| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2024/0017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/17 |
| Огноо | 2024-02-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/17
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Ганцэцэгийн шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, *******/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
/РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө 20******* оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр, сумын *** багийн нутаг, *** гэх газарт, авто зам дээр Hyundai Starex маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, хурд хэтрүүлсэн үед уг тээврийн хэрэгслийн “баруун хойд” дугуй хагарч, улмаар онхолдож, тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч нар болох хохирогч *** /РД:****/-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, хохирогч **** /РД:****/, **** /РД:****/ нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр, сумын *** багийн нутаг, *** гэх газарт, авто зам дээр Hyundai Starex маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, хурд хэтрүүлсэн үед уг тээврийн хэрэгслийн “баруун хойд” дугуй хагарч, улмаар онхолдож, тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч нар болох хохирогч *** /РД:***/-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, хохирогч ***** /РД:****/, **** /РД:****/ нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
1.1. Үүнд: Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд өгсөн: Би анх Улаанбаатар хотод Цайзад байсан юм. Манай найз *** над руу залгаад Өвөрхангай аймаг руу хамт явъя гэсэн. Тэгээд Их наранд нэг ийм машинтай хүн байна гэхээр нь хамт очсон. Найзыгаа яриад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гээд асуучих гэхэд машины эзэн нь ирээд машинаа болохоор байна уу, унаад үзчих гэсэн. Очиж үзээд найзтайгаа нэг машиныг нь түрээслэхээр болсон. Тэр хүн нь наад машины чинь дугуй нь л буудчихгүй л бол бусдаар асуудалгүй гэсэн. Тэгээд 21 дүгээр хороололд очиж бид ачаагаа ачаад маргааш нь үүрээр 4, 5 цагийн үед хотоос гарсан. Замдаа дугуйгаа шалгаж олон удаа зогссон. Тэр үед надад нэг л сонин санагдаад ядаж Элсэн тасархай дээр түр зогсъё. Эндээ хоноод явах уу гэхэд *** нь яараад очих газар луугаа явъя гээд байсан. Би хоноё эсвэл оройдоо явъя гэхэд одоо л явъя тэгэхгүй бол болохгүй гэсэн. Тэгээд явах гээд ачаагаа ачаад арын хаалгаа хаах гэтэл хаагдахгүй байсан. Тэгэхээр нь би бид нарыг явуулахгүй гээд байгаа юм шиг байна гэж тоглоомоор хэлсэн. Тэгэхэд явъя явъя гээд л байсан. Тэгээд цааш Бат-Өлзий сум руу хөдөлсөн. Зам чөлөөтэй байхад урд явж байсан 2 машин хамт явж байгаа юм байлгүй урд хойноо ороод явахгүй байсан. Хурдаа нэмээд тэр 2 машиныг гүйцэж түрүүлээд эгнээндээ ортол дугуй буудсан. Тэгээд л замын хажуу руу орсон. Би хэсэг ухаан алдаад эмнэлэгт л сэрсэн гэв.
Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тэр өдөр буюу *** оны *** дугаар сарын ***-ний өглөө 05 цаг өнгөрөөд *** хорооллоос *** машинтай тухайн үед *** гэж дуудаж байсан, сүүлд нь **** гэж бүтэн нэрийг нь мэдсэн *** машин бариад 10 дугаар хороолол руу ***, ***, ***, ***, *** бид 7 явж очоод **** 3-г авч машиндаа суулгаад Улаанбаатар хотоос гарч явсан. Бид хэд жолооч солилгүй явсаар байгаад Өвөрхангай элсэн тасархайд очсон. Тэр үед цаг 10 цаг өнгөрч байсан байх. Тэндээ 1 цагаас 1 цаг 30 минутын хугацаанд байж байгаад цаашаа хөдөлсөн. Өвөрхангай орохоос наана 85 км самбарыг өнгөрөөд явж байгаад машины дугуй хагараад онхолдсон. Би машинаас гадна шидэгдсэн байсан. Түргэн 2 цаг болж байж ирж намайг аваад Өвөрхангай аймгийн эмнэлэг рүү авч явсан. Очоод шинжилгээ аваад орой 22 цаг хүртэл авч байгаад дээшээ сэхээнд оруулсан. ...Би машины хойно голын нугастай сандал дээр хамгаалах бүс зүүгээгүй явж байсан. Гадаа нартай дулаахан, бороо ороогүй, үзэгдэх орчин хэвийн байсан. ..Зүүн талын эгэм хугарсан, дэлүүгээ авхуулсан, цээж дотор тэр чигтээ гэмтэлтэй, хавирга сэртэн хугаралтай, хэвлийн хөндий бяцралтай гэмтэл учирсан. ...Гомдолтой байна, эмчилгээний зардал, ажилгүй байх үеийн цалин хөлсийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 38 тал/,
Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ****-ний өглөө 04 цагийн үед дүүргийн **** хорооллоос **** гэрээс түрээсийн машин болох *** машинтай *** машин бариад ***** бид 7-уулаа 10 дугаар хороолол руу явж автобусны буудлаас **** 3-г авч машиндаа суулгаад Улаанбаатар хотоос гарч явсан. Өвөрхангайн элсэн тасархайд 9 цагийн үед очсон. Тэндээ 1 цаг орчим байж байгаад цаашаа хөдөлсөн. Би тухайн үед машин дотор унтаад явж байсан. Нэг мэдсэн Өвөрхангай аймгийн төв эмнэлэгт сэрсэн. ..Би машины хамгийн хойд талын суудал дээр хамгаалах бүс зүүгээгүй явж байсан. ..Осол болох үед *** барьж явсан, жолооч бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би өөрөө 4 лааз 0.5 граммтай Сэнгүр пиво уусан байсан. ..Миний хүзүүний нугаламууд бүгд хугарсан, цээжний 1, 2-р үеийн хавирга хугарсан, өвчүү мултарсан, баруун талын уушги шингэн хуримтлагдсан байсан. ..Миний хувьд гомдолтой байгаа. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 42 тал/,
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Өвөрхангайн элсэн тасархайд 9 цагийн үед очсон. Тэндээ 30-40 минут орчим цайлаад цаашаа хөдөлсөн. Би тухайн үед машины хамгийн арын суудалд *** хажууд сууж явсан. Тухайн үед би хэсэг унтаж байгаад сэрээд явж байтал машины миний сууж явсан талын арын дугуй хагарсан юм шиг хийгүй юм шиг лак лак гэж дуугараад л машин замын эсрэг урсгал руу ороод цаашаагаа замын хажуугийн хувил руу ороод нэг сэрсэн. Би машинаас гараад шидэгдсэн байсан. ..Осол болох үед ******* машин барьж явсан. ..Миний баруун хөлийн дунд чөмөг хугарсан, нуруунд жижиг хугарлуудтай хүзүүний үе хугарсан байсан. ..Гомдолтой байна. 1 сарын цалин хөлсөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 46 тал/,
Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч **** нар нь *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн түргэн тусламжийн төвөөс алсын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас дээрх 3 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ мэс ажилбарын зардалд *** 2.538.000 төгрөгийн, *** 6.577.000 төгрөгийн, *** 11.311.000 төгрөгийн нийт 20.426.000 төгрөгийн зардал гарсныг яллагдагчаас гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 33 тал/,
Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг *** оны *** дугаар сарын ***-ний өдөр наадмаар жолоочгүй, түрээслэнэ гэж фэйсбүүк дээр зар, оруулж тавьсан байсан. Тэгсэн удалгүй нэг залуу над руу яриад ойрхон байгаа юм байна, очиж уулзъя гээд манай гэрт нэг охин, 3 залуу хүрч ирээд машин унаж үзээд Төв аймгийн Эрдэнэ сант сум руу 3 хоног явчихаад ирнэ гэхээр нь би машин үзээд байсан туранхай бор залуугийнх нь жолооны үнэмлэхийг нь үзэхэд ВС ангилалтай, урд том тэрэг барьдаг гэхээр нь машинаа 530,000 төгрөгөөр тохироод тухайн үедээ 380.000 төгрөгийг нь өөрийн дансаар шилжүүлж аваад тэр өдрөө машинаа өгөөд явуулсан. ...Ослын улмаас миний машинд их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан дахин ашиглах боломжгүй болсон байна лээ. Үнэлгээ хийлгэнэ гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 26, 29 тал/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Улаанбаатар хотоос найзуудын хамтаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаанцутгалан орж амрахаар өнөөдөр өглөө 05-06 цагийн үед 10-уулаа *** машинтай хөдөлсөн. Тэгээд бид нар замдаа юм ярьцгаагаад зүгээр л явж байсан ба осолд орох үед би утсаа оролдоод явж байхад гэнэт машин хазайгаад эсрэг урсгал руу орж, жолооч найз маань рулээ эргүүлж дарсан. Тэгээд л машин замаас гарч өнхрөөд явчихсан. ..жолооч *** хажууд нь ***, тэгээд би /бид 3 урд сууж явсан/, ард талд ****, 3 дахь эгнээнд **** гэгчийн 2 найз охин /нэрийг мэдэхгүй/ нийтдээ 10-уулаа явж байсан. ..Ерөнхийдөө хурдтай явж байсан. 80-100 км цагийн хурдтай явж байсан байх. ..Элсэн тасархай гэх газар зогсож хоол унд идсэн. Би жолоочийн хажуугийн суудал дээр **** хамт суусан. Өвөрхангай аймгийн чиглэлд 1 цаг орчим явсаны дараа би жолоочийн хажууд дуу тавиад явж байх үед *** “хүүе, хүүе” гээд орилсон. Харсан чинь эсрэг урсгал руугаа орж байсан. Жолооч маань баруун гар тал руу дарсан боловч дийлээгүй, эсрэг урсгал руугаа орж замын хажуу руу өнхөрсөн. Осол болсон газар нь Өвөрхангай аймгаас 70 км зайд хошуу гэсэн нэртэй газар юм шиг байсан. ..Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 49-50 тал/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: *** оны *** дугаар сарын ***-ны өглөө 05 цагийн орчимд Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу *** маркийн машинаар 10 хүн зорчиж явсан. *** оны ** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймаг руу явах замдаа хэсэгхэн хугацаанд унтаад сэрэхэд олон хүмүүс байсан, тухайн үед юу болсон талаар санахгүй байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 56 тал/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Үүрээр 04 цагийн үед Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Улаанцутгалан чиглэлд найзууд болох ******* гэх хүмүүсийн хамт нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй гарсан. Тэгээд элсэн тасархай гэх газар зогсож хоол идсэн. Наашаа Өвөрхангай аймгийн чиглэлд гараад явж байгаад нэг юм дугарах шиг болсон. Хамт явсан хүмүүс маань дугуй юу гэж хэлсэн. Тэгээд жолоодлого алдаад нөгөө эсрэг урсгал руу ороод замын хажуу руу өнхөрсөн. Осол болсон гэх газар нь Өвөрхангай аймгаас 70 км зайд болсон гэж ярьж байсан. ..Осол болох үед машиныг *** гэх хочтой **** гэх залуу унаж явсан. ..Тухайн осол болсон үеийн тээврийн хэрэгслийн хурд 80 км цагийн хурдтай явж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 56 тал/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Бид найзуудаараа аялалаар явж байсан. Найз **** гэх найзуудтайгаа 10 хүний бүрэлдэхүүнтэй явж байсан. Цааш хөдлөөд 100 км орчим яваад Бүрд сум руу салдаг замын хэсэг гэж ярьж байсан. Машины урд буюу жолоочийн хэсгийн дугуй буудаж *** оны *** дугаар сарын ***-ний 11 цаг орчимд замын хажуу руу осолдсон. Тухайн ослын дараа намайг ухаан ороод сэрэхэд 2-3 хүн ухаан алдсан байсан. ..Тээврийн хэрэгслийг *** жолоодож явсан. ..Тухайн үед донсолгоо маш их мэдрэгдэж байсан учраас би хурдтай явж байна гэж бодоод хурдны заалтыг харахад 90 км цагийн хурдтай явж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 64-66 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны *** дугаар сарын ***-ны өдрийн: ...1. *** биед баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх *** дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-н 96-97 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны *** дугаар сарын ***-ны өдрийн: ...1. *** биед хүзүүний 7-р нугаламын хугарал, цээжний зүүн талын 1, 2, 3-р хавирганы хугарал, өвчүү яс, сээрний 3, 4, 5-р нугалмын шахагдсан хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх *** дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-н 103-104 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны *** дугаар сарын ***-ны өдрийн: ...1. *** биед цээжний битүү гэмтэл, цээжний зүүн талын 1, 2, 3, 10-р хавирганы хугарал, 2 уушгины няцрал, цээжний хоёр талын хөндийн шингэн хуралдалт, хэвлийн битүү гэмтэл, элэг, дэлүүний няцрал, дэлүүг авах мэс заслын дараах байдал, зүүн эгэм, дал, бүсэлхийн 1, 2, 3-р нугалам хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 4. 5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба дээрх гэмтлийн улмаас дэлүү авах гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.56.6-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 30%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамааарна гэх *** дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-н 85-86 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны *** дугаар сарын ***-ны өдрийн: “Шинжилгээнд ирүүлсэн **** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 195/80R15 хэмжээтэй 4 дугуйн “баруун хойд” гэх “3” дугаартай дугуй хагарч буудсан байна” гэх *** дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-н 165-184 тал/,
Техникийн шинжээчийн 20******* оны *** дүгээр сарын ***-ний өдрийн: ...1. *** маркийн автомашины хамгийн бага хурд 87.12 км/цаг байна. Өөрөөр хэлбэл уг автомашин 87.12 км/цагаас дээш хурдтай явж байжээ. 2. *** маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг... хориглоно , 12.4-р заалт буюу “Тээвриин хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 3. Автомашины баруун хойд талын резин дугуй буудсанаас автомашин эхэлж баруун гар тийш шарвасныг жолооч зогсоох зорилгоор зүүн гар тийш жолооны хүрдийг эргүүлж автомашины чиглэлийг өөрчлөх оролдлого хийсэн гэж үзэж байна. Гэвч автомашин хурд ихтэй явсанаас шарвалт үүсэж, зүүн гар тийш замаас гарч, улмаар онхолдсон байна. 4. Зам тээврийн осолд зам орчны байдал, замын байгууламж нөлөөлөөгүй байна. 5. *** маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** нь МУ-ын ЗХД-н 12.4-р заалтыг баримтлан автомашины хурдыг сонгож явна. 6. *** маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** нь МУ-ын ЗХД-н 12.4-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. 7. Автомашины баруун хойд талын резин дугуй буудаж хагарсан нь зам тээврийн осолд нөлөөлсөн гэж үзэж байна. 8. Тухайн замд жолооч нь автомашины хурдыг 80 км/цагаас хэтрүүлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно” гэх *** дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-н 154-156 тал/,
Эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-н 19-20 тал/,
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1 дүгээр хх-н 22 тал/,
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-н 195 тал/,
Цагдаагийн ерөнхий газрын 20******* оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай *** /РД:***/-ын мэдээллийг Жолоочийн бүртгэлийн нэгдсэн санд шүүхэд жолоочийн бүртгэлгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй/ байна гэх албан бичиг /1 дүгээр хх-н 245 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2 дугаар хх-ийн 71-77 тал/ зэрэг болно.
2. Эрх зүйн дүгнэлтийн хувьд:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр ** маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, хохирогч *** эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч **** нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан **** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *** овгийн **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг .
Шүүгдэгч **** *** оны ***-ний өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр, *** сумын *** багийн нутаг дэвсгэрийн авто замд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, хурд хэтрүүлсэн үед уг тээврийн хэрэгслийн “баруун хойд” дугуй хагарч, улмаар онхолдож, тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч нар болох хохирогч *** эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, хохирогч **** нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Хохирлын хувьд:
Хохирогч **** нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй гэсэн хүсэлтээ ирүүлсэн байна.
Шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогч нарын, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг бүрэн төлнө гэж мэдүүлж байна.
Хавтаст хэрэгт хохирогч нараас хохирлын баримт гаргаж өгөөгүй байх ба шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд ирээгүй байна.
Иргэний нэхэмжлэгч *** тээврийн хэрэгсэлд гарсан гэмтэл хохиролд 3,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс 1,500,000 төгрөгийг төлсөн байх тул 1,500,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч **** олгох нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч *** 6,536,000төгрөг, хохирогч *** 2,5*******,000 төгрөг, хохирогч *** 11,311,000 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч *** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч **** нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нар эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж эмчилгээ хийлгэсэн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлын төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулах хуульд нийцнэ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 20******* оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж, 2.3 дахь хэсэгт “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 20******* оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заасан байна.
Хохирогч нарт зэрэглэл тогтоосныг танилцуулж гарын үсэг зуруулсан байна. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 20******* оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэж, 4 дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ыг тогтоосон байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны *** дугаар сарын ***-ны өдрийн дүгнэлтээр *** биед цээжний битүү гэмтэл, цээжний зүүн талын 1, 2, 3, 10-р хавирганы хугарал, 2 уушгины няцрал, цээжний хоёр талын хөндийн шингэн хуралдалт, хэвлийн битүү гэмтэл, элэг, дэлүүний няцрал, дэлүүг авах мэс заслын дараах байдал, зүүн эгэм, дал, бүсэлхийн 1, 2, 3-р нугалам хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба дээрх гэмтлийн улмаас дэлүү авах гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.56.6-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 30%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэлт гарсан нь дээрх аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг “дөрөвдүгээр” зэрэглэлд хамаарч байх тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хохирогч *** эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, уг гэмтлийн улмаас хохирогчид учирсан өвдөлт, шаналал зэргийг харгалзан нөхөн төлбөрийг тогтоов.
Гэмт хэрэг үйлдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 16,500,000 төгрөг байна. /550,000х30=16,500,000/
Хохирогч нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, болон ажилгүй байсан хугацааны цалин бусад хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *** нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч **** Эрүүл мэндийн даатгалын санд 20,370,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч **** 1,500,000 төгрөгийг, хохирогч *** нөхөн төлбөр 16,500,000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, хохирогч ***, *** нар цаашид гарах эмчилгээний зардал болон нөхөн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
4. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн хэмжээг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэв.
5. Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгийн зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг дугуйны хаммерыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгийн зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 20,370,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *** 1,500,000 төгрөгийг, хохирогч *** нөхөн төлбөр 16,500,000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, хохирогч **** нар цаашид гарах эмчилгээний зардал болон нөхөн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугуйны 3 ширхэг хаммерыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА