| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2024/0059/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/58 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/58
2024 05 21 2024/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-т холбогдох эрүүгийн ...............дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч Б.Б
Шүүгдэгч Э.Г нар оролцов.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ..........оны ...........дугаар сарын ........-ны өдөр ...........аймгийн .........суманд төрсөн, .......... настай, ............, .......... боловсролтой, ........... мэргэжилтэй, “..............”.......... -т .............. ажилтай, ам бүл ....., ........... хүүхдийн хамт .......... дүүргийн .......... дугаар хороо, .......... дугаар байрны ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд .............дүүргийн шүүхийн ...........оны .......... дүгээр сарын .........-ны өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ........ дүүргийн шүүхийн .......... оны .......... дугаар сарын ...........-ны өдрийн ...........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, .............овгийн -н ............/РД:......./,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр .............. оны............ дүгээр сарын...........-наас ............-нд шилжих шөнө .......цагийн орчим .........дүүргийн ........... дүгээр хороо, .................. гадна байрлуулсан Ч.А-н эзэмшлийн .................. улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүй тухайн цаг хугацаанд эзэмшиж байсан А.Б-н зөвшөөрөлгүйгээр авч .............-ын хүртэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Э.Г-н шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр өдөр найзуудтайгаа “................” бааранд орж 2-3 шил архи ууцгаасан. Тэгээд баарнаас гараад өөрийн дүү Б-н машиныг унаад явсан байна лээ. Тэр үед гарч явнаас хойш санахгүй байгаа. Гэнэт сэрсэн чинь гэртээ унтаж байсан. Маргааш нь ажилдаа очсон бөгөөд хуралд суугаад байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би тухайн үед Б-д “машиныг чинь аваад явлаа шүү” гэж хэлсэн. Б олон хүнтэй харьцдаг болохоор тэр зуур намайг машиныг нь авч явсныг мартсан юм шиг байна. Тухайн тээврийн хэрэгслийг би унаж явсан нь үнэн, бас танихгүй 2 хүн хамт явсан бөгөөд би машиныг ажлын гадаа машины зогсоол дээр тавьсан. Би машиныг авч явлаа гэж Болдоод хэлсэн. Миний хэлснийг Б анзаараагүй байж байгаад цагдаад хандсан байх. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Би Б-д сайтар хэлж ойлгуулалгүйгээр авч явсан үйлдэлдээ гэмшиж байна, миний буруу. Би ажид хөдөлмөр эрхэлдэг бөгөөд надад торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21, 95, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би........... дүүргийн ............ дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “...............” бааранд зөөгч хийдэг. Би ажил тарах дөхөөд баарны үүдэнд байсан ................. улсын дугаартай ................... маркийн тээврийн хэрэгслээ халаагаад асаалттай нь онгорхой орхиод түлхүүрээ аваад ажил руугаа орсон. Тэгээд орой тооцоогоо хийгээд гараад ирсэн чинь миний машин байхгүй байхаар нь хяналтын камер шүүтэл бааранд үйлчлүүлж байсан 3 залуу унаад явсан байсан. Тэгэхээр нь би цагдаад хандсан. Тухайн машиныг маань унаад явсан 3 залуугийн нэг болох Зоригоо гэх залууг нь танина. Би тэр 3 залууд түлхүүрээ өгсөн зүйл байхгүй, зөвшөөрөл авалгүйгээр асаалттай байсан машиныг унаад явсан байсан. Тэгээд машины хайх гээд зам дээр гарахад 2 залуу гар өргөөд такси барих гээд зогсож байхаар нь очиж уулзаад “машин хаана байна” гэж асуутал “бид хоёр машинд суухад жолооч нь согтуу байхаар нь буусан” гэж хэлсэн. Миний машин тод хөх өнгийн ................... улсын дугаартай Приус-20 маркийн ............. онд үйлдвэрлэгдэж, .......... онд Монголд орж ирсэн, ямар нэг сэв зураас байхгүй, өвлийн 4 дугуйтай байсан. Миний машины зүүн ард хэсгийн гуфер зурчихсан байсан. Э.Г гэх хүн миний машинд учирсан хохирол төлбөрт 300,000 төгрөгийг манай ээжийн данс руу шилжүүлсэн байсан. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14, 16),
Иргэний нэхэмжлэгч Ч.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...дээрх хөх өнгийн ................... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь одоогоор миний нэр дээр бүртгэлтэй байгаа. .........оны .......... дугаар сарын эхээр зүс таних Х гэх хүнээс 9,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 9,000,000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрөө энэ машиныг унаж хэрэглэдэггүй. Одоо уг тээврийн хэрэгслийг миний төрсөн хүү Б унаж хэрэглэдэг. Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлээ засуулмаар байна. Өөр ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19),
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “...............” баарны хашаанд байх бөгөөд тухайн талбай дээр алдагдсан гэх тээврийн хэрэгсэл байсан гэх ба хашааны үүднээс 3 метрийн зайд байв. Тухайн тээврийн хэрэгсэл байсан гэх газрын “4” гэсэн тоогоор тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэн авав.” гэжээ (хх-ийн 5-7),
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр “тухайн үзлэг хийсэн гэх тээврийн хэрэгсэл нь ............ улсын дугаартай тод хөх өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байв. Тухайн тээврийн хэрэгслийн ард талын гуфер хэсэгт будаг халцарсан байдалтай, өөр ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байх ба жолооч талын хаалгыг онгойлгоход баруун талдаа рультэй, дотор талын эд анги гадна харагдах талаасаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв. Арын гупер будаг халцарсан хэсгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэжээ. (хх-ийн 8-9),
“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шинжээчийн дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлтээр “................. арлын дугаартай, ...................... улсын дугаартай хөх өнгийн 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2012.07.03-нд импорлогдсон тээврийн хэрэгслийг 8,500,000 төгрөгөөр, хойд буфер болон зүүн хойд үндсэн крыло 2 деталь зурагдсан 300,000 төгрөг нийт 8,800,000 төгрөг” гэжээ (хх-ийн 32-33),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Э.Г-н согтуурлыг багажаар шалгахад 3.91 хувийн согтолттой” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 35, 38)
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр “Э.Г нь 3.91 хувийн согтолттой” гэжээ (хх-ийн 37),
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараас “................. улсын дугаартай, ................. маркийн .................. арлын дугаартай, хөх өнгийн 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2012.07.03-нд импорлогдсон” гэжээ. (хх-ийн 43),
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “..............” баарны гадна хаалга хэсэг рүү харсан тусгалтай дүрс бичигдсэн байв. Бичлэг эхлэхэд баарны хаалганы урд хэсэгт цэнхэр өнгийн жижиг тээврийн хэрэгслийн хамар хэсэг нь харагдах, гэрэл нь асаалттай тээврийн хэрэгсэл зогсож байх бөгөөд баарны хаалгаар цэнхэр эрээн өнгийн ажлын хувцастай, саравчтай малгайтай, /Э.Г/ эрэгтэй хүн гарч ирж тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы хажууд ирж зогсож байна. Түүний дараа 05 цагийн үед тухайн эрэгтэй хүн нь тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгож сууж байна. Түүний дараа 05 цаг 01 минутанд тээврийн хэрэгсэл ухарч хөдлөн явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв” гэжээ (хх-ийн 75-77),
2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар “Э.Г-т /РД:............./-т 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэжээ (хх-ийн 83),
Иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “.... регистрийн дугаартай ............. овгийн Э-ны Г нь ............. дүүргийн ......... дугаар хороо,........... дугаар байрны .............тоотод оршин суудаг...” гэжээ. (хх-ийн 46, 48),
Шүүгдэгчийн хувий байдалтай холбоотой бусад баримтууд (хх-ийн 47, 49, 51-62),
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар “......... овгийн Э-н Г /РД: ./-ийн үнэмлэхний хугацаа ........... оны .......... дугаар сарын ........-ны өдрөөс ......... оны ......... дугаар сарын .........-ны өдөр, жолооны үнэмлэхний төлөв-эрх хасагдсан” гэжээ, жолооны үнэмлэх /хх-ийн 50/,
Хохирогч А.Б-н................ дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтдээ “Миний бие тээврийн хэрэгслээ буцаан хүлээн авсан, тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг мөнгөөр төлүүлэн авсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ (хх-ийн 98),
Шүүгдэгч Э.Г нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд............. удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 63, 66-74) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр .............. оны............ дүгээр сарын...........-наас ............-нд шилжих шөнө .......цагийн орчим .........дүүргийн ........... дүгээр хороо, .................. гадна байрлуулсан Ч.А-н эзэмшлийн .................. улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүй тухайн цаг хугацаанд эзэмшиж байсан А.Б-н зөвшөөрөлгүйгээр авч .............-ын хүртэл жолоодсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч А.Б-н өгсөн “Тэгээд орой тооцоогоо хийгээд гараад ирсэн чинь миний машин байхгүй байхаар нь хяналтын камер шүүтэл бааранд үйлчлүүлж байсан 3 залуу унаад явсан байсан. Би тэр 3 залууд түлхүүрээ өгсөн зүйл байхгүй, зөвшөөрөл авалгүйгээр асаалттай байсан машиныг унаад явсан байсан” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.А-н “дээрх хөх өнгийн .............. улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь одоогоор миний нэр дээр бүртгэлтэй байгаа. 2023 оны 12 дугаар сарын эхээр зүс таних Х гэх хүнээс 9,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Машинаа 9,000,000 төгрөгөөр үнэлж байна. Одоо уг тээврийн хэрэгслийг миний төрсөн хүү Б унаж хэрэглэдэг” гэсэн мэдүүлэг, “Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд болон камерийн бичлэгт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шийтгэлийн хуудас болон согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэгтэй тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр авч явдгаараа төсөөтэй боловч ашиг хонжоо олж завших буюу өөрийн өмчлөлд авах, худалдан борлуулах, сольж арилжих зэрэг шунахай сэдэлтгүй байдгаараа хулгайлах гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.
Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “ авто тээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг ойлгохоор заасан байна. Дээрх хуулийн заалт болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар дээрх автомашин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох авто тээврийн хэрэгсэлд хамаарч байна.
Шүүгдэгч Э.Г нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр авч явах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгосон боловч ийнхүү ухамсарласан хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгон, уг хор уршигт зориуд хүргэснийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүний хүсэж үйлдсэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Г-н “тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр авч явсан үйлдэл” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн обьектив шинжийг, шууд санаатай үйлдлээр тухайн автомашиныг гэр рүүгээ харих зорилгоор буюу завших зорилгогүйгээр авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
Шүүгдэгч Э.Г нь ........... оны .......... дугаар сарын ...........-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, шийтэлийн хуудсаар тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу ..........оны .......... дүгээр сарын ...........-наас ..........-нд шилжих шөнө ............цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............дүүргийн ......... дүгээр хороо, ......... баарын гадна байрлуулсан Ч.А-н эзэмшлийн ........... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг “.............” ............ хүртэл жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль /хувь/ эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль /хувь/ илэрснийг ойлгоно гэжээ.
Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр шүүгдэгч Э.Г-г драйгер багаж ашиглан шалгахад 3.91 хувийн согтолттой гарсан байна. Шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль /хувь/-ээс дээш байна.
Шүүгдэгч Э.Г үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Мөрдөн байцаалтын шатанд Ч.А-н эзэмшлийн ................ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хохирогчид биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс машины эвдрэл, гэмтэлтэй холбоотой зардал 300,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Э.Г төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Шүүхээс Э.Г-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,550,000 төгрөгийн торгох ялаар тогтоож, уг торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс Э.Г-г хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй
Иймд шүүгдэгч Э.Г-н ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн болон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Э.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр тогтоов.
Шүүгдэгч Э.Г-н цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч .......... овогт Э-н Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Э.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Э.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 3,200 (гурван мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ