| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2024/0192/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/283 |
| Огноо | 2024-03-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Номин,
улсын яллагч М.Батзаяа,
хохирогч Н.М, түүний өмгөөлөгч Ч.Б,
шүүгдэгч Г.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бурхач овогт Г.И яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306028700075 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ................. тоот оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Инь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 20 Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...........” караокед иргэн Н.М ‘’ хэрүүл хийж хүзүү рүү цохилоо гэх шалтгаанаар заамдаж газар унагааж гар, хөлөөрөө цохиж түүний эрүүл мэндэд зүүн эгэм ясны зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.И өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Нэг. Нотлох баримтын талаар:
Гэмт хэргийн талаар талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.М нь өгсөн мэдүүлэгтээ: "... Би 2024 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн орчимд гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... хуучин эцсийн караокед орж үйлчлүүлсэн. Би тухайн караокед ганцаараа орсон бөгөөд 2 шилтэй пиво авч уусан. Миний хажуу талын ширээнд үл таних 4 эрэгтэй пиво уугаад сууж байсан. Би тухайн караокеноос ахиад пиво авах гээд байж байтал тухайн үл таних 4 залуучуудын намхан биетэй залуу нь шууд миний зүүн талын шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Би тухайн залууд цохиулсныхаа дараа шалан дээр унасан. Би шалан дээрээс босох гэтэл, намайг цохиж унгаасан залуу миний эгэм, цээж хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл миний мөр эвгүй оргиод өвдөөд байсан. Би тухайн үедээ мөр маань мултарсан гэж бодсон. Би тухайн үедээ цагдаа дуудсан. Миний эгэм яс голоороо хугарсан, уг гэмтлийг тухайн залуучуудын намхан биетэй нь намайг анх өшиглөж, цохиж зодсон залуу учруулсан. Би тухайн залуу болон хамт явж байсан залуучуудыг нь огт танихгүй өмнө харж байгаагүй...’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Э: "... Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны шөнийн 01 цагийн орчимд нөхөртэйгээ гэртээ унтах гээд байж байтал манай нөхөр М хань ........ хуучин эцэст байх караокед очиж жаахан сууж байгаад ирье гэхээр нь би зөвшөөрөөд явуулсан. Тэгтэл шөнийн 03 цагт манай нөхөр мөрөө даахгүй, зүүн гараа тэвэрсэн бусдад зодуулчихлаа гээд орж ирсэн. Би хадам ээжийгээ дуудаж үзүүлээд мултарсан мөрийг нь хийгээд унтцгаасан. Орой 18 цагийн орчимд мөр, эгэм өвдөөд байна гэхээр нь 18-ны өдөр 1 дүгээр эмнэлэг дээр очоод мөрнийх нь зургыг авуулсан чинь эгэм хугарсан байна. гэмтлийн эмнэлэг рүү яаралтай яв гээд гэмтэл ороод үзүүлсэн чинь хэвтэн эмчлүүлэх болсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Т.А: "... Би 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр найзууд болох Ичинноров, Ц, Батдорж нарын хамт 22 цагийн орчимд Улиастайн эцэс дээр уулзалдаад газар шорооны ажил хийгээд шөнийн 01 цагийн орчимд дууссан. Бид хэд газар, шорооны ажлаа хийж дуусчихаад У...... хуучин эцэс дээр байх караокед орж пиво ууцгаасан. Бид хэд пиво ууцгаагаад байж байтал манай найз Ичинноров нь М гэх залуутай маргалдсан. Би юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Нэг харсан чинь манай найз Ичинноров нь М гэх залуугийн дээр нь гарчихсан сууж байсан. Тэгэхээр нь би найзыгаа аваад гараад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6858 дугаартай "Н.Мын биед зүүн эгэм ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой..." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "Эрүүгийн 2306058570075 дугаартай хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хяналтын камерын 10000000-6697791740318480_4427500839617932874_n.mp4, 10000000,6546879108774352_9126096088981940282_n.mp4, 10000000,6546879108774352_9126096088981940282_n.mp4 бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-41, 52-53-р хуудас/,
Хохирогч Н.М ын хохиролтой холбоотой баримт /хх-ийн 55-64- хуудас/ зэрэг болно.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дугаар хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.М нь өгсөн мэдүүлэгтээ: "... Би 2024 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн орчимд гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... хуучин эцсийн караокед орж үйлчлүүлсэн. Би тухайн караокед ганцаараа орсон бөгөөд 2 шилтэй пиво авч уусан. Миний хажуу талын ширээнд үл таних 4 эрэгтэй пиво уугаад сууж байсан. Би тухайн караокеноос ахиад пиво авах гээд байж байтал тухайн үл таних 4 залуучуудын намхан биетэй залуу нь шууд миний зүүн талын шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Би тухайн залууд цохиулсныхаа дараа шалан дээр унасан. Би шалан дээрээс босох гэтэл, намайг цохиж унгаасан залуу миний эгэм, цээж хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл миний мөр эвгүй оргиод өвдөөд байсан. Би тухайн үедээ мөр маань мултарсан гэж бодсон. Би тухайн үедээ цагдаа дуудсан. Миний эгэм яс голоороо хугарсан, уг гэмтлийг тухайн залуучуудын намхан биетэй нь намайг анх өшиглөж, цохиж зодсон залуу учруулсан. Би тухайн залуу болон хамт явж байсан залуучуудыг нь огт танихгүй өмнө харж байгаагүй...’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
-Гэрч Т.а: "... Би 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр найзууд болох Ичинноров, Ц, Батдорж нарын хамт 22 цагийн орчимд Улиастайн эцэс дээр уулзалдаад газар шорооны ажил хийгээд шөнийн 01 цагийн орчимд дууссан. Бид хэд газар, шорооны ажлаа хийж дуусчихаад У:........ хуучин эцэс дээр байх караокед орж пиво ууцгаасан. Бид хэд пиво ууцгаагаад байж байтал манай найз Ичинноров нь М гэх залуутай маргалдсан. Би юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Нэг харсан чинь манай найз И нь М гэх залуугийн дээр нь гарчихсан сууж байсан. Тэгэхээр нь би найзыгаа аваад гараад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "Эрүүгийн 2306058570075 дугаартай хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хяналтын камерын 10000000-6697791740318480_4427500839617932874_n.mp4, 10000000,6546879108774352_9126096088981940282_n.mp4, 10000000,6546879108774352_9126096088981940282_n.mp4 бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-41, 52-53-р хуудас/,
-2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
- Шүүгдэгч Г.И эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дугаар тал
1.3 Талуудын санал, дүгнэлт
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Шүүгдэгч Г.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 20 Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улиастай” караокед иргэн Н.М ‘’ хэрүүл хийж хүзүү рүү цохилоо гэх шалтгаанаар заамдаж газар унагааж гар, хөлөөрөө цохиж түүний эрүүл мэндэд зүүн эгэм ясны зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан’’ гэмт хэрэгт үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд тогтоолоо.
Шүүгдэгч Г.И нь хохирогч Н.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 20 Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улиастай” караокед иргэн Н.Мтай ‘’ хэрүүл хийж хүзүү рүү цохилоо гэх шалтгаанаар заамдаж газар унагааж гар, хөлөөрөө цохиж түүний эрүүл мэндэд зүүн эгэм ясны зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Г.Иын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэрэг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Г.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
1.4 Хэргийн үйл баримтын дүгнэлт:
“Шүүгдэгч Г.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 20 Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улиастай” караокед иргэн Н.Мтай ‘’ хэрүүл хийж хүзүү рүү цохилоо гэх шалтгаанаар заамдаж газар унагааж гар, хөлөөрөө цохиж түүний эрүүл мэндэд зүүн эгэм ясны зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт цугларсан гол нотлох баримт буюу Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "Эрүүгийн 2306058570075 дугаартай хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хяналтын камерын 10000000-6697791740318480 _4427500839617932874 _n.mp4, 10000000,6546879108774352_9126096088981940282_n.mp4 10000000, 6546879108774352_9126096088981940282_n.mp4 бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд тогтоолоо.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.И нь энэ гэмт хэргийг үйлдэж хохирогч Н.Мын эрүүл мэндийн хохиролд баримтаар нэхэмжилсэн 1,369,365 төгрөгийг маргахгүйгээр төлхөө илэрхийлж шүүх хурлдааны үед төлж барагдуулсан ба, бусад зүйлийг баримтгүй учир хүлээн зөвшөөрөгүй байгаа талаар маргасан учир, шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжилсэн, цалин хөлс, болон өмгөөлөгчийн зардал нийт 5,369,395 төгрөгийг нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж жич иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийн нэлттэй үлдээхээр шийдвэрлэв.
1.6 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Г.И нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Уляын яллагч: ‘’...Шүүгдэгч Г.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 20 Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “........” караокед иргэн Н.Мта ‘’ хэрүүл хийж хүзүү рүү цохилоо гэх шалтгаанаар заамдаж газар унагааж гар, хөлөөрөө цохиж түүний эрүүл мэндэд зүүн эгэм ясны зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээрр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэжээ.
Хохирогч Н.М: ‘’…Прокуророос гаргаж байгаа ялын санал нь бага байна гэж үзэж байна…’’. гэв
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Г.И нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.И үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол, төлбөр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн гомдол, санал, талуудын хооронд байгуулсан эвлэрлийн хэлэлцээр зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Н.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ид оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.И мэдэгдэх нь зүйтэй.
Г.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Г.И урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэг заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ит 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ит оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ит мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.И нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох баримтаар нэхэмжилсэн 1,369,365 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж шийдвэрлэсүгэй.
6. Хохирогч Н.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны болон бие махбодын гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаар бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Иоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛДАР