| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00663/И |
| Дугаар | 155/ШШ2021/00813 |
| Огноо | 2021-07-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2021/00813
Хэргийн индекс 155/2021/00663/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М... сумын ... дугаар багийн ....дугаар гудамжны 3.. тоотод оршин суух, регистрийн дугаар Р..., Х.овогт Н.Д...н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М.. сумын ... дүгээр багийн .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, регистрийн дугаар РЕ..., Б. овогт Н.Ц. холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Д. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Н.Д. нь Н.Ц. 2011 оноос үерхэж, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Ц.Э. төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хамтран амьдарч байгаад 2014 онд салж тусдаа амьдрах болсон. Гэвч хүү Ц.Э... бодоод 2016 оны 9 сард буцаж нийлээд хамтран амьдарсан боловч Н.Ц.. нь архи уух, гар хүрдэг шалтгааных нь улмаас 2017 оны 3 сард дахиад салсан. Салсан хугацаанаас хойш хүүгээ тоохоо больсон бөгөөд 2019 оноос Ц.Э.. гэгч эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Н.Ц.. хүүгээ уулзуулдаг. Гэвч хүүдээ дэмжлэг тусламж үзүүлдэггүй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г. миний бие хүү Н.Ц. итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н. Д.. тус шүүхэд гаргасан иргэний хэрэгт оролцож байна.
Миний хүү Н.Ц. нь Өмнөговь аймагт том тэрэгний жолоочоор ажиллаж байгаа учир ирэх боломжгүй байгаа юм.
Н.Ц., Н.Д. нар нь 2011 онд танилцаж үерхэж байгаад, гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч хамтран амьдарч байсан. Гэсэн хэдий ч хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон. Тэдний хамтын амьдралын явцад 2012 оны 11 дүгээр сарын ...-ны өдөр хүү Ц. Э. төрсөн. Ц.Э..нь манай хүү Н.Ц.н хүүхэд мөн. Хүүхдийн эцэг нь мөн учир хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг төлнө. Хүү Ц.Э. эх Н.Д...н асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна.
Н.Д., Н.Ц. нар нь хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Ач хүү Э... маань төрсөн эцэг болох миний хүү Ц. овоглодог юм.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Д. нь хариуцагч Н.Ц. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Д. нь 2012 оны 11 дүгээр сарын ..-ны өдөр хүү Ц.Э... төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан хүү Ц.Э.. төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэргээр нэхэмжлэгч Н.Д.., хариуцагч Н.Ц.. нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй бөгөөд тэдний дундаас хүү Ц.Э... төрж, эцгээрээ овоглогдсон болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, 40 дүгээр 40.1 дэх хэсэгт: Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно: гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт: 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт: 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заасан байх тул 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, хүү Б.. овогт Ц. Э. эцэг Н.Ц...с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хүүхэд ээжийнхээ асрамжид өсөн хүмүүжиж байгаатай талууд маргаагүй тул шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг,... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... нөхөн төлүүлнэ. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх ((650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 2.4 хувийг нэмнэ.)) гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Н.Д...н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ц...с 35.337 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д...д олголоо.
Нэхэмжлэгч Н.Д... нь шүүх хуралдааныг өөрийгөө эзгүйд явуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар РЮ..., 2012 оны 11 дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, хүү Б... овогт Ц...Э... 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Ц...с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Д...н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ц...с 35.337 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д... олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3 дахь хэсгүүдэд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА