Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Ш овгийн Б-ны Б-д холбогдох 2416000640079 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 17-ны өдөр **** аймгийн *** суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, У-А ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** баг **** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар 25,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Д*** регистрийн дугаартай, Ш-д овгийн Б-ы Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр *** аймгийн *** сум *** баг **** тоотод чи миний дүүг хүчиндсэн байна гэж Д.Чийн толгой нүүр рүү нь гараар цохиж түүний биед зүүн хацарт шарх, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хамар, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун даланд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ үедээ 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сум **** баг **** тоотод чи миний дүүг хүчиндсэн байна гэж Д.Чийн толгой нүүр рүү нь гараар цохисон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Д.Чийн биед зүүн хацарт шарх, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хамар, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бид нар гэтээ банштай цай хийж уугаад байж байтал Б эхнэр Зул эгч нар манайд ирсэн юм. Тэр хоёр хэдүүлээ цаг караокед сууя гээд бид 4 гранд караоке ороод байж байтал Г энхэртэйгээ, Ба эхнэртэйгээ цуг ирсэн. Бид нар 1 цаг караокед суучхаад түүнээс гараад эмнэлгийн ард талд нэг караокед 2 цаг суучхаад гараад манайд очихоор болж дэлгүүрээс 0,75 граммтай хараа архи 1 шилийг аваад очсон. Г, Бн 2 ийм архи уудаггүй гээд хоорондоо маргалдсан юм. Г ах надад картаа өгөөд 1 шил хараа аваад ир гэхээр нь би архинд явж ирсэн. Тэгтэд тэр хоёр хоорондоо муудалцаж байсан. Би орж ирээд та хоёр гарч зодолд гэж хэлсэн чинь Б чамд ямар хамаатай юм танайд байхаар яадаг юм бэ гээд миний нүүр рүү цохисон. Тэгээд би цагдаа дуудна гэхэд миний гар утсыг булааж авсан юм. Б-ийн охин М цагдаа дуудсан байх тэгтэл цагдаа ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-р хуудас/,

          Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... М, Ч, Б, А, М бид нар *** тоотод байдаг Чийн гэрт очсон. Гэрт Б өөрийн хоёр хүүхэд Мийн хүүхдүүдийн хамт байсан.Ч 0,75-тай нэрийг нь мэдэхгүй архи гаргаж М, Ч, Б, А, М, Б бид нар уусан. Ч дахиад 1 ширхэг 0,75-тай архи авч ирээд бид нар хувааж уучхаад явах гээд хувцсаа өмсөж байсан чинь яг хэн хэлснийг сайн санахгүй байна. М гэх айлд байсан Мө гэх хүүхдийг Ч нь хүчиндсэн гэх яриа гараад тэнд байсан Б чи яахаараа жоохон хүүхэд хүчинддэг юм гэж хэлээд цохиж аваад зодоон болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-р хуудас/,

 

          Гэрч Н.Баийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г бид хоёрыг очоод нэг шил 0,75-тай архи авчир ирээд бид нар хувааж уучхаад явъя гэж хэлээд гэрээс гараад явах гээд байж байтал Б ах Мө гэх хүүхдийг Ч хүчиндсэн байна гэж хэлээд буцаад гэр рүү ороод Ч-г цохиж аваад тэр хоёр барилцаад авахаар нь дундуур нь орж салгаад байж байсан чинь Б, П, Б гэх хүмүүс ирсэн. Удалгүй цагдаа ирээд М, Ч хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35-р хуудас/,

 

          Гэрч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед нэг шил 0,75-тай архи уугаад дуусгаж байсан. Ба бид хоёрыг очоод нэг шил 0,75-тай архи авч ирээд бид нар хувааж уучхаад явъя гэж хэлээл гэрээс гараад явах гээд байж байтал Б ах М гэх хүүхдийг Ч хүчиндсэн байна гэж хэлээд буцаад гэр рүү ороод Чийг цохиж аваад тэр хоёр барилцаад авахаар нь дундуур нь орж салгаад салгаад цагдаа дууд гэж хэлээд Б, П хоёрыг дуудаад ирсэн. Чинь Б ирсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38-р хуудас/,

 

          Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ ирээд тасраад унтаж байтал зодоон болоод байх шиг болохоор нь сэргээд хартал Б Чийг зодож байхаар нь хүн аллаа шүү дээ гэхэд хүүхдийг чинь хүчиндсэн байна гэж Б балай юм уу, мангар юм уу гэж хэлэхээр нь би шоконд орсон. Тэгтэл цагдаа нар ирж Ч бид хоёрыг эрүүлжүүлэх байр руу авч явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-р хуудас/,

 

Говь-Алтай аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Даваахүүгийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “...1 Д.Чийн биед зүүн хацарт шарх, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хамар, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүдээс зүүн хацарт үүссэн шарх, зүүн нүдний алимын цус харвалт гэмтэл бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 70 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 46-47-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

         

          Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Бийн тухайд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Бийг шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,  шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй. Хохирогч Д.Ч нь хавтаст хэргийн 17 дугаар хуудаст “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-т “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон **** регистрийн дугаартай Д-н Ч-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийн тогтоов.” гэснийг хохирогч Д.Ч “хүлээн зөвшөөрсөн” бичвэрийн доогуур зурж гарын үсэг зурсан байх тул шүүхээс түүний сэтгэцэд учирсан хохиролд 3,300,000 (Гурван сая гурван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Бээс гаргуулж. хохирогч Д.Чт олгуулж шийдвэрлэлээ.

         

          4.Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36,10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш овгийн Бны Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Б.Бэд мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 3,300,000 (Гурван сая гурван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Бээс гаргуулж, хохирогч Д.Чт олгосугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР