Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2016/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

улсын яллагч Д.Эрдэнэсоёл,           

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

хохирогч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт *******ыг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хялбаршуулсан журамаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:       

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

******* нь 2016 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Улаанбаатар хотоос ирж явах замдаа иргэн *******тай хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтэнг яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...******* чи зузаан цамц өмсөхгүй, хүргэн ахдаа намайг үл тоон 2 хүнтэй явна гэж хэллээ гээд уурлаад бид 2 маргаад яваад байсан. Тэгсэн ******* замдаа Төв аймгийн ******* сумын дэлгүүрээс 0.75 литрийн “Сархад” нэртэй шил архи аваад замдаа ганцаараа уугаад яваад байсан... Тэгээд согтчихоод хэрүүл нэхээд Булган аймгийн нутаг “*******” цайны газруудыг өнгөрөөд явж байсан чинь зодох гээд байхаар нь машинаа зогсоолгоод буугаад зугтаасан тэгээд машины арын суудал дээр орж ирээд суусан чинь миний араас орж ирээд шууд гараараа нүдэж эхэлсэн. Миний хамраас цус гараад болиоч гэсэн чинь тоохгүй зодоод байсан. Тэгээд найз нь боль гээд салгасан. Бид нар хотоос аажуу гарсан тул замдаа оройтчихоод машиндаа нэг хоноод өглөө 09 цагийн үед хөдлөөд “ ” сумын нутагруу орж ирж явтал ******* дахиад хэрүүл нэхээд машин зогсоосон. Тэгсэн машин барьж явсан найз нь болиоч гэхэд чи хувийн амьдрал руу орлоо гээд хоорондоо барилцаж аваад зодоон хийсэн. Тэр хооронд нь би явган зугтаасан чинь араас машинтай ирээд намайг зодсон ба хамт явсан найз нь алга болсон байсан. ******* намайг гол дээр авч очоод үргэлжлүүлэн зодсон. Тэгэхдээ миний үснээс атгаад чамайг алчихъя гээд голын усруу дүрээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-37/,

Гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...******* найз охин тайгаа маргалдаад, ярьж байгаа зүйл нь хардаад байх шиг байсан. Тэгээд ыг ганц хоёр цохиод авсан. Би боль гэсэн чинь чи юу юм, битгий хувийн амьдралд оролцоод бай, эсвэл та 2 хамааралтай юм уу гэх зэргээр надтай хардаад эхэлсэн. Тэгээд би 300 орчим км яваад ядраад байхаар нь машинаа зогсоогоод унтсан тэр үед ын дух нь халцраад, хамар нь хөхөрснөөс өөр нэг их гэмтэл байгаагүй. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө явсаар байгаад 10 цагийн үед Өвөрхангай аймгийн цаад талд байх “Онги” гол дээр ирээд зогсоод *******ыг сэрээсэн чинь архи нь гараагүй байсан. Тэгээд дахиад тэр 2 маргалдаж байгаад ******* чулуу аваад шидсэн чинь чулуу нь ыг оноогүй машиных нь арын цонхыг оноод хагалчихсан... Тэгээд Өвөрхангай аймгийн сум ороход 30 орчим км дутуу байхад намайг машинаа зогсоо гэсэн тэгэхээр нь зогссон чинь бууж ирээд “чи яах гээд байгаа юм, энэ машинаас зайл” гээд намайг цохисон... Бид 2 барилцаж аваад харилцан зодоон хийсэн. Гэхдээ нэгэндээ нэг их гэмтэл учруулаагүй, тэр үед зугтаагаад явчихсан байсан... Би ерөөсөө тусламж дуудъя гэж бодоод машин заманд ойролцоо нэг айлруу явган очоод эхнэрлүүгээ утасаар яриад ирээд аваадах гэсэн тэгээд буцаад замруу орсон чинь *******, 2 машинтайгаа алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 40-42/

Гэрч ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө 11 цагийн үед ийн эхнэр нь надруу залгаад надруу ярьлаа Өвөрхангай аймгийн сумын цаахан талд байна, хамт явсан ******* гэдэг залуу нь согтуу явахгүй байна гэж хэллээ гэхээр нь ийн машиныг би бариад, ийн эхнэр, манай эхнэр бид яваад 14 цагийн үед сум өнгөрөөд явж байтал замын машинаас буугаад ирсэн. Тэгээд ийг аваад юу болсон талаар асуусан чинь ******* согтуу найз охинтойгоо маргаад зодоод явахгүй байна гэж хэлсэн. Тэгээд цааш яваад байгаа газар нь очсон чинь машиных нь арын тээш онгорхой, акумлятор нь суусан, ард шил нь хагарсан байж байсан. ын нүүр нь хавдаад хөхөрчихсөн уйлаад явж байсан. Тэгээд бид нар очоод би *******ыг аваад машинруу нь яваад , эхнэртэйгээ ыг аваад сумын эмнэлэг рүү явцгаасан...Нааш ирж явах замдаа юу болсон талаар аас асуухад хүргэн ахтай хардаад намайг зодчихлоо гэж байсан... гэх мэдүүлэг /хх-н 43-44/,

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим аймгийн төврүү гэдэг залуугаар машинаа бариулаад явсан. Тэгээд замдаа ******* сум ороод нэг шил 0.75 литрийн “Сархад” нэртэй архи худалдаж аваад би ганцаараа уугаад явсан. Бид нар 2 хоног нойргүй явсан болохоор архиндаа амархан согтсон байсан. Нэг сэрсэн чинь голын хажууд хоносон бололтой байж байсан. Тэгээд би босоод ирсэн чинь чи чинь ийм зантай залуу байсан юм уу агсам тавиад явуулахгүй юм гэж байсан. Тэгээд машинд орсон чинь ууралчихсан байсан. Миний ууж байсан архины тал үлдсэн байхаар нь ийг хувааж ууя гэсэн чинь машин барьж яваа гээд уухгүй байсан. Тэгээд би ганцаараа уугаад согтсон байсан. Үнэндээ би юу болсныг мэдээгүй. Нэг сэрсэн чинь чинь бид 2 зууралдаад байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 13-ны өдрийн 472 тоот актын: ын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацар, хамар, эрүүний зүүн хэсэг, зүүн сарвуу, шилбэний зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацар, хамар, эрүүний зүүн хэсэг, баруун тохой, шуу, зүүн бугалга, тохой, шуу, сарвуу, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун тохой, зүүн сарвуунд шалбарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 51-52/,

-Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай санал хүргүүлэх тогтоол, шүүгдэгч, хохирогчийн хүсэлт /хх-ийн 2-4/

-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг /хх-ийн 20-32/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-16/,

-хохирогч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/,

-Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-н 57-58/,

-*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 73/,

-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын 2016.09.19-ны өдрийн 724 тоот албан бичиг /хх-72/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-79/,

-Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 01 сарын 28-ны 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 82-86/,

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 92/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Улаанбаатар хотоос ирж явах замдаа иргэн *******тай хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, шүүгдэгч, хохирогч нар хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******ын хохирогч *******ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнд энэ зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* болон хохирогч ******* нар нь хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан, шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохиролын талаар маргаангүй байх ба хэргийн зүйлчлэлийн хувьд хялбаршуулсан журамаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах хэргийн харьяалалд хамаарах учир шүүх хялбаршуулсан журмаар хэрэгийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Прокурорын санал болгосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 960.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах тухай ялын төрөл, хэмжээг шүүгдэгч болон хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байна.

*******т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалыг харгалзан ял шийтгэл оногдуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 48-76 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг харуулсан 4 ширхэг гэрэл зураг, хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан 20 ширхэг гэрэл зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Торгуулийн ялын биелэлтийг хангах үүднээ эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 23-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298, 418 дугаар зүйлийн 418.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

            ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар *******ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 48-76 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг харуулсан 4 ширхэг гэрэл зураг, хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан 20 ширхэг гэрэл зургийг хэрэгт уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын дундын өмчлөлийн 3 тал хашааг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 05-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ