Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Нид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй 

Прокурор Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр

           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нарыг оролцуулан хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/68 дугаар захирамжийг эс зөвшөөрсөн хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор М.Нид холбогдох эрүүгийн 1922002890142 тоот хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ажилтай гэх, ам бүл-, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: / Б овогт Мийн Н нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота приус” маркийн 12-37 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Дундговь аймгийн тоот хашааг дайрч хашааны дотор байсан монгол гэрийг цөмлөн орсны улмаас гэрт байсан иргэн Б.Оийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Нийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

       Хохирогч Б.О шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгч Ч.Энхбаяртай гэрээ байгуулж, давж заалдах гомдол болон давж заалдах гомдол гаргах  хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн тул хугацааг сэргээж өгнө үү гэсэн  хүсэлтийг  анхан шатны шүүхэд гаргажээ.

         Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.Оийн өмгөөлөгч Ч.Энхбаярын “давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж, буцааж шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгч Ч.Энхбаяр миний бие үйлчлүүлэгч Б.Од холбогдох Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах  гомдол гаргах хугацааг  сэргээлгэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 03 сарын 10-ны өдөр шүүн хэлэлцээд 2020/ШЗ/68 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзсаныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх захирамжийнхаа Үндэслэх нь: хэсэгт “Шүүгдэгч М.Нид холбогдох эрүүгийн 1922002890142 тоот хэргийн хохирогч Б.О нь Дундговь аймгийн тоот хаягт оршин суудаг болох нь /хх28/иргэний үнэмлэхний хуулбараар: Хохирогч Б.О нь 2019 оны 11 сарын 19-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө оршин суугаа хаяг” Дундговь аймгийн тоот” гэж мэдүүлсэн/хх-81: Хүсэлтэд хавсаргасан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 87 тоот албан бичигт “Б.О нь ам бүл -2 Баянзүрх дүүргийн 6-р хороо  тоотод түр оршин суудаг” гэж тодорхойлсон: Тус шүүхийн 2020.01. 29-ний өдрийн 2020/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолын хувийг хохирогч Б.Оийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын тоот хаягаар 2020 оны 02.13-ны өдөр шууданд хийж хүргүүлсэн болох нь шийтгэх тогтоолыг хүргүүлсэн тухай баримт, шуудангийн дардсаар: Тус шүүхэд 2020.01.29-ний өдөр явагдсан шүүх хуралдаанд өмгөөлөгч Ч.Энхбаяр гэх хүн оролцоогүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна. Үүнээс үзэхэд тогтоолыг хохирогчид түүний хаягаар хүргүүлснээс хойш давж заалдах гомдол гаргах хугацаа 2020 оны 02.27-ны өдөр дууссан ба энэ өдөр нь билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-н буюу ажлын өдөр байсан байна. Б.О нь Шүүхээс Дундговь аймгийн Баянжаргалан сумын оршин суух хаягаар явуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг мэдсэн даруйдаа 2020 оны 02 сарын 18-ны өдөр гардаж авсан болно. Өмгөөлөгч Ч.Энхбаяр миний хувьд анхан шатны шүүх хурал болоход Б.Од хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээгээгүй байсан бөгөөд 2020 оны 02 сарын 25-ны өдөр Б.Отай харилцан тохирч Давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцох “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан  давж заалдах гомдол гарган гомдлоо шуудангаар явуулах гэтэл шуудан короно вирус гарснаас Засгийн газраас хорио тогтоосонтой холбоотой хүлээн авахгүй хорио тавигдсаны дараа өг гэж хэлсний дагуу орон нутгийн авто тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалсан 2020 оны 03 сарын 03-ны өдөр явуулж 2020 оны 03 сарын 04-ний өдөр шүүхэд хүргүүлэхэд шүүх “давж заалдах гомдол гаргах хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Б.О нь одоогийн байдлаар хоёр том хүүхдийнхээ хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6-р хороо тоотод амьдарч байгаа.

Гомдол гаргах хугацаанд 2020 оны 02 сарын 23-ны 06 цагаас эхлэн 2020 оны 03 сарын 03-ны өдрийг хүртэл “Корона вирус өвчний улмаас “Засгийн газар”-ын шийдвэрээр орон нутгийн зам тээврийн зорчих хөдөлгөөнийг хаасантай холбоотой гомдлыг цаг хугацаанд нь хүргүүлзх боломжгүй болсон . Иймд давагдашгүй хүчинд автагдсан аргагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж “Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/68 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 4. ,6 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор  дүгнэлтдээ: “Хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн ямар хүндэтгэн үзэх шалтгаан байснаа нотлох баримтаар нотлоогүй, давагдашгүй хүчний улмаас хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Энэ үед харилцаа холбооны ажиллагаа хэвийн явагдаж байсан” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал: Хохирогч Б.О нь хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааны явцад   хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлдэггүй. Утас руу нь залгахад утсаа огт авдаггүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг танилцуулах гээд дуудахад ирдэггүй, шүүх хуралд оролцуулахаар шүүх хуралдааны зарыг шүүхээс мэдэгдэж чадаагүйгээс анхан шатны шүүх хуралдаан 1 удаа хойшилж байсан.

Анхан шатны шүүхээс шүүхийн шийтгэх тогтоолыг түүний хуулийн байгууллагад  өгсөн хаягаар явуулсан бөгөөд хохирогч нь хуулийн хугацаанд давж заалдах гомдлоо гаргаагүй, түүний  өмгөөлөгчийн дурьдаж байгаа давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх үндэслэл нь тодорхой бус байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ оны 20 дугаар шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг  хохирогч Б.Оийн өмгөөлөгч Ч.Энхбаяр  гаргажээ.

Өмгөөлөгч Ч.Энхбаяр нь давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийнхээ үндэслэлийг “ Тус улсад короно вирус өвчний улмаас Засгийн газрын шийдвэрээр орон нутгийн зам тээврийн зорчих хөдөлгөөнийг хаасантай холбогдуулан давж заалдах гомдлыг хугацаанд нь хүргүүлэх боломжгүй болсон. Шуудангаар явуулах гэтэл “Хорио тогтоосонтой холбоотой хүлээж авахгүй, хорио тавигдсаны дараа өг” гэсэн гэжээ. Короно вирус гэх амьсгалын замын гоц халдварт өвчин нь манай  улсад төдийгүй Олон улс оронд гарч, хүчтэй дэлгэрч байгаа бөгөөд  Монгол улсын Засгийн газраас “ Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх “ арга хэмжээ авсан  байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх  нь хуульд нийцнэ гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно. 

          Хэргийн материалыг бүхэлд нь судалж үзэхэд Шийтгэх тогтоолыг анхан шатны шүүхээс хохирогч Б.Од Дундговь аймгийн Баянжаргалан сумын  тоот гэсэн хаягаар “Монгол шууданд” 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хийсэн байна. /хх-203/ Хэрэгт хохирогчийн гаргасан давж заалдах гомдол болон гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж  байхгүйгээс   гомдлыг хэзээ хэн гаргаж , шүүхэд хэзээ хэнээс хүлээж авсан, гомдлыг ямар үндэслэлээр татгалзсан  зэрэг байдал нь  тодорхойгүйгээс  давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

         Хохирогч Б.Оийн өмгөөлөгч Ч.Энхбаяр шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан гэх бөгөөд /хэрэгт хүсэлт байхгүй/ шүүгч 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж буцаажээ.

        Хохирогчийн өмгөөлөгч нь шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1, 15.2 дугаар зүйл, 38.2 дугаар зүйлийн 4-т заасан эрхийнхээ хүрээнд гаргасан бөгөөд шүүх  хүсэлтийг хүлээн авах, хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд өмгөөлөгч Ч.Энхбаярын “Давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай” гомдол  үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв. .

Өмгөөлөгч Ч.Энхбаяр нь  анхан шатны шүүх хуралдаанд  оролцоогүй бөгөөд хохирогч Б.Од хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж,   давж заалдах гомдол гаргасан боловч “өмгөөлөгч нь тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсноо үйлчлүүлэгчийн бичгээр хүссэн хүсэлтээр баталгаажуулж,  шүүх, прокурор мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлдэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4-т заасныг хангаагүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

              

                     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/68 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
  2. Хохирогчийн өмгөөлөгч Ч.Энхбаярын “Дундновь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний  өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсүгэй.
  3. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай асуудлыг шийдвэрлээгүй тул магадлалд хэргийн оролцогч гомдол , прокурор эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

          

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                   Т.БЯМБАЖАВ