Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн ............................. дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: *************** иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр ..... аймгийн ....... сумд төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс ****, **********, ***************, *************, ам бүл ************** хамт ........... аймгийн .......... сумын .................. багт байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, .................... регистрийн дугаартай, Х овогт С.Б.

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 12 дугаар сард, мөн 2024 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ............ аймгийн ............. сумын ........................ багийн нутаг “........................” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн, хэрэглээний 12.1506 метр куб модыг бэлтгэж, ........................ маркийн ........................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж тээвэрлэж, ойн санд 3,688,666.99 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэв.

-Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүү би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн ........................ дугаартай хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч С.Б нь 2023 оны 12 дугаар сард, мөн 2024 оны 01 дүгээр сарын 23,24-ний өдрүүдэд ........................ аймгийн ........................ сумын ........................ багийн нутаг “........................” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний 12.1506 метр куб модыг бэлтгэж, ........................ маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, тээвэрлэж, ойн санд 3,688,666,99 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн  зэргийг харгалзан С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн үйлдлийн улмаас байгаль экологид 3,688,666,99 төгрөгийн хохирол учирсан байгаа учир хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлсэн буюу 11,660,097 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь ойн сангийн дансанд тушаасан талаарх баримт хэрэгт хавсаргагдсан байна. Шүүгдэгч С.Б нь ойн санд төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. ...Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өнөөдрийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр төлөгдөөгүй байсан учир хэргийг хялбаршуулсан журмаар биш ердийн журмаар шүүхэд шилжүүлсэн ч шүүхийн шатанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсэж байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, 200 мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид 11,660,097 төгрөгийг төлсөн, цаашид төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Үүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт С.Бийн эзэмшлээс 8 тооны морь, 5 тооны гүү, нийт 13 тооны адууг битүүмжилсэн байгаа үүнээс 1 тооны буюу хээр зүсмийн нас гүйцсэн морь нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь тул улсын орлого болгож, бусад битүүмжилсэн 12 тооны адууны прокурорын тогтоолыг хүчингүй болгуулах.  Хууль бусаар гэмт хэрэг үйлдэж олсон 97 ширхэг, хууль бусаар мод бэлтгэхэд ашигласан бусдын эзэмшлийн ........................ маркийн машины үнэлгээ 5,800,000 төгрөг, чиргүүлийн үнэлгээ 1,600,000 төгрөг нийт 7,400,000 төгрөгийг, мөн эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хөрөө зэргийг улсын орлого болгох,  ремэн уяа 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг гаргаж байна... гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн миний бие шүүгдэгч С.Бийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч С.Б нь 2023 оны 12 дугаар сард, мөн 2024 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ........................ аймгийн ........................ сумын ........................ багийн нутаг “........................” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний 12.1506 метр куб модыг бэлтгэж, ........................ маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, тээвэрлэж, ойн санд 3,688,666,99 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүгдэгч мөрдөн байцаалтын шатнаас эхлүүлэн сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргана уу.  ...Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нь хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан. Илэрхийлж байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Шүүгдэгч нь хохирлоо төлсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг гаргаж байгаа. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь, тээврийн хэрэгсэл, чиргүүл, хөрөөг зэргийг улсын орлого болгоход татгалзах зүйлгүй. Улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг учир эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж өгөөч...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10 дугаар хуудас/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Л.О “...Тухайн иргэдийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох ........................ сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ. Харин өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

-Гэрч Д.Б “... ........................ аймгийн ................. сумын .................. багийн иргэн С.Б гэдэг залуу намайг ........................ аймгийн төвд гэртээ байх хойгуур 2024 оны 01 дүгээр сарын 29-ний үед .................. суманд байдаг манай *********************** ХХК-ны хөрөө рамын хашаанд Б гэдэг залуугийн ........................ маркийн автомашинаар шинэс төрлийн хэрэглээний 4 метрийн урттай 50 орчим ширхэг бөөрөнхий модыг буулгуулсан байсныг 01 сарын 31-ний өдөр ........................ суманд ирээд мэдсэн юм. С.Б гэдэг залуу 2023 оны 07 сард манай компанийн тусгаарлалтын талбай дээрээс мод бэлтгэж өгнө гээд надаас цувуу увуу нийтдээ 3 сая гаран төгрөг аваад манай талбай дээрээс мод бэлтгэж өгөөд одоо бид хоёрын хооронд үлдэгдэл мөнгөний тооцоо байдаг юм. Тэгээд тэр үлдэгдэл мөнгөний тооцоондоо оруулаад сая 2024 оны 01 сарын 29-ний үед манай хөрөө рамын хашаанд дээрх 50 орчим ширхэг модыг буулгуулсан байсан. Манай компанийн зүгээс С.Бийг 2024 оны 01 сард мод бэлтгүүлсэн асуудал байхгүй, мөн миний зүгээс мод бэлтгээд өгөөч гэж хэлсэн асуудал байхгүй. Намайг байхгүй хойгуур хөрөө рамын хашаанд дээрх модыг буулгасан байсан. Тэр модыг буулгаснаас хойш С.Б надтай ямар нэгэн утсаар холбогдож ярьсан зүйл одоогоор алга байна. Манай хөрөө рамын хашаанд мод буулгасан Б гэдэг залуу надад хэлэхдээ хөдөө хээр машины чиргүүлийн дугуй салж унаад модтой нь орхисон гэж хэлсэн. Тэр чиргүүл дээр байгаа модыг С.Б ойгоос өөрөө бэлтгээд над руу өрөндөө ачуулсан гэсэн. Одоо Б чиргүүлээ аваагүй тэр эвдэрсэн газраа байгаа гэсэн. Миний ойлгосноор С.Б хөдөө мод бэлтгэчхээд Бтай утсаар яриад түүнийг дуудаад надад өрөндөө ........................ маркийн автомашины чиргүүл, толгой мод ачуулсан юм байна лээ. Түүнээс манай компанийн зүгээс С.Бийг модонд явуулж түүнээс мод худалдан авсан зүйл байхгүй. Мөн Бг хүртэл чи хөдөө яваад С.Бээс мод аваад ир гэж явуулсан зүйл хүртэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

-Гэрч Д.Б “...Би 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ........................ сумын төвөөс Б гэх хүний хөрөө рамны ........................ маркийн автомашиныг намгаас чирч гаргах ажлаар Б, Н гэх хоёр залууг гуйгаад өөрийнхөө эхнэр Л гал тогоо бариулах санаатай Б гэх хүний эзэмшлийн ................. улсын дугаартай автомашинаар ........................ баг руу ................... гэх газарт хүрэхээр М гэх айлд буух өвсийг ачиж яваад ................. хажуу талын өвөлжөөнд дээрх айлд очиж өвсийг нь буулгачхаад тэр айлдаа хоносон. Тэгээд 2024.01.29-ний өглөө эрт тэр айлаас цааш яваад ........................ багийн нутаг “.....................” гэх газарт отрын гэр дээр очоод хамт явсан хүмүүсээ гэр дээр үлдээчхээд би өөрөө цаашаа мориор ганцаараа яваад намагт суулгасан машинаа үзтэл намаг сайн хөлдөөгүй байхаар нь буцаад отрын гэр дээрээ 16 цаг өнгөрч байхад ирэхэд хөдөө отор хийж байсан С.Б гэдэг залуу надад танай хүүхэд Баярсайхан ........................ сумын төвөөс ........................ маркийн автомашинтайгаа ирээд би хэрэглээний 4 метрийн 100 ширхэг модыг Бт гэх хүнд өгөх мөнгөний өрөндөө ачууллаа гэж надад ярьсан. Тэр өдөр С.Бийн манай хүүхдийн автомашинд ачуулж явуулсан 100 ширхэг модыг надтай сумын төвөөс хамт хөдөө очсон Н /О гэж дууддаг/ гэдэг залуу хамт ачилцаж өгсөн байсан. Тухайн үед С.Б надад ярихдаа манай хүүхдэд ачуулсан дээрх моднуудын заримыг нь 2023 оны 12 сард мөн 2024 оны 01 дүгээр сард ойгоос бэлтгэсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/,

-Гэрч Б.Б “........................... сумын ..................... багийн иргэн С.Б ах 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр над руу утсаар залгаад хөдөө хэрэглээний 100  орчим ширхэг бөөрөнхий мод бэлтгэсэн байгаа би хүрч ирээд ачаад ........................ сумын төв оруулаад өгөөч гэж гуйгаад би өөрийнхөө ........................ маркийн автомашинаар явахаар болж зөвшөөрсөн. Тэгээд би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө эрт 07 цагийн үед ........................ сумын төвөөс өөрийн эзэмшлийн ........................ маркийн ........................ улсын дугаартай чиргүүлтэй автомашинаар яваад чиргүүлээ замдаа .......................... гэх газарт үлдээчхээд цаашаагаа дан толгойгоор яваад ........................ сумын ........................ багийн нутаг “.....................” гэх газарт отрын гэр дээр 10 цаг өнгөрч байхад очоод С.Б ахтай уулзаад “........................” гэх газраас автомашины толгой дээрээ хэрэглээний шинэс төрлийн 4 метрийн урттай 49 ширхэг бөөрөнхий модыг ачаад чиргүүл дээрээ аваачиж аччихаад буцаад толгойн тэвшиндээ 50 орчим ширхэг 4 метрийн модыг ачаад замаараа чиргүүлээ холбож аваад ........................ сумын төв рүү тээвэрлэсэн. Тээвэрлэх үед ................. гэх газарт миний автомашины чиргүүлийн дугуй нь салж унаад эвдрээд чиргүүлтэй модоо хээр орхиод толгойн хэсэгт ачсан байсан модоо ........................ сумын төв оруулаад Бт гэх хүний хөрөө рамын хашаанд буулгасан. ........................ гэх газраас миний тээвэрлэсэн 100 орчим ширхэг модыг С.Б ах ................. гэдэг залууг гуйгаад бид гурав хамт ачсан...Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мод ачих үедээ С.Бээс наад моднууд чинь эрхийн байгаа эсэх талаар асуухад ямар ч асуудал байхгүй эрхийн бичиг байгаа гэж хэлсэн... Мод тээвэрлэхэд ашигласан ........................ маркийн ........................ улсын дугаартай автомашин миний өөрийн нэр дээр миний эзэмшлийн автомашин байгаа юм... Харин чиргүүл нь Бт гэх хүний эзэмшлийнх байгаа юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 45 дугаар хуудас/,

-Гэрч Б.Б 2024 оны 02 сарын 23-ний өдөр дахин өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр С.Б ах над руу яриад би хөрөө рамын Бт өртэй байгаа ........................ сумын ........................ багийн ..................... гэх газраас 100 ширхэг хэрэглээний мод ачаад хүргэж өгөх хэрэгтэй байна. Би бензиний мөнгийг нь өгөөд дээр нь 500,000 төгрөг өгье гээд гуйхаар нь би түүнд зөвшөөрсөн. Би түүнийг наад ачих мод чинь бичиг баримттай юу? Зөвшөөрөлтэй биз дээ гэхэд ямар ч асуудал байхгүй гэж хэлэхээр нь би маргааш өглөө нь очиж модыг нь ачсан. Би уг модыг ачихдаа миний машины чиргүүл эвдэрсэн тул Б ахын хашаанд нь очоод Зил 130 машины чиргүүл эвдэрсэн байсан тул Б ахын хашаанд нь очоод Зил 130 машины чиргүүлийг нь чирээд очиж ачсан. Мод ачихдаа чиргүүлээ наана нь тавиад цаашаа бартаа ихтэй учир дан толгойгоороо очиж үлдсэн модыг нь ачаад дараа нь дахин дан толгойгоороо очиж үлдсэн модыг нь ачаад чиргүүлээ чирээд ........................ сумын төв рүү явж байхад замд чиргүүлийн дугуй салж унахаар нь орхиод сумын төв орсон. Одоо ч хүртэл чиргүүлтэй мод нь хээр байгаа авч чадаагүй байгаа. Цас ихтэй учир авч чадаагүй байгаа. Миний чирч мод ачсан чиргүүл бол хөрөө рамын Б ахын эзэмшлийн Зил 130 маркийн автомашины чиргүүл байсан. Уг чиргүүл нь улсын дугааргүй урд аравч болон 3 талынх нь поорчик байхгүй, зөвхөн 4 дугуй, тэвштэй чиргүүл байсан. Уг чиргүүлд нь бараг бичиг баримтгүй байхаа. Хүмүүсийн хэлдгээр шалдан чиргүүл байсан. Б ах надад модны талаар юм яриагүй. Модыг хашаанд нь буулгах үед түүний хүү Т нь аймгаас ирлээ гээд байж байхаар нь С.Б ачиж өгч явуулсан мод шүү гэж хэлээд хашаанд нь буулгаад явсан. ************* ХХК-ны захирал нь С.Бийн бэлтгэж надаар тээвэрлүүлсэн модонд ямар нэгэн байдлаар оролцсон зүйл байхгүй. Миний тээвэрлэсэн мод 100 орчим тооны 4 метрийн урттай хуурай, шинэс буюу хар мод байсан. Би нэг бүрчлэн тоолж үзээгүй болохоор нарийн тоог нь мэдэхгүй байна. С.Б нь тухайн үед хууль бусаар бэлтгэсэн талаар нь мэдээгүй. Хэрвээ би хууль бусаар мод бэлтгэсэн байсан бол тээвэрлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

-Гэрч Б.Б “...Би 2024 оны 01 сарын 16, 17-ны өдрүүдэд ........................ сумын ........................ багт отрын адуугаа эргэж бөөгнүүлэх ажлаар ........................ сумын төвөөс өөрийнхөө ........................ маркийн ................... улсын дугаартай автомашинаар Ч.Б хамт ........................ багийн нутаг ..................... гэх газарт отрын гэр дээрээ ирсэн юм. Б.Ч, Э.М бид нар хамт ирсэн. Тэгээд бид нар 2024 оны 01 сарын 16, 17-ны өдрүүдэд энд тэнд тарсан отрын адуугаа бөөгнүүлсэн. Тэгээд отрын адуун дээр байж байхад С.Б 2024 оны 01 сарын 26-29-ний өдрийн хооронд “........................” гэх газраас өдөрт бага багаар нь хэрэглээний 4 метрийн урттай моднуудыг бэлтгэсэн. С.Бийг мод бэлтгэх үед бид нар нэг гэрт хамт амьдарч байсан. С.Б мод бэлтгэхдээ өөрийнхөө цагаан өнгийн /шинэ/ мотор хөрөө, өөрийнхөө хээр зүсмийн мориор модоо цагаална гээд унаж явдаг байсан. С.Б дээрх моднуудыг бэлтгэж байхдаа ........................ сумын төвөөс Бг  дуудна хөрөө рамын Б ахад мөнгөний өртэй гэж ярьдаг байсан. Б бид хоёр хөдөөгөөс 2024.01.28-ны орой сумын төв рүү орчхоод Б бид хоёр буцаад 2024.01.29-ний шөнө ........................ сумаас хөдөө отрын гэр лүүгээ явах замд Б гэдэг залуутай 23 цаг өнгөрч байхад Тасархай гэх газарт замд таарахад Б өөрийнхөө ........................ маркийн автомашиныг жолоодчихсон 50 орчим ширхэг хэрэглээний 4 метрийн мод ачсан явсан. Тэр үед Б бид хоёрт ярихдаа Хорхойт мод толгойн тэнд чиргүүлийн дугуй салж унаад чиргүүлтэй модоо хээр орхичихлоо С.Бийн модыг ачиж явна гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёрыг цааш явах замд Хорхойт мод толгойн ар талд зам дээр дугуй нь салаад уначихсан чиргүүлтэй мод байсан юм...С.Б өөрөө ярихдаа 2024 оны 01 сард “........................” гэх газраас 4 метрийн урттай 50 орчим ширхэг мод бэлтгэсэн гэж надад хэлсэн. Намайг өнгөрсөн оны 12 сард отор дээр байхад С.Б 2023 оны 12 дугаар сарын сүүлчээр дээрх “........................” гэх газраас 50 орчим ширхэг 4 метрийн модыг бэлтгэлээ гэж өөрөө хэлж байсан. Бид нар тэр үеэр нэг гэрт хамт амьдарч байсан бөгөөд угаасаа 12 сарын сүүлчээр мөн адил мод бэлтгэнэ гээд өглөөд гэрээсээ гардаг байсан. Тэгээд модонд явахдаа мөн адил өөрийнхөө хээр зүсмийн морийг унаад явдаг байсныг бодоход модоо цагаалдаг байсан байх. Тэр хээр зүсмийн морийг С.Б тэжээдэг байсан юм. Мод бэлтгэнэ гээд явахдаа мөн адил өөрийнхөө цагаан өнгийн хужаагийн моторт хөрөөг авч явдаг байсан. С.Б дээрх 12 сард бэлтгэсэн модоо сая 2024 оны 01 сарын 29-ний өдөр Бд ачуулсан юм байна лээ. С.Б нь 01 дүгээр сарын 29-ний өдөр дээрх моднуудаа ачуулахдаа Б гэдэг хүнтэй хамт очсон байсан Н гэдэг залууг гуйж ачуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

-Гэрч Н.Н  “...Намайг 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б гэдэг хүн хөдөө хамт яваад өгөөч ........................ багт намагт суусан автомашин гаргаж ирэх гэсэн юм чамд ажлын хөлсийг чинь өгье гэж гуйгаад би зөвшөөрөөд түүнтэй хамт ........................ маркийн автомашинаар яваад замдаа хөдөөгийн танихгүй айлд өвс буулгаж өгөөд тэндээ хоноод 2024.01.29-ний өглөө эрт ........................ багийн нутаг ..................... гэх газарт очсон. Тэгсэн Б ах намагт суулгасан машинаа үзэж ирнэ гээд ганцаараа мориор явсан хойгуур сумын төвөөс Б ахын хүүхэд Б ах ирсэн. Тэр үед отрын гэр дээр байсан С.Б ах энэ ........................д миний ойгоос бэлтгэсэн 4 метрийн ачихад бэлэн моднууд байгаа Бгийн автомашинд ачуулна чи мод ачилцаад өгөөч гэж намайг гуйгаад авч явсан. Тэгээд би Б, Б ах нарын хамт “........................ гэх газраас С.Б ахын ойгоос бэлтгэсэн гэх 4 метрийн урттай шинэс төрлийн хэрэглээний хуурай 100 орчим ширхэг модыг ачилцсан. Эхлээд 50 орчим ширхэг модыг ........................ маркийн автомашины толгойн тэвш дээр ачаад доош уруудаад Салхит модны хаяа гэх газарт байсан Б ахын чиргүүл дээр аваачиж ачсан. Тэгээд буцаж ирээд толгойн тэвш дээрээ мөн хэрэглээний 4 метрийн 50 орчим ширхэг модыг ачаад Б ах замаараа чиргүүлээ холбож чирнэ гээд ........................ сумын төв рүү явсан. Б ахын автомашины чиргүүл дээр ачигдсан 50 орчим ширхэг мод хийгээд удаагүй болов уу энэ оны 01 сард хийсэн болов уу гэмээр их шинэ тайралттай моднууд байсан. Харин сүүлд нь толгойн хэсэгт ачигдсан моднууд чиргүүлийн модноос бага зэргийн хуучивтар мод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

-Гэрч Ч.Б “...Би 2024 оны 01 сарын 16, 17-ны өдрүүдэд ........................ сумын ........................ багт отрын адуугаа эргэж бөөгнүүлэх ажлаар ........................ сумын төвөөс хүргэн Бгийн ........................ маркийн .................. улсын дугаартай автомашинтай, мөн манай найз Б.Б өөрийнхөө ........................ маркийн автомашинтай Б.Ч, Э.М бид нар хамт ........................ багийн нутаг ..................... гэх газарт отрын гэр дээрээ ирсэн юм. Тэгээд бид нар 2024 оны 01 сарын 16, 17-ны өдрүүдэд отрын адуугаа бөөгнүүлсэн. Тэгээд отрын адуун дээр байж байхад С.Б ах сумын төвөөс 2024 оны 01 сарын 23, 24-ний үед сумын төвөөс отрын гэр дээр мориор ирсэн. Тэгээд С.Б ах “........................” гэх газраас 4 метрийн хэдэн мод бэлтгэнэ гээд 2024 оны 01 дүгээр сарын 26-29-ний өдрийн хооронд өглөө болгон өөрийнхөө цагаан өнгийн хөрөөгөө аваад хээр зүсмийн морио унаж яваад ирэхдээ 4 метрийн хэдэн мод бэлтгэлээ гэж хэлдэг байсан. С.Б ахыг мод бэлтгэх тэр үеэр бид нар нэг гэрт хамт амьдарч байсан. С.Б ах ........................ гэх газраас мод бэлтгэж байхдаа ........................ сумын төвөөс Бг  дуудаж модоо ачуулна хөрөө рамын Б ахад мөнгөний өртэй гэж ярьдаг байсан. Бид нарыг отрын гэрээс 12 сард буухаас өмнө С.Б ах  2023 оны 12 сарын сүүлчээр ........................аас мод бэлтгэнэ гээд хээр морьтойгоо явдаг байсан. Миний хувьд яг С.Б ахын ойгоос бэлтгэсэн модыг очиж бол  нүдээр хараагүй. Бид нарыг шинэ жилийн үеэр сумын төв рүү отроос буухад С.Б ах хөдөө ганцаараа отрын адуугаа харж үлдээд хэсэг байж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 16,17-ны өдрөөс өмнөхөн сумын төв рүү ороод бид нар зөрж гарсан юм. Манай найз Б.Б бид хоёр хөдөөгөөс 2024.01.28-ний орой сумын төв рүү орчхоод буцаад 2024.01.29-ний шөнө ........................ сумаас хөдөө отрын гэр лүүгээ явах замд Б гэдэг залуутай 23 цаг өнгөрч байхад Тасархай гэх газарт замд таарахад Б өөрийнхөө ........................ маркийн автомашиныг жолоодчихсон 50 орчим ширхэг хэрэглээний 4 метрийн мод ачсан явсан. Тэр үед Б бид хоёрт ярихдаа Хорхойт мод толгойн тэнд   чиргүүлийн дугуй салж унаад чиргүүлтэй модоо хээр орхичихлоо С.Б чиргүүл толгойд мод ачуулаад тэгээд ачиж явна гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг цааш явах замд Хорхойт мод толгойн ар талд зам дээр нээрээ дугуй нь салаад уначихсан чиргүүлтэй мод байсан юм. Тэгэхээр бид хоёрыг байхгүй хойгуур С.Б ах ........................аас бэлтгэсэн модоо Бд ачуулсан байна лээ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 54 дүгээр хуудас/,

-Гэрч Ч.Б “........................... сумын хэмжээнд 2024 он гарсаар цөөн тооны иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон байгаа. Надаас 2024 он гарсаар ........................ сумын иргэн ямар нэгэн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Миний зүгээс 2024 онд ........................ сумын ........................ багийг хариуцан ажиллаж байгаа байгаль хамгаалагч байгаа юм.... ........................ багт ..................... гэх газар байдаг тухайн газрын арын хэсэгт ойн сан бүхий газар нутаг байдаг ар хэсгийг ........................ гэж нэрлэдэг. Дээрх газар нь ойн нэгдүгээр мужлал буюу Тарвагатай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна...Иргэн хүн тусгай хамгаалалттай газар нутгаас мод бэлтгэж болохгүй. Харин зөвхөн сумын ойн сангаас мод бэлтгэнэ. Ойн мэргэжлийн байгууллага гэрээ зөвшөөрлийн дагуу тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэж болно. ........................ сумын иргэд шууд ........................ сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэж болохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

-........................ аймгийн ........................ сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Ө.Одгэрэлийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгт /59-61-р хуудас/,

-Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай албан бичиг /хх-ийн 66-р хуудас/,

-С.Б нь 11,066,000.97 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 145-р хуудас/,

-Шүүгдэгчийн хувийн байдалд холбогдох бичгийн нотлох баримтууд /хавтаст хэргээс/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2023 оны 12 дугаар сард, мөн 2024 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ........................ аймгийн ........................ сумын ........................ багийн нутаг “........................” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний 12.1506 метр куб модыг бэлтгэж, ........................ маркийн ........................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж тээвэрлэсэн үйл баримт хангалттай нотлогдож байна.

Тодруулбал,

1. С.Б нь 2023 оны 12 дугаар сард, мөн 2024 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ........................ аймгийн ........................ сумын ........................ багийн нутаг “........................” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний 12.1506 метр куб модыг бэлтгэж, Зил 131 маркийн ........................ улсын дугаартай автомашинаар ........................ сумын төв рүү тээвэрлэсэн үйл баримт нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Б.Б, Б.Б, Н.Н, Ч.Б нарын мэдүүлэг, модны төрөл хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, мод бэлтгэсэн гэх хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, мод тээвэрлэсэн гэх тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэлээр,

2. Бэлтгэж, тээвэрлэсэн 12.1506 метр куб мод нь зохих зөвшөөрөлгүй байсан болох нь иргэний нэхэмжлэгч Л.О, гэрч Ч.Б нарын мэдүүлэг, С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тус тус хангалттай нотлогдож байна.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсан ба С.Б нь ........................ аймгийн ........................ сумын ойн санд 3,688,666.99 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

-Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “...Иргэн С.Бийн хууль бусаар бэлтгэсэн 12,1506 м.куб шинэс модыг захиргааны журмаар хураан авах, ...Экологи-эдийн засгийн үнэлгээ болох 12,1506 м.куб=3,688,666.99 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөн тооцож 3,668,666.99х3=11,066,000.97 төгрөгийг нөхөн төлүүлэх, актаар тогтоосон төлбөр болох 11,066,000.97 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны дотор бүрэн барагдуулахыг иргэн С.Бд сануулав...” гэсэн улсын байцаагчийн акт /хх-ийн 126 дугаар хуудас/-аар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч С.Б нь ойн санд учруулсан хохиролд 11,066,000.97 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

 Түүнчлэн уг үйл баримтууд нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх ба шүүгдэгчийн үйлдэл, газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, иргэний нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан.

С.Бийн мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлүүд нь мод бэлтгэх эрхийн бичгийн үндсэн дээр үйлдэгдэх байсан ч тэрээр эрхийн бичиггүйгээр үйлдсэн байх тул зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Тодруулбал,

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тунхаглан баталгаажуулсан.

С.Б нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учрах, уг үйлдэл нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай хэдий ч үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул С.Бийн үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж,  байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг, харин эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлээрээ обьектив шинжийг тус тус хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймээс шүүгдэгч С.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул ........................ аймгийн ........................ сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул С.Бийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Бд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.   

Иймд прокурор,шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болгосноор шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хэр хэмжээнд тохируулан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 12.1506 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 3,668,666.99 төгрөг болсон байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 11,066,000.97 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т сум, дүүргийн засаг дарга нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөхөөр тус тус хуульчилсан учир шүүгдэгч С.Бээс ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр 11,066,000.97 төгрөгийг төлсөн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн хэргийн нотлох баримтуудаар шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох нь нотлогдож байна.

 

Иймээс энэ хэрэгт цаашид шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.

 

Үүнээс үзвэл шүүгдэгч С.Бийн хууль бусаар бэлтгэсэн 3 шинэс төрлийн 97 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хээр зүсмийн соёолон морь, Зил 131 маркийн ........................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4 тн даацтай чиргүүл зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 900,000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн соёолон морь, хууль бусаар бэлтгэсэн 97 ширхэг мод, 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өлөг өнгийн цахилгаан хөрөө 1 ширхгийг улсын орлого болгож төсөвт шилжүүлэх нь хуульд нийцнэ. Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,800,000төгрөгийн үнэлгээ бүхий Зил 131 маркийн ........................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 1,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 тн даацтай чиргүүл нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байх тул тэдгээрийн үнэ 7,400,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгон төсөвт оруулах нь хуульд нийцнэ. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн реминэн уяа цаашид ашиглагдах боломжгүй тул устгах, шүүгдэгч С.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлбөрийг төлсөн учир түүний хувьд оногдох эд хөрөнгөөс 13 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С.Б Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  шүүгдэгч С.Бд 100 /зуу/ ширхэг мод тарьж ........................ аймгийн ........................ сум дахь сум дундын Ойн ангид хүлээлгэн өгөх, 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.  

4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч С.Б нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Шүүгдэгч С.Бээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай 97 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хээр зүсмийн соёолон морийг тус тус улсын орлого болгож, ........................ улсын дугаартай ........................ маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,800,000 /таван сая найман зуун мянга/ төгрөг, 4 тн даацтай чиргүүлийн үнэ 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгон төсөвт оруулж,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн реминэн уяаг устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн ........................ аймгийн ........................ сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ........................ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН