| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогооборын Бямбажав |
| Хэргийн индекс | 169/2020/0012/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 15
О.Ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй
Прокурор М.Оюунбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/118 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр О.Ад холбогдох эрүүгийн 2022001030046 тоот хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,1 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: / Ж овогт Оны А нь 2020 оны 2 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэр, Б дэлгүүрийн хажуу талын халуун усны гадаа иргэн О.Быг труба төмрөөр цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн иргэн Б.Цын толгойн тус газарт болон гар, хэвлий хэсэгт труба төмрөөр цохиж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч О.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2022001030046 тоот хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэхүү захирамжийг хуулийн хүчин төгөлдөр болмогц, эд мөрийн баримт 84 см урт, 3.2 мм диаметр бүхий труба төмрийн хамт Дундговь аймгийн Прокурорын газарт баримтаар нэн даруй хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын прокурор М.Оюунбат шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Яллагдагч О.А нь нь “2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, Баруунцагаан дэлгүүрийн хажуу талын халуун усны гадаа иргэн О.Бын биед тархи доргилт, зулай, шуунд шарх, шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан, иргэн Б.Цын биед баруун гарын чигчий хурууны шивнүүрийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зулай, доод уруулд шарх, хэвлийд цус хуралт гэмтэл буюу бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдож тус аймгийн прокурорын газраас яллагдагч О.Аийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт буруутгаж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 50 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч О.Ад холбогдох эрүүгийн 2022001030046 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр яллагдагч О.Ад холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, хэргийг хянаад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа гаргасныг шүүх хуралдааны явцад залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Үүнд:
1. Гэрч Б.Цаас 2020 оны 2 сарын 22-ны өдрийн 05 цагт /хх-ийн 12/, гэрч О.Аээс 2020 оны 2 сарын 20-ны өдрийн 05 цагт /хх-ийн 10-11/, гэрч О.Баас 2020 оны 2 сарын 22-ны өдрийн 50 цагт /хх-ийн 14/, гэрч С.Алтаншагайгаас 2020 оны 2 сарын 27-ны өдрийн 30 цагт /хх-ийн 33/ мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн ба цагийн тоололд байхгүй цаг хугацаа бичсэн нь ойлгомжгүй байна.
2. Хохирогч О.Баас 2020.03.01-ний өдөр авсан мэдүүлэгт “гэрч О.Б” гэж /хх-ийн 36-37/, хохирогч Б.Цаас 2020.03.01-ний өдөр авсан мэдүүлэгт “гэрч Б.Ц” гэж /хх-ийн 40-41/ тус тус гарын үсэг зуруулсан байна. Мөрдөгчөөс “2020 оны 03-р сарын 01-ний өдөр иргэн О.Б, Б.Ц нараас хохирогчоор мэдүүлэг авахдаа гэрч гэж гаргасан нь техникийн шинжтэй алдаа тул мөрдөгчийн тэмдэглэл үйлдэв” /хх-ийн 76/ гэснийг хүлээн авах боломжгүй. Учир нь мэдүүлэг авсан тэмдэглэлд засвар оруулах шаардлагатай бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан нийтлэг журмыг баримтлах шаардлагатай. Энэ журмыг баримтлаагүй тул хохирогч О.Б, Б.Ц нарын дээрхи мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй байна.
3 Гэрч О.Бүрэнбатын мэдүүлгээр дуудлагын дагуу хэргийн газарт очиж, тодорхой ажиллагаа /труба байгаа газрыг заалгаад орж авсан, цагдаагийн газар дээр авчирч драгер багаж үлээлгэж тухайн өдрийн жижүүрт хүлээлгэн өгсөн гэх зэрэг/ хийсэн болох нь тогтоогдож байгаа боловч хэргийн газрыг хамгаалалтад аваагүй, хэргийн газарт үзлэг хийгээгүй, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх трубаг зохих журмын дагуу хурааж авч чадаагүй нь буруу байна. Мөрдөгч нь хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн аваад хийвэл зохих ажиллагааг зохих журмын дагуу бүрэн хийж гүйцэтгээгүйн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлогдоогүй байдалтайгаар шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Хохирогч О.Б, Б.Ц, гэрч С.Алтаншагай, гэрч Н.Нарантуяа, яллагдагч О.А нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах, мөн хэрэг үйлдэгдсэн гэх газарт нөхөн үзлэг хийх шаардлагатай байна. Шаардлагатай бол тухайн үйл явдлыг сэргээн дүрслэх туршилт хийж ирүүлэх нь зүйтэй.
4. Гэрч Н.Нарантуяа, хохирогч О.Бтай ямар харьцаа холбоотой болохыг тодруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж мэдүүлэг авах шаардлагатай.
5. Мөн яллагдагч О.А нь иргэн С.Алтаншагайг гэмтэл учруулаагүй зодсон гэх 2020.04.05-ны өдрийн 0595878 дугаар шийтгэлийн хуудас /хх-ийн 67/ бүхий зөрчлийн хэргийн бусад материалыг хэрэгт хавсарган ирүүлээгүйн улмаас гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь баримтаар тогтоогдохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан нотолбол зохих асуудал нотлогдоогүй байна гэж шүүх дүгнэн, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зуйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан байна.
Тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:
1. Дундговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч О.Ад холбогдох эрүүгийн 2022001030046 дугаартай хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “..Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор эсхүл шүүгч өөрийн санаачлагаар асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн, тус зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлыг хянан хэлэлцэх үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан.
Шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болсон үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар асуудлыг хянан хэлэлцсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан хууль зөрчиж, мэдүүлэг авсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцуулахгүй талаар санал гаргах прокурорын эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Учир нь мөрдөн шалгах ажиллагаагаар гэрч Б.Цаас 2020 оны 2 сарын 22-ны өдрийн 05 цагт /хх-ийн 12/, гэрч О.Аээс 2020 оны 2 сарын 20-ны өдрийн 05 цагт /хх-ийн 10-11/, гэрч О.Баас 2020 оны 2 сарын 22-ны өдрийн 50 цагт /хх-ийн 14/, гэрч С.Алтаншагайгаас 2020 оны 2 сарын 27-ны өдрийн 30 цагт /хх-ийн 33/ мэдүүлэг авсан боловч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “..энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан..”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “..Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын саналыг шүүх хянан хэлэлцэж....2.1. саналыг хүлээн авахаас татгалзах, 2.2. бүхэлд нь эсхүл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх, 2.3. тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нь нотлох баримтаар тооцохгүй байх...” гэсэн хуульд заасан прокурорын санал гаргах эрхийг хангахгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтад мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй...”, 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй,..”, 8 дахь хэсэгт “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..” гэж тус тус заасан хуулийн зүйл, хэсэг заалтуудаар давхар батлагдана.
2. Мөрдөгч нь хохирогч О.Б, хохирогч Б.Ц нарыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хохирогчоор тогтоосон, мөн хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эдлэх эрхийг тайлбарлан, хүлээх үүргийг сануулж, улмаар гарын үсэг зуруулсан ба хохирогч нараас мэдүүлэг авсан болно.
Иймд “гэрч О.Б, гэрч Б.Ц” гэж хохирогчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан нийтлэг журмыг баримтлаагүй гэх үндэслэлээр нотлох баримтаар тооцох боломжгүй байна гэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
3. Хохирогч О.Б, Б.Ц нарын мэдүүлэг, яллагдагч О.Аийн мэдүүлэг зэрэгт гэмт хэргийг “2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, Баруунцагаан дэлгүүрийн хажуу талын халуун усны гадаа” болсон зэргийг тодорхой заасан байдаг.
Мөн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 20 цаг 45 минутанд иргэн О.Аээс “ 84 см урттай, амны диамерт нь 3.2 мм хэмжээтэй, саарал өнгийн цагаан будагтай, будаг нь халцарсан труба” төмөр 1 ширхэгийг хойшлуулшгүйгээр хураан авсан байна.
Улмаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дээрх хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 10 дугаартай тогтоол гарсан тул шүүгчийн захирамжинд дурьдагдсан хэргийн газрыг хамгаалалтад аваагүй, хэргийн газарт үзлэг хийгээгүй, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх трубаг зохих журмын дагуу хурааж авч чадаагүй нь буруу байна. Мөрдөгч нь хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн аваад хийвэл зохих ажиллагааг зохих журмын дагуу бүрэн хийж гүйцэтгээгүйн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлогдоогүй байдалтайгаар шүүхэд хэргийг шилжүүлсэн байна гэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
4. Гэрч Нарантуяа нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх үедээ хохирогч О.Бтай “гэр бүлийн гишүүн” бүхий этгээд байгаагүй болохыг хохирогч О.Бын мэдүүлэгт тодорхой дурьдсан байдаг. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн:
“3.1.2.“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;
“3.1.3” “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;
“3.1.4” “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;
“3.1.5” “төрлийн хүн" гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг;
“3.1.6” “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг; гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан: “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна”
Монгол улсын Үндсэн хуулийн 16. дугаар зүйлийн 14 дэх хэсэг: “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэснийг тус тус тайлбарлах шаардлагагүй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж мэдүүлэг авах гэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
5. Мөрдөгч нь яллагдагч О.Аийг иргэн С.Алтаншагайн биед хохирол учруулахгүйгээр халдсан гэж үзэн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 0595878 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан ба хуулбарыг хэрэгт хавсаргасан бөгөөд зөрчлийн хэргийн бусад материалыг хэрэгт хавсарган ирүүлээгүйн улмаас гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь баримтаар тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй.
Учир нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад зөрчлийн хэргийн шалган шийдвэрлэсэн материалыг эрүүгийн хэрэгт хавсаргана гэсэн хуулийн тодорхой заалт байхгүй юм.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн бусад баримтуудыг үндэслэн яллагдагч О.Ад холбогдох хэрэгт шүүхээс түүний гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх бүрэн боломжтой байсан. Тухайлбал:
Хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан
-Хохирогч О.Бын мэдүүлэг/ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/,
-Гэрч Н.Нарантуяагийн мэдүүлэг /ХХ-ийн 42 дугаар хуудас/,
-Гэрч О.Бүрэнбатын мэдүүлэг/ХХ-ийн 45 дугаар хуудас/,
-Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 69, 70 дугаартай дүгнэлтүүд,
-Яллагдагч О.Аийн мэдүүлэг /ХХ-ийн 53 дугаар хуудас/ зэрэг шүүхийн шийдвэр гаргахад “хангалттай үндэслэл” болох нотлох баримтуудад шүүхээс хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд О.Ад холбогдох Дундговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/118 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам: “...О.Ад холбогдох хэрэгт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг нотлоогүй бөгөөд нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг хийж, яллагдагч О.Ад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Оюунбатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иймд О.Ад холбогдох 2022001030046 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийн материалыг Дундговь аймгийн Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
Т.БЯМБАЖАВ