| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2024/0031/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/40 |
| Огноо | 2024-04-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/40
Өвөрхангай аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, *******/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Төв аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Өвөрхангай аймгийн сумын Шанх багт оршин суух бүртгэлтэй, Өвөрхангай аймаг, сум, *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэх хариуцлага хүлээж байсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.
/РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2023 оны 11 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын *** тоотод байх *** эд зүйл агуулах зориулалт бүхий байшинд нэвтрэн орж 14 ширхэг малын тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *** *******2,000 /гурван зуун хорин хоёр мянган/ төгрөгийн хохирол,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 21-нээс 24-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын *** тоот хашаанд байх *** эд зүйл агуулахад зориулсан байр сав буюу амбаараас адууны хаа 1 ширхэг, хярамцаг 1 ширхэг, хонины өрөөл /тал/ мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *** 258,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой найз залуу болох *** хамт сумын *** тоот хашаанд байх өвлийн байшиндаа 2023 оны 11 дүгээр сард худалдан авч хураасан 35 ширхэг малын тэжээл буюу хивгээ очиж үзтэл хоёр хэсэг хураасан байсан малын тэжээлээс наад талд нь хураасан байсан 15 ширхэг тэжээлнээс 14 ширхэг тэжээл байхгүй болсон байсан. Харин цаад талд хураалттай байсан 20 ширхэг хивэг нь хураалттай хэвээрээ байсан. Тэгээд тухайн үедээ хүргэн ах *** хөдөөнөөс орж ирээд аваад явсан байх гэж бодож байсан. Тэгээд өдөр хүргэн ах ***, эгч *** хамт төв орж ирэхээр нь асуутал бид хоёр ойрд төв орж ирж тэжээл ерөөсөө аваагүй гэж хэлэхээр нь алдагдсан талаар мэдсэн. ...Ар талын өрөөнд ороод харсан чинь цонх нь онгорхой байсан. Гэрэл асаагаад цонхоор нь толгойгоо гаргаад харсан чинь цасан дээр тэжээл асгарсан байсан. Миний бодлоор давж орж ирээд цонх түлхэж онгойлгоод дотогш ороод тэжээл хулгайлж авч гарсан байх гэсэн бодол төрсөн. Одоо үлдсэн 2 шуудай тэжээл юм уу тэжээл худалдаж авсан 46.000 төгрөгийг мөн дээрээс нь алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргахад 33.500 төгрөг төлсөн. Нийт 79.500 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 тал/
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хар балгас гэх газар луу явсан. Тэндээ 3 хоноод буцаад суманд ирээд гэртээ байх амбаараасаа махаа гаргах гэтэл мах байхгүй байсан. Амбаарын түлхүүрээ гэртээ униндаа өлгөсөн байсан. Гэрийн түлхүүрээ *** гэх хүнд үлдээсэн. Манай амбаарын түлхүүр цоожийг эвдээгүй бүтэн байсан. Би адууны хааны талыг нь *** хочтой *** гэдэг айлаас очиж авсан. Бусад махаа авч хохиролгүй болмоор байна. ...Хүмүүсийг хөөж явуулаад сайхан бууз хийж идье гэж ярилцаад амбаараас мах авах гээд орсон чинь хуйхалсан 2 хонины толгой үлдсэн байсан. Ходоод гэж дууддаг *** таараад асуусан чинь *** миний дүү *** гэрээс очоод адууныхаа махаа аваарай *** гэрт мах байгаад байсан өчигдөр тэдний гэрт бууз хийж идсэн гэж хэлсэн. Өмнөх өдөр нь *** гэх хүний хүнсний дэлгүүрт таарсан чинь зөндөө махтай болчихлоо гэж ярьсан би хаанаас авсан юм гэсэн чинь манай найз өгсөн юм гэж яриад байсан. Би шууд *** хочтой *** мэдээд *** гэрт эхнэрийн хамт очоод 3 хонины хуйхалсан толгой байсан эхнэр явахаасаа өмнө ирж байгаад иднэ гээд хуйхлаад үлдээгээд явсан тэд нар нь байсан. ...Нийт 163,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 110-114 тал/,
Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 12 дугаар сарын сүүлээр *** өрөө төлж чадахгүй байна айлын граш дотор миний хэдэн ширхэг тэжээл байгаа та очоод өрөндөө авчих тэгэх үү гээд хэд хоног болсон. Би янз бүрийн юм биш биз чиний юм байгаа биз дээ гэж асуусан чинь тиймээ миний тэжээл байгаа юм би хот руу явж ажил хийх болсон таны өр зээлийг барагдуулмаар байна гэхээр нь за за тэг тэг гэж хэлээд нөхөр *** цуг очоод аваад ир гэж хэлээд *** гэж дууддаг *** гэх хүний граш дотроос ачаад аваад ирсэн. 12 ширхэг тэжээл ачиж авчирсан. 25.000 төгрөгөөр бодож нийт 300.000 төгрөгийг өрнөөс нь хасаж тооцож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: *** гэж хочилж дууддаг. **** гэрт мах оруулж ирэх үед *** бид хоёр л байсан. 2023 оны 12 дугаар сарын 20-ноос хойш өдрийг нь санахгүй байна, *** гэрт байж байхад шөнө 23 цагийн орчимд гаднаас *** адууны бүтэн хаа, нэг хярамцаг, нэг хонины хаа оруулж ирсэн. *** *** гэрт мах авч ирсэний маргааш өдөр нь Дэлгэрэх дэлгүүрийн *** гэдэг худалдагч надад *** идэшны махаа алдсан гэж байна гэж ярьсан. Тэгээд би урьд шөнө *** гэрт мах авч ирж өгсөн талаар хэлсэн. ...Би Дэлгэрэх дэлгүүрээс *** эхнэртэй нь дагуулж *** гэрт очоод адууны хаа, хярамцагийг нь авч өгсөн. Хонины мах нь байхгүй байсан. *** хулгайн мах гэдэг талаар мэдээгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 115-119 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 шуудай хивгийг ***** гэж дууддаг хүнээс авсан. Би *** гэх хүнтэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Манай Дэлгэрэх гэх нэртэй хүнсний дэлгүүрээр орж ирж үйлчлүүлж хааяа юм бичүүлж авдаг. Би тухайн 12 шуудай хивгийг 1 ширхэгийг 25,000 төгрөгөөр бодож 300,000 төгрөгөөр авсан ба манай дэлгүүрт тавьсан өрөндөө бодож өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би *** гэх хүнийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хичнээн тооны тэжээл манай хашаанд байх граш дотор хураасан талаар мэдээгүй байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дэлгэрэх нэртэй дэлгүүр ажиллуулдаг *** гэх хүнээс сонссон. Би тухайн үед дэлгүүрт орж тамхи авах гээд зогсож байтал *** танай граш дотор *** гэх хүн малын тэжээл хураасан гэж ярьсан шүү дээ гэхээр нь би мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн Ө*** дугаартай “...Шинжилгээний объектын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн нийт үнэлгээ 258,000 /хоёр зуун тавин найман мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /хх-ийн 122-125 тал/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн **** дугаартай ...Шинжилгээний объектын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт *******2,000 /гурван зуун хорин хоёр мянган төгрөг/-өөр үнэлэгдэв гэх дүгнэлт /хх-ийн 37-40 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7, 114 тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-18 тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 47-48, 52-53 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 80-81, 130-131 тал/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2 тал/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдсан, хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй, хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хоёр. Хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийн хувьд:
Шүүгдэгч ***нь 2023 оны 11 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын *** тоотод байх *** эд зүйл агуулах зориулалт бүхий байшинд нэвтрэн орж 14 ширхэг малын тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *** *******2,000 /гурван зуун хорин хоёр мянган/ төгрөгийн хохирол, 2023 оны 12 дугаар сарын 21-нээс 24-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын *** тоот хашаанд байх **** эд зүйл агуулахад зориулсан байр сав буюу амбаараас адууны хаа 1 ширхэг, хярамцаг 1 ширхэг, хонины өрөөл /тал/ мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч **** 258,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *** мэдүүлэг /хх-ийн 19-22 тал/, хохирогч *** мэдүүлэг /хх-ийн 110-114 тал/, иргэний нэхэмжлэгч *** мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 15-18 тал/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 115-119 тал/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 47-48, 52-53 тал/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 49 тал/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 122-125 тал/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 37-40 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохирогч *** 14 шуудай малын тэжээлийг хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч байна. Харин *** махыг би ганцаараа аваагүй гэж мэдүүлэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан *** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг хэлнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заасан нь зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, халдашгүй байдлыг зөрчиж, бусдын эд хөрөнгийг авсан байхыг гол шинжээ болгодог. Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахдаа тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нь хоёр удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдснийг мөрдөн шалгах ажиллагаанд нэгтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж зохицуулсан.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч ****, иргэний нэхэмжлэгч *** нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, хохирлоо барагдуулбал гомдол, саналгүй гэж хариу мэдэгдсэн байна.
Хохирогч **** учирсан хохиролд 14 шуудай тэжээлээс 12 ширхэг шуудайтай тэжээлээ буцаан авч үлдсэн 2 тэжээлийн үнэ 46,000 төгрөг, алдагдсан эд зүйлд үнэлгээ гаргуулахад төлсөн 33,500 төгрөгийг нийт 79,500 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хуралдаанаас завсарлага авч шүүгдэгч *** 79,500 төгрөгийг хохирогчид төлсөн байна.
Хохирогч *** учирсан хохирлоос адууны хааны талаа буцаан авсан, хохирол 163,000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүгдэгч шүүх хуралдаанаас завсарлага авч төлсөн байна.
Иргэний нэхэмжлэгчээр *** тогтоосон, *** манай дэлгүүрээс зээлээр авсан барааны төлбөрт 12 шуудай малын тэжээл авчирч өгч 300,000 зээлэнд нь тооцож авсан гэж мэдүүлсэн байх ба 12 шуудай тэжээлийг хохирогчид буцаан өгсөн. Иргэний нэхэмжлэгч *** 300,000 төгрөг нэхэмжилсэн энэ гэмт хэргээс учирсан хохиролд тооцох боломжгүй, иргэд хоорондын зээлийн маргаан байх тул иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй бөгөөд 300,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *** хохирогч *** 163,000 төгрөг, хохирогч **** 79,500 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч *** нэхэмжилсэн 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дөрөв. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийг хохирлоо төлснийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэн ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзана.
Шүүгдэгч ******* нь урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр хорих ялаар шийтгүүлж байсан атлаа өөртөө дүгнэлт хийхгүй дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь түүний хувийн байдлыг харуулж байна.
Мөн шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр товлогдсон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шүүх шийдвэрлэсэн боловч оргон зайлж, хаана оршин байгаа нь мэдэгдэхгүй байсан тул 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг түдгэлзүүлж, түүнийг эрэн сурвалжилж улмаар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр түүнд холбогдох эрүүгийн хэргийг сэргээснийг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч **** ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **** 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.
Тав. Бусад асуудлаар:
Шүүгдэгчид оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 9 /ес/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **** 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** цагдан хоригдсон нийт 9 /ес/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч **** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *** хохирогч **** 163,000 төгрөг, хохирогч *** 79,500 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч *** нэхэмжилсэн 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Хэрэгт бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА