Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Хохирогч Б.*******

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 0-ний өдөр хүлээн авч 2024 оны 05 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 60 настай, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт амьдрах, аймаг сумын дүгээр баг, хуй хөдөө хэсэгт оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн илгүй байсан, 2024 оны 02 дугаар сард Алтан гадас одонгоор шагнагдсан, удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-990 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 0 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,   овогт *******. /РД:НТ64**************/

Шүүгдэгч Х.******* нь 202 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн орой 8 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Ниссан ХТерра N50 загварын -7 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа аймаг сумын дугаар баг, зоог нэртэй хоолны газрын урд талын Улаанбаатараас чиглэлийн төв засмал зам дээр улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2, 2., 8., 9. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.*******г мөргөж зам тээврийн осол гаргаснаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******гийн өгсөн  ……  202 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос аймаг сум руу орохоор Ниссан Хтерра маркийн 7 ХЭА улсыг дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон эхнэр О. хамт явсан юм. Тэгээд сумын цагдаагийн пост өнгөрөөд бензин авахаар шатахуун түгээх станц руу эргэх дохио өгснөө болиод чигээрээ замаараа явах үед гэнэт урдаас хурц гэрэлтэй машин гарч ирээд өнгөрөнгүүт хүн зам дээр гарч ирэх шиг болохоор нь тоормозлоод зогссон. Буугаад очтол би хүн мөргөсөн байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Эмнэлгийн тэрэг ирээд хохирогчийг авч явсан. Цагдаа нар ирж хэргийн газарт хэмжилт хийсэн. Хохирогчийн эмчилгээнд би 2 сая гаран төгрөг өгсөн гэх мэдүүлэг 

Хохирогч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... 202 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн оройн 7 цагт би илладаг байгууллагынхаа шинэ жилд орсон. Тэгээд гарч ирээд хүргэнийх рүү явж гутлаа сольж өмсчихөөд буцаад зоог нэртэй газарт очиж шинэ жилдээ орох гээд засмал зам хөндлөн  гарч явахад нэг машин дохио өгөөд эргэж байхаар нь би шууд явтал нөгөө машин эргэхээ болиод чигээрээ хүрч ирээд намайг мөргөсөн. Би маргааш нь - аймгийн нэгдсэн эмэнлэгт ухаан орсон. Тэгээд би эхнэрээсээ юу болсон бэ гэж асуухад хоёр хөл чинь хугарсан осолд орсон гэж хэлсэн. Ослын улмаас эмчилгээнд 2 сая төгрөг авсан. Одоо цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Гомдолтой гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн шалгах иллагаанд өгсөн ...... -7 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй. Би уг тээврийн хэрэгслийг Х.*******д өгсөн... Би осол гарсан гэдгийг Х.*******гоос сонссон. Х.*******гоос тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. Би Х.*******гоос нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 2-22 дугаар хуудас/

Гэрч О. мөрдөн шалгах иллагаанд өгсөн ...... Тэгээд бид хоёр Баруунхараагийн замын цагдаагийн пост өнгөрөөд цаад талд нь байдаг шатахуун түгээх станц орж бензин авах гэж байгаад болиод төв замаараа чигээрээ явж зоог нэртэй хоолны газрын хуугаар явж өнгөрч байхад замын эсрэг урсгалаар явж байсан машины гэрэл хурц тасч тухайн явж өнгөрсөн машины араас ертөнцийн зүгээр баруун талаас нэг бараан өнгийн хувцастай хшн гэнэт гараад ирсэн. Тухайн үед манай хүн сандарч машиныхаа тоормосыг гишгэж зогсоох арга хэмжээ авсан хэдий ч зогсоож чадалгүй тухайн зам хөндлөн гарч байсан явган хүнийг машиныхаа баруун гар талын хамраар мөргөчихсөн гэх мэдүүлэг /Хх-н 0 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 0 дүгээр сарын 2-ны өдөр № 40 ..... Дүгнэлт:

.Б.*******гийн биед баруун талын аарцаг ясны дэлбээ яс, баруун талын sacro-iliac үеийг дайрсан ясны олон сэлтэрхий үүсгэсэн хугарал, баруун талд умдаг яс зөрүү багатай хугарал, баруун талын суудал яс зөрүү бүхий хугарал, баруун, зүүн хөлийн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон.

2.  Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн  үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байх боломжтой. Зам тээврийн ослын үед машинд мөргүүлснээр үүсгэгдсэн байх боломжтой.

. Дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 7-9 дүгээр хуудас/

Саруул өртөө ХХК-ний шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн № 0 дугаартай дүгнэлт...... Хариултууд

.Ниссан Хтерра маркийн автомашин -7 ХЭА улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн жолооч овогтой ******* /НТ64**************/ нь улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2, 2., 8., 9. заалтуудыг зөрчсөн.

2. 2.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 2. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хас зайлшгүй тохиолдролд зогсоох арга хэмжээ авна. 8. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ аса эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно. 9. Чиг заах дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино

. Явган зорчигч овогтой ******* нь /ПЮ640*******0577/ тодорхойгүй согтолттой замын хөдөлгөөнд оролцсон.

4. Яаралтай түргэн тусламжийн эмч, жолооч мөн хохирогчийн өөрийн мэдүүлэг зэргээс үзэхэд тодорхойгүй хэмжээний согтолттой байсан нь самбаачлах чадварыг бууруулсан байна.

5. Зам тээврийн осол хэрэг нь жолооч овогтой ******* /НТ64**************/ нь улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2, 2., 8., 9. заалтуудыг зөрчсөний улмаас үүссэн байна гэх /х-н 49-50 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 07-2 дугаар хуудас/

Шүүгдэгч Х.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 68-70 дугаар хуудас/

Хохирогч Б.*******д хохирлын мөнгө шилжүүлсэн, эм тариа авч өгсөн баримт /Хх-н 85-98 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Х.******* нь 202 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн орой 8 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Ниссан ХТерра N50 загварын -7 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа аймаг сумын дугаар баг, зоог нэртэй хоолны газрын урд талын Улаанбаатараас чиглэлийн төв засмал зам дээр улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2, 2., 8., 9. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.*******г мөргөж зам тээврийн осол гаргаснаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй, шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Х.******* нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг ханг байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн -д ”Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хас хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ.” гэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заээ.

Шүүгдэгч Х.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хас 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2700000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 0 жилийн хугацаанд 2 хува сард 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.******* нь цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа нэхэмжилнэ, гомдолтой гэснийг дурьдах нь зүйтэй ба иргэний нэхэмжлэгч Б.Баатархүү нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгч Х.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 жилийн хугацаагаар хассан тул түүний АВСС ангиллын № 427005 дугаартай жолоочийн үнэмлэхийг аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоолын хамт хүргүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.******* нь зам тээврийн ослын улмаас өөрт учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал болон хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөртэй холбоотой нэхэмжлэлээ   нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх иллагааны зардалгүй, Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5., 5.2, 5., 5.4, 6. дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 6.4 дүгээр зүйлийн , 2 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2., 2.4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 6.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Х.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 жилийн хугацаагаар хас 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.******* нь 2700000 төгрөгийн торгох ялыг 0 жилийн хугацаанд 2 хува хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх иллагааны зардалгүй, Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Энэ хэргийн улмаас хураагдан ирсэн Х.*******гийн АВСС ангиллын № 427005 дугаартай жолоочийн үнэмлэхийг аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоолын хамт хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

            7. Хохирогч Б.******* нь зам тээврийн ослын улмаас өөрт учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал болон хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөртэй холбоотой нэхэмжлэлээ   нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.