Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын Иргэн, ******* овогт *******ын *******, / РД: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян овоо сумын 2-р багийн нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн өглөө Тоёота приус-20 маркийн 37-79 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зорчигч *******гийн амь хохирч, зорчигч *******гийн эрүүл мэндэд гэмтэл учирсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад: ******* овогт *******ын ******* нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн өглөө Тоёота приүс-20 маркийн 37-79 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч *******гийн амь хохирч, зорчигч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, зорчигч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр болон 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 2 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Гэрчийн мэдүүлэгт би болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад урьд өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. гэрчийн мэдүүлгээс өөрчлөгдөх зүйл байхгүй. Би эхнэр , охин , охин нарын хамт явж байсан. уг тээврийн хэрэгслийг 2022 оны 05 дугаар сард худалдаж авсан байсан. Уг тээврийн хэрэгсэл 2022 оны 05 дугаар сард гаалиар орж ирсэн байсан. Би худалдаж аваад улсын дугаар авахдаа оношилгоо болон даатгалыг хийлгэсэн. Оношилгоонд 2 ороход ямар нэгэн асуудалгүй тэнцэж байсан. Өглөө үүр цай нар мандаж мандаж байсан. миний өөдөөс нар тусаж би бага зэрэг зүүрмэглэсэн байсан. тэрнээс биш үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би шинжээч нарын дүгнэлтүүдтэй танилцсан. Дүгнэлтүүдтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Би уг зам тээврийн осол гарч өөрийн төрсөн охиноо алдаж бага охиныхоо эрүүл мэндэд гэмтэл бэртэл учруулсандаа маш их харамсаж байгаа. Би өөрийн гэм бурууг ойлгож гэмшиж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 144 /,

2. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...... Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр оройн 22 цагийн орчимд Говь-алтай аймгаас Улаанбаатар хот орохоор эхнэр , том охин , бага охин нарын хамт Тоёота приус-20 маркийн 37-79 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлсөн. Тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод манай эхнэр миний зүүн гар талд буюу урд суудалд, бага охин хойд суудлын зүүн талд, том охин миний хойд талд буюу гийн баруун гар талд суугаад явж байсан. Тэгээд Говь-Алтай аймгаас гараад 200 орчим км зам яваад 01 цагийн орчимд тээврийн хэрэгслээ зогсоогоод ойролцоогоор 1 цаг орчим хугацаанд бид 4 унтаж амарсан. Тэгээд цааш 02 цагийн орчимд хөдлөөд 04 цагийн орчимд түр зогсож тээврийн хэрэгслийн урд хойд суудлын дундуур цүнх болон хайрцагтай зүйлсийг чихээд хоёр охиндоо унтах ор засаж өгөөд цааш хөдөлсөн. Тэгээд цааш яваад 06 цагийн орчимд үүр цайж нар гарч эхэлсэн ба Баянхонгор аймаг ороход 10 гаран км дутуу байсан. Нар яг миний эгц урд талаас тусаж миний нүд рүү нар гялбаж эхэлсэн. Тэр үед би зүйрмэглэж нэг мэдэхэд тээврийн хэрэгсэлтэйгээ замаас гараад онхолдсон байсан. Би замаас гарч онхолдсон үеийг мэдэхгүй байгаа. Тухайн үед би 80 гаран км/цагийн хурдтай явж байсан байх яг нарийн сайн мэдэхгүй байна. Тухайн зам ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, эргэх эргэлтгүй шулуун зам байсан. Тухайн зам дээр ямар нэгэн замын тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Би уг тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдаж авсан. Тэгээд тээврийн хэрэгсэлдээ улсын дугаар авах гээд уг тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулсан байгаа. Оношлогоонд орж тэнцсэн байгаа. Эхнэр бид хоёр хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Хойд талд сууж явсан манай хоёр охин хамгаалах бүс хэрэглээгүй байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 48/

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм бурууг хүлээж байна, мэдүүлэг өгөхгүй гэв.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... би нөхөр *******, охин , нарын хамт 2022 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчимд Говь-алтай аймгаас Улаанбаатар хот орохоор Тоёота приүс маркийн 37-97 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тэгээд 02 цагийн орчимд замдаа хоолны гэрүүдийн гадна зогсоол дээр зогсож 1 цаг орчим унтаж амарсан. Тэгээд 03 цагийн орчимд цааш хөдөлсөн. Цааш хөдлөөд дахиж замдаа түр зогсоод 2 охины суудлыг янзалж өгөөд цааш хөдөлсөн. Би унтаж байсан болохоор хаана явж байсныг нь мэдээгүй, гэнэтхэн л манай нөхөр болохоо байлаа шүү гээд орилсон Би сэрээд харахад манай машин замаас гараад нисэж байх шиг байсан. Тэгээд л машин газарт унаад онхолдсон. Би осол болсны дараа юу болсон бэ гэхэд би зүүрмэглээд осол гаргачихлаа гэж байсан. Надад гомдол санал байхгүй....гэх мэдүүлэг /хх- ийн 35-36 /,

...Миний охин гийн эмчилгээний зардалд зардал гараагүй, Эмнэлэгт хугарсан гарыг нь эмчлүүлсэн зардлыг нь нийгмийн даатгалын сангаас гаргаж төлүүлсэн.... амь хохирогчид оршуулгын зардалд 7-8 сая төгрөг болсон, гаргаж өгөх баримт байхгүй, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Энэ хэргийг тайвнаар шийдээд энэ асуудлыг хурдан мартахыг хүсэж байна. Манай нөхөр ******* ч мөн ялгаагүй хэцүү байгаа. Бид 2 нэг охиноо харамсалтайгаар алдсан ч бага охин байна...гэх мэдүүлэг / хх-ийн 20-27 /,

5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Баянхонгор аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Баянхонгор аймгийн баян овоо сумын 2-р багийн нутаг 3 дэвсгэрт 2022 оны 07 дугаар 13-ны өдрийн өглөө Toyota Prius-20 маркийн 37-79 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч *******ийн /12 настай эмэгтэй/- нь амь хохирч, зорчигч *******ийн 15 настай, эмэгтэй/-н эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Баянхонгор аймгийн эрүүл мэндийн төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 115.000 /нэг зуун арван таван мянга/ төгрөг гарсныг яллагдагч *******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно....гэх мэдүүлэг

6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... ******* 1985 онд Говь-Алтай аймгийн Баян-уул суманд төрсөн. Төрснөөс хойш хүүхэд насаа Говь-Алтай аймгийн Баян уул суманд мал дээр өссөн хүүхэд байгаа юм. 10 жилийн сургуулийг Говь-Алтай аймагтаа төгсөөд Улаанбаатар хотод их сургуульд элсэн орсон. Их сургуулийг хууль эрх зүйн чиглэлээр суралцаж төгссөн. Их сургууль төгссөнөөс хойш хувиараа барилгын ажил эрхэлж байгаа. ******* уурлаж бухимдаад байдаггүй их дөлгөөн хүүхэд байгаа юм. суу зуршил байхгүй, архи тамхи хэрэглэдэггүй. Урлаг спортын гээд байх юм байдаггүй. ******* байгууллагынхаа жил бүрийн аварга ажилтнаар шалгарч шагнал урамшуулал авдаг байсан. Ажил хийвэл маш сайн чанартай түргэн шуурхай хийж гүйцэтгэдэг. Маш ажилласан хүн байгаа юм. Найз нөхөд хамт олны дунд нэр хүнд сайтай. ******* урьд өмнө ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад дуудагдаж хэрэгт холбогдож байгаагүй....гэх мэдүүлэг / хх-ийн 43 /

7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 08- ны өдрийн 73 дугаартай шинжээчийн:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хуйхны шарх, цус хуралт, нүүр, эрүү, хүзүү, баруун, зүүн гуя, баруун 1,3,4-р хуруу, шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Дээрх учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба нас барахад шууд нөлөөлсөн болно.

3. Талийгаач гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

4. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаачийн нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно...гэх дүгнэлт / хх-ийн 62-65 /

8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 09- ны өдрийн 516 дугаартай шинжээчийн:

1. *******гийн биед зүүн шуу, богтос ясны хугарал, баруун зүүн өвдөгний зулгаралт, баруун шилбэний цус хуралт, баруун дээд, 2,3-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтлүүд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно....гэх дүгнэлт /хх-ийн 88-89 /

9. “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын 4 хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22/124 дугаартай шинжээчийн:

1. Тоёота приус-20 маркийн 37-79 УНВ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. “... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Тоёота приус-20 маркийн 37-79 УНВ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1-р хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

3. Уг зам тээврийн осолд зам, замын байгууламж, тэдгээрийн бүрэн бүтэн байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна.

4. Нэмж тусгах саналгүй.....гэх дүгнэлт /хх-ийн 121-122/ болон хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-11 /, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 150/ болон улсын яллагч шинээр 15 хуудас нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян овоо сумын 2-р багийн нудэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн өглөө Тоёота приус-20 маркийн 37-79 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж зүүрмэглэж зам тээврийн осол гарч зорчигч 12 настай *******гийн амь хохирч, зорчигч 5 настай *******гийн эрүүл мэндэд гэмтэл учирсан зорчигч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , г нарын мэдүүлэг, шинжээчийн 73, 516 дүгнэлт, “Цагаан шонхор жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 22/124 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөаюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн буруутай үйлдлийн улмаас *******гийн эрмэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч шүүх аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан хэрэгт нэг удаа ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мөн хохирлын талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. 

Харин хохирогч нь эрүүл мэнд нь хохирсоны улмаас Гэмтэл согогийн үндэснтөв, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, Улсын 1 дүгээр төв эмнэлэг, “Хулж боржигон” хувийн эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн үнэ болох 658500 төгрөгийн зардлыг, хохирогч ******* Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн 115000 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлсөн талаарх нотлох баримтыг хэрэгт Прокуророос гаргаж ирүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад..” нөхөн төлүүлнэ гэж хуульчилсаныг 5 үндэслэн шүүгдэгч *******оос 773.500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан, Прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар д зүйлийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ид үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнсхугацаанаас бага буюу 6 сарын хугацаагаар үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагхоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тул уг эрх хасах ялыг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ятүүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ид зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос 773500 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн 6 даатгалын санд нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ