| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2024/0029/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/28 |
| Огноо | 2024-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/28
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, *******/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн сум, *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь *** өдөр Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр баг “Бадай” гэх газар нөхөрлөлийн талбайгаас бэлтгэсэн модоо хэрхэн хуваах асуудлаас маргалдаж *** нүүрэнд цохих үйлдлээр түүний биед тархи доргилт, баруун хөмсөгт зулгарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** нь *** өдөр Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр баг “Бадай” гэх газар нөхөрлөлийн талбайгаас бэлтгэсэн модоо хэрхэн хуваах асуудлаас маргалдаж *** нүүрэнд цохих үйлдлээр түүний биед тархи доргилт, баруун хөмсөгт зулгарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өгсөн: Бид нар нөхөрлөл дээр гарахдаа 5-лаа байсан юм. Модоо бэлтгэж дуусаад бид нар модоо хувааж авсан. *** ах надад 200 модноос 100 мод *** өгч, 100 модоо зардалдаа зарцуулъя гэсэн юм. Би дэмий анх тохирсноороо 200 мод өгье. Хэдүүлээ 500,000 төгрөг хувааж авах нь нэрийн хор гэж хэлсэн. Энэ асуудлаас болж бид хоёр маргалдаж эхэлсэн. Би уур хүрч *** ахыг цохисон юм. Зүүн талын хөмсгийг нь шалбалсан. Миний буруу гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд өгсөн: Бид нар нөхөрлөлд гарч мод бэлтгэсэн юм. **** бид хоёр маргалдсан юм. *** намайг 2-3 удаа цохиж авсан. Надад гомдол санал байхгүй. Бид 2 тохиролцож надад 2,000,000 өгөхөөр болсон. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэв.
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Хүү ***** нарын хамт Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр баг Бадай гэх газар *** гэх хүний нөхөрлөлийн талбайд ойн цэвэрлэгээнд гарсан. Анх гарахдаа бэлтгэсэн 4 метрийн модоо аж ахуй нэгждээ зохих үнээр нь зарна. Түлээ болон шургаагийг 5 хувааж авна гэж тохирсон. Модоо бэлтгэж дуусаад 4 метрийн мод, түлээний мод, шургааг мод бэлтгэж байгаад нийт бэлтгэсэн 1200 ширхэг шургаагны 200 ширхэг шургаагыг *** гэх нөхөрлөлийн даргад өгнө гэж *** хэлсэн. Тэгэхээр нь би холоос татаж байгаа юм чинь *** 100 ширхэгийг өгөөд 100 ширхэгээр нь тээврийн зардалаа хийе гэтэл гэнэт хажуугаас *** гэх залуу чамд ямар хамаатай юм, чи яасан олон юм ярьдаг юм гэж хэлээд над руу дайраад, мод шидээд араас хүрч ирээд 2-3 цохих шиг болсон. Миний баруун нүдний дээд хэсгээс цус гоожоод байсан. Бид хоёрыг *** салгаад би *** гэх дүүгийнхээ гэр лүү алхсан. *** эхнэр миний цус гарсан хэсгийг цэвэрлэсэн. ...Би хохирол болох эмчилгээний зардал 393,081 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, хор уршгийг арилгуулмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 12 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр баг, Дээд бадай гэх газар **** нарын хамт 5 хүний бүрэлдэхүүнтэй *** гэх хүний нөхөрлөлд мод бэлтгэлийн ажил хийсэн. Бид хэд анх гарахдаа нөхөрлөлийн нэр дээр гарч байгаа болохоор нөхөрлөлийн даргыг бэлтгэсэн модны хуваарьт оруулж 6 хувааж авна гэж тохирсон. Тухайн үед *** тэгье гэж байсан. Тэгээд яг өгдөг дээрээ тултал *** уурлаж эхэлсэн. Тэгээд **** хоёр маргалдаж эхэлсэн. Тэгтэл *** хэлсэндээ байхад яадаг юм гээд барилцаад авсан. Би дундуур нь орж салгаад *** луу хартал баруун хөмсөг хавиас нь цус гарч байсан. *** ах уурлаад дүүгийнхрүүгээ алхчихсан. Тухайн цаг хугацаанд *** бид 4 байсан. ...Би дундуур ороод салгасан чинь салах явцдаа *** ах *** зүүн хөл рүү баруун хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн чинь *** уурлаад *** ахыг зүүн гараараа баруун хөмсөг рүү нь 1 удаа цохисон. *** ах уурлаад дүү *** гэр лүү алхаад явсан. Модоо ачиж дуусаад би *** ахыг явья гээд *** дүүгийнх нь гэрт очиход би явахгүй эмч дуудсан байгаа эмнэлгийн машин ирэхээр явна, та нар явж бай гэж хэлсэн. *** ахын хүүхэд *** тэр өдөр яваагүй гэртээ үлдсэн. Өвөрхангай аймгийн сум 1 дүгээр баг Дээд бадай гэх газар модны захад мод тээвэрлэж байсан газар зодоон болсон гэх мэдүүлэг /хх-ийн 13, 15-16 тал/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр баг Дээд Бадай гэх газар нөхөрлөлд гарсан. Бид хэд бэлтгэсэн мод модон материалыг 6 хувааж авна гэж тохирсон. Тэгээд 6 хувааж авна гэхэд *** уурлаж эхэлсэн. *** бид хоёр маргалдаж байтал дүү *** өгөх зүйлээ өгөх хэрэгтэй гэхэд *** ах *** 2 удаа өшиглөж авсан. *** зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд *** салгасан. *** 1 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би гэртээ ганцаараа байж байхад манай хадам аавын төрсөн дүү *** ах орж ирээд мод бэлтгэж байгаад хүмүүстэй маргалдаад нэг нь намайг цохичихлоо гээд баруун хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай орж ирсэн. *** ах хэлэхдээ цус гараад толгой эргээд байна, цусыг нь тогтоогоод өгөөч гээд би хөвөн тамедины уусмалаар цэвэрлэж өгсөн. 1 цагийн дараа эмч ирээд *** ахыг үзээд даралт өндөр байна гээд шархыг нь цэвэрлэж сумын төв рүү аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №*** дугаартай “...1. *** биед тархи доргилт, баруун хөмсөгт зулгарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Үзүүлэгч **** биед баруун хөмсөгт зулгарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. З. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 72-74 тал/ зэрэг болно.
2.Эрх зүйн дүгнэлтийн хувьд:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч ***** нь *** өдөр Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр баг “Бадай” гэх газар нөхөрлөлийн талбайгаас бэлтгэсэн модоо хэрхэн хуваах асуудлаас маргалдаж *** нүүрэнд цохих үйлдлээр түүний биед тархи доргилт, баруун хөмсөгт зулгарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч **** ...гэнэт хажуугаас **** гэх залуу чамд ямар хамаатай юм, чи яасан олон юм ярьдаг юм гэж хэлээд над руу дайраад, мод шидээд араас хүрч ирээд 2-3 цохих шиг болсон. Миний баруун нүдний дээд хэсгээс цус гоожоод байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 12 тал/, гэрч *** ...*** хоёр маргалдаж эхэлсэн. *** хэлсэндээ байхад яадаг юм гээд барилцаад авсан. Би дундуур нь ороод салгах явцдаа *** ах *** зүүн хөл рүү баруун хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн чинь **** уурлаад *** ахыг зүүн гараараа баруун хөмсөг рүү нь 1 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 13, 15-16 тал/, гэрч *** ...**** 1 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/, гэрч **** ...*** ах орж ирээд мод бэлтгэж байгаад хүмүүстэй маргалдаад нэг нь намайг цохичихлоо гээд баруун хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай орж ирсэн. *** ах хэлэхдээ цус гараад толгой эргээд байна, цусыг нь тогтоогоод өгөөч гээд би хөвөн тамедины уусмалаар цэвэрлэж өгсөн. 1 цагийн дараа эмч ирээд **** ахыг үзээд даралт өндөр байна гээд шархыг нь цэвэрлэж сумын төв рүү аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч *** хохирогч *** нүүрэнд цохих үйлдлээр хохирогчийн биед тархи доргилт, баруун хөмсөгт зулгарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулсан нь шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан **** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
3. Хохирлын хувьд:
Хохирогч **** шүүх хуралдаанд шүүгдэгч хохирол, сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах нөхөн төлбөрт 2,000,000 төгрөг өгнө гэж надтай тохирсон тул 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан авна. Цаашид сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэв.
Хавтаст хэргийн 43-44 хуудсанд хохирогчоос 393081 төгрөгийн шатахууны баримтууд болон 2 ширхэг 42193 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөн байна. Шүүх хуралдаанд шүүгдэгчээс хэрэгт авагдсан хохирлын баримтыг үндэслэн 393,081 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигийн нөхөн төлбөрт нийт 2,000,000 төгрөгийг хохирогчид өгнө гэхэд хохирогч зөвшөөрсөн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч **** сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, бусад эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг гаргуулж хохирогч **** олгож шийдвэрлэв.
4. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг зөвшөөрч байна, шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
5. Бусад асуудлаар:
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ****, хохирогч **** нар харилцан тохирсон тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, бусад эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч **** олгосугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА