| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2021/00331/И |
| Дугаар | 155/ШШ2021/00773 |
| Огноо | 2021-07-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2021/00773
| 2021 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2021/00773 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1.. дугаар багийн 2...тоотод оршин суух, Шарнууд овогт Б.Б /РБ82020208/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух, Дариу . овогт Т. Н. /РЕ79012571/-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 155/2020/00331/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Б.Б., хариуцагч Т.Н. нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б. нь Т.Нармандахтай 2017 онд танилцаж үерхэж байгаад 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр охин Б.М. төрүүлсэн. Бид албан ёсны гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарцгааж байсан юм. Хүүхдээ гарснаас хойш хэл амаар доромжилж, миний хүүхэд биш гэж биднээс зайлсхийх болсон. Иймээс эцэг хүний үүрэг хариуцлагыг нь хүлээлгэн, үнэн зөвийг тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.М. эцэг Т.Н. мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Н.х шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Н. нь Б.Б.2017 онд танилцаж, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр охин Б.М. төрсөн. Тухайн үед Б.Б. бид хоёр албан ёсны эхнэр, нөхөр биш байсан ба 3-4 жилийн хугацаанд дотно харилцаатай байсан. Охин Б.М. миний төрсөн охин мөн эсэхэд эргэлзэж байсан учир эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргасан. Эцэг тогтоох шинжээчийн дүгнэлтээр би Б.М. биологийн эцэг мөн болох нь тогтоогдсон учир ямар нэгэн маргах зүйл байхгүй, хүүхдийн тэтгэлэг төлнө. Одоогоор би эрхэлсэн тодорхой ажилгүй учир энэ нөхцөл байдлыг минь харгалзаж, шүүхээс хүүхдийн тэтгэлгийг тогтоох байх гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.нь хариуцагч Т.Н. холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Б.Б.г, хариуцагч Т.Н.нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр охин Б.М. төрснийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн 6701000180 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Б.М. нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Т.Н. сар бүр тэтгэлэг гаргуулж, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.М. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Ба. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н. хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.М. нь 1 нас 7 сартай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 213.800 төгрөгийн тал хувь 106.900 төгрөгийг сар бүр хариуцагч Т.Нармандах төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.М. сар бүр төлөх 106.900 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.282.800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг, нийт 105.537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б.т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Мө.. төрсөн эцэг Дариу. овогт Т. Н./РЕ7./ мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.М. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Нармандахаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.537 (нэг зуун таван мянган таван зуун гучин долоо) төгрөг таван зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н.... 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б...олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН