Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* хотод ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, 75 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн механик мэргэжилтэй, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын дугаар баг, давхрын 1А тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ өндөр насны тэтгэвэрт байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МБ49**************12

           Шүүгдэгч Д.******* нь 2024 оны ******* дүгээр сарын 06-ны өдөр 15 цаг 0 минутын орчимд өөрийн эзэмшлийн Тоёота приус 11 загварын 44-02 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10. дахь заалтуудыг зөрчин ******* аймаг ******* сумын төвд байрлах нэртэй хүсний бөөний төв дэлгүүрийн урд талын ******* чиглэлийн төв засмал зам дээр зорчиж явсан тоёота приус 20 маркийн 1-75 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгсэл дотор сууж явсан иргэн П. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 1-75 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5870000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн …. ... 2024 оны ******* дүгээр сарын 06-ны өдөр приус 11 загварын 44-02 СЭҮ улсын дугаартай машин жолоодож яваад хүнсний бөөний төвийн уулзвар дээр приус 20 маркийн машиныг мөргөсөн. Ослын улмаас машин дотор сууж явсан эмэгтэйн аарцагны яс гэмтсэн хүнд гэмтэл учирсан. Мөн машинд хохирол учирсан. Хохирогч эмчилгээний зардалд 5 сая төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 8800000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2024 оны ******* дүгээр сарын 06-ны өдөр нөхөр хамт хадам дүү , нарыг - аймаг руу хүргэж өгөх гээд манай нөхөр машинаа жолоодоод жолоочийн хажуу талын суудал дээр , жолоочийн хойд суудалд би нөгөө талд нь суугаад явж байсан. Би ******* хотоос гараад унтаад өгсөн. Нэг сэрэхэд түс тас гэх дуу гараад машин зогссон. Замын цагдаа ирээд намайг машинаас гаргаад эмнэлэгт хүргэж өгөөд  тэ эмнэлгээс дархан-уул аймгийн эмнэлэг рүү хүргүүлж 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Намайг эмч өндгөвчний туялзуур яс хугарсан гэж хэлсэн. 1-75 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл байгаа юм.... Би яллагдагч *******гээс эмчилгээний зардал гэж 2100000 төгрөг авсан. Мөн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болон эвдрэлийн үнэлгээний мөнгийг даатгалын байгууллагаас 5800000 төгрөг, тээврийн хэрэгслийг зарж борлуулсан сая төгрөг нийт 8800000 төгрөгийг гаргаж өгсөн тул өөрийн эзэмшлийн 1-75 УАХ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би одоо яллагдагч *******гээс эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардал 500000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 22, 106 дугаар хуудас/

            Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тус өдөр 15 цагийн үед ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт явж байхад төв замын баруун талын туслах замаас нэг настай хүн жолоодсон цагаан өнгийн приус 11 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл манай урд явж байсан машиныг өнгөрүүлчихээд дараа нь шууд төв зам руу орж ирээд манай машины ар талын хэсэг рүү мөргөчихсөн гэх мэдүүлэг /Хх-н 24 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны ******* дүгээр сарын 25-ны өдрийн № 41 ...... Дүгнэлт:

1.П. биед баруун умдаг ясны хугарал, цээж, бүсэлхийн баруун тал, баруун түнх орчмын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байх боломжтой. Зам тээврийн ослын үед машинд мөргүүлснээр үүсгэгдсэн байх боломжтой.

. Дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 1-2 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн № 68 ...... Дүгнэлт:

1.Д. биед баруун эгэмэнд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

. Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй гэх /Хх-н 7-8 дугаар хуудас/

АСБЦД ХХК-ний сургалтын төвийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны ******* дүгээр сарын 2-ны өдрийн № *******/05 дугаартай ..... Хариултууд

2.1. Тосота приус 11 маркийн 44-02 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овогтой ******* нь /РД:МБ49**************12/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10. гэсэн заалтуудыг зөрчсөн.

2.2. Тоёота приус 11 маркийн 44-02 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овогтой ******* нь /РД:МБ49**************12/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх,  чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг ханган, 10. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө  /зам тээврийн ослын газрын үзлэгээс харахад/ гэсэн заалтуудыг зөрчсөн....

2.5 Тоёота приус 11 маркийн 44-02 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овогтой ******* нь /РД:МБ49**************12/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10. гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол хэрэг гарах шалтгаан болсон байна гэх /Хх-н 61-62 дугаар хуудас/

Арвижих эстимэйт ХХК-ний 1-75 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг  5870000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан /Хх-н 71 дүгээр хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-11 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 91-92 дугаар хуудас/

овогт ******* нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* аймаг сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 98 дугаар хуудас/

Хохирогч П. 10970000 төгрөгийг төлсөн тухай баримт /Хх-н 104 дүгээр хуудас/

2024 оны 05 дугаар сарын 0-ны өдөр хохирогч П. 500000 төгрөгийг шилжүүлэн өгсөн баримт, хохирогч П. 500000 төгрөгийг хүлээн авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй  гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /Хх-н 11-112 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.*******гийн ******* аймаг сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 11 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны ******* дүгээр сарын 06-ны өдөр 15 цаг 0 минутын орчимд өөрийн эзэмшлийн Тоёота приус 11 загварын 44-02 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10. дахь заалтуудыг зөрчин ******* аймаг ******* сумын төвд байрлах нэртэй хүсний бөөний төв дэлгүүрийн урд талын ******* чиглэлийн төв засмал зам дээр зорчиж явсан тоёота приус 20 маркийн 1-75 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгсэл дотор сууж явсан иргэн П. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 1-75 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5870000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч П. мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 106 дугаар хуудас/, гэрч Д.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны ******* дүгээр сарын 25-ны өдрийн № 41 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,  АСБЦД ХХК-ний сургалтын төвийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны ******* дүгээр сарын 2-ны өдрийн № *******/05 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч Д.******* нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1-д ”Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ.” гэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж торгох ялын хэмжээг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******00 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу *******00000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж *******00 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу *******00000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч П.Хашиймаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй ба иргэний нэхэмжлэгч Д.Баасанхүү нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хассан тул түүний ВССЕД ангиллын № 4984 дугаартай жолоочийн үнэмлэхийг ******* аймаг сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоолын хамт хүргүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч П.Хашиймаа нь зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.2, 6., 6.6, 6.7, 6.8, 6.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж *******00 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу *******00000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.******* нь *******00000 төгрөгийн торгох ялыг 0 жилийн хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Энэ хэргийн улмаас хураагдан ирсэн Д.*******гийн ВССЕД ангиллын № 4984 дугаартай жолоочийн үнэмлэхийг ******* аймаг сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоолын хамт хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

            7. Хохирогч П.Хашиймаа нь зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.