Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2021/00833

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/00726/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М... сумын ..дүгээр багийн....... дугаар гудамжны ... тоотод оршин суух, регистрийн дугаар Р..., Х. овогт Б.Х...н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М..сумын .. дүгээр багийн ..дугаар гудамжны .. тоотод оршин суух, регистрийн дугаар Р..., Ш.д овогт С.Д... холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Б.Х., хариуцагч С.Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Х. нь С.Д.тэй 2012 онд танилцаж үерхэж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 25-нд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс бид хамтран амьдарсан бөгөөд охин Д.О.. 2014 оны 10 дугаар сарын ...-ны өдөр төрүүлж охиныхоо эцэг, эх нь болсон билээ. Хамт амьдарсан жилүүдэд бид хоёр үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж 2015 оны 9 дүгээр сарын 01-нд миний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулж, 2 сар гаруй бэртэл гэмтэлтэй явсан бөгөөд энэ үеийн эмчийн магадлагаа байгаа. Гэмтэлтэй байх хугацаандаа өөрийгөө болон охиноо төрсөн ээжээрээ асруулж байсан. Одоо ч охин Д.О.г ээж н.М. асруулж, өөрөө ажил хийж амьдарч байна. Дээрх дарамтлалаас хойш С.Д.г нь охиноо асрахаа байж гэр орондоо ирэхгүй байнга гадуур байх болсон бөгөөд 14 дүгээр багийн 38 дугаар гудамжинд байрлах С. дэлгүүрийн эзэн хүүхэнтэй хамтран амьдарч байгаа билээ. Үүнээс хойш огт холбоогүй, охинтойгоо ч уулзалгүй зургаан жил болсон. Би н.Б. гэх хүнтэй хамтран амьдарч байгаа, хариуцагч ч өөр хүнтэй хамтран амьдардаг болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Д.О. миний асрамжид үлдээн, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан өгнө үү.

Бид хоёрын дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. гэв.

Хариуцагч С.Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Х. 2012 онд танилцаж үерхэж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин Д.О. төрсөн. Д.О. нь миний төрсөн хүүхэд мөн 6 настай, ээжийнхээ асрамжид байдаг тул охиноо ээж Б.Х. асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид хамтран амьдрах хугацаандаа таарч тохирохгүй болж 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Миний бие Т.Буянжаргалтай хамтран амьдардаг бөгөөд бидний дундаас 2017 онд хүүхэд төрсөн.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х. нь хариуцагч С.Д. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 67........ дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Б.Х., хариуцагч С.Д.нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэрлэгчдийн дундаас 2014 оны 10 дугаар сарын ..-ны өдөр охин Ш. овогт Д.О. төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.Х. нь охин Д.О.г өөрийнхөө асрамжид авахаар шаардахад хариуцагч С.Д. хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, хүүхэд төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид байгаа зэргийг харгалзан үзэж охин Д.О.г эх Б.Х..н асрамжид үлдээлээ.

Охин Д.О.г эх Б.Х.н асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг С.Д.г, эх Б.Х. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт: Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт: 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт: 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр. гэж тус тус заасан байх тул 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, охин Д.О. эцэг С.Д.с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ..., тэтгэлэг ... нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна., мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх ((650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 2.4 хувийг нэмнэ.) гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Б.Х..н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д..с 105.337 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х.д олгов.

Гэрлэгчид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, тус тусдаа гэр бүлээс гадуур харьцаа үүсгэн, хамтран амьдрагч нараасаа хүүхэдтэй болцгоосон, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РГ.., Х.н овогт Б.Х., регистрийн дугаар РЛ.., Ш. овогт С.Д.г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЮ.., 2014 оны 10 дугаар сарын ..-ны өдөр төрсөн, охин Ш... овогт Д.О.г эх Б.Х.. асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Р..., 2014 оны 10 дугаар сарын ...-ны өдөр төрсөн, охин Ш. овогт Да.О. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Д..с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Х. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д. 105.337 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х. олгосугай.

6.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.

7.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА