Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2021/00772

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2021/00772

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дүгээр багийн ..тоотод оршин суух, Ба. овогт Ж. С. /РУ8..2/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..дүгээр багийн 3.. тоотод оршин суух, Ж.овогт Д. Х./РС..2/-д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 03ы өдөр хүлээн авч, 155/2021/00309 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Ж.С., хариуцагч Д.Х.нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.С. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.С. нь Д.Х.2009 онд танилцаж үерхэж байгаад 2010 оноос эхлэн нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн ба хамтын амьдралын явцад 2011 оны 2-р сарын 11-ний өдөр охин Г. 2012 оны 8-р сарын 21-ний өдөр хүү Д.О.нарыг тус тус төрүүлсэн. Хамт амьдарсан 10-н жилийн хугацаанд Д.Х. нь намайг ах, дүү найз нөхөд болон хэнтэй ч хамаагүй хардаж, архи ууж, агсам тавьж зоддог. Мөн шөнө орондоо ороод чимхэж, цохиж янз бүрээр тамлаж дарамталдаг. Эрүүл ч согтуу ч хэл амаар доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр хэлж, дарамталж, заналхийлдэг байсан. Би Д.Х. анх танилцаж, нэг гэрт орохдоо дагавар охинтой байсан учир охиноо дагуулаад очиж байсан. Дагавар охинд минь Д.Х. ширүүн догшин авир гаргадаг байсан ба охиныг минь хүчиндэхийг хүртэл завдаж хүнд байж боломгүй үйлдэл хүртэл гаргаж байсан. Би өөрөө урьд өмнө амьдрал зохиож, хоёр ч амьдрал үзсэн учир энэ амьдралаа элэг бүтэн авч явахыг зөндөө бодож хичээсэн. Гэвч дээрх нөхцөлд байдлаас болоод цаашид Д.Х. хамт амьдрах боломжгүй болж 2020 оноос хойш бид одоог хүртэл тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд Д.Х. эвлэрэхийг бодсон боловч Д.Х. биднийг нэг ч удаа зорьж ирээгүй. Ах дүү нараас нь ч мөн нэг ч удаа хүн ирж уулзаагүй. Харин ч Д.Х. согтуугаар дарамтлах асуудал их гаргаж байсан. Одоо Д.Х. тусдаа амьдарч байгаа хэдий ч байнга айх айдас, түгшүүртэй байдаг. Учир нь намайг ална гэж байнга заналхийлдэг. Д.Х.н өмнө нь амьдрал зохиож байсан хүнээс нь мөн адил дарамт шахалт байнга ирдэг. Мөн өмнөх шүүх хурал дээр Д.Х.2011 оны 2-р сарын 11-ний өдөр төрсөн охин Г.өөрийн төрсөн охин биш гэж эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргаж, эцэг тогтоолгох шинжилгээ хүртэл өгүүлсэн. Тиймээс одоо надад цаашид энэ хүнтэй хамт амьдрах ямар ч итгэл байхгүй болсон.

Иймд 2011 оны 2-р сарын 11-ний өдөр төрсөн охин Г., 2012 оны 8-р сарын 21-ний өдөр төрсөн хүү О. нарыг эх Ж.С. миний асрамжинд үлдээж, эцэг Д.Х. хуульд заасны дагуу охин Г., хүү О.арт тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Х.шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Х. нь Ж.С.. 2009 онд танилцаж, үерхэж байгаад 2010 оноос эхлэн нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдрах хугацаанд 2011 оны 2-р сарын 11-ний өдөр охин Д.Г., 2012 оны 8-р сарын 21-ний өдөр хүү Д.О.нар тус тус төрсөн. Ж.С. хамт амьдрах 10-н жилийн хугацаанд би ажил хийж амьдралаа авч явахын тулд Өмнөговь аймгийн Нарийн сухайтын нүүрсний уурхайд 2008 оноос хойших хугацаанд том тэрэгний жолоочоор ажилласаар ирсэн. Миний хувьд архи ууж аашлаад байсан зүйл байхгүй. Ж.С. нь ямар ч шалтгаангүйгээр гэрээсээ удаа дараа явдаг болсон. 2013 оноос хөдөө гарч мал маллаж байх хугацаанд гэр бүл тогтвортой байсан ба Өмнөговь аймагт ажлаа хийж байгаад 2020 оны 3 дугаар сард гэртээ ирэхэд гэрээсээ явсан байсан. Хүү Д.О. надтай хамт байж байгаад саяхан ээж дээрээ очсон. Хэрвээ салахдаа тулбал хүү Д.О. өөрийнхөө асрамжинд авна. Ж.С.иг надаас явж болно, гэхдээ үгээ бас зөв ярих хэрэгтэй шүү дээ. Хоёр хүүхдээ нялх байхад нь хаяж хүртэл явж байсан хүн. Өвөл хүртэл 5 сая төгрөгийн зээл, ноднин жил 7 сая төгрөгийн зээл авахуулаад надаар төлүүлж байсан. Охин Гүндэгмаагийн төрсөн эцэг мөн гэж батлагдаад байхад ийм муу, муухай үг хэлж болохгүй шүү дээ. Хүүхдүүдээ бодооч, хүүхдүүд аавыгаа санана. Надад гомдож туньж, надаас салж болно. Гэхдээ намайг ийм муу үгээр ярьж, хэлж болохгүй байх. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир эвлэрүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.С. нь хариуцагч Д.Х. холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Ж.С.г, хариуцагч Д.Х. нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2011 оны 2 дугаар сарын 11ий өдөр охин С.Гү. төрсөн болох нь 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0000610303 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү Х.О..өрсөн болох нь 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 0000826576 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин С.Гү. хүү Х.. нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Д.Х. сар бүр тэтгэлэг гаргуулж, 2011 оны 2 дугаар сарын 11ий өдөр төрсөн охин С.Г., 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Х.О. нарыг тус тус тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэгтэй.

Иймд зохигчийн дундаас төрсөн С.Г., хүү Х.О.нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас шүүх хүүхдийн бага настай байдал, түүний өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй, мөн хүүхдэд тавих эхийн анхаарал, халамж зэргийг харгалзан охин С.Г. хүү Х.О. нарыг эх Ж.С. асрамжинд үлдээж, эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Д.Х.с сар бүр тэтгэлэг гаргуулж, 2011 оны 2 дугаар сарын 11ий өдөр төрсөн охин С.Г. 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Х.О.нарыг тус тус тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хүү Х.О.өөрийнхөө асрамжинд авна гэж тайлбар гарган маргаж байгаа боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хариуцагч нь хариу тайлбарт дурдан буй үндэслэлээ баримтаар нотолж ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой  нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хүүхдийг эцэг, эхийнх нь хэн нэгний асрамжид үлдээж, нөгөө талаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж буй нь эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хуваарилан хувааж буй асуудал биш бөгөөд эцэг эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь хэн алинд нь хэвээр хадгалагддаг болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.С. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба зохигчийн дундаас 2011 оны 2 дугаар сарын 11ий өдөр төрсөн охин С.Г. 10 настай, 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Х.О. 8 настай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу  Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 213.800 төгрөгийн тал хувь 106.900 төгрөгийг хүүхэд тус бүрт сар болгон хариуцагч Н.Н. төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин С.Г. сар бүр төлөх 106.900 төгрөг, хүү Х.О.сар бүр төлөх 106.900 төгрөг тус бүрийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 2.565.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 56.000 төгрөг, эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нийт 56.000+70.200=126.200 төгрөгийг хариуцагч Д.Х., улсын орлогоос нэхэмжлэгчийн нэхэмжлэлд илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5.337 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.С. олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 2 дугаар сарын 11ий өдөр төрсөн охин С.Гү., 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Х.О. нарыг эх Ж.С. асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 2 дугаар сарын 11ий өдөр төрсөн охин С.Г., 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Х.О. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Х. сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.157 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  131.537 /нэг зуун гучин нэгэн мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х. улсын тэмдэгтийн хураамж 126.200 /нэг зуун хорин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг, улсын орлогоос 5.337 /таван мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.С. олгосугай.

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН