| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2021/00737/И |
| Дугаар | 155/ШШ2021/00834 |
| Огноо | 2021-07-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2021/00834
| 2021 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2021/00834 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн ....... сумын 04 дүгээр багт оршин суух, Э овогт Б-н О (Р............)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн ....... сумын ................... оршин суух бүртгэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа ...... дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, Б овогт О-н У (Ф..................)-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2021/00737/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Б.О, хариуцагч О.У /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр болох О.Утай 2013 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин О.Ул, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү У.М, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү У.Ом, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү У.Ор нар тус тус төрсөн. О.У бид хоёр гэр бүл болохдоо би охин О.Ог дагуулж очиж байсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд буюу 2019, 2020 онуудад дагавар охин О.Ог минь удаа дараа хүчирхийлж бие махбодийн хувьд болон сэтгэл санааны хүнд байдалд оруулж, дахин хамт амьдрах ямар ч боломжгүй болсон. Миний сэтгэл санаа одоо байнгын айдас түгшүүртэй, хүнд итгэх сэтгэл байхгүй болж, дахин О.Уыг харах нь байтугай уулзах ямар ч боломжгүй болсон. Дахин хармааргүй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин О.О, О.Ул, хүү У.М, У.Ом, У.Ор нарыгаа өөрийн асрамжинд авна. Бидний дундаас төрсөн хүүхдүүд болох охин О.Ул, хүү У.М, У.Ом, У.Ор нарт хуульд заасны дагуу эцэг О.Уаас тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаан байхгүй гэв.
Хариуцагч О.У шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэртэйгээ 2013 онд танилцаж, хамтын амьдрал зохиож, тухайн ондоо албан ёсны гэр бүл болсон. Бидний дундаас 4 хүүхэд мэндэлж, сайн сайхан амьдарч ирсэн. Гэвч миний бие өөрийн гэнэн, тэнэг зангаас болж өөрийн гэр бүл, үр хүүхдүүдийнхээ өмнө хэзээ ч уучилж боломгүй гэм нүгэлтэй муухай хэрэг үйлдэж, одоо Монгол улсын шүүхээр хариуцлага хүлээж 12 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид ял эдлэхээр болсон. Дээрх шалтгаанаар цаашид Б.Отай амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Мөн 4 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрнө. Харин хүүхдийн тэтгэлэг төлөх ямар ч боломжгүй нөхцөл байдалд байгааг минь анхаарч үзнэ үү. Учир нь би ял эдлэж байгаа тул ямар ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тул мөнгө төгрөг байхгүй, тэтгэлэг төлөх чадамжгүй юм.
Гэхдээ хэзээ нэг цагт ял эдлээд гарсан цагтаа төрсөн үр хүүхдүүдээ харж хандж, эцэг хүний үүргээ биелүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Мөн хань ижил, үр хүүхдүүдээсээ дахин дахин уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч О.Ут холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигч нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болсноо Х аймгийн ............ сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 6.............7 дугаарт бүртгүүлсэн болох нь 6..............7 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин О.Ул төрснийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Х аймгийн ....... суманд бүртгэсэн №45/12 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү У.М төрснийг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Х аймгийн ....... суманд бүртгэсэн №0.............6 №17 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү У.Ом төрснийг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Х аймгийн ....... суманд бүртгэсэн 6...................3 дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү У.Ор төрснийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Х аймгийн ....... суманд бүртгэсэн 6................5 дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч О.У нь “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/1... дугаартай шийтгэх тогтоолыг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтооно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б.О нь 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин О.О, 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин О.Ул, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү У.М, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү У.Ом, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү У.Ор нарыг өөрийн асрамжинд авах шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, ээждээ ээнэгшин дассан байдал, мөн хүүхдийн насны байдал зэргийг харгалзан, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн охин О.О, О.Ул, У.М, У.Ом, У.Ор нарыг эх Б.Огийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэснийг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин О.Ул, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү У.М, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү У.Ом, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү У.Ор нарт хариуцагч О.Уаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин О.О, О.Ул, хүү У.М, У.Ом, У.Ор нарыг эх Б.Огийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг О.У хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.О улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Уаас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага буюу Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин О.Ул 10 настай, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү У.М 8 настай, 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү У.Ом 6 настай, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү У.Ор 3 настай байх ба тэтгэлэг авагч хүүхдүүдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Х аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 213.800 төгрөгийн тал хувь 106.900 төгрөгийг хүүхэд тус бүрт эцэг О.Уийн зүгээс сар бүр төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхэд тус бүрт сар болгон төлөх 106.900 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 106.900х12=1.282.800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 35.337х4=141.348 төгрөг, нийт 70.200+141.348=211.548 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Э овогт Б-н О (Р..........), Б овогт О-н У (Ф..............) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин О.О, 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин О.Ул, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү У.М, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү У.Ом, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү У.Ор нарыг эх Б.Огийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин О.Ул, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү У.М, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү У.Ом, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү У.Ор нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Уээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч О.Уээс 211.548 (хоёр зуун арван нэгэн мянга таван зуун дөчин найм) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг О.Ут, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Б.О нарт тус тус даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН