Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 104/ШШ2021/00055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............................................. тоотод оршин суух, ******* овогт Э.У /РД:............./-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: .................................................... тоотод оршин суух, ******* овогт Л.С /РД: /-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Э.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Стай 2017 онд анх танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүү Н.Т төрсөн. Бид 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тусдаа амьдрах болсон. Л.С хүүхдэдээ огт анхаарал халамж тавьж байгаагүй. Би хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг бөгөөд санхүүгийн туслалцаа хэрэгтэй болох үед Л.Саас тусламж гуйхад нэг ч удаа тусалж байгаагүй. Иймд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2017 онд Э.Утэй танилцаж, хамтран амьдарсан. Э.У нь зан харилцааны хувьд доголдолтой байсан учир цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Бидний дундаас 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүү Н.Т төрсөн бөгөөд миний төрсөн хүүхэд мөн. Э.Уийн нэхэмжилсэн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Л.Сд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.

 

Н.Т нь Л.Сын хүүхэд мөн эсэх дээр болон гэрлэлтээ  бүртгүүлээгүй асуудал дээр талууд маргаагүй, түүнчлэн гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.Тийн эцэг нь Л.С, эх нь Э.У болохыг хүүхдийн төрсний гэрчилгээнд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу баталгаажуулан, захиргааны аргаар бүртгэсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч Л.С хүлээх болохыг хуульд тодорхойлсон байна.

Иймд эхийн асрамжид байгаатай нь холбогдуулан хүү Н.Тийг эцэг Л.Саар нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Харин хүүхдийн эхийн асрамжид байгаа дээр маргаан үүсээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй, энэхүү шийдвэр нь зөвхөн хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэж байгаа болохыг дурдвал зохино.

 

Хариуцагчийн гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн тайлбарыг харгалзан хариуцагч Л.Сын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 37 030 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 37 030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Н.Тийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Саар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Ут даалгасугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 030 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 37 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин Н.Т болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ