Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2016/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр, Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Улсын яллагч Б.Билэгсайхан,

Нарийн бичгийн дарга А.Батдорж,

Иргэдийн төлөөлөгч *******,

Шинжээч *******, *******, *******,

Гэрч *******, *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэхь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000059 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 сарын 26-ны өдөр хүлээн авч нээлттэй шүүн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, шинж тэмдгийн гаралтай эвхрэх таталт өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ын ,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2016 оны 02 сарын 22-ны өдөр 17 цагийн орчим Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг гэх газар байх гартээ хувийн сэдэлтээр нөхөр гийн цээжин тус газар нь 1 удаа хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                                                                     /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... талийгаач бол манай 4 дэх хүүхэд байсан. Эхээс 6 уулаа, дээрээ нэг эгч, хоёр ахтай, дороо хоёр дүүтэй. тай 2006 онд гэр бүл болж хурим найраа хийсэн 2 хүүхэдтэй. Талийгаач хүү маань эцэг эхийн гар дээр өсөж бойжиж, нас биед хүрч хөдөө мал маллах болсон. Талийгаач хурим найраа хийгээд өөрийн гэсэн мал хөрөнгөтэй болсон байсан бөгөөд сайхан л амьдарч байсан. Талийгаач эхнэртэйгээ харьцаа гайгүй байдаг байсан. Хэрэг учрал болох үед яасан эсэхийг нь мэдэхгүй. Би хэрэг болох үед нөхрийн хамт Улааанбаатар хотод байсан. Тэгтэл манай хүү бид хоёр руу залгаад хэрэг явдал болсоныг хэлсэн. Талийгаачид ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Би 30 нас гарч явсан үрээ 10 гаруй жил ханилсан ханьдаа алуулсан гэж бодохоор гомдолтой л байх юм. Гэхдээ миний муу ч сайн ч бэр маань юм. ... Хөгшин бид хоёрын хувьд талийгаач хүүхдийн маань хүүхэд ыг өөр дээрээ авсан. Нөгөө хүүхдийг гийн ээж харгалзан дэмжихээр авсан. Засаг даргын захирамжтай холбогдуулан гаргах санал хүсэлт гомдол байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би дүгнэлтнүүдтэй нэг бүрчлэн уншиж танилцлаа дүгнэлтүүдтэй холбогдуулан гаргах санал хүсэлт алга байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23/,

Гэрч ы мөрдөн байцаалтанд өгсөн ... энэ хэргийн талаар надад мэдэх зүйл алга байна. Өнгөрсөн 7 хоногийн лхагва гариг буюу 2016.02.17-ны өдөр санагдаж байна. гийнх цай уу гэхээр нь ирж цай уусан 18-ны өдөр буюу пүрэв гаригт энхэр нь г гараад архидаад явчихсан гэж утсаар ярихдаа хэлж байсан. Баасан гариг буюу 19-ний өдөр нь залгаад архидаад явчихсан би унаж татаад гэртээ ганцаараа байна. Хүүхдээ авчирхаар бол манай хүүхдийг авчираад өгөөч гэж хэлэхээр нь манай нөхөр сумын төв явж сургуулийн хүүхдээ авчрахдаа хүүхдийг нь авчирч өгсөн ба 21-ний өдөр буцаж сумын төвд хүргэж өгсөн. Тэр үедээ гэртээ ирээгүй байна гэж байсан. Өчигдөр буюу 22-ны өглөө уулруу ахынд очиж золгочихоод ирхэд ийм асуудал болчихсон байна. Өөр надад мэдэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/,

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 2 сарын 22-ны өдөр гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байхад талийгаач нь ганцаараа мотоциклио уначихсан нилээд халамцуу манайд цай ууж тавагтай идээ идсэн. Манайд байх үед нь эхнэр нь залгаад байлгаж байгаарай гэсэн. Талийгаач гэр рүүгээ явна хүргээд өг гээд нохойд уруулчих гээд гарч ороод байхаар нь би мотоциклийг нь унаад гэр рүү нь явж байхад талийгаачийн эхнэр манайх руу чиглээд худгын урд руу явж байсан. Би зогсолгүй хажуугаар нь гараад гэрийнх нь гадаа буулгахад манай авгайг аваад ир гэхээр нь буцаад авгай дээр нь очоод сундалах уу гэхэд дуугарахгүй наашаа гэр рүүгээ алхахаар нь худаг дээр мал овоорчихсон байхаар нь худаг руу ойчно гэж бодоод хөөчихөөд талийгаачийнд ирэхэд эхнэр нь уйлаад би хүн хутгалчихлаа, дуудлага өгөөдөх гэхээр нь утсыг нь аваад өөрийн эхнэр рүү залгаж багийн эмчийн дугаарыг өгөөдөх гэхэд юнителтэй гэхээр нь утас нь нэгжгүй болохоор залгаагүй. Талийгаачийн эхнэр нь 300 гэсэн дугаар руу залга гэхээр нь би залгаж өгөхөд өөрөө яриад түргэн дуудаадах гэж байсан ... эмч нар ирээд өнгөрчихсөн байна гэсэн ... Манайд ирэхдээ урд овооны чигээс ирсэн. Ирэхдээ тэндээс эндээс ирсэн талаар юм хэлээгүй. Ганцаараа согтуу мотоцикльтэй ирсэн. Манайд ирэхдээ биед шарх сорви харагдаагүй ... Намайг ороход талийгаач газар орны урдуур хэвтэж байсан ба талийгаач нь юм дууграхгүй эхнэр нь би хүн хутгалчихлаа гэж байсан ... утсаар ярьж байхад ёолоод хэвтээд байсан. Эхнэр нь хөвөнгөөр цусыг нь тогтоогоод байсан. Юунаас болж хутгалсан талаараа хэлээгүй би хутгалчихлаа л гэж байсан ... талийгаач нөхрийнхөө дээлийн энгэрийг хоёр тийш нь болгоод цамцыг нь дээш сөхсөн харагдсан ... нь их сандарсан байсан, өөрөө бие даагаад үйлдлээ хийж байсан. Өөрийн хийж байгаа үйлдэлээ уирдан жолоодох чадвар миний харсанаар зүгээр юм шиг харагдсан ... манайд орж ирсэн хойноо хэд хоног архи уучихлаа гэж байсан, хаагуур хэнийхээр орсон гарсанаа яриагүй. Тийм зүйл үнэртэж байсаныг мэдэхгүй байна ... архи үнэртэж байсан ... тухайн орчны байдлыг сайн ажаагүй ... г уйлаад би яах юм бэ, би яанаа гээд уйлаад байхаар нь янз бүр болж хутга барих вий гэж бодоод эргүүлэг доогуур хийсэн. Талийгаачийн биед ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Мөн толгойгоороо юм руу унасан болов уу гэмээр шинж тэмдэг мэдэгдээгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-31/,

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... талийгаач нь 2016 оны 02 сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд санагдаж байна мотоцикльтой ганцаараа ирээд явсан. манайд ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн явсан. Манайх 2 хундага архи өгсөн. Түүнээс илүү өгөөгүй. Талийгаачийг манайхаас явсны дараа түүний эхнэр утсаар залгаж яриад сурч байсан. Манайхаар ирээд явлаа гэдгийг нь хэлсэн. Түүнээс хойш ирээгүй. архинд дуртай уухаас буцдаггүй байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... талийгаач 2016 оны 02 сарын 20-ны өдрийн өдөр ганцаараа мотоцильтой ирсэн. Тэгэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Тэр өдрөө манайд өнжөөд маргааш өглөө нь явсан. Хаа явсаныг мэдээгүй түүнээс хойш ирээгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... талийгаач нь 2016 оны 2 сарын 22-ны өдрийн орой 16-17 цагийн хооронд манайд ганцаараа мотоцикльтойгоо ирсэн. Яахаа алдсан согтуу байгаагүй. Манай нөхрийг хүргээд өг гээд байсан. Тэгээд байж байтал манай утас дуугарсан би утасаа аваад ярьтал талийгаачийн эхнэр байсан. Надаас ахын дугаарыг сурсан, талийгаач ирсэн талаар хэлтэл байлгаж байгаарай гэж хэлсэн. Талийгаач намайг утсаар ярьсаны дараагаар удалгүй гарч явсан. Араас нь гараад талийгаачийн мотоциклийг унаад түүнийг араараа суулгаад хүргэж өгөхөөр явсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа манай нөхөр залгаж яриад багийн эмчийн дугаарыг хэлээдэх гэсэн би тэгэхээр нь юнителийн дугаартай байх гэж хэлтэл манай нөхөр утасаа тасалсан. ийг над руу залгаж ярьсаны дараагаар талийгаачийн эхнэр залгаж яриад би г хутгалчихлаа гээд нилээд сандарсан аястай ярьсан. Би үгүй байлгүй дээ гэтэл нээрээ би гийн хавирга руу хутгалчихлаа чи багийн эмч рүү залгаад дуудпага өгөөдөх гэж хэлээд утасаа тасалсан ... дажгүй, элдэв муу зангүй, гийнхыг авч явж байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай охин бол доороосоо хоёр дахь хүүхэд, манайх 8 хүүхэдтэй байснаас нэг эрэгтэйн бурхан болсон юм. маань бага насаа эцэг эхийн гар дээр өсөж бойжиж, 08 настайдаа сургуульд орж 8 дугаар анги хүртэлээ суралцаж төгсөөд сургуулиасаа гарсан. сумаас өөр газарт манай охин амьдарч байгаагүй. Талийгаачтай гэр бүл болоод 10 жил болж байсан. 2006 онд гэр бүлж болж байсан санагдаж байна. Эгч нь уймараад сайн санахгүй байж магадгүй. Талийгаач тай манай охин гэр бүл болоод 1 хүүхэд төрүүлсэн. Охин маань 3 хүүхэдтэйгээс 2 нь дагавар. Хамгийн том хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй би уг хүүхдийг өргөж авсан. 2 дахь хүүхэд нь сумын сургуульд сурдаг 12 настай эмэгтэй хүүхэд байдаг. Хамгийн бага нь 09 настай эмэгтэй одоо сумын сургуулийн 3 дугаар ангид сурдаг. маань биеийн эрүүл мэндийн хувьд сайн биш. 2006 оноос унаж татдаг болсон. Унаж татахаараа ухаан санаа нь орон гаран болдог юм. Сумын эмнэлэгийн хяналтанд байдаг. ааш зангийн хувьд дажгүй хүүхэд байсан. Унаж татдаг болсоноос хойш янз бүр болдог болсон. Ажилд сайн бусдад тусархуу хүүхэд юм. Талийгаач архийг байнга ууж хэрэглэдэг. Архи уухаараа ааш зан нь хувирч эхнэр хүүхдүүдтэйгээ маргалдаж түр тар хийцгээнэ. Архинд толгойгоо мэдүүлсэн байсан. Архи уухаараа гэрээ мартаад айлуудаар хонон өнжин явчихдаг байсан даа зайлуул. Талийгаач болон манай охин 2-ын харьцаа болохгүй бүтэхгүй болохоор нь 2015 онд салгаж байсан. 2015 оны намар эргэж нийлсэн. Манай охин гаас салсан байхдаа архийг үргэлж уудаг байсан. ... Талийгаач 2016 оны 02 сарын 21-ний өдөр тай уулзсан ганцаараа явж байсан. Тэднийд байж байтал ын утасруу манай охин хөдөөнөөс утсаар залгаад надтай ярьсан. Тэгж ярихдаа байхгүй архидаад явчихсан байдаггүй гэж байсан. Охин маань малаа хармаар байна миний бие өвдөөд малруугаа явж чадахгүй байна гэсэн утгатай зүйл яриад хурдан ир гэж байгаа бололтой байсан. Талийгаач тэр үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-39/,

Гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... ******* хоёр 2006 онд гэр бүл болсон. Өвөл намайг сумын төвд байхад галгүй, цаадах нь тасраад ойччихсон, татаад бараг үхсэн байна гэсэн. Би сумаас эмч аваад очиход нөхөр нь орон дээрээ гэдэргээ хараад хэвтэж байсан. Хүүхэд хаана байна гэхэд нөхөр нь мэдэхгүй гэсэн. Тэгээд би г хайсан ба уулнаас г өнхөрч байхаар нь сумын эмч бид хоёр наанаас нь очиж аваад сумын эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн үед 12 сар гарсан байсан ба *******г нөхрөөс нь салгасан. Хээр гадаа зөндөө ойчдог байсан. Талийгаач *******г сундалж явж байгаад ойчихоор нь хаячихдаг, ойчсон хойно нь халааснаас мөнгийг нь авчихдаг байсан. Би яах гэж ингэж байдаг юм бэ гэж талийгаачид хэлдэг байсан. Нэг өдөр нөхрийнх нь эгч ирээд энэ хоёрыг нийлүүлье гэхээр нь би аав ээжийг нь бодоод *******г явуулсан. ******* манай гэрт ор дэр онгичоод байхаар нь чи ямар юм эрээд байгаа юм гэсэн чинь танай энэ рүү ишиг хийсэн гээд байсан. Чи чинь унчихаад байгаа юм уу гэсэн чинь үгүй гээд хашаан дотор яваад байсан. Дараа нь ******* би яасан бэ угж газар хэвтэж байна гээд байсан. Тэгэхээр нь би чи ишиг угжиж байгаад унасан байна гэж хэлсэн. Нэг удаа нүүж байхад ******* алга болоод ууланд хоносон. Тэгээд уулнаас хонины хүн *******г авчирсан. ******* өөрөө нэг мэдсэн чинь ууланд байсан гэж ярьж байсан. Хуучин өвөлжөөн дээрээ очсон байсан. Зуны дулаан цаг байсан болохоор гайгүй өнгөрсөн. Би чи бүтэхгүй юм байна гээд нөхрөөс нь салгах гэж их үзсэн. Мөн унчихаад айлд очоод хуушуур хийж идээд, ишиг өшиглөөд байсан. Тэгтэл дараа нь миний гутал яагаад ишигны чацага болсон юм гээд байсан. Чи ахындаа очоод мах татаж, хуушуур хийж идээд, айлын уяатай ишиг өшиглөөд байсан гэхэд ******* надад мэдэх юм алга гэдэг байсан гэв.

Гэрч ы мөрдөн байцаалтанд өгсөн ... би сумын төвд байх гэртээ 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн орой байж байтал миний гар утас руу гэсэн дугаараас залгаж яриад хутгалчихлаа гэж учир битүүлэг зүйлүүдийг хэлээд та түргэн тусламж дуудаадахаач гэж хэлсэн. Би эмнэлэг рүү очоод дуудлага өгсөн. Эмнэлэг дээр очоод хэлтэл эмч нар өөрсдөө тодруулж асууж байгаа бололтой байсан. Тэгтэл эхнэр нь нөхрийгөө хутгалсан байна, эхнэр нь би би гээд байна гэж ярьсан ... гэх мэдүүлэг /1-р хх-н 41/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад ажил дээрээсээ гэр рүүгээ явах гээд бага эмч ийн өрөөнд орсон байхад эмч залгаж яриад хүлээн авах дотор ороод ирээч гэсний дагуу очиход гэх иргэн ирчихсэн байсан. Би яасан учрыг нь асуухад хутгалчихсан гээд байна дуудлага өгье гэж хэлсэн. Дуудлага өгөөд байгаа газарт байгаа гэх хүнтэй утсаар холбогдож ярьсан. Тэгэхэд цус алдаад хоёр тийшээ өнхрөөд байна гэж байсан. Би яагаад тийм зүйл болчихов гэхэд “ би хутгалчихсан юмаа" гэж хэлсэн. Та нөхцөл байдлын талаар сандралгүй тайлбарла гэхэд би чадахгүйнээ гээд байсан. Очоод талийгаачийнд ороход хэвтэж байсан, гийн зүрхийг чагнасан тэгэхэд зүрх, судасны үйл ажиллагаа бүрэн зогсож амьсгал хураасан байсан. Талийгаачид эмнэлгийн анхны туслажм үзүүлэх шаардлагагүй болсон байсан ... эмчийн хянаптанд хэзээ орсоныг тодорхой хэлж мэдэхгүй байна ... Би тай ярихдаа өөрийгөө танилцуулаад яриагаа цааш үргэлжлүүлсэн. гийн ярьж хэлж байгаа зүйл нь цэгцтэй байсан. Түүнээс энд тэнд нь оруулаад хэлэх гэж байгаа зүйлээ хэлж чадахгүй түгдрэх зэрэг байдал үзүүлээгүй. сэтгэцийн хувьд хэвийн байх, сэтгэцийн ямар нэгэн өвчний учир хяналтанд байдаггүй. Харин унаж татдаг. очиход “би хүн алчихлаа” гээд тогтвортой байж чадахгүй алхаад байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-н 42-43, 243/,

Насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ...би хөдөө гэрлүүгээ 2016 оны 02 сарын 19-ний өдрийн орой ахтай явж очсон. Хөдөө байж байгаад бүтэн сайн өдөр буюу 2016 оны 02 сарын 21-ний өдрийн орой сумын төвд буцаж ирсэн. Намайг хөдөө гэртээ очоод буцаж суман дээр ирхэд аав гэртээ байгаагүй. Талийгаач аав ээжид адуугаа усалчихаад ирье гэж хэлж яваад буцаж ирээгүй гэж байсан. ... ээж гэртээ зүгээр байж байгаад ухаан алдчихдаг. Тэгээд гарыг нь атгаж тайвшруулдаг. Тайвширсаных нь дараа эмийг нь өгдөг. Ээж ямар шалтгааны улмаас татаж унадагийг нь мэдэхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/,

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... бид нар үе тэнгийнхэн мөн ойр саахалт байдаг байхдаа найзалж нөхөрлөөд бие биенийхээрээ орж гарцгааж байдаг хоорондоо янж бүр болоод байдаггүй гайгүй л юм шиг байсан. Талийгаач нь архийг л их уудаг. Эхнэр нь архи уухаа болчихооч гэдэг байсан ба талийгаач ар гэрийн ажилдаа нэг их оролцоод байдаггүй. Эхнэр нь ар гэрийн ажлаа хийдэг юм шиг байсан. Зан чанарын хувьд янз бүрийн илүү дутуу ааш гаргаад байдаггүй хүмүүс байсан. Талийгаачийг архи уусан үед эхнэр нь архийг нь болчихоо ч тэгвэл болох гээд байна гээд наанаас нь хэлж байдаг. Талийгаач урдаас нь юм хэлээд байдаггүй юм шиг харагддаг...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Зан чанарын хувьд аль аль нь гайгүй. Манай дүү *******гийн хувьд сүүлийн үед унаж татаад байнга л эм ууж байдаг. Сэтгэцэд нь бас нөлөөлж байгааа болов уу гэж бодож байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... ******* талийгаач нар нь манай багийн иргэд бөгөөд хүнд гэмгүй манай багийн залуучууд юм. Талийгаач гийн хувьд сургууль соёлд суралцаж төгсөөгүй архи их уудаг зуны 3 сар бараг тасралтгүй архи уудаг. Архины хамааралтай болсон хүн байсан. бол гэрийнхээ ажлыг хийгээд мөрөөрөө явьж байдаг. Гэрээ авч явж хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь явуулж хооллож ундлах асуудлыг зохицуулж байдаг ганц хүн нь байсан гэж би боддог юм. гийн ээж нь гаас салгаж байсан. Тэгээд тэд эргээд нийлсэн. бол гэнэт ухаан алдаж татаж унаад хацар биеэ галд түлчихэж байсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрийг авдаг. Багийн олон нийтийн ажилд бол огт оролцохгүй. Харин түүний эхнэр нь идэвхтэй оролцдог юм. ажилд явахаараа архи дарс уучихдаг юм шиг байсан. Тэгээд олон нийтийн хурал цуглаанд явуулдаггүй байсан байх. г би архи уусан үедээ бусдад агсан тавьж байхыг харж байгаагүй. ... том хүүхэд нь ам бүлийн тоонд ордоггүй. Учир нь гийн ээж ын ам бүлийн тоонд бүртгэлтэй явдаг. гийн ээж өөр дээрээ бага байхад нь гийн хүүхдийг өргөж авсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/,

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... хэрэг гардаг өдөр бол яриагүй. Хэрэг гарахаас 2, 3 хоногийн өмнө би руу залгаад наагуур чинь юу байна гээд ярьсан, ярихдаа малаа асууж ойр зуурын юм ярьсан. Мал хуй яаж байна чи гайгүй юу унаж байгаа юу гэж асуухад би унасан. Адуу худаг дээр ирсэн байна. мотоциклио унаад явсан алга байна гэж ярьсан. Тэгэхээр нь би ирэх байлгүй дээ гэж хэлсэн өөр юм яриагүй утсаа тасалсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62/,

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... нь унаж баруун талдаа таталт өгдөг юм билээ. Хоногт 1-3 удаа татаж унадаг зарим өдрүүдэд татаж унадаггүй байсан. Эмчилгээ хийлгээд унаж татах явдал нь багассан. Сүүлдээ унахгүй жаахан мансуурч ирээд больчихдог болсон. Бусдаар биеийн байдал хэвийн байсан. нь унасныхаа дараа би сая яасан бэ гэхчилэн асуудаг байсан. Унасныхаа дараагаар сэргэчихээд ор, дэр, байгаа газрынхаа ойролцоогоор ямар нэгэн зүйл хайж байгаа юм шиг 2 гараараа тэмтрээд, гудас доогуураа юм хайгаад байгаа юм шиг үйлдэл гаргаж байсан. Дээрх байдал дээд хугацаа нь 1 минут үргэлжилдэг байсан ... тийм үйлдэл хийдэггүй байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65- 66/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Тухайн хэрэг гардаг өдөр сумын түргэний машин аймаг явсан байсан учир намайг сумын эмч дуудлаганд яваад өгөөч гэхээр нь өөрийн эзэмшлийн пургон машинтай дуудлагаар очсон. Тэгээд очоод гэрт эмч цагдаа нар орсон. Би араас нь орсон ороход талийгаач ухаангүй хэвтэж байсан. Тэгээд дөнгөж харчихаад буцаад гараад гэрийн гадаа ах дүү нар руу нь утсаар ярьсан. Би гэр доторх байдлыг сайн ажиглаж хараагүй. Ямар ч байсан гэрийн зуухны орчимд модны цэлтэрхий хугарал харагдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 240/,

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 2 сарын 12-ны өдрийн орой эмнэлгээс хүн хутгалуулсан байна гэх дуудлага ирлээ явъя гэж эмч дуудлага өгсөн. Хэрэг учрал болсон газар хүрэлцэн очсон. Очиход урдаас гарч ирээд үхчихлээ би одоо яана аа гээд уйлаад гараад ирсэн. Тэгэхээр нь гэр рүү нь яваад ороход хэвтэж байсан. Очоод харахад цээжийг нь ороолтоор ороосон. Дээлнийх нь энгэрийг ярьсан байдалтай хэвтэж байсан ... эмч судсыг нь барьж үзээд нас барсан байна гэхээр нь хэргийн газрыг хамгаалж гэрт байсан хүмүүсийг гаргаж цагдаагийн жижүүрт болон холбогдох дарга нарт танилцуулсан. нь ярихдаа “ дөрөв, тав хоног архи уугаад айлуудаар явсан. Тэгээд хэрэг учрал болдог өдөр хүнээр гэртээ хүргүүлж ирсэн. Талийгаач намайг хоол идүүлэхгүй ойртож суугаад муухай үнэртээд байхаар нь уур хүрээд цаашаа суу гээд хутгатай гараараа түлхтэл түүнийг гартай байсан хутгаараа дүрсэн” гэж ярьж байсан. Өөр юм яриагүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... эвхрэн татах уналт өвчний улмаас грүппт орсон. Нэгдсэн эмнэлэгийн мэдрэлийн зөвлөх эмч байх үеэсээ хянаж эмчилж байна. 2007-2008 оны үеэс таталтын эсрэг эм уудаг хэрнээ таталт хэвээрээ гэсэн өгүүлэмжтэй хүн үзүүлдэг байсан. 2013-2014 оны үед Улаанбаатар хот явж онош тодруулсан гээд грүппт орсон. Эвхрэн татах уналт өвчин нь их ужгарсан үедээ сэтгэцийн өөрчлөлтөнд ордог. Энэ хүний тухайд надад үзүүлсэн үзлэгүүд болон манай бусад эмч нарт үзүүлсэн тэмдэглэлээс хархад сэтгэцийн өөрчлөлт орсон гэх байдал байхгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247-248/,

Гэрч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... *******гийн хувьд амбулторын хяналтанд эвхрэлт таталт, сэтгэцийн хамааралтай гэсэн оноштойгоор удаа дараа орж байсан. Одоогоос 2-3 жилийн өмнө *******гийн хөдөлмөрийн чадвар алдалтын оношийг тодруулахаар Улаанбаатар хотын Альфа-Долгион эмнэлэг рүү явуулж байсан. Учир нь *******д нойрны үеийн тархины цахилгаан бичлэг хийлгүүлэхээр Баярмаа доктор руу явуулсан ба чамархайн хэсэгчилсэн эпилепси гэсэн оноштой ирсэн. ******* нь Баярмаа докторын оношийн дагуу карбомазепин эмийг уугаад л унаад байдаг. Иймд ******* нь чамархайн хэсэгчилсэн эпилепси гэх өвчний онош нь батлагдан хөдөлмөрийн чадвар алдалтын грүппт орсон гэв.

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 01-ний өдрийн 15 тоот шинжээчийн ... Талийгаач гийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн элэг өрцийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, дотуур хурц цус алдалт, цус алдалтын шок гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Талийгаач гийн биед үүссэн дээрхи гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч элэг, өрцийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас хурц цус алдаж цус алдалтын шоконд орж нас баржээ гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 73-74/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 сарын 10-ны өдрийн 183 тоот шинжээчийн нэмэлт ... Талийгаач Б.гийн биед үүссэн хуйхны цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Талийгаач Б.гийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь амьд ахуй үед нь үүссэн ба хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь амьд ахуй үед үүсгэгдсэн тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд энэ гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаач гийн биед цээжний хөндийрүү нэвтэрсэн элэг, өрцийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 97/,

Шинжээч эмч М.Навчаагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... г гэмтэл авсанаас хойш ямар хугацаанд амьд байх боломжтойг нарийвчлан тогтоох боломжгүй ... банз модоор цохьсон тохиолдолд хуйхны дотор салстад үүссэн цус хуралт гэмтэл үүссэн байх боломжтой ... гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж авч эмнэлгийн байгууллагад хүргэгдэж хагалгааг хийсэн тохиолдолд амь насыг аварч чадах байсан. Хөдөө орон нутгийн нөхцөлд хэрэгжих боломжгүй хугацаа, сумын эмнэлэгт хийгдэх боломжгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 246/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 2043 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн гийн гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн гийн гэх цусанд 3,2 промилли спиртын агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,2 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 76/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 2045 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн талийгаач гийн гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь 0/1/ бүлгийн харъяаллатай хүний цус байна. Хэргийн газраас авсан ороолт, хөвөн марлийн хэсгүүд, 2ш модны хэсэг дээр цус илэрсэн Энэ нь В/l/ бүлгийн харъяаллатай хүний цус байна. Хэргийн газраас авсан гэх хутга дээр цус илэрсэн. Бүлгийн харъяалал тогтоох боломжгүйв Талийгаач гийн гэх цус нь В/l/ бүлгийн цус байна. Сэжигтэн *******гийн гэх цус нь В/l/ бүлгийн цус байна гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 77/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 28-ны өдрийн 47 тоот шинжээчийн ... хэргийн газраас хураан авсан модны цуурч хагарсан хэсэг, мөн түүнээс цуурч хагарсан байж болох жижиг хэсгүүд хоорондоо харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. №1,2,3,4 гэж дугаарласан модны хэлбэр хэмжээ хувийн онцлог шинжүүдээрээ өөр хоорондоо нэг бүхлийг үүсгэж байна. Харин 5, 6 гэж дугаарласан моднууд нь 1,2,3,4 гэж дугаарласан моднуудтай нэг бүхлийг үүсгэхгүй байна гэсэн дүгнэлт, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 83-85/,

Шинжээч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Надад хэргийн газраас 6 хэсэг модыг ирүүлсэн. Би зөвхөн кримналистикийн үүднээс шинжлэх ба зөвхөн моднуудын зах ирмэгүүдийн хэсгүүдийг урд нь нэг хэсэг, бүхэл байсан уу гэдгийг л шинжлээд байгаа юм. Асуултанд хугарсан жижиг хэсгүүд цуурч хугарсан банзны хэсгүүдтэй тохирч байна уу, ямар шинжээрээ нийлж байна вэ гэсэн, 1,2,3,4 гэж дугаарласан моднууд нь зах ирмэгээрээ, хувийн болон онцлох шинж тэмдэгүүдээрээ урьд нь нэг бүхэл үүсгэж байна. Өөрөөр хэлбэл ерөнхий шинж тэмдэг, хэлбэр, өнгө, хугарлуудын зах ирмэгийн хэлбэрүүдээр нэг бүхэлийг үүсгэж байна. 5,6 гэж дугаарласан моднууд нь энэ хэсгүүдтэй нийлж бүхлийг үүсгэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Яагаад нийлэхгүй байна гэхээр хэргийн газрас дутуу ирүүлсэн байж болно. Мөн зах ирмэгүүдээр бусадтайгаа нийлж нэг бүхэлийг үүсгэхгүй байсан гэв.

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 53 тоот шинжээчийн ... шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад байх хөндлөн байрлалтай, нэгэн ижил хэмжээ загвартай, нэвт хатгагдаж, зүсэгдэж цоорсон даавуун болон ноосон эд материал дээрхи гэмтлийн ул мөр нь зах ирмэг тэгш, хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинээр үүссэн гэх шинж тэмдэг харагдаж байна. Энэ нь шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн хэмжээ байдлаас үзэхэд дээрх хувцаснуудад үүссэн ул мөр нь уг хутгаар үүсгэгдсэн гэх дүгнэлтэд хүрч байна гэсэн дүгнэлт, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 87-91/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2016 оны 04 сарын 03-ны өдрийн магадлагаанд ... *******гийн хяналтын картын бичлэг, шинжээч эмч нарын хийсэн шинжилгээний дүнд сэтгэцийн ямар нэгэн эмгэг үгүй байна. ******* нь шинж тэмдэгийн гаралтай эвхрэн татах өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг. Энэ өвчин нь эмчлүүлэгчийн хяналтын картын бичлэг, өөрийнх нь яриа, эмчлэгч эмч нарын бичлэгээс харахад сэтгэц, мэдрэлийн эмгэг өөрчлөлтөнд хүргэдэг байдал илрэхгүй байна. *******гийн өвчин нь хөндлөнгийн сэдээлтээр сэтгэцэд нөлөөлж сэдэрдэг өвчин биш. Тухайн хэрэг болох үед *******гийн зан байдалд өөрчлөлт оруулж улмаар өөрийн үйлдэлээ мэдэхгүй байх эмгэг, сарнилд оруулах үйлдэл хийсэн зүйл өөрийн ярьсан яриа, гэрчийн мэдүүлэгт тодорхойгүй байна. Шинжилгээний явцад уналтын дараа сэтгэцийн өөрчлөлт гардаг эмнэлзүйн шинж тэмдэг ажиглагдахгүй байна. ******* нь одоогоор үнэн зөв мэдүүлэг өгч сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ******* нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй учраас түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй. ******* нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаггүй эпилепси судлаач эмчийн хяналтанд байдаг гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 94-95/,

Шинжээч эмч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... *******гийн картын баяжалтыг үзсэн. 2005 оноос эхэлж уналт таталт өвчний улмаас эмч нарт үзүүлсэн. 2005 оны мэдрэлийн эмчийн үзлэгээр мэдрэлийн гаралтай эвхрэн унах эпилепси гэж оношлогдоогүй, висихо гени гэсэн оноштойгоор жилд 1-2 удаа үзүүлсэн картын бичилт байсан. Анх ******* төрчихөөд 3 сартай байхдаа татаж унасан. Тэгээд 2005 оноос эмчийн хяналтанд байгаа гэсэн өгүүлэмжтэй байсан. Тухайн картны баяжилтанд сумын эмчийн хяналт, хэдэн удаа унасан, сумын эмчид үзүүлсэн, унахдаа орчноос тасардаг, ямар нэг үйлдэл хийдэг, үйлдлээ өрөө мэдэхгүй талаарх өгүүлэмж картанд байхгүй байсан. Манай мэдрэлийн тасагт хоригдож байхдаа 1 удаа хэвтэн эмчлүүлсэн. Эмчлүүлэх хугацаандаа 2-3 удаа уналаа гэнэ ээ, дотор нь муухайраад байна гэж харгалзагч нь эмч нарын өрөөнд орж ирж хэлсэн. Нэг удаагийн уналтан дээр нь ороход *******гийн харц баруун тийшээ чиглэсэн, хүзүү бага зэрэг баруун тийш гэлжийсэн, шүлс бага зэрэг гоожсон, уналтын хөдлөл байхгүй, хөдлөлгүйгээр унасан байдалтай хэдэн секунд үргэжлээд тухайн орны дэвсгэрийг илээд, би юу хийж байлаа, яах гэж байлаа гэсэн маягтайгаар ухаан санаа балартсан шинжгүйгээр уналт гарсан. Ерөнхий картын баяжилт болон мэдрэлийн эмчийн хяналтын үзлэгээс үндэслэж эвхрэлт уналт буюу уналт таталтын өвчнөөр мэдрэлийн эмчийн хяналтанд 2015 оны 03 дугаар сард хөдөлмөр зохицуулалт хийгдсэн. Уналтын карбомазепин эмийг уудаг. ******* нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, хэрэг хариуцах чадвартай гэв.

Шинжээч эмч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... ******* нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан. Учир нь уналт таталт өвчнийхөө хувьд эмчийн хяналтанд байж, тархины цахилгаан бичлэг хийлгүүлж, уналт таталтандаа тохирсон эмээ ууж байсан нь картаар тогтоогдсон. Харин сэтгэцийн хувьд сэтгэцийн ямар нэг өөрчлөлтөнд орж, сэтгэцийн эмчийн тусламж авч, сэтгэц нөлөөт эм ууж байсан зүйл байхгүй байсан учраас сэтгэцийн хувьд эрүүл гэж дүгнэгдсэн гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... сумын Баян 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газар манайх нутаглаж байсан юм. Манай талийгаач нөхөр болох нь Цагаан сараас хойш байнга архи ууж байгаа цагаан сарын үеэр гэртэй шинлээгүй Улаанбаатар хот болон Баянхонгор аймагт шинэлсэн. 2016 оны 02 сарын 16 ны өдөр талийгаач нөхөр нь худаг дээр адуу үхэр ирсэн байна усалчихаад ирье гэж яваад гэрийн хажуу талд байсан мотоциклийг түрээд асаагаад явсан байсан. Тэгээд би талийгаач нөхөр г худаг дээр очсон байх гэж бодоод худаг дээр очтол байхгүй байсан. Тэгээд тэрнээс хойш 6 хоногийн дараа буюу 2016 оны 02 сарын 22 ны орой 17 цагийн үед би тогоон дээр 2 махтай яс гал дээр хийчхээд ганцаараа идэх гэсэн чинь хоол хоолойгоор давахгүй юм шиг санагдаад урд айл ийг манайд ирээд хоолоо цуг идээд өгөөч гээд хэлдэг юм билүү гээд утсаар залгасан чинь утсаа аваад танай нөхөр манай гэрт согтуу ирсэн байна гэхээр нь би ид наад г битий явуулаарай наадах чинь ахиад яваад өгнө шүү би очиж авна шүү гэж хэлээд би ийх руу гэрээсээ гараад явж байтал урдаас мотоциклийг нь унаад араас нь талийгаач нөхөр г сундалдсан гэрлүү явж байсан. Тэгээд шууд гэрийн гадаа ирж зогсоод талийгаач нөхөр г буулгачихаад яваад өгсөн би гэртэй яваад очтол талийгаач нөхөр мотоциклоос бууж ирээд гэрлүү орсон. Би араас нь гэрлүү ортол талийгаач нөхөр гаас шивтэр шээс үнэртэж байсан тэгээд талийгаач нь намайг пиздаа минь мал чинь хаана байна мал чинь бүрэн үү гэхээр би урдаас нь уйлж бие муу байх чинь гадуур архи ууж тэнлээ чи, намайг хүнээр бодсонгүй хэд хоног ганцаараа малыг чинь харлаа гэж би уйлж хэлсэн. Талийгаач нөхөр нь намайг ын хүүхэн зайлаараа гээд намайг загнаад байсан. Тэгээд би тогоон дээр байсан махаа гаргаад галдаа аргал хийчэхээд би тогооноос гаргасан махаа идэх гээд ирэгнэгээс хутга аваад махаа идэх гээд сууж байтал хажуу талд талийгаач нөхөр нь суусан чинь нил шивтэр шээс үнэртсэн. Тэгээд би арайч дээ гэж бодсон, түлхэх шиг болсон нэг мэдсэн чинь гаднаас орж ирээд г хутгаар хутгалсан байна гэж хэлхэд би талийгаач нөхөр г хартал гарт байсан хутгаар хутгалсан талийгаач нөхөр амьд баруун талын гэдэсний дээд хэсгээс цус гараад байж байхаар нь эмч дуудаж утсаар ярьсан. Тэгээд тэр болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна нэг мэдсэн чинь талийгаач нөхөр нас барсан цагдаа эмнэлэг нар ирсэн байсан. Тухайн үед талийгаач нөхөр ирээд намайг зодож цохисон зүйл байхгүй харин намайг пиздаа минь мал чинь хаана байна мал чинь бүрэн үү ын хүүхэн зайлаарай, муу хар гичий минь ганцаараа сайхан байсан уу гээд хэл амаар доромжлоод байсан. Би унаж татдаг өвчтэй уг өвчин нь 2005 онд 2 дахь хүүхдээ гаргасанаас хойш унаж татдаг өвчтэй болсон юм. Энэ унаж татдаг, ухаан балайртдаг өвчин нь хоног хоногт тоо нь өөр өөр байдаг юм. Энэ унаж татдаг өвчинөөс болж 2015 оны 05 сард галруугаа унаж баруун талын бөөрний хэсэгт түлсэн. 2015 оны 12 сард мөн галруугаа унаж баруун талын хүзүү хацар, эрүү хэсгээ түлсэн. Тухайн үед унаж татсанаа мэдэхгүй байна. Талийгаач нөхөр нь 6 хоног архи ууж гэртэй ирээгүй ирээд намайг хэл амаар доромжилж байсан мөн талийгаач гаас шивтэр шээс үнэртэж байсан. Би тухайн үед мах идэх гээд хутга авсан сууж байх үед хажуу талд талийгаагч нөхөр суухад шивтэр шээс ихээр үнэртэж байсан болохоор тухайн үед би их уур хүрж байсан. Харин би хутгалсанаа санахгүй байгаа. Талийгаач нөхөр бид хоёрын гэр бүлийн байдал гайгүй байсан. Намайг их зодож нүддэггүй байсан. архи их уудаг архины хамааралтай болсон. Ихэвчлэн архины хэрүүл хийдэг байсан. Намайг унаж татсан үед нь кармаа дотор байсан мөнгө төгрөгийг аваад явчихдаг байсан. 2014 оны өвөл 12 сард би хөдөө өвөлжөөн дээр гэртэй хоногоор унасан байхад архи уугаад явсан байсан. Тэгээд нэг мэдсэн өглөө гэртэй сэрээд босох гэсэн чинь босож чадахгүй байхад гэрт орж ирээд орон дээр хэвтээд өгсөн. Би талийгаач г намайг босгоод өгөөч гэсэн чинь би өөрөө үхэх гээд байна гээд намайг 1 удаа өшигчихөөд хэвтээд өгсөн. Би өөрөө мөлгөж явсаар байгаад хажуу талын дэнж гараад хэвтэж байсан машин дугараад Болороо эмч, жолооч Түвдэн ах нар ирээд г танай эхнэр чинь хаана байгаа гэж хэлтэл төв дээр байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд намайг хажуу талын айлын хүн Хуягаа үхсэн байна гэж дуудлага өгсөн байсан гэсэн. Тэгээд талийгаач нөхөр гаас салаад 2015 оны 09 сард буцаж нийлсэн. Би өөрөө унсанаа мэддэггүй харин дараа хүнээс асуухад янз бүрийн үйлдэл хийсэн байдаг байсан. 2016 оны 02 сарын 22 ны орой 17 цагийн үед талийгаач нь гэрт ирээд намайг пиздаа минь мал чинь хаана байна бүрэн үү гэхэд нь би намайг хүнээр бодохгүй миний бие өвдөөд унаж тусаад байхад чинь гээд хэлтэл намайг ын хүүхэн зайл ганцаараа байх чинь сайхан байна уу гээд намайг хэл амаар доромжилж байхаар нь би галдаа аргал хийчихээд тогоонд байгаа махаа гаргаж ирсэн. Махаа идэх гээд хутга аваад суутал хажуу талд талийгаач суутал нил шивтэр шээс үнэртэхээр нь би арай ч дээ гэж бодож байсан. Тэгээд санахгүй байна нэг мэдсэн чинь ороод ирсэн намайг хүн хутгалсан байна гэхээр нь би хартал талийгаач нөхөр г хутгалсан байсан. 2016 оны 02 сарын 21-ний шөнө би унаад орондоо шээсэн байсан. 2016 оны 02 сарын 22-ны өдөр 15 цагийн үед би гэртээ унасан нэг мэдсэн чинь газар хэвтэж байсан. Тархи толгой өвдөж унасан эсэхээ санадаггүй юм. Тэр өдрийн урд өдөр урд айлын эхнэр Бороо гэх хүн намайг түргэн дуудаж үзүүлэхгүй юу гэж байхаар нь яах юм бэ гэж хэлж байсан. 2016 оны 02 сарын 22 ны өглөөний эмээ уугаад өдрийн 16 цагийн үед уудаг эмээ уугаагүй байсан. Би уналт таталтын Карба мицпин гэх эмийг 10-аад жил ууж байгаа ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 123-130/,

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Манай нөхөр архи уугаад 6 хоног гэртээ ирж хоноогүй. Би гэртээ ганцаараа байсан. Тэгтэл айлын хүн г манайд байна гэхээр нь би байлгаж байгаарай очоод авъя гээд гэрээсээ гараад айл руу алхаж байтал айлын хүн г сундлаад миний хажуугаар гараад явсан. Тэгээд гэрт ороод би д хандан унаж, татаад байхад хаяж явлаа гэж уйлсан бөгөөд гал дээр чанаж байсан махаа гаргаад нөхрийгөө хоол ид гэхэд үгүй гэсэн. Би хутга аваад хоол идэх гэтэл миний хажууд ирээд суусан. гаас шивтэр үнэртэхээр нь арайч дээ гээд би түлхсэн, цааш юу болсныг санахгүй байна гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-9/,

Цогцосны хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-11/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-16/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 17-19/,

Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 68-72/,

Багийн засаг даргын тодорхойлолт, мал тоолсон баримт /1-р хх-ийн 133-134, 2-р хх-ийн 3/, Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 135/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 136/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 140-141, 2-р хх-ийн 5, 19/,

Асран хамгаалагч, хөрөнгө хариуцагч томилсон тухай сумын Засаг даргын 2016 оны 03 сарын 31-ний өдрийн А/19 тоот захирамж /1-р хх-ийн 149-151/,

Шүүгдэгч *******гийн Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /1-р хх-ийн 168-232/,

сумын дунд сургуулийн тодорхойлолт /2-р хх-ийн 2/,

Нас барсны бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-ийн 4/,

сумын нийгмийн түншлэлийн багийн ахлагчийн гаргасан тодорхойлолт /2-р хх-ийн 20/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гарган өгсөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, цагдан хорих байрны дарга, эмчийн тодорхойлолт, хохирогч гээс шүүхэд гарган өгсөн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч *******г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа, гэрч , , , , , шинжээч эмч *******, *******, шүүгдэгч ******* нарын өгсөн мэдүүлгүүд болон хэргийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэхэд талийгаач нь тухайн үед шүүгдэгч *******г хүчээр дарлан, хүндээр доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааг нь хүчтэй цочроон давчдуулаагүй, шүүгдэгчийн өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа удирдах, хяналт тавих чадвар, боломжийг нь алдагдуулан сэтгэл санааны гүн цочролд оруулаагүй байх үндэслэлүүд тогтоогдож байх төдийгүй талийгаач нь шүүгдэгчид болон түүний ойр дотных нь хүмүүст хүнд хор уршиг учруулаагүй, тийнхүү хүнд хор уршиг учрахаар аюултай байдал үүсгээгүй байна гэж үзлээ.

Анагаах ухааны ойлголтоор сэтгэцийн өөрчлөлт бүхий хэлбэр нь дотроо эмгэг болон энгийн гэж 2 хуваагддаг бөгөөд эмгэг сэтгэл цочирдолд орсон этгээд хэрэг хариуцах чадваргүй байдаг бол энгийн сэтгэл цочирдолд орсон этгээд хэрэг хариуцах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, энгийн сэтгэл цочирдол гэдэгт санаа сэтгэл нь хүчтэй цочирдсон байхыг хамааруулан ойлгодог байх ба хэрэг учрал болох үед шүүгдэгч ******* нь сэтгэл цочирдолд ороогүй, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаагүй түүний өвчин нь мэдрэлийн гаралтай өвчин болох талаар Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа гарч тухайн магадлагааг гаргасан шинжээч эмч нар тайлбарлан мэдүүлсэн байна.

Талийгаач нь гэртээ олон хоног ирэхгүйгээр архидан согтуурч байгаад 2016 оны 02 сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим гэртээ ирж шүүгдэгч Д.тай гэр бүлийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас тэд хоорондоо маргалдсан байх ба талийгаач г биеэ хамгаалах чадвар өөрөөс нь харьцангуй сул байх нөхцөлд буюу согтолтын хүнд зэрэгт байхад нь түүний цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироохгүйгээр өөр хэлбэрээр зохицуулах боломжийг үл хэрэглэж түүний амь насыг нь санаатайгаар хохироосон шүүгдэгч *******гийн үйлдлийг сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдалд болсон гэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь шинж тэмдгийн гаралтай эвхрэх таталт өвчний улмаас байнга татаж унадаг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн хэрэг учрал болох үед талийгаач гаас шивтэр шээс үнэртсэний улмаас шүүгдэгч нь уналт таталт өгч өөрийн мэдэлгүй үйлдэл хийж талийгаач г хутгалсан, болсон явдлын талаар сайн мэдэхгүй, нэг мэдсэн чинь талийгаач нөхөр нас барсан, цагдаа эмнэлэг ирсэн байсан талаар мэдүүлдэг боловч гэрч шинжээч нарын мэдүүлэг, дүгнэлт зэргээр шүүгдэгч нь хэрэг учрал болох үед болон түүний дараагаар өөрийн хийж буй үйлдэлийг хянах чадвартай байсныг нотлож байх ба шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй юм.

Түүнчлэн талийгаач нас барахаасаа өмнө архидан согтуурдаг байсан талаар багийн засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсан мөн талийгаачийн болон шүүгдэгчийн төрөл садангийн хүмүүс мэдүүлсэн боловч талийгаач нь *******гийн эрх чөлөө, бие махбодид нь халдаж, гэр бүлийн хүчирхийлэлд оруулж байсан эсэх талаархи өргөдөл, гомдол мэдээлэл цагдаагийн болон бусад холбогдох байгууллагад бүртгэгдсэн тухай баримт байхгүй байгааг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч *******гийн үйлдлийг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчдсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай санал гаргасан боловч хэргийн нөхцөл байдлыг дүгнэсэн дээрхи дүгнэлтээр үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгчийн тодорхой бус мэдүүлэгт болон өмгөөлөгчийн таамаглалд үндэслэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй тул өмгөөлөгчийн зүгээс гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд тухайн гэмт хэрэг гарсан гэх үйл баримтад өөрсдийн дотоод итгэл үнэмшлээр хандаж, нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж, санал нэгтэйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Хохирогч нь шүүгдэгч *******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч ******* нь анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй ба түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирогчийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал /биеийн эрүүл мэнд/, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэж тухайн гэмт хэрэгт оногдуулахаар зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж, эдлэх ялын дэглэмийг нь хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар талийгаач , шүүгдэгч ******* нарын насанд хүрээгүй охин С., нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр талийгаач гийн эцэг эх , шүүгдэгч *******гийн эх ******* нарыг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1-д зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдийн эзэнгүй үлдсэн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээг , ******* нарт хариуцуулсан тухай Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2016 оны 03 сарын 31-ний өдрийн А/19 тоот захирамж хэрэгт авагдсан байгааг дурдав.

Шүүгдэгч *******гийн гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон нийт 224 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модны хугархай 6 ширхэг, цустай хөвөн, марлийн хэсэг, алчуур, дээл, дээлний хүрэм, тэмээний ноосон цамц, нимгэн хөх цамц, хутга зэргийг устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн 50 тооны бог малыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ын г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэхь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 224 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модны хугархай 6 ширхэг, цустай хөвөн, марлийн хэсэг, алчуур, дээл, дээлний хүрэм, тэмээний ноосон цамц, нимгэн хөх цамц, хутга зэргийг устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн 50 тооны бог малыг түүнд буцаан олгож, 2016 оны 04 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэнгүй үлдсэн эд хөрөнгийг хамгаалах болон насанд хүрээгүй охин С., нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр , ******* нар томилогдсон болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлйин 297.1.4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Н.БААСАНБАТ

                    ШҮҮГЧИД               М.МАНДАХБАЯР

                                                    Г.ЭНХ-АМГАЛАН