тархи доргилт, зүүн гарын 1-р хуруунд шарх, баруун дээд зовхид цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. ***-ын биед тархи доргилт, зүүн гарын 1-р хуруунд шарх, баруун дээд зовхид цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт, /хх-ийн 74-75 дугаар тал/,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн 26 дугаартай “1. 2. ***-гийн биед толгойн хуйханд үс халзарсан ором, зүүн шуу, зүүн өвдөг, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. 5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.." гэх дүгнэлт, /хх-ийн 84-85 дугаар тал/,
2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын 258 дугаартай "*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ***-д эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. *** нь хэрэг хариуцах чадвартай байна." гэх дүгнэлт,/ хх-ийн 92-95 дугаар тал/,
Хохирогч *** нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 138.000 төгрөг, хохирогч *** нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 153.000 төгрөгийг төлсөн төлбөрийн баримт /хх-ийн 31-34 дүгээр тал/,
Хохирогч ***, *** нараас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэх тэмдэглэл, /хх-ийн 35-38 дугаар тал/ зэрэг улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ***-гийн хүн байнга амьдрах орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, мөн дээрх хэрэг болсон цаг хугацаанд хохирогч нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн шинжийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжүүдийг хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ***-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***-гийн нийт эдлэх ялыг хэмжээг 950 (Есөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 (Есөн зуун тавин мянган) төгрөгөөр тогтоож, торгох ялыг 8 (Найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зэргийг шүүгдэгчид мэдэгдэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд 291,000 (Хоёр зуун ерөн нэгэн мянган) төгрөгийг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Шүүгдэгч ***-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***-ы нийт эдлэх ялыг 950 (Есөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 (Есөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан торгох ялыг 8 (Найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч ***-д мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд 291,000 (хоёр зуун ерөн нэгэн мянга) төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эрдэнэбаасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР