Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/52

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, А.******* цагаатгасугай.

2. Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

3. А.******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Цагаатгагдсан этгээд нь цагаатгагдсан үндэслэлд гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ           Б.ХЭРЛЭН

                                                                                    ШҮҮГЧИД                     Б.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                                                          Ж.ЭРДЭНЭБАТ.