| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0044/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/49 |
| Огноо | 2024-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 2024 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 5******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЭ71**************61/
Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 0******* дугаар сарын 1*******-ны орой 19 цагийн орчимд ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* № тоотод байрлах өөрийн гэртээ дагавар охин болох З. маргалдан хоол хийх гээд хөшиглөж байсан хөлдүү махыг шидэж түүний нүүрэн тус газарт оносноос эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ийн өгсөн …. ... 2024 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр оройн 19 цаг өнгөрч байхад манай нөхөр охин З. гаднаас согтуу орж ирээд аавтайгаа золгоод орилоод чарлаад уйлаад байхаар нь би битгий орилоод бай гэж хэлсэн чинь бузрын авгай минь танайд ирээгүй эцэг дээрээ ирсэн гэхээр нь хоол хийх гэж байсан жижиг хөлдүү махыг шидэхэд нүдийг нь оноод нүүрээ дараад нүд сохолчихлоо гэж орилсон. Тэгээд би гэрээс гараад явсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч З.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би удалгүй очоод аавтайгаа үүдэнд нь уулзаад золгох гэсэн чинь аав ороод золго энд золгохгүй гэхээр нь би гэрт нь ороод аавтайгаа золгоод дөнгөж эргэж хартал аавын хамтран амьдрагч ******* нь миний нүүр лүү нэг хатуу юм аваад шидсэн. Тэгээд би орилсон. Тэгээд би *******т чамтай би юу ч ярихгүй аавтайгаа золгох гэж ирсэн гэж хэлээд цагдаа дуудсан. Намайг аавын гэрт байхад гаднаас танихгүй эгч орж ирэхэд тэр хүнд ******* энэ охин гээд тэр хүнд хандаж намайг муулаад байсан. Манайд орж ирээд надтай харьцахгүй гэдэг байна ш дээ тэгэхээр нь нүдийг нь хөлдүү мах шидэж бомбойлгочихлоо гээд манай найз Банзрагчид хэлсэн байсан гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тэгээд тун удалгүй ******* миний машин дотор орж ирээд суусан. Тэгээд надтай сайн байна уу гэхээр нь би сайн сайн байна уу гэж мэндэлтэл надаас энэ одоо хаанаас явж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би бид хоёр хотоос ирлээ аавыгаа санаад байна ганц үнсүүлчихье гээд ирсэн юмаа намайг гуйгаад би хүргэж ирсэн юм гэсэн чинь худлаа хуцаж байгаа юм наад гичий чинь дандаа ингэж солиорч согтохоороо л аав руугаа залгадаг юм. Дургүй хүргээд чамтай харьцахгүй гээд байхаар нь мах хэрчиж байгаад хөлдүү махаа аваад шидчихлээ гэж хэлсэн. Хохьчино хохьчино нүд нь хөхрөөд хавдчихлаа гэхээр нь би итгээгүй та яаж байгаа юм бэ бид хоёр маргааш өглөө ажилтай ш дээ яаж ийм царайтай амьтны нүүр харах юм бэ гэж хэлсэн... Тэгсэн манай найз гарч ирээд та нар миний нүдийг яаж байгаа юм бэ би та нартай юу ч яриагүй ш дээ арай ч дээ гээд орилоод байсан гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн № *******781 ...... Дүгнэлт:
1.З.гийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.
*******. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-н *******5 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 50 дугаар хуудас/
******* аймгийн ******* сумын Баянсуудлын ******* дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 51 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ж.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 54 дүгээр хуудас/
Хохирогч З.гийн ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 61 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ж.*******ийн ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 62 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 0******* дугаар сарын 1*******-ны орой 19 цагийн орчимд ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* № тоотод байрлах өөрийн гэртээ дагавар охин болох З. маргалдан хоол хийх гээд хөшиглөж байсан хөлдүү махыг шидэж түүний нүүрэн тус газарт оносноос эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч З.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, гэрч Г. мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн № *******781 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн *******5 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Ж.*******ийн хохирогч З.гийн нүүр лүү хөлдүү мах шидсэн үйлдэл нь чамтай харьцахгүй гэсэн хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч З. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.2, *******6.*******, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.******* нь 450000 төгрөгийн торгох ялыг ******* сарын хугацаанд ******* хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.