| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0122/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/129 |
| Огноо | 2024-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.А |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч овогт гийн *******ид холбогдох эрүүгийн 436000000140 дугаартай, 178//01/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл зургаа, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын багийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 0******* оны дүгээр сарын *******-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн . дахь хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, овогт гийн *******, регистрийн дугаар ПЮ85**************73.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч овогт гийн ******* нь оны ******* дугаар сарын 8-ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт архидан согтуурах явцдаа маргалдаж Г.ийг зодож толгойн хэсэгт гараараа цохиж зулайн хуханд шарх, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт шарх, зулгаралт,зүүн хөмсөгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь оны ******* дугаар сарын 8-ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт архидан согтуурах явцдаа маргалдаж Г.ийг зодож толгойн хэсэгт гараараа цохиж зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт шарх, зулгаралт,зүүн хөмсөгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал), хохирогч Г.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 16-18 дахь тал), яллагдагчаас авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал), ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.гийн оны дүгээр сарын 0-ны өдрийн дугаартай ... хүний биед хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээгээр ... Г.ийн биед гэмтэл учирсан байна. Г.ийн зулайн хуйханд шархтай, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт шарх, зулгаралт, зүүн хөмсөгт зулгаралт, баруун шуунд цус хуралт, баруун гарын 1-р хурууны ард зулгаралт, цус хуралт, зүүн дал мөр, бөөрний гадаргууд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн , цаг хугацааны хувьд шинэ гэмтлүүд байна. Г.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .4.6-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.ийн биед учирсан лээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ байна” ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 3-4 дэх тал), яллагдагч Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн -4 дэх тал), яллагдагч Б.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 150000 төгрөг төлөгдсөн, хор уршиг нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, яллагдагчийн хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан торгох ялаас чөлөөлөх саналыг ирүүлжээ.
Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн 436000000140 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Г.т 150000 төгрөг төлөгдсөн, хохирол хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Б.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36., 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн 436000000140 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, хохирогч Г.т 150000 төгрөг төлөгдсөн, цаашид хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ийг оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА