Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 118/ШШ2022/0017

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.

Хариуцагч: 

  1. Завхан аймгийн
  2. Завхан аймгийн , газар
  3. Завхан аймгийн хэлтэс
  4. Улиастай сумын
  5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.
  6. Гуравдагч этгээд

Хариуцагч нарт холбогдох газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******сүрэн, , газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С., Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч., түүний өмгөөлөгч Б. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т. нь Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаартай захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 252 дугаартай захирамжийн Ч.д холбогдох хэсэг, хэлтсийн дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн Засаг даргын 2012 оны 180, 252 дугаартай захирамжуудаар баталгаажуулсан газрын кадастрын хэмжилтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Ч. нь Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаартай захирамжийн хавсралтаас Т.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Т.т олгосон 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах бие даасан шаардлага тус тус гаргажээ.

2. Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т. нь Завхан аймгийн Улиастай сумын багийн ******* хэсгийн ******* тоот хашааг 1994 оноос хойш тасралтгүй эзэмшиж байгаад 1999 онд анх газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч, гэрээ байгуулан эзэмшиж байсан бөгөөд 2009 онд Завхан аймгийн Улиастай  сумын Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 159 тоот захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар  700м газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрээг Завхан аймгийн Улиастай сумын Газрын асуудал эрхэлсэн Б.тай байгуулсан. Түүнээс хойш 2012 онд Улиастай сумын багийн ******* хэсгийн айлуудын эзэмшлийн газрыг тухайн эзэмшиж байгаа иргэдэд нь өмчлүүлэх асуудал яригдаж миний бие газар өмчлөх тухай хуулийн дагуу холбогдох баримтыг бүрдүүлэн өгсний дагуу Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн захирамжийн хавсралтын 253-т тухайн газрыг надад өмчлүүлэх тухай шийдвэр гарч байсан. Түүнээс хойш газрын гэрчилгээгээ хөөцөлдөж аваагүй байж байгаад 2021 оны 12 дугаар сард газрын гэрчилгээ авахаар үл хөдлөх хөрөнгийн газарт хандахад тухайн газар дээр хүнд давхар олгогдсон байгаа учир гэрчилгээ авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Би гайхаад Засаг даргын газар олгосон захирамжийг харахад манай газрыг Ч. гэх хүнд давхар олгосон  байсан тул 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр д хандан Ч.д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн өргөдөл гаргаж өгсөн боловч 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирүүлсэн. Миний хувьд тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж байгаад өмчилж авсан. Гэтэл тухайн газарт огт байгаагүй хүнд давхар өмчлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаартай захирамжийн Ч.д холбогдох хэсгийг  хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... гуравдагч этгээд Ч. нь уг газрыг 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаартай захирамжаар эзэмшээд газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, мөн гэрчилгээ олгосон газрын кадастр хийгдсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаартай захирамжийн Ч.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газраас олгосон дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, мөн Засаг даргын 2012 оны 07 сарын 02-ны өдрийн 180, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаартай захирамжуудаар Ч.д холбогдуулж баталгаажуулсан газрын кадастрын хэмжилтийг тус тус хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн. Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаартай захирамжийн Ч.д холбогдох хэсгийг хүчингүй болгох дараах үндэслэлүүд байна. Нэгдүгээрт, Засаг даргын захирамж нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 49 дүгээр тогтоолыг үндэслэж гарсан. 49 дүгээр тогтоол нь тухайн газраа он удаан жил эзэмшсэн иргэдэд газрыг нь өмчлүүлэх гэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан. Энэ төлөвлөгөөний дагуу Т. 1994 оноос хойш тухайн газарт байсан. 1999 оноос хойш эзэмших гэрээ, гэрчилгээ байгаа учраас энэ дагуу Т.т олгосон нь үндэслэлтэй байна. Ч. Товцог багийн тоот хаягтаа амьдарч ирсэн. Хаягийн өөрчлөлт огт хийлгэж байгаагүй. Тэгэхээр Завхан аймгийн Улиастай сумын багийн нэгдэл дундын хэсэгт огт оршин сууж байгаагүй болох нь нотлогдож байна. Тийм учраас Ч.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлтэй. Мөн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гуравдагч этгээд нь гаржийг өмч хувьчлалаар 25 ширхэг хувьцаагаар авсан гэж тайлбарлаад байна. Гуравдагч этгээдийн гаржийг хувьчилсан, эзэмшсэн, өмчилсөн эрхэнд Т. гэдэг хүн халдаагүй. Гаржаа буулгах тэндээ байлгах эсэх нь Ч.гийн өөрийнх нь эрхийн асуудал учраас гарж хувьчилсан асуудалтай холбогдуулж Т.ийн газар өмчлөх эрхийг зөрчиж болохгүй. Засаг даргын 180 дугаартай захирамжийн хавсралтад Ч.гийн нэр орсон нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 49 дүгээр тогтоолд заасан Т.ийн эрхийг, тогтоолын үндэслэлийг зөрчиж байна. Тийм учраас энэ захирамжийг хүчингүй болгох, Ч.д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Мөн тухайн газрын хууль ёсны өмчлөгч нь Т. гэдэг хүн байсаар байтал 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаартай захирамжаар Ч. газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан газрын хэмжилтийг хийлгэсэн байдаг. Тийм учраас Ч. кадастрын хэмжилт хийлгэсэн нь үндэслэлгүй байх тул кадастрын хэмжилтүүдийг нь хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Өмч хувьчлал гэж яриад байна. Тэгвэл өмч хувьчлалаар яг юуг хувьчилж авсан бэ гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шинжлэн судалсан нотлох баримтаас харахад Жинд хоршооны хувьчлалаар 9 машины гаржийг , гэх мэт хүмүүст олгосон. Олгосон хувьцааг нь Ч.д шилжүүлсэн талаар бэлэглэлийн гэрээг шинжлэн судалсан. Тэгэхээр эндээс гарж нь Ч. гэдэг хүнийх болох нь харагдаж байна. Гэхдээ гаржаар далимдуулж тухайн хүний эзэмшиж байсан газрыг авна гэдэг үндэслэлгүй. ... Хавтаст хэрэгт байгаа аймгийн архивын тасгийн тодорхойлолт дээр захирамжид Т.т холбогдох хэсэг байхгүй байна гэж тодорхойлолт өгдөг. Тэр захирамж нь хавтаст хэрэгт авагдаагүй учраас энэ тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мөн тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Б. гэдэг хүний талаар яригдаж байна. Т.ийн тухайд газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээг Б.тай байгуулсан байдаг. Б. төрийг төлөөлж байгаа учраас гэрээг хуурамчаар байгуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч нар тухайн үед нэг тийм юм болж байсан, хэн нэгний хариуцлагагүй үйлдэл байсан байх, гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2009 оны 159 дугаартай захирамжийн хавсралтад Т.ийн нэр байхгүй байна гэж байна. Гэтэл энэ захирамжаар 50 иргэнд газар өмчлүүлсэн байтал хавсралтад нь 44 иргэнд газар өмчлүүлсэн байдаг. Үлдсэн 6 хүн хаачив, энэ хэний буруутай үйлдэл юм бэ? гэхэд Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн ажилтны хариуцлагагүй үйлдлээс болсон байх гэж хэлсэн байна. Ийм нөхцөл байдлууд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаартай захирамжийн Ч.д холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаартай захирамжаар баталгаажсан кадастрын зураг хэмжилтийг тус тус хүчингүй болгож өгнө үү. Мөн гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******сүрэн болон , газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улиастай сумын Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 159 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Улиастай сумын багийн нэгдэл дундын ******* тоотод байрлах 700 м2 газрыг иргэн Т.т эзэмшүүлж тоот гэрчилгээ бичиж олгосон байна. Улиастай сумын Засаг даргын 2009 оны 159 дүгээр захирамж дээр Т.ийн нэр дурдагдаагүй байна. Аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамжаар Т., Ч. нарт тухайн газрыг давхардуулан өмчлүүлсэн байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчиж тухайн газрыг өмчлүүлсэн байна. Тухайн үед аймгийн ар ажиллаж байсан Я. нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэсэн заалтыг зөрчсөн байна. Улиастай сумын Засаг даргын 2012 оны 180 дугаар захирамжаас Т.т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Завхан аймгийн Улиастай сумын баг, ******* хэсэг, 2/12 тоот хаягт байршилтай 1421 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2012 оны 08 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэн Ч. /ию/ нь Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамж, тоот нэгж талбарын дугаар бүхий өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэж газар өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг олгосон байна. Иргэн Т.ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  дараах тайлбарыг гаргаж байна. Завхан аймгийн Улиастай сумын баг, ******* хэсэг, 2/12 тоот газар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.2-д "газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын Кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт" 13.5.3-д “тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүний олгосон гэрчилгээ" 13.5.7-д "өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар" заасан нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргана гэж тус тус заасан байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байх тул иргэн Ч. /ию /-д олгогдсон эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй газар өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иймд уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улиастай сумын багийн Даянгийн хэсгийн 7 дугаар гудамжны тоотод байрлах 700 м2 газрыг Улиастай сумын Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 159 дүгээр захирамжаар дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Т.т эзэмшүүлсэн гэх боловч уг захирамжид иргэн Т.ийн нэр дурдагдаагүй байдаг. Тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Б. нь уг гэрчилгээг олгосон байдаг. Иймд Т.т олгогдсон дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр гэрчилгээ биш тул Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчиж тухайн газрыг өмчлүүлсэн байна гэж үзэж байна. Тухайн үед аймгийн Засаг даргын албан тушаалыг гүйцэтгэж байсан Я. нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т иргэнд  газар өмчлүүлэх эрх бүхий иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ.

7. Гуравдагч этгээд Ч. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бие даасан шаардлагадаа: Миний бие нэхэмжлэгч Т.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Тухайн маргаан бүхий Улиастай сумын багийн ******* хэсгийн ******* тоот хашааны газар нь анх ******* үйлдвэрийн 8 машины гаршийг 1997 онд Жинд хоршооны хөрөнгөнөөс өмч хувьчлалаар гийн гэх хүнээс *******ын ******* нь ягаан тасалбараар худалдаж аваад 2007 онд нөхөр Д. болон түүний эхнэр Ч. бид хоёрт бэлэглэхээр болж 2010 онд Улаанбаатар хотоос Завхан аймагт ирэхдээ бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлэн өгсөн. Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 07-р сарын 02-ны өдрийн 180 дугаартай захирамжийн хавсралтаар 1421 м2 газрыг өмчилж аваад Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 11-р сарын 05-ны өдрийн 252 дугаартай газар өмчлүүлэх тухай захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай захирамжаар 1832 м2 газар өмчлөх болж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ авсан. 2005 оны орчим буюу М.оос манай нөхөр Д. болон бид хоёрт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгөхөөс өмнө Т. нь тухайн граш хашааны сахиул байсан. Граш, хашааны газрыг шилжүүлж авах үеэр сахиул хийж байсан Т.ийг М. нүү гэхэд Т. нь "одоо шууд очиход буух хашаа байхгүй тул дараагийн шилжүүлж авах хүнтэйгээ уулзуулаад өгөөч” гээд надтай уулзахад манай ангийн хүүхэд байсан тул буух хашаагаа олтол байж байхгүй юу гэж зөвшөөрсөн. Ингээд 2010 оны үед Т. нь грашийн тавцан нурууны модыг түлээд байсан тул одоо нүү гэсэн шаардлагыг тавихад нүүгээд явсан. Миний хувьд Т. гэдэг хүн Улиастай сумын багийн нэгдэл дундын хэсгийн ******* тоот хашааны газрыг хуульд заасан үндэслэл журмаар нь өмчилж аваагүй байж хууль ёсны өмчлөгч Ч. надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хууль бус юм. Би аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаартай захирамжийн хавсралтаас Т.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгохыг Улиастай сумын д даалгах шаардлага гаргасан гэв.

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд нэгдүгээрт, аймгийн Засаг даргын 2012 оны 07 сарын 02-ны өдрийн 180 дугаартай захирамжийн хавсралтаас Т.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хоёрдугаарт, Улиастай сумын газрын даамлаас бичиж өгсөн 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгохыг сумын д даалгуулах шаардлага гаргасан. ... Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 49 дүгээр тогтоол болон 2012 оны 180 дугаар захирамжид тухайн газар оршин сууж байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүлнэ, оршин сууж байсан иргэн нь Т. гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Гэхдээ энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр газар эзэмших эрхтэй. Ингэхдээ тухайн газрын эзэмшигч нь хууль ёсны бөгөөд шударга эзэмшигч байх ёстой. Т.ийн хувьд тухайн газрыг яаж олж авсан нь тодорхойгүй байдаг. Гуравдагч этгээдийн тайлбарлаад байгаа Т. нь сахиулаар ажиллаж байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Т. нь М., Ч. нарын зөвшөөрлөөр тухайн хашаанд амьдарч байснаас өөрийн эзэмшлийн өөрийн хөрөнгө дээрээ байгаагүй. Ч. гуай тухайн газрыг өмч хувьчлалаар өмчлөх эрхийн ягаан тасалбараар бэлэглэлээр авснаар тухайн грашийг газрыг эзэмшигч болсон. Дараа нь кадастрын зураг хийлгэж өмчилсөн. Т.ийн зүгээс гаргаж өгсөн гар зургийг баталсан өөр ямар нэг баримт байхгүй учраас хууль ёсны баримт гэж үзэх хэцүү. Тийм учраас Т. нь Ч.гийн өмчилж байгаа 1832 м кв газарт 700 м кв өмчилж байсан гэдэг нь үндэслэлгүй байна. 1999, 2009 оны гэрчилгээ олгосон захирамжид 1996 оны 2 захирамжийг дурдсан байдаг. Энэ 2 захирамжийг архиваас шүүж үзэхэд Т.тай холбоотой хэсэг байхгүй гэдэг талаар тодорхойлолт ирсэн. Мөн уг захирамжуудыг тодорхойлолттой хамт хавсаргаж ирүүлсэн нь хэргийн материалд хавсаргагдсан байгаа. Тэгэхээр 1999 оны захирамжид Т.т газар олгох асуудлыг шийдвэрлэсэн зүйл байдаггүй. Харин 2009 онд иргэдэд газар эзэмшүүлсэн боловч Т.ийн нэр байдаггүй. Тийм учраас энэ гэрчилгээ, гэрээ хууль бусаар байгуулагдсан байна. Энэ бол тухайн үеийн газрын алба, газрын даамлын хариуцлагагүй үйлдлээс болсон гэж үзэж байна. Мөн Т. сахиул хийж байсан нь тодорхойгүй гэж байна. Т. сахиул хийж байсан талаар Ч. гуай хэлсэн. Мөн хэргийн газар үзлэг хийж байх явцад ч энэ талаар хэлсэн байдаг. Энэ нь өөрөө энэ хэрэгт хамааралгүй боловч эрх зүйн үйл явдлын хувьд Т. гэдэг хүн энэ газрыг хуульд заасны дагуу эзэмшиж, өмчилсөн эсэх эргэлзээтэй учраас Т.т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн бие даасан шаардлага гаргасан. Мөн Газрын тухай хуульд заасны дагуу нотлогдсон тохиолдолд газрыг эзэмшүүлэхээс амьдарч байгаа гэдэг үндэслэлээр эзэмшүүлэх боломжгүй. Энэ нотлогдсон байдлыг тодруулахгүйгээр 180 дугаар захирамжаар Т.т 700 м кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус учраас хүчингүй болгож өгнө үү гэж бие даасан шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

9. Гуравдагч этгээд “*******” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*******” ХХК-ийн Завхан салбарын Төв тооцооны төвөөс "*******" ХХК, иргэн Ч. нар нь 2021 онд 31******* дугаартай Зээлийн гэрээ, БГ ******* дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулан 50,000,000 (Тавин сая) төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлийн барьцаанд бусад нэр бүхий болон Ч.гийн өмчлөлийн ******* улсын бүртгэлийн дугаартай Завхан аймгийн Улиастай сум, баг, ******* хэсэг ******* тоот хаягт байршилтай нэгж талбарын тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1832 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Банкны барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд уг хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т хэсэгт "эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж заасан байдаг. Газрын өмчлөгч Ч. болох нь гэрчилгээ, мөн лавлагаагаар тогтоогдсон тул зээлдүүлэгч “*******” ХХК нь түүнийг өмчлөгч гэж үзэж Зээлийн болон Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг барьцааны бүртгэлийн талаар нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нэг тал нь буруу ташаа гэж эсэргүүцээгүй, шүүхээр маргаагүй. Иймд ******* нь барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан шударга барьцаалагч гэж үзэж байгаа тул Зээлийн гэрээний төлбөр дуусах хүртэл уг газрыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргааны улмаас хууль ёсоор барьцааны эрхийг олж авсан “*******” ХХК-ийн хууль ёсны эрх, эрх ашиг зөрчигдөх ёсгүй болохыг харгалзан үзэхийг шүүхээс хүсч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т. нь Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаартай захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 252 дугаартай захирамжийн Ч.д холбогдох хэсэг, хэлтсийн дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн Засаг даргын 2012 оны 180, 252 дугаартай захирамжуудаар баталгаажуулсан газрын кадастрын хэмжилтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Ч. нь Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаартай захирамжийн хавсралтаас Т.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Т.т олгосон 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах бие даасан шаардлага гаргасан байна.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Т.ийн Завхан аймгийн д холбогдуулж гаргасан “2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаартай захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 252 дугаартай захирамжийн Ч.д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1 Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 159 дүгээр захирамжаар 700м2 газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаад Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаар захирамжийн 253 дахь хэсэгт зааснаар өмчилсөн. Миний өмчилсөн газрыг Ч.д давхар өмчлүүлсэн нь хууль бус гэж, Хариуцагчийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т.т газар эзэмшүүлсэн Улиастай сумын Засаг даргын 2009 оны 159 дүгээр захирамжид Т.ийн нэр дурдагдаагүй ба аймгийн Засаг даргын 2012 оны 180 дугаар захирамжаар Т., Ч. нарт тухайн газрыг давхардуулан өмчлүүлсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг зөрчсөн гэж маргаж байна.  

3.2 Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжийн Ч.д холбогдох хэсэг нь нэхэмжлэгч Т.ийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах үндэслэлүүдээр зөрчөөгүй байна.

3.3 Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 180 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтууд, Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 7 дугаар хуралдааны 49 дүгээр тогтоолоор баталсан “сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г үндэслэсэн байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн, 5.1.1-д “газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах”, 5.1.2-т “иргэнд ... газар өмчлүүлэхдээ ..., сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, ... тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох” гэж газар өмчлүүлэх зарчим, үндэслэлийг, 12 дугаар зүйлийн 12.1.3-т аймгийн нь “аймгийн төвийн сумын Засаг ... даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 7 дугаар хуралдааны 49 дүгээр тогтоолоор баталсан сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр багт иргэдийн одоо эзэмшиж буй 1.4 га газрыг өмчлүүлэх гэж тус тус заасан байна.

3.4 Нэхэмжлэгчийн хууль ёсоор өмчилсөн гэж маргаж буй газарт байрлах 6 машины гаржийг иргэн Г. иргэн М.т худалдсан байх ба гуравдагч этгээд Ч. нь уг гаржийг өмчлөх эрхийн бичгийг 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр иргэн М.оос шилжүүлэн авсан ба гаржийн доорх болон эзэмшлийн 1421 м2 газрыг Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаар захирамжийн хавсралтын 43 дахь хэсгээр өмчилж, 2012 оны 8 дугаар сарын 9-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ авч, аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 252 дугаар захирамжийн 49 дүгээр хэсгээр газрын хэмжээний залруулга хийлгүүлж 1832 м2 газрыг өмчилсөн ба 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болох нь тогтоогдож байх ба энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “... иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “ эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ...өөрчлөх буюу хүчингүй болгоно”,  гэж заасантай нийцсэн байна./ХХ-н 46-48, 59-63, 114-125-р хуудас/

4. Нэхэмжлэгчийн Завхан аймгийн хэлтэст холбогдуулж гаргасан “газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ”, Завхан аймгийн газрын харилцаа, газарт холбогдуулж “Засаг даргын 2012 оны 180, 252 дугаартай захирамжуудаар баталгаажуулсан газрын кадастрын хэмжилтийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

4.1 Нэхэмжлэгч нь ... Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 180 дугаар захирамжийн хавсралтын 253 дугаар хэсгээр багийн ******* хэсгийн ******* тоот 700м2 газрыг надад өмчлүүлэх шийдвэр гарсан. Гэтэл тухайн газрыг давхардуулан Засаг даргын 2012 оны 252 дугаар захирамжаар Ч.д өмчлүүлж, уг захирамжийг үндэслэн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй, мөн тухайн газрыг өмчлөх эрхтэй гэдэг нь хууль ёсоор баталгаажаагүй байхад газрын кадастрын хэмжилт хийсэн нь үндэслэлгүй гэж, Хариуцагч нар нь Т.т газар эзэмшүүлсэн Улиастай сумын Засаг даргын 2009 оны 159 дүгээр захирамжид Т.ийн нэр дурдагдаагүй ба аймгийн Засаг даргын 2012 оны 180 дугаар захирамжаар Т., Ч. нарт тухайн газрыг давхардуулан өмчлүүлсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг зөрчсөн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй, бүртгэл хуульд заасан журмын дагуу хийгдсэн гэж маргаж байна.

4.2 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “... иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, 22 дугаар зүйлийн 22.1-д “...Засаг даргын гаргасан шийдвэр болон ...нэгж талбарын дугаарыг  үндэслэн  иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж, тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж зааснаар Ч. нь Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 252 дугаар захирамжаар газар өмчилж, 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах хүсэлт, мэдүүлгээ өгч улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ авснаар Улиастай сумын багийн ******* хэсгийн ******* тоот, нэгж талбарын дугаартай 1832 м2 газрыг өмчлөгч болох нь тогтоогдож байна.

4.3 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5-д мэдүүлэг гаргагч нь мэдүүлэгтээ тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт, тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт болон өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдлийг тус тус хавсаргахаар заасныг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагаас гуравдагч этгээд Ч.гийн Улиастай сумын багийн ******* хэсгийн ******* тоот 1832 м2 газрын өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг, түүнд хавсаргаж өгсөн аймгийн Засаг даргын 2012 оны 180, 252 дугаар захирамжууд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг зэрэгт үндэслэн бүртгэсэн бүртгэл хуульд нийцсэн ба хүчингүй болгох үндэслэлгүй байна. /ХХ-ийн 114-125-р хуудас/

4.4 Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Ч.гээс гаргаж өгсөн баримтуудаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар “мэдүүлэг гаргагч нь маргаан бүхий газрын өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаах” гэж заасан үндэслэлд хамаарахгүй байна.

4.5 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал ... хариуцан гүйцэтгэнэ”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "кадастрын зураглал" гэж геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг, Геодези зураг зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "геодези" гэж ... газрын гадаргын хэсгийг зураг болгон буулган дүрслэх зорилгоор ... газрын зургийн багаж хэрэгслийн тусламжтайгаар тухайн цэгийн байрлал, өндөр, ... хэмжин ... боловсруулалт хийх цогцолбор үйл ажиллагааг гэжээ.

4.6 Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 180 дугаар захирамжийн хавсралтын 253 дугаар хэсэгт зааснаар газар өмчлөхдөө кадастрын зураг гаргуулаагүй байх ба гуравдагч этгээдийн газрын кадастрын хэмжилтийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн ямар эрх ашиг хэрхэн сэргэх нь тодорхойгүй, түүнчлэн Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 180, 252 дугаартай захирамжийн Ч.д холбогдох хэсэг, Ч.гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул эдгээр захирамж болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах үндэслэлд хамаарах Ч.гийн газрын кадастрын хэмжилтийг /зураг/ хүчингүй болгох үндэслэлгүй байна.

5. Гуравдагч этгээд Ч.гийн Завхан аймгийн д  холбогдуулж гаргасан “2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаартай захирамжийн хавсралтаас Т.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улиастай сумын д холбогдуулж гаргасан Т.т олгосон 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах бие даасан шаардлагын тухайд:

5.1 Гуравдагч этгээд Ч. нь маргаан бүхий багийн ******* хэсгийн ******* тоот хашааны газрыг 2010 онд Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 180, 252 дугаартай захирамжаар өмчилж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ авсан гэж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т.т газар эзэмшүүлсэн Улиастай сумын Засаг даргын 2009 оны 159 дүгээр захирамжид Т.ийн нэр дурдагдаагүй ба аймгийн Засаг даргын 2012 оны 180 дугаар захирамжаар Т., Ч. нарт тухайн газрыг давхардуулан өмчлүүлсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна.

5.2 Гуравдагч этгээд Ч. нь Улиастай сумын багт баг, одоогийн ******* хэсгийн ******* тоот хашааны газарт байрлах гаржийг 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр иргэн М.оос шилжүүлэн авч Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаар захирамжийн хавсралтын 43 дахь хэсэг,  аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 252 дугаар захирамжийн 49 дүгээр хэсгээр 1832 м2 газрыг өмчилж, 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болох нь тогтоогдож байна.

5.3 Харин нэхэмжлэгч Т.т анх Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 1996 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаар захирамжийг үндэслэн багийн Арал гэх байршилд ахуйн зориулалтаар 700м2 газрыг 1999 оны 5 дугаар сарын 6-ны өдөр эзэмшүүлсэн газрын гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулсан ба уг гэрээнд газрын байршлыг баг, хуучин нэгдэл дундын гаржийн урд талд гэж тодорхойлжээ. Улмаар Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийг үндэслэж Т.т 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр багийн ******* хэсэгт 700м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноор нэхэмжлэгч Т. нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хэрэгцээнд газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг гаргаж Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаар захирамжийн хавсралтын 253 дахь хэсгээр багийн ******* хэсэг ******* тоот, 700м2 газрыг өмчилсөн байна. /ХХ-ийн 10-13-р хуудас/

5.4 Гэвч нэхэмжлэгч Т.т маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн гэх Улиастай сумын Засаг даргын 1996 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаар захирамж нь Ур чадварын нэмэгдэл олгох тухай захирамж байх ба Улиастай сумын Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 159 дүгээр захирамж нь хэдийгээр газар эзэмшүүлэх тухай захирамж байх боловч уг захирамжийн хавсралтад нэхэмжлэгч Т.т газар эзэмшүүлсэн заалт байхгүй байна. /ХХ-ийн 150-155-р хуудас/

5.5 Энэ нь нэхэмжлэгч Т.т Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 180 дугаар захирамжийн хавсралтын 253 дахь хэсгээр Улиастай сумын багийн ******* хэсгийн ******* тоотод 700 м2 газрыг өмчлүүлэх үндэслэл болсон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэх заалтад нийцээгүй байх тул Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаар захирамжийн хавсралтын 253 дугаар Т.т холбогдох хэсгийг хүчингүй болгох, газар эзэмшүүлэх захирамжгүйгээр Т.т олгогдсон   дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Улиастай сумын д даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл болж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.12, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.2 ,29.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5, 15 дугаар зүйлийн 15.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаартай захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 252 дугаартай захирамжийн Ч.д холбогдох хэсэг, газрын дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн Засаг даргын 2012 оны 180, 252 дугаартай захирамжуудаар баталгаажуулсан газрын кадастрын хэмжилтийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий Т.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Ч.гийн Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаартай захирамжийн хавсралтаас Т.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Т.т олгосон 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Улиастай сумын д даалгах бие даасан шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Т.аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ас 35.100, хариуцагч Улиастай сумын ас 35.100 төгрөг тус тус гаргуулж гуравдагч этгээд Ч.д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД-ОЧИР