Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2021/00504

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, Блүүдаймонд 104 тоотод байрлах хаягтай Д.АХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, У баг Ц худалдааны төвд байрлах Ц.А.Х.ХХК д холбогдох,

Орхон аймаг, Баян-Өндөр сум, У баг, Ц худалдааны төвийн * давхарт байрлах * м.кв талбайтай *тоот лангуу буюу үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь Д.А ХХК мөн болохыг тогтоолгох, уг лангууны буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.АХХК-ийн нэр дээр гаргуулж өгөхийг Ц.А.Х.ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.АХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.АХХК нь барилга угсралт, бетон эд анги үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ц.А.Х.ХХК-тай 2016/10/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр У багт баригдаж буй Ц худалдааны төвийн гадна тохижилтийн 16 *46 000 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг хийж гүйцэтгээд дараа нь мөн гадна тохижилтийн ажил хийхээр 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2016/10/26 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г хоёр компани байгуулж 20 000 000 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн үед гэрээнд бэлэн мөнгө өгөхөөр заасан боловч бэлэн мөнгө өгөх боломжгүй байгаа тул баригдаж буй барилгад * м.кв талбайг бартераар эзэмшүүлэхээр тохиролцсон. Уг талбайг барилга баригдаж дуусмагц манай компаний нэр дээр гэрчилгээг гаргаж өгнө гэсэн нөхцөлтэйгээр 2 компани харилцан тохиролцож манайх ажлаа гэрээнд заасны дагуу чанартай хийж гүйцэтгэсэн, Ц.А.Х.ХХК ч гэсэн гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, У багт байрлах Ц худалдааны төвийн * дугаар давхарт *тоот * м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө буюу лангууны талбайг 2 500 000 төгрөгөөр тооцож манай компанид өгсөн. Гэхдээ Ц.А.Х.ХХК нь Ц худалдааны төв нь одоохондоо банкны барьцаанд байгаа тул үл хөдлөхийн гэрчилгээ гарах боломжгүй иймд гэрчилгээгүй эзэмшиж үйл ажиллагаагаа явуулж бай, барьцаанаас гарангуут үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. Бид нар үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг Ц.А.Х.ХХК-аас удаа дараа шаардсан боловч хариу өгөхгүй байна. Манай компани *тоот * м.кв талбайгаа Ц худалдааны төвийн үйл ажиллагаа эхэлснээс хойш Ц.А.Х.ХХК-аас авч бусдад түрээслэх зэргээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай компани нь *тоот талбай бүхий үл хөдлөх хөрөнгө буюу лангууны хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.АХХК-ийн нэр дээр гаргуулахыг Ц.А.Х.ХХК-д даалгаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч Ц.А.Х.ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон гүйцэтгэх захирал Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "Дөл-Арт" ХХК нь нэхэмжлэлдээ Ц маркет худалдааны тевийн *тоот *м.кв талбайн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь 'Дөл-Арт" ХХК мөн болохыг тогтоох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.АХХК-ны нэр дээр гаргуулахыг "Цагаан алтан хүнс" ХХК-д даалгаж өгөхийг шаарджээ. Дөл арт ХХК-ны нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаад энэ тайлбарыг гаргаж байна.

1. Тус компани Газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалт зарласны дагуу төслийн болзол, журмыг хангаж сонгон шалгаруулаттанд тэнцсэн. 2014 оны 09 дүгээр сарын 22-ны А/502 дугаар захирамжийн дагуу У баг, Хүлэг захын ард 1400 мкв газар эзэмшиж түүн дээр Цмаркет худалдааны төвийг барьж ашиглалтанд оруулсан. Тус газар дээр 15 иргэн газар болон үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан ба компанитай тохиролцож аймгийн нэгдсэн бодлого шийдвэрийг хүндэтгэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан уг худалдааны төвд талбай эзэмшсэн. Уг байршилд газар эзэмшиж байсан иргэн О.Байгаль уг төслийг дэмжээгүй бөгөөд шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гарсан боловч одоог хүртэл уг асуудал шийдэгдээгүй байна. Уг газрын маргаанаас болоод улсын комиссын актанд гарын үсэг дутуу байгаа тул гэрчилгээг гаргах боломжгүй байна. Энэ асуудлаар бид Засаг даргад хандаад байна. Компани болон уг худалдааны төвд талбай өмчлөх эрхтэй бүх хүмүүс өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй. Иймд уг асуудал шийдэгдэх хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах боломжгүй. Тус компанитай хийсэн гэрээний биелэлт болон хүлээж авсан акт, тооцоо нийлсэн акт үйлдээгүй байна. Дөл-Арт' ХХК-ны менежер Мэндбаярт 2016 оны 10 сарын 02-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 10 сарын 05-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 10 сарын 10-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 10 сарын 21-нд 1 900 000 төгрөг, захирал А.Ат 2016 оны 11 сарын 07-нд 5 000 000 төгрөг нийт 9 900 000 /Есөн сая есөн зуун мянган/ төгрөг шилжүүлсэн бөгөөд 2017 он буюу барилга ашиглалтанд орсон цагаас хойш тухайн худалдааны төвийн *тоот буюу * м.кв талбайг ашиглаж ирсэн. Д.АХХК-тай тооцоо нийлээгүй бөгөөд тооцоо нийлж акт үйлдэх нь зүйтэй гэж үзэж байна болно гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.АХХК нь хариуцагч Ц.А.Х.ХХК-д холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, У баг, Ц худалдааны төвийн * давхарт байрлах * м.кв талбайтай *тоот лангуу буюу үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь Д.АХХК мөн болохыг тогтоолгох, лангууны буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.АХХК-ийн нэр дээр гаргуулж өгөхийг Ц.А.Х.ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагчийн төлөөлөгч тооцоо нийлж, акт үйлдсэний дараа гэрчилгээг шилжүүлэн өгөх боломжтой гэж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2016/10/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд Ц.А.Х.ХХК-г төлөөлж захирал Ц.О, Д.АХХК-г төлөөлж захирал А.А нар У баг Хүлэг захын ард байрлах худалдаа үйлчилгээний төвийн гадна тохижилтын ажлыг 16 *46 000 төгрөгийн өртөгтэйгээр хийж гүйцэтгэхээр тохирсон байна.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2016/10/22 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээт ажлын үнэ 20 000 000 төгрөг байхаар тохиролцож, эрх бүхий захирлууд нягтлан бодогч нарын хамтаар байлцаж гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар мэдүүлэг, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ажил гүйцэтгэх гэрээнүүдээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт *6 *46 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн ба гэрээний үнэ болох ажлын хөлсөнд Ц худалдааны төвийн * давхарт байрлах * м.кв талбайтай *тоот лангууг 1 м.кв-ыг анх 2 000 000 төгрөг байхаар тохирсон боловч 2 500 000 төгрөгт тооцож, 2017 онд ашиглалтанд орсноос хойш эзэмшиж байгаа гэж тайлбарладаг.

Хариуцагч дээрхи лангууг Д.АХХК нь 2017 оноос хойш эзэмшиж байгааг хүлээн зөвшөөрдөг бөгөөд ажлын үр дүнг хүлээж аваагүй, үл хөдлөх хөрөнгийг 2 700 000 төгрөгөөр тооцох учиртай бөгөөд сарын түрээсийн төлбөр, Д.АХХК-д бэлнээр шилжүүлсэн 9 900 000 төгрөгийг харилцан тооцож, тооцоо нийлсэн акт үйлдэж, зөрүү төлбөрийн асуудлыг шийдсэнээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөх боломжтой гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн *4* дугаар зүйлийн *4*.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн *4* дугаар зүйлийн *4*.*-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Ц худалдааны төвийн гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдог бөгөөд мөн хуулийн *4*.4-т Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж хуульчилсан байна.

Талууд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг нийт *6 *46 000 төгрөг байхаар Ц худалдааны төвийн * давхарт байрлах * м.кв талбайтай *тоот лангууг 1 м.кв үнийг 2 500 000 төгрөгт тооцож нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч банкны барьцаанд байгаа үндэслэлээр тухайн үед шилжүүлж амжаагүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж, тооцоо нийлж акт үйлдээгүй тул шууд өмчлөлд шилжүүлэх боломжгүй, 1 м.кв үнийг 2 700 000 төгрөг, газрын маргааны асуудалтай, шүүхэд маргаантай байсан тул улсын комисс хүлээж аваагүй үндэслэлээр одоо ч гэсэн бусад өмчлөгч нарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгоогүй байгаа гэж хариуцагчийн төлөөлөгч мэтгэлцдэг.

Зохигчдын тайлбараас үзвэл нийт ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд маргаагүй, үл хөдлөх хөрөнгө болох лангууг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн эсэхэд маргаагүй бөгөөд харин 1 м.кв талбайн өртөгийг хэрхэн тооцох /2 500 000 төгрөг, 2 700 000 төгрөг/, бэлнээр шилжүүлсэн 9 900 000 төгрөгийг хасч тооцох /нэхэмжлэгч 5 000 000 төгрөгийг зөвшөөрдөг ба хариуцагч 4 900 000 төгрөгийг нөхөрт нь өгсөн гэж тайлбарладаг/ эсэх талаар маргадаг. Маргаан бүхий лангуу нь *дугаартай, *18 дугаартай аль нь болох нь тодорхойгүй.

Иргэний хуулийн 24* дугаар зүйлийн 24*.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж заасан.

Хариуцагч Ц.А.Х.ХХК-ний Ц худалдааны төвийг улсын комисс хүлээн аваагүй тул өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу эрхийн зөрчилтэй, хөрөнгө шилжүүлэх хэлцлийг амаар тохиролцсон ба ийнхүү тохиролцохдоо эрх бүхий этгээдүүдийн хооронд хэлцэл хийгдээгүй /менежер Мэндбаяртай тохиролцсон гэх/ үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул Ц худалдааны төвийн * давхарт байрлах * м.кв талбайтай *тоот /*18 тоот/ лангууг ажил гүйцэтгэх гэрээний өртөгт тооцож шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Д.АХХК нь барилга угсралтын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй, 1 гишүүнтэй ба компаний үүсгэн байгуулагч А.А болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компаний дүрэм, барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлөөр тус тус нотлогддог.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд мөн хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан боловч нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үнийг болон зөрүүг нэхэмжлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*-д Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэсэн ба талууд тооцоо нийлж, хуульд заасан шаардлагыг хангаж, хэлцлийг хүчин төгөлдөр болгох боломжтой гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад *тоот лангуу гэж, нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад хүргүүлсэн 2020 оны * дугаар сарын 14-ний өдрийн 4/26 дугаартай албан бичигт *18 тоот лангуу гэж бичигдсэн байх ба зохигчид шүүхийн хэлэлцүүлэгт *18 тоот лангуу хэмээн мэдүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *8 дугаар зүйлийн *8.1-д заасан ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.*, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, *4* дугаар зүйлийн *4*.1, *4*.4-т зааснаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, У баг, Ц худалдааны төвийн * давхарт байрлах * м.кв талбайтай *тоот лангуу буюу үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь Д.АХХК мөн болохыг тогтоолгох, уг лангууны буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.АХХК-ийн нэр дээр гаргуулж өгөхийг Ц.А.Х.ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

*. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *0 дугаар зүйлийн *0.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Л.АРИУНЦЭЦЭГ