Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/381

 

 

 

 

 

 

 

 

 

    2024         5            13                                      2024/ШЦТ/381

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-нд *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, *** аймгийн *** сум, * дугаар баг, *** тоот гэсэн хаягийн бүртгэлтэй, ам бүл 2; дүүгийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, *** 7 дугаар гудамж, ** тоотод түр оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

*** регистрийн дугаартай, *** овогт ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь ** оны * дүгээр сарын **-ны өдрөөс 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө *** дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр гудамжинд хохирогч ***тай үл ойлголцох хэрүүл маргаан үүсгэж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “дээд уруул, баруун гарын эрхий хуруунд язарсан шарх, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, зүүн хөмсөг сэртэнд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэхгүй. Надад гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хохирогчид бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Би хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг, мөн 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ял болохыг ойлгож байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***“... би 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр найзуудын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж явж байгаад гэртээ харихаар ** дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр гудамжинд явж байтал манай гудамжинд байх караокены үүдэн дээр хоёр залуутай маргалдсан. Тэгтэл намхан жижиг биетэй залуу намайг барьж авч эхэлж цохисон. Намайг яаж цохиж зодсон талаар санахгүй байна. Миний мэдэж байгаагаар би жижиг биетэй залуутай маргалдаж тэр залуу намайг цохиж зодох болсон. Ямар шалтгааны улмаас цохиж зодсоныг мэдэхгүй байна. Магадгүй хэл амаар доромжилсноос болсон байх. Миний нүүр рүү өшиглөсөн, уруул хэсэг хавдсан бөгөөд оёдол тавиулсан. Тухайн үед цагдаад мэдүүлгээ өгсөн. Тухайн залуу надад учруулсан хохирлоо барагдуулсан учир гомдол, санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй” /хх-н 40-41, 45, 47/ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч *** “... би тэр өдөр гэмтэл учруулах санаа зорилготой зодож цохиогүй. Тухайн хүнд учруулсан хохирлоо барагдуулсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Иймд миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 74-75/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ын биед дээд уруул, баруун гарын эрхий хуруунд язарсан шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, зүүн хөмсөг сэртэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэсэн 5952 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан /хх-н 50-51/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч ***ын гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овгийн ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 56/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-57/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-55/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч *** “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай хүсэлт гаргажээ. /хх-н 82/

 

Хохирогч *** “... ***од холбогдуулан нээсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхэд татгалзах зүйлгүй” гэх хүсэлтийг мөн гаргасан байна. /хх-н 81/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч ***од оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   О.ЖАНЧИВНЯМБУУ