Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 104/ШШ2021/00209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............................................................... тоотод оршин суух, ******* овогт П.У /РД: /-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............................................................... тоотод оршин суух, ******* овогт С.Ц /РД: /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч П.У,

хариуцагч С.Ц,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: С.Цтай 2003 онд танилцаж, 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2004 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү У.О төрсөн. Бид хүүхдээ 4 нас хүртэл нь тус тусдаа амьдарч байсан бөгөөд 2008 оноос эхлэн салсан. Бид хамт нэг гэрт амьдрах боломжгүй болсон учир салсан. Би хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг, С.Ц Налайх дүүрэгт ажиллаж амьдарч байсан тул бид хамт нэг гэрт амьдарч үзээгүй, мөн хамт амьдрах боломжгүй болсон учир салсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү У.Оыг миний асрамжид үлдээж өгнө үү .

Одоо бид тус тусын амьдралтай болсон тул эвлэрч амьдрах ямар ч боломж байхгүй. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Бидний дунд хуваах эд хөрөнгө байхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003 оны 11 дүгээр сараас эхлэн П.Утай үерхэж эхэлсэн. Бид дотуур байранд хамт амьдарч байсан. Хүүхдээ төрүүлсний дараа буюу 2005 оноос эхлэн хамт амьдарч үзээгүй. Би хааяа Шарын голд ажил дээр нь очиход надад гар хүрдэг байсан. Мөн хүү бид хоёрыг огт хайхардаггүй байсан. Тэгээд бид салах болсон. Би хүүхдээ 16 нас хүртэл өсгөж, хүмүүжүүлсэн. Би гэрлэлтээ цуцлуулах, мөн хүүхэд маань аавтайгаа хамт амьдарна гэсэн тул хүүхдээ аавынх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.У нь хариуцагч С.Цд холбогдуулан  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

 

П.У, С.Ц нар нь 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2004 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү У.О төрсөн, хүү У.О нь одоо эцгийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь хувийн таарамжгүй харилцаа, 14 жил тусдаа амьдарснаас болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, эхнэр, нөхрийн 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдүүдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно. 

П.У, С.Ц нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжид авах шаардлагатай хариуцагч маргаагүй, мөн хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхэд нь эцгийн хамт амьдрах болохоо илэрхийлсэн тул хүү У.Оыг эцгийн асрамжид үлдээж байна.    

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

Зохигч нь хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт П.У, ******* овогт С.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү У.Оыг эцэг П.Уын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.БАДРАХ