Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 104/ШШ2021/00147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ........................................................................................... тоотод оршин суух, ******* овогт Б.У /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ........................................................................................... тоотод оршин суух, ******* овогт Б.Б /РД: /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.У,

хариуцагч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Бтай 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас ******* охин Б.Ү, ******* охин Б.Ү нар төрсөн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Ү, Б.Ү нарыг миний асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид цаашдаа эвлэрч хамт амьдрах боломжгүй гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Утай 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас ******* охин Б.Ү, ******* охин Б.*******нар төрсөн. Би эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдрах чин хүсэлтэй байсан боловч ар гэрийн байдлаас болж том охиноо 3 нас хүртэл тусдаа амьдарсан. 2012 оны 09 дүгээр сараас эхлэн өөрийн гэсэн гэр оронтой болж хадмынхаа хашаанд амьдрах болсон. Б.У 2015 оноос эхлэн тоосгоны үйлдвэрт ажиллах болсон. 2016 оноос хойш зан араншин нь өөрчлөгдөж, шөнийн цагаар гэрээсээ гарч явдаг болсон. Үүнээс болж бидний дунд маргаан үүсэх болсон. 2020 оноос эхлэн Б.У өөр хүнтэй Өмнөговь аймагт амьдрах болсон бөгөөд саяхан төрсөн. Би хоёр охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Бид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  уг  нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

 

Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь гэрлэгчдийн хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байна. 

Б.Б, Б.У нар нь 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас ******* охин Б.Ү, ******* охин Б.Ү нар төрсөн,  хүүхэд Б.Ү, Б.*******нар нь одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах шалтгаан нь гэрлэгчид зан харьцааны хувьд таарамжгүй харилцаатай болсон, улмаар удаан хугацаанд тусдаа амьдарснаас болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн тусдаа амьдарсан хугацаа, Налайх дүүрэг дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн  эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болсон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно. 

Б.Б, Б.У нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжид үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, хүүхдийн асрамжийн талаарх гэрлэгчдийн тохиролцоо нь хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхдүүдийн тайлбартай нийцсэн зэргийг харгалзан охин Б.Ү, Б.*******нарыг эхийн асрамжид үлдээж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан Б.Ү, Б.*******нарыг сар бүр эцэг Б.Баар нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгч нь зарим шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 167 332 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 167 332 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Б.Б, ******* овогт Б.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Б.Ү, Б.*******нарыг эх Б.Угийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Ү, Б.*******нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Баар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Уд даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 332 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 167 332 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ