Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2016/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин Сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Б.Билэгсайхан,

Иргэдийн төлөөлөгч *******,

Нарийн бичгийн дарга А.Батдорж,

Гэрч *******, *******, *******

Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт ийн

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг гэх газарт байх ийн гэрт танхайн сэдэлтээр, ийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.                                                                               /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

"...Өлзий гэдэг айлаас ертөнцийн зүгээр баруун зүгт алхаад гэх айлд очсон. ахынд 2 рүнк цагаан архи уусан. Тэднийхээс гараад талийгаач ахынд очсон. ах гэртээ ганцаараа байсан бөгөөд орондоо ороогүй хувцастайгаа байсан. ах надруу хандан харанхуй шөнө юу хийж яваа юм бэ гээд байсан Би ахад хандан яаж явах танд ямар хамаатай юм бэ гэхэд хамаатай юм шүү гээд зүүн талын хацар руу баруун гараараа алгадсан. Тэгэхээр нь би уурлаж босч ирээд ахыг зодсон. Түүний нүүр хэсэг рүү гараараа нилээд хэд цохьсон. Тэгчихээд талийгаачийн гэрээс гараад гэр рүүгээ алхсан. Гэртээ өглөө очсон. Намайг гэр рүүгээ дөхөөд алхаж байхад эхнэр хүүхэд хоёр гэрээс гарч ирж тосоод хамт гэртээ орсон. Би гэртээ ороод унтсан... талийгаачийнд очоогүй. Би талийгаачтай архи уугаагүй. Намайг гэж дууддаг...талийгаач намайг гэрээс гарахад гэрийн зүүн талд газар хэвтэж байсан...Би талийгачийн ороод гаръя гэж бодоод л орсон. Түнээс ямар нэгэн шалтгаан үгүй. ахынд хэзээ очоод, хэдэн цагт гарч явсанаа мэдэхгүй байна. ахынхаас гараад шууд гэррүүгээ алхсан. Манай хоёрын хооронд 1 км гаран зайтай. Маанй гэр хүртэл талийгаачийн гэрээс алхаад ямар хугацаа өнгөрөхийг мэдэхгүй. Талийгаачийг алгадахаар нь зөрүүлээд цохиод авсан түүнээс урьд өмнө зодьё гэсэн сэдэл шалтгаан байгаагүй..." гэх мэдүүлэг/хх-н 103-104,107-108-р хуудас/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

"...Талийгаач бол миний төрсөн ах байгаа юм...талийгаачийн амь насыг хохироосон хүнд гомдолтой байна... ах анх хэргийн газарт очсон байдаг түүнийг анх очиход талийгаач нас бараагүй байсан гэсэн. Түүнийг ороход оо ах нь жаахан амраадахъя гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр талийгаачийн зүрхэнд нь ортол зодсон байгаа юм...Хэргийн улмаас зардал их гарсан. Зардлын баримтуудаа бичгээр гаргаж өгнө. Пүрэв- Очирын ар гэрийн зүгээс хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй..." гэх мэдүүлэг/1- р хх-ийн 63-64-р, 2-р хх-н 14-15-р хуудас/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

"Би 2016 оны 2 сарын 12-ны орой аймаг орсон. Манай гэрт нөхөр ганцаараа үлдсэн байсан юм. Би 2016 оны 2 сарын 14-ний өдрийн 16 цагийн үед ынд ирсэн. Тэгээд цай аягалаад байж байтал хүүхдээ дагуулж ирсэн. Хүн нүдчихсэн байна гэж хэлсэн. Хэнийг вэ гэхэд ахыг зодчихсон байна гэхээр нь муу биетэй хүнийг зодоод гээд орилоод гэрээс гарсан...орсон чинь гэрийн баруун талд толгой нүүр нь нил цус болчихсон хэвтэж байсан... надад хэлэхдээ өдрийн 12 цагийн орчимд би хүн алчихлаа гэж гэртээ орж ирсэн, хоёр гар нь цус болчихсон байсан гэж хэлсэн... шинийн нэгний өдөр эхнэр хүүхэдтэйгээ ирж тоглож байгаад явсан. Хэрүүл маргаан зодоон болоогүй. Урд өс хонзонтой зүйл байхгүй. архи уухаараа авир муутай хүн байгаа юм...талийгаач 2012 онд мотоциклиос унаж нуруундаа гэмтэл авч байсан...мотоциклиос унаад зүүн талын хавиргууд гэмтэж, нурууны 3 үед гэмтэл үүссэн. Нас барахаасаа өмнө ойрын хугацаанд ямар нэгэн гэмтэл шарх шинээр аваагүй. Талийгаач нурууныхаа гэмтэлд нурууны бэхэлгээ хамгаалалт зүүдэг байсан..." гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 66-69, 72-73-р хуудас/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

"...2016 оны 2 сарын 13-ны орой гэх залуу ганцаараа мотоцикпьтэй ирсэн... хамт явахыг зөвшөөрөөд Алтаншагагийн мотоцикпиор явцгаасан юм. яваад гэртээ хоноогүй. Маргааш нь буюу 2016 оны 2 сарын 14-ний өдрийн 12-13 цагийн хооронд ганцаараа явган алхаж ирсэн. Би тухайн үед гэртээ охинтой байж байхад гадаа нохой хуцаад байхаар нь гараад хартал алхаад ирж яваа харагдсан. архи уусан бололтой гуйваад алхаад байсан. Охинтойгоо би урдаас нь тосч уулзсан. Тэгтэл охиноо тэвэрч аваад уйлаад байсан. Түүний хоёр гар нь цус болсон байсан. Гэрт орж ирчихээд би хүн алчихлаа гээд уйлаад байсан. Хэнийг яаснаа хэлээгүй. Тэгж байсанаа унтсан... үдээс хойш 15 цагийн үед ын мотоцикльтэй ирчихээд танай нөхөр хэдэн цагт хэнтэй ирсэн. Гарыг нь битгийн угаагаарай ахыг зодсон байна гэсэн..талийгаач шинийн 2-ны үдээс өмнө манайхаар орж ирсэн. Жаахан архи уучихсан юм шиг байсан. Талийгаачид манайх архи өгсөн. Талийгаачтай ыг маргахыг миний хувьд мэдэхгүй байна...миний дэргэд хоорондоо маргаад янз бүрийн асуудал болоогүй..." гэх мэдүүлэг/ 1-р хх-н 74-79-р хуудас/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

"...Манайх талийгаач ийнхтой 1 км гаруй айл саахалт байдаг юм. 2016.02.14-ний өглөө 10 цагийн үед малаа бэлчээсэн. Тэгээд уулын орой дээр гараад дурандсан чинь ийн малын хашаа онгойгоогүй мал нь бэлчээгүй байсан...гэрээсээ цаг харахад 13 цаг өнгөрч байсан. Тэгээд ийнд алхаад иртэл малын хашааны нэг хаалга нь онгорхой мал нь бэлчээд явсан байсан. Гэрт нь ороход гэрийн дотор баруун хойд талд нь нь сөхрөөд доошоо тонгойчихсон барун талын ор, дэвсгэр нь цус болсон, баруун талын багана нь хазайсан, ногоон дрож, хулдаас нь нил цус болсон байдалтай байсан. Би гайхаад байж байтал амандаа "оо миний дүү ах нь жаахан унтаадахъя" гэж хэлж байсан...би гараад ын ыд очиж хэлээд үзээд хүнд зодуулсан байна гэж хэлсэн. бид хоёр утсаар ярьж хэл дуулгасан..нас барчихсан хойно нь би хувцасыг нь тайлж зүүн талын орон дээр хэвтүүлсэн. Цээжээрээ өмссөн хутгыг нь хутгаар зүсэж тайлсан... нь 2016 оны 2 сарын 13-14-нд шилжих шөнө 03 цагт согтуу ганцаараа явган орж ирээд даараад байна гэхээр нь гал түлж өгсөн жаахан сууж байгаад дулаацлаа гээд гараад явсан. Манайх 4 хундага архи хийж өгсөн...намайг банди гэж дууддаг. Би хэрэг болдогийн урьд өдөр оройхон Өлзий-Оршихын хамт мотоцикпиор очсон. Талийгаачийнд талийгаач өөрөө болон гэх хүн байсан. Талийгаач хоёр хоёулаа архи уучихсан байсан. Талийгаач согтуу нь гаасаа гайгүй байсан. Талийгаачийн биед гэмтэл шарх үүсээгүй байсан. Би гэррүүгээ уулын оройд нартай байхад явсан... манай гэрт шөнийн 03 цаг өнгөрч байхад ирсэн манай гэрт хир удсаныг мэдэхгүй байна. ыг явсанаас хойш намайг цаг харахад шөнийн 4 цаг болж байсан. Би гарч бие зассан юм. Манай гэрээс талийгаачийнх хүртэл 1 км зайтай..." гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 80-87, 2-р хх-н 25-р хуудас/,

Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

"...Би хэрэг явдал болсон таалар 2016 оны 2 сарын 14-ний өдрийн 15 цагийн үед ахаас сонссон. ах надад хэлэхдээ хүнд зодуулсан байна гэдгийг хэлсэн. ах бид хоёр талийгаачийн гэрт хамт очсон. Гэрт ороход талийгаач гэрийнхээ баруун талд үүд рүү толгойгоо харуулчихсан баруун хажуугаараа хэвтэж байсан. Нүүр ам нь цус нөжөөр бохирлогдсон хүн харахын эцэсгүй харагдсан. Талийгаач бид хоёрыг ороход амьсгаатай зүүн гар нь хөдөлж харагдсан. ах бид хоёр сүлжээ барьдаг уулан дээр гарч хэлсэн. Бид хоёр буцаад талийгаачийн гэрт очсон. Би ахыг талийгаачийнд орхичихоод буюу ынх руу мотоцикльтэйгээ давхиж очсон. ынх талийгаачийн гэрээс баруун хоид зүгт 1 км гаран зайтай газарт өвөлжиж байгаа. буюу ынд очиход гэрийнхээ зүүн талын орон дээр 2 гар нь цус болчихсон, гадуур хувцасгүй өрөөсөн гуталтай, согтуу байдалтай унтаж байсан. ын эхнэр нь зуухныхаа хажууд уйлаад 12 цагийн үед гаднаас би хүн алчихлаа гэсээр явган алхаж ирсэн тухай надад хэлсэн. ыг би сэрээж уулзаагүи эхнэрт нь гар хөлийг нь угааж болохгүй шүү гэж хэлээд эргэж талиигаачиинд очсон Талийгаачийнд очоод ахтай дахиад сүллжээн дээр гарч аимгиин төв дээр байх Отгонбаяр руу ярьсан. Би анх талийгаачийнд ахын хамт очоод гэрт ороод доторх байдлыг нь өөрийн хувийн гэрэл зургиин аппаратаар бэхжүүлж авсан..., нар 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шөнө 23 цагийн үед манайд ирсэн. Би аав ынхаа хамт баисан. Мотоциклийг жолоодож явсан. нар согтуу байсан манайхаас гарахдаа Даваа ахынд очно мотоциклиин салЬэг асууна байсан...би нарт архи гаргаж 2,2, хундага татуулсан..." гэх мэдүүлэг / 1-р хх-н 88-94-р хуудас/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

"... 2016 оны 2 сарын 14-ний өдөр гэррүүгээ явах замдаа халзан буюу ынхаар орцгоосон. Тэднийд байж байхад ын эхнэр орж ирээд хүн зодсон байна гэж хэлсэн. Хэнийг гээд асуухад талийгаачийг зодсон гэж хэлсэн. Тэгээд бид нар сандараад талийгаачийнх руу явж очсон. Очиход талийгаач гэр дотороо нил цус болчихсон хэвтэж байсан. Бидний очсоноос хойш сумын эмч нар ирсэн. Эмчийг ирэхэд талийгаач амьсгал хураасан байсан..." гэх мэдүүлэг/1-р хх-н 123-124-р хуудас/,

Шинжээч ийн "Талийгаач биедээ хүнд гэмтэл авсан байна. Энэхүү гэмтлийн улмаас гэмтсэн үед 3-р шатлалын эмнэлэгт мэс засал хийгдсэн бол амь насыг нь аврах боломжтой1,2-р шатлалын эмнэлэгт бол хийгдэх боломжгүй..." гэх мэдүүлэг/2-р хх-н 27-р хуудас/,

Шинжээч гийн " ...Шинжилгээнд ын биеэс авсан гэх цус ирүүлсэн. Уг цуснаас дээж авч шинжилгээ хийхэд цусанд этилийн агууламж илрээгүй. 2016 оны 2 сарын 14-нд уусан гэх архи нь дээж авсан өдөр буюу 16-ны өдөр гэхэд биеэс бүрэн гадагшилсан байж болно. 2 хоногийн өмнө ямар байсаныг нөхөн тогтоох боломжгүй..." гэх мэдүүлэг/1-р хх-н 126-127-р хуудас/,

Шинжээч ий "Хүний биеийн бүхий л биологийн шинжүүд болох цус, шүлс, үрийн шингэн, үтрээний шүүрэл бүгд ижил бүлгийн харъяалалтай байдаг..." гэх мэдүүлэг/2-р хх-н 49-р хуудас/,

Шинжээч гийн "... Шинжилгээгээр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болох нь тогтоогдсон. Тийм учраас нь хэрэг хариуцах чадвартай..." гэх мэдүүлэг/2-р хх-н 29-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 сарын 03-ны өдрийн 408 дугаартай: 1.Талийгаач ийн цогцост цээжний битүү гэмтэл баруун 3,4,5,6-р хавирга, зүүн 5,6-р хавирга хугарал, өвчүүний хугарал, уушигны авчилт, хоёр нүдний зовхи, хөмсөг, уруул, зүүн чихний дэлбээ, дагзны хуйх, цээж, баруун шилбэнии зөөлөн эдиин няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт бүхии гэмтлууд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, өшиглөх үед үүсгэгдэнэ. 2.Талийгаачийн цогцост тогтоогдсон цээжний битүү гэмтэл баруун 3,4,5,6-р хавирга, зүүн 5,6-р хавирга хугарал, өвчүүний хугарал, уушигны авчилт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хоёр нүдний зовхи, хөмсөг, уруул, зүүн чихний дэлбээ, дагзны хуйх, цээж, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт бүхий гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. 3.Талийгаачийн цогцост тогтоогдсон цээжний битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы хугарал, өвчүүний хугарал, уушигны авчилт бүхий гэмтлүүдийн улмаас шокоор нас баржээ. 4.Мохоо зүйлийн үйлчлэлд хурц ир , үзүүртэй зүйл, галт зэвсгийн буудалт хүчин зүйлээс бусад гэмтлүүд орох ба хязгаарлагдмал болон их талбайтай зүйл нь тухайн багаж зэвсгийн хүч үйлчилсэн талбайг харуулна. 5.Баянхонгор аймгийн ШША-ны шинжээчийн 11 тоот дүгнэлтийн их тархины зөөлөн бүрхүүлийн доорхи дух, зулай хэсгийн жижиг цус харвалтууд, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорхи дух, зулай хэсгийн жижиг цус харвалтаас гэснээс бусад нь үндэслэлтэй байна" гэх дүгнэлт /1-р хх-н 193-197-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 сарын 23-ны өдрийн шинжээчийн 1691 дугаар: 1.Шинжилгээнд ирүүлсэн ийн биеэс авсан цусанд 3.8 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.8 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. *******ын биеэс авсан шингэн цус гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэх дүгнэлт /1-р хх-н 155-156-р хуудас/,

Баянхонгор аймгийн Хүнс, Хөдөө ах ахуйн газрын 2016 оны 02 сарын 17-ны өдрийн 03 дугаартай: "Ямаануудын мах булчинг задалж үзэхэд яс болон булчинд ямар нэгэн бэртэл, гэмтэл гадны нөлөө байхгүй байв...Уушигны хатгалгаа бол халдваргүй өвчинд ордог, цаг агаар хүйтэрч мал даарч идэш тэжээл хомс байгаа үед биеийн эсэргүүцэл муудахад уушиг улам хүндэрч халууран идэж чадахгүй байсаар хорогдсон байх магадлалтай гэж үзэв" гэх дүгнэлт /1-р хх-ын 161-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 сарын 03-ны өдрийн шинжээчийн 1693 дугаар: 1.*******ын гэх цэнхэр өнгийн дээл, хар ногоон өнгийн өмдөнд цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус мөн байна. 2.Цэнхэр өнгийн дээл, хар ногоон өнгийн өмдөнд илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харъяаллатай байна. 3.Хар өнгийн савхин куртик, саарал өнгийн футболк, энгэр дээрээ цахилгаантай саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн хээтэй бор өнгийн дотортой дээл, шар өнгийн дурдан бүс зэрэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус мөн байна. 4.Хар өнгийн савхин куртик, саарал өнгийн футболк, энгэр ДЭЭрбё цахилгаантай саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн хээтэй бор өнгийн дотортой дээл, шар өнгийн дурдан бүс зэрэгт илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харъяаллатай байна. 5.*******оос шинжилгээнд авсан гэх шүлсний дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Уг шүлс нь В/Ш/ бүлгийн харъяалалтай байна. 6.*******ын гэх цус нь В/111/ бүлгийн харъяалалтай байна. ийн гэх цус нь 0/1/ бүлгийн харъяалалтай байна гэсэн дүгнэлт /1-р хх-н 170-172-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн шинжээчийн 1692 дугаартай: 1.Хэргийн газрын үзлэгээр авсан гэх 3 ширхэг арчдасанд цус илэрч байна. 2.Илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харъяаллатай байна гэсэн дүгнэлт /1-р хх-н 175-176-р хуудас/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын "Сэжигтэн ******* нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй..." гэсэн дүгнэлт/1-р хх-н 184-185-р хуудас/

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 5-15/

-цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 16-27/

-хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 28-35/

-аппаратанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 36-40/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 45-46/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 47-53/

-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн54-56/

- сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 57/

-нас барагч ийн иргэний үнэмлэхний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 58-59/

-*******ын иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 235/

-Өлзийт сумын Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 236/

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 238/

-хохиролын талаархи нотлох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Иймд Ястыхан овогт ийн ыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа согтуурсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй, хохирогчид учирсан гэм хор арилаагүй, хувийн байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг зэрэгт тохирсон ял оногдуулж, оногдуулсан ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч хохиролын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд ирүүлж шүүгдэгчээс нийт 43.646.251 төгрөг, насанд хүрээгүй хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 6.966.251 төгрөгийн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байна. Үүнээс шүүгдэгч ******* нь талийгаачийн оршуулгын зардалд 1,000,000 төгрөгийг төлсөн ба энэ талаар хохирогч маргаагүй учир уг 1.000.000 төгрөгийг хасч, 5.966.251 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

Хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн хохиролын талаарх баримтуудаас 129.000 төгрөг, 14.500, 100.000 төгрөг, 18.500 төгрөгийн нотлох баримтыг засвартай нотлох баримт гэх үндэслэлээр, ганданд ном хуруулсан 8.000 төгрөг, 90.000 төгрөг, 40.000 төгрөг, 130.000 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргээс үүдэн үүсээгүй, шашин шүтэх болон эс шүтэх эрхтэй хамааралтай гэх үндэслэлээр, насанд хүрээгүй хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нотлох баримт болох тэтгэврийн дэвтрийн нүүр хуудасны хуулбараар тогтоох боломжгүй, дэвтрийг бүрэн эхээр нь ирүүлээгүй байх тул хэлэлцээгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас 36.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэнийг нотлох баримтгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагын талаар хохирогчийн нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч *******аас “шүүгдэгч *******ыг танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэж зүйлчилсэнтэй санал нийлэхгүй, дээрх хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа учираас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү “ гэсэн хүсэлтийг хангах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч ******* нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, ялимгүй зүйлийг шалтаг болгон хохирогчийг илтэд үл хүндэтгэн түүнийг зодож улмаар амь насыг хохироосон нь танхайрах сэдэлттэй байна.

Шүүгдэгч *******ын хувьд нас барагч өөрийнх нь хийж байгаа үйлдлийг хорьж, таслан зогсоохоор идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй, бие махбодийн хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй болохыг ухамсарлан ойлгосон байх ба нас барагч хүнд зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учираас хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсан байна.

Эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн алтан навчис тамхины иш, улаан шохнор тамхины иш, дүнсэн тамхины иш тус бүр 1 ширхэг, тэргүүн нэртэй 0.25 литрийн, галт ус нэртэй 035 литрийн, ерөөл нэртэй 0.35 литрийн архины шил тус бүр 1 ширхэг, хар өнгийн гадуур хүрэм, саарал футволк, саарал ноосон цамц, бор дотортой дээл, шар бүс, хар өнгийн өмд, цэнхэр дээл, саарал өнгөтэй өмд, түрүүтэй бакалан гутал 1 хос, морьны толгойн дүрс бүхий бөгж 1 ширхэг зэргийг тус тус устгаж, нас барагчийн рентгэн зураг 5 ширхэгийг хохирогчид буцаан олгож, *******ы гэрэл зургийн аппаратнаас угаалгаж авсан зураг 5 ширхэгийг хэрэгт уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын 2016 оны 02 сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэл 234 хоног цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 30 тооны ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 288, 290, 291 дүгээр зүйлийн 291.1, 293 дугаар зүйлийн 293.2, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн ыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар *******ыг арван есөн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан арван есөн жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 234 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 5.966.251 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 680.000 төгрөгийн болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хангахгүй орхиж, нэхэмжлэлээс нотлох баримтгүй 36.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алтан навчис тамхины иш, улаан шохнор тамхины иш, дүнсэн тамхины иш тус бүр 1 ширхэг, тэргүүн нэртэй 0.25 литрийн, галт ус нэртэй 035 литрийн, ерөөл нэртэй 0.35 литрийн архины шил тус бүр 1 ширхэг, хар өнгийн гадуур хүрэм, саарал футволк, саарал ноосон цамц, бор дотортой дээл, шар бүс, хар өнгийн өмд, цэнхэр дээл, саарал өнгөтэй өмд, түрүүтэй бакалан гутал 1 хос, морьны толгойн дүрс бүхий бөгж 1 ширхэг зэргийг тус тус устгаж, нас барагчийн рентгэн зураг 5 ширхэгийг хохирогчид буцаан олгож, *******ы гэрэл зургийн аппаратнаас угаалгаж авсан зураг 5 ширхэгийг хэрэгт уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 30 тооны ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******ын эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БААСАНБАТ

            ШҮҮГЧИД                                      М.МАНДАХБАЯР

                                                                  Г.ЭНХ-АМГАЛАН