| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/48 |
| Огноо | 2024-05-09 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/48
Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **************7000000073 дугаартай хэргийг *******0******* оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын *******-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* *******-******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******8908*******50 регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.3 дахь заалтад гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******0******* оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг “ ” гэх улсын тусгай хамгаалалттай газраас 13 ширхэг “Шинэс” модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж улмаар 7*******-75 улсын дугаартай “тоёота приус *******0” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 9,179 /дөчин есөн мянга нэг зуун далан ес/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******ийн... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг,
иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь ******* сумын дүгээр багийн нутаг гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг учир зөвшөөрөл олгодоггүй. Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******6 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг Сум дундын ойн ангийн *******0******* оны 03 дугаар сарын *******5-ны өдрийн №11 дугаартай “...Тус бэлтгэсэн мод нь шинэс төрлийн, хуурай, босоо мод байна. ойд учруулсан хохирлын үнэлгээ: бөөрөнхий хуурай түлээний шинэс мод нь:0.*******916 шоо метр х 168,655 төг = 9,179 х 1.0= 9,179 төгрөг, нийт 9,179 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38-р хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны *******0******* оны 0 дүгээр сарын 08-ны өдрийн №010003/38*******-01 дугаартай “...Сум дундын ойн ангийн *******0******* оны 03 дугаар сарын *******5-ны өдрийн 11 тоот шинжээчийн дүгнэлтээр ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ болох 9,179 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9..1 дэх заалтыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээ болох 9,179 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж *******7,537 төгрөгийг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд төвлөрүүлэхээр шийдвэрлэв...” гэсэн улсын байцаагчийн акт /хавтаст хэргийн *******-р хуудас/,
“Мэргэнгүн аудит” ХХК-ийн *******0******* оны 03 дугаар сарын *******8-ны өдрийн №16 дугаартай “...хятад улсад үйлдвэрлэсэн, ашиглаж байсан хуучин цахилгаан хөрөөний зах зээлийн үнэлгээ *******0******* оны 03 дугаар сарын байдлаар 60,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний *******0******* оны 0 дүгээр сарын 19-ний өдрийн №ӨХ03/0******* дугаартай “...шинжилгээний обьектийн *******0******* оны 03 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 3,703,50 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх 7*******75 улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 1*******1-1*******3 дугаар хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны *******0******* оны 0 дүгээр сарын 19-ний өдрийн №3 дугаартай “...Өвөрхангай аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг “ ” гэх газрын солбилцол нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгаа болно...” гэх албан бичиг /хавтаст хэргийн *******7 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл (13 ширхэг модонд үзлэг хийсэн, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/,
7*******75 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 13 ширхэг “шинэс” модыг тус тус битүүмжилсэн тэмдэглэл /хавтаст хэргийн *******9, 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* овгийн *******гийн т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,
шүүгдэгч *******ийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3,703,50 төгрөгийн үнэлгээ бүхий 7*******-75 улсын дугаартай тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг,
гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 13 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн их биетэй, хоёр талдаа улаан болон улбар шар өнгийн тагтай хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгав.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг,
шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.*******, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******гийн ийг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн ийг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 (нэг )жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн ******* сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3,703,50 төгрөгийн үнэлгээ бүхий 7*******-75 улсын дугаартай тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг,
гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 13 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн их биетэй, хоёр талдаа улаан болон улбар шар өнгийн тагтай хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
8.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН