Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга: Н.Ням,

            Улсын яллагч: Д.Алимаа,

            Иргэний нэхэмжлэгч:

            Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******т холбогдох эрүүгийн 2327001640066 тоот хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *******  аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ******* аймгийн ******* сум, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******.

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Хужирт тур” ХХК-аас зарласан эмчилгээ үйлчилгээний албаны ерөнхий эмчийн ажилд орохын тулд 2023 оны 01 дүгээр сард ажлын байрны шаардлагад тавигдсан “хүний их эмч мэргэжилтэй байх” гэсэн шалгуурт нийцүүлэх зорилгоор өөрийн эмчилгээ эрхлэн зөвшөөрлийн БЭ /*******/ гэх үсгэн тэмдэглэгээг дарж, мөн хүний “бага” эмч гэх үгийг хүний “их” эмч болгож тусгай зөвшөөрөл олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр анх ажилд орох анкетыг бөглөсөн. Тэрнээс хойш 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан 2023 оны 09 сар хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаанд нийт 30 гаруй хүнийг удирдаж ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн дутагдал, асуудал гаргаагүй. Менежер болон захирлаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг байсан. 2023 оны 06 дугаар сард өөрөө буруу зүйл хийснээ ойлгоод ажлаас гарах талаар ярих гэсэн боловч эмнэлгийн магадлан ирээд ажил ихтэй байсан болохоор яаж ажлаа орхиод явах билээ гэж бодоод нэг мөсөн ажлаа дуусгаад гаръя гэж бодоод үргэлжлүүлэн ажилласан байгаа” гэв.

          Иргэний нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа ын би Хужирт тур компанийн ерөнхий менежер албан тушаалтай. 2023 оны 01 сард “Zangia.mn” дээр эмчилгээний эрхлэгч гэх ажлын байрны зар оруулсан. Үүний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр намайг эзгүй хойгуур анкет бөглөсөн байсан. Би 2 хоногийн дараа Улаанбаатар хотоос ирээд анкеттай танилцахад их эмчээр төгсөөд Эрдэнэт хотын БОЭТ-д их эмчээр, Медипас эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан гэж анкет бөглөсөн байсан. Энэ нь манай зарлагдсан ажлын байрны тавигдах шаардлагад нийцэж байна гэж үзээд эргэн холбогдож ажиллах санал тавиад тухайн үеийн ярилцлага дууссан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр *******той утсаар холбогдоод өөрийн диплом, эмчлэх эрхийн гэрчилгээг нь файлаар явуулахыг хүссэний дагуу диплом, эмчлэх эрхийн гэрчилгээ нь монгол бичгээр ирсэн. Өөрөө мэйлээр явуулахдаа би Эрдэнэт орж амжихгүй байна ажилд орохоор бол үлдэгдэл бичиг баримтаа авч ирнэ гэсэн тайлбартайгаар монгол бичгээр бичсэн хуулбараа явуулсан байсан. Тэгээд бид нар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орох санал тавиад үлдэгдэл бичиг баримтаа авч ирээгүй гэсэн тайлбартайгаар ажилд орж эхэлсэн. Эмчилгээний ерөнхий эмчээр ажиллуулахдаа 30 орчим ажилтантай эмчилгээний үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааг сайжруулах чиг үүрэгтэй албан тушаал дээр томилон ажиллуулсан. 2023 оны 08 дугаар сард магадлан итгэмжлэлд орсон. Тэр үед үлдэгдэл бичиг баримт болох өөрийн диплом, гэрчилгээ, эмчлэх эрхийн лицензийг эх хувиар нь авч ирж өгөхгүй байсан. Мөн магадлан итгэмжлэлд орох явцад өгсөн үүрэг даалгаврыг дутуу хийх удаах тохиолдлууд гарсан. Тэр үед эмчлэх эрхийн лиценз нь дууссан байсан. Эмчлэх эрхийн шалгалтын хуваарь гараад бас нэг эрх нь дууссан эмчтэй хамт шалгалт өг гэсэн шаардлагыг тавьсан боловч шалгалтаас хойш суугаад байсан. Энэ нь бид нарт сэжигтэй санагдсан. Магадлан итгэмжлэлд орохдоо бид нар сэдэв сэдвээр нь ажлаа хувааж авсан байсан. Тэр үед нийгмийн эрүүл мэнд яаралтай түргэн тусламж гэсэн сэдвүүдийг авсан боловч магадлан итгэмжлэлийн шинжээч дээр очоод бичиг баримтаа шалгуулахдаа огт оноо аваагүй зэрэг асуудлууд яригдсан. Үүнээс болоод мэргэжлийн ур чадвар, ажлын ур чадвар дутагдалтай байна. Лиценз сунгахгүй байгаа нь ямар шалтгаантай юм гэдэг байдлаар анкет дээр бөглөгдсөн БОЭТ-той холбогдоод Эрдэнэтийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүний нөөцтэй холбогдож энэ хүний өмнөх албан тушаал хашиж байсан байдлыг асуусан мөн Медипас эмнэлэгтэй холбогдож өмнө нь ямар албан тушаал дээр ажиллаж байсан талаар асуухад БОЭТ-д гемодиализийн аппаратын техникчээр, Медипас эмнэлэгт *******ээр ажиллаж байсан гэх тайлбарыг тус тус өгсөн. Үүнээс үүдээд бид *******тод болсон асуудлыг хэлээд ажлаас чөлөөлөх тухай ярьж эхэлсэн. Тухайн үед *******тод худлаа бөглөгдсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд хамт олноосоо уучлал гуйгаад явж болно гэдэг асуудлыг тавьсан боловч намайг анх ажилд ороход мэдэж байсан бараг бид 2 тохиролцоод энэ албан тушаалд томилогдсон гэх яриа гарсан. Тиймээс би өөрт нь энэ асуудал үнэн зөв болохыг шүүхээр шийдүүлье гэсэн зүйлийг мессежээр бичиж үлдээгээд явсан. Түүнээс хойш надтай огт холбогдоогүй. Мөрдөн байцаах шатанд мөрдөгч *******той холбогдсон. 17 000 000 төгрөг нэхэмжилсэн дараа нь 10 000 000 төгрөг болсон гэх асуудал дээр ч гэсэн *******ийн өөрийнх нь байр суурийг сонсож байгаад нэхэмжлэлийн дүнгээ бууруулсан байгаа. Өөрөө бид нартай холбогдож гэм буруугийн талаар ямар нэгэн зүйл яриагүй. Өмнө нь мөрдөн байцаах шатанд нэг удаа л уулзсан” гэв.

          “Хужирт тур” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/064 дугаартай итгэмжлэл /хавтаст хэргийн 21-р хуудас/,

          Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр ийг тогтоох тухай тогтоол /хавтаст хэргийн 22-р хуудас/,

          Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай байгууллага эмчилгээний менежер гэсэн орон тоонд 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээлттэй ажлын байр зарлаж зарыг Zangia.mn вэб сайтад байршуулсан бөгөөд зарын дагуу *******ын ******* /*******/ гэх залуу холбогдон 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хужирт Тур ХХК-ийн оффис дээр буюу Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай 5 дугаар багт ирж ажилд орох анкет бөглөсөн ба манай байгууллагаас эргээд холбогдоно гэж хэлээд явуулсан. ******* нь тус анкетын 2.1 дэх хэсэгт буюу боловсролын байдал гэсэн хэсэгт өөрийгөө 2009-2013 онд ЭМШИУС-ийг хүний их эмч мэргэжлээр 3.2 голчтой төгссөн. ...******* байгууллагын хаягаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хүчинтэй эмчлэх эрхийн лиценз /хуулбар/, ...дээд боловсролын диплом хуулбар, /Монгол бичгээр/ зэрэг материалуудыг явуулсан бөгөөд ******* 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/022 дугаартай гүйцэтгэх захирал ын тушаалаар эмчилгээ үйлчилгээний албаны ерөнхий эмчийн албан тушаалд томилсон. ...*******ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эмчилгээ үйлчилгээний албаны Ерөнхий эмч албан тушаалд томилсон. Тус алба нь нийт уламжлалтын их эмч 5, сувилагч 10, бариач 4, шавар бэлтгэгч 3, шавар тавигч 3 нийтдээ 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ******* тус албаны даргаар ажиллаж ажилчдын өдөр тутмын ажил, эмчилгээнд хяналт тавьдаг байсан бөгөөд шаардлагатай зарим тохиолдолд амрагчдад болон байгууллагын ажилчдад эмнэлгийн яаралтай тусламж, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг байсан. ...Манай байгууллага *******ийг ажилласан хугацааг их эмчээр биш сувилагчаар ажилласан гэж тооцож тухайн үеийн сувилагчийн авч байсан цалинг *******ийн их эмчээр ажиллаж авсан цалинтай харьцуулан бодож зөрүү нь 10,254,631 төгрөг болж байсан бөгөөд энэ мөнгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-29-р хуудас/,

          Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага 2023 оны магадлан итгэмжлэлийн шалгалт ирэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд тус шалгалттай холбогдуулан ажлын хэсэг байгуулж шалгалтад бэлтгэж эхэлсэн. ******* ажлын хэсэгт орсон бөгөөд шаардлагатай албан бичиг, шаардсан бичиг баримтуудыг боловсруулж өгөхгүй удах, огт өгөхгүй байх зэргээр удаа дараа дутагдал гаргасан бөгөөд эдгээр алдаа дутагдлаас үүдэж *******ийн мэргэжлийн байдалд эргэлзээ төрж шалгахад ... худал болж таарсан тус зөрчлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,

          Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бага эмч мэргэжилтэй хүн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг “Эмчлэх” үйл ажиллагаа эрхлэхээр авч болдог. Харин хэрхэн яаж Резидент эмч, Их эмч хоёроос ялгах вэ гэхээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний 8 оронтой тооны индексээр ялгаж болдог. Тус индексийг Боловсрол Шинжлэх ухааны сайдын 2022 оны А/160 дугаартай тушаалаар баталсан байгаа. Мөн тус 8 оронтой тооны урд хэсэгт ******* бол “БЭ” гэсэн үсгэн тэмдэглэгээтэй байдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-р хуудас/,

          Яллагдагч *******ийн Хужирт Тур ХХК-нд ажилд орох үедээ гаргаж өгсөн материалын хуулбарууд  /хавтаст хэргийн 89-95-р хуудас/,

          Яллагдагч *******ийн Хужирт Тур ХХК-нд ажил томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг материал / хавтаст хэргийн 96-113-р хуудас/,

          Яллагдагч *******ийн Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг эд мөрийн тооцож хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, /хх-ийн 15-19-р хуу/ зэрэг болно.

          Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

   Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Хужирт тур” ХХК-аас зарласан эмчилгээ үйлчилгээний албаны ерөнхий эмчийн ажилд орохын тулд 2023 оны 01 дүгээр сард ажлын байрны шаардлагад тавигдсан “хүний их эмч мэргэжилтэй байх” гэсэн шалгуурт нийцүүлэх зорилгоор өөрийн эмчилгээ эрхлэн зөвшөөрлийн БЭ /*******/ гэх үсгэн тэмдэглэгээг дарж, мөн хүний “бага” эмч гэх үгийг хүний “их” эмч болгож тусгай зөвшөөрөл олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-29-р хуудас/, “Хужирт тур” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/064 дугаартай итгэмжлэл /хавтаст хэргийн 21-р хуудас/, мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр ийг тогтоох тухай тогтоол /хавтаст хэргийн 22-р хуудас/, гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/, гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-р хуудас/, яллагдагч *******ийн Хужирт Тур ХХК-нд ажилд орох үедээ гаргаж өгсөн материалын хуулбарууд  /хавтаст хэргийн 89-95-р хуудас/, яллагдагч *******ийн Хужирт Тур ХХК-нд ажил томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг материал /хавтаст хэргийн 96-113-р хуудас/, яллагдагч *******ийн Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг эд мөрийн тооцож хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, /хх-ийн 15-19-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг үйлдэх, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран, зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Хужирт тур” ХХК-аас зарласан эмчилгээ үйлчилгээний албаны ерөнхий эмчийн ажилд орохын тулд 2023 оны 01 дүгээр сард ажлын байрны шаардлагад тавигдсан “хүний их эмч мэргэжилтэй байх” гэсэн шалгуурт нийцүүлэх зорилгоор өөрийн эмчилгээ эрхлэн зөвшөөрлийн БЭ /*******/ гэх үсгэн тэмдэглэгээг дарж, мөн хүний “бага” эмч гэх үгийг хүний “их” эмч болгож тусгай зөвшөөрөл олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******ийн  үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

            Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******ийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.

           Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

          Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

          Шүүх хуралдаанд иргэний  нэхэмжлэгч “...манай байгууллага *******ийг ажилласан хугацааг их эмчээр биш *******ээр ажилласан гэж тооцож тухайн үеийн *******ийн авч байсан цалинг *******ийн их эмчээр ажиллаж авсан цалинтай харьцуулан бодож зөрүү нь 10,254,631 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан “Хужирт тур” ХХК-ийн нягтлан бодогчийн ******* эмчийн ажилласан хугацааг *******ийн цалингаар тооцож 2023 оны 02-09 сар хүртэлх хугацааны цалингийн тооцоолол 10,254,631 төгрөг /хх 119 дүгээр хуудас/ гарсан байна.

          Иймд 10,254,631 төгрөгийг хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч “Хужирт Тур” ХХК-д олгох нь үндэслэлтэй зүйтэй гэж дүгнэлээ.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна. ******* аймгийн ******* сумын нутагт оршин суудаг, иймд ******* аймгийн ******* сумын нутгаас 2 сарын хугацаанд гадагш явахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэж болохоор хуульчилсан. Шүүгдэгчийн хувьд хэдийгээр эмчилгээ эрхлэх гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус болсон одоогоор сэргээгээгүй байгаа боловч 1 жилийн хугацаагаар эмчилгээ эрхлэх эрхийг хасах нь зүйтэй байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг дурдав.

          Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.   

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэдээ “...1 жилийн хугацаагаар эмчилгээ эрхлэх эрхийг хасах...” саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэмэгдэл ял оногдуулахаар заагаагүй тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

           Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол Улс Эрүүл мэндийн яам мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0006650 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т буцаан олгох нь зүйтэй байна. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

          4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос 10,254,631 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Хужирт Тур” ХХК-д олгосугай.

          5.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол Улс Эрүүл мэндийн яам мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0006650 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т буцаан олгосугай. 

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН