| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 131/2016/0150/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/140 |
| Огноо | 2016-09-27 |
| Зүйл хэсэг | 097.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2016/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,
Нарийн бичгийн дарга А.Батдорж,
Хохирогч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан т шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн *******ын гэрт нь унтуулах үедээ түүнийг архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсний улмаас давсганд их хэмжээний шээс хуримтлагдсан байж болох, түүний давсганд гадны үйлчлэл үзүүлснээр хагарч гэмтэх боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой байхад хайхрамжгүйгээр хандаж түүнийг унт гэж хэлж давсган т газарт нь зөөлөн алгадсаны улмаас хохирогч *******ын давсаг хагарч давсагны урагдал гэмтэл учирсан, ******* нь бдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн … Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр аймгийн төв орчихоод буцаад хөдөө гэртээ буюу ******* сумын 4 дүгээр багийн нутаг гэх газарт байх гэртээ очсон. Аймгийн төвөөс гарахдаа архи уучихаад гарсан, өөрийнхөө мотоциклиор ганцаараа явсан. Орой гэртээ нар жаргаж байхад буюу 22 цагийн үед очсон. Би гэртээ оччихоод аймгийн төвийн дэлгүүрээс авсан 2.5 летртэй шар айргаа аваад саахалт айл *******ийнх рүү мотоциклиороо явж очсон. *******ийнд эхнэр, хүүхдүүд нь байсан. Өөр гаднаас хүмүүс байхгүй байсан. *******ийнд авчирсан шар айргыг *******т өгч, тэр задалсан, шар айргаас би хоёр удаа жижиг аягаар уан. ******* шар айраг уугаагүй. *******ийнд шар айрагнаас аягаар хоёр удаа уучихаад гэрлүүгээ ганцаараа явж очсон. ******* араас саадаг ямаагаа туугаад манайд очсон. ... Би өнгөрсөн хавар нэг ямаа солиод өгчихөөч гэж *******ээс гуйж байсан, тэгтэл согтуу дээрээ ямаа сольж өгөөгүй гэж агсам тавьсан гэсэн. ******* намайг цохиж, зодсон эсэхийг би өөрөө мэдэхгүй байгаа. Манай эхнэр маргааш нь надад ярихдаа ******* чамайг унт гээд гэдэс рүү чинь зөөлөн алгадчихаад явсан гэж ярьсан. Түүнээс би хэрэг явдлын талаар өөрөө мэдэхгүй байна. *******ийг би мөргөсөн гэсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Намайг аймгийн төвөөс гэрлүүгээ явахад миний биед ямар нэгэн өвчин зовиур байгаагүй. Хэвлий, давсаг руу өвдөж байсан зүйл байхгүй юм. Миний хувьд мотоцикльтой онхолдож унасан зүйл байхгүй ... Би аймгаас гарах үедээ Хөх толгойд байдаг гэдэг хүнтэй 0.5 летрийн хэмжээтэй архийг хувааж уучихаад гэрлүүгээ явсан, тэр үедээ бол би нэлээд их согтуу байсан юм. Би аймгаас 2.5 летрийн хэмжээгэй пиво авч очсон тэр пивоноос би хоёр аяганд хийж уан, ******* уугаагүй тэгээд гэрт нь үлдээчихсэн юм. Би гэртээ ирээд ******* намайг унт гэсэн юм шиг байгаа юм, тэгээд Цэдмэг миний давсаргруу унт гээд л давсган дээр гараараа дарчихсан гэсэн, би өөрөө сайн мэдэхгүй байгаа юм. Тэгээд би шөнөжингөө бөөлжөөд хоносон ба өглөө боссон чинь шээж чадахгүй байсан ба тэгсэн чинь давсаг хагарчихсан байсан. Би *******ийн гадаа очих, тэднийхээс гэртээ ирэх, аймгаас гэртээ ирэх замдаа мотоцикльтойгоо би ерөөсөө унаж ойчоогүй. Худгийн сайр дотор ч бас унаж ойчоогүй, зүгээр яваад гэртээ очсон. Би гэрийнхээ гадаа ч гэсэн бүдэрч унасан зүйл байхгүй, зүгээр байсан. , ******* нар буруу харсан байх би бол тэр үед, согтуу байсан ч гэсэн унаж ойчоогүй санагдаж байна. Би тухайн үедээ бол шээгээгүй байсан тэгээд шээгээгүй байсаар байгаад унтах үедээ *******ийнд тэгж унт гээд гараараа алгадах үед хагарчихсан юм. Аймгаас гэртээ очоод унтах үедээ шээгээгүй яваад байсан юм. Аймаг ирээд зөндөө шээсэн тэр үед бол зүгээр шээж байсан ... Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. ******* надад одоогоор ямар нэгэн хохирол төлбөр барагдуулаагүй байгаа, харин одоо надад 300.000 төгрөгийг төлнө гэсэн. Надад одоо *******ээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна ... ******* тухайн үед унт миний найз гээд давсган дээр дарчихсан, тэгсэн чинь л миний давсган дээр өвдөөд байсан. Тэгээд шөнө бүүр өвдөөд байсан. Би тэр үед мотоцикльтойгоо ерөөсөө ойчоогүй, би хэрэв мотоцикльтойгоо унаж гэмтсэн бол хөл шалбаралгүй яахав, мөн мотоцикльтойгоо унасан бол хүний хоёр хөлний дунд байдаг давсаг юу гэж ганцаараа гэмтэхэв гэж бодож байна. Тэгээд ч би тухайн үед дээл өмссөн байсан, тэгэхээр чинь юу гэж давсаг гэмтэхэв. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 29-30, 31-32/
Гэрч Д.ийн мөрдөн байцаалтанд өгсөн … Манай нөхөр нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн үед аймгийн төв рүү бензин авахаар өөрийнхөө мотоцикльтой ганцаараа явсан. орой аймгийн төвөөс буцаж ирсэн. Ирэхдээ согтуу, нилээн согтуудуу байсан. Гэртээ ирчихээд жаахан байж байгаад гэрээсээ 2.5 летртэй шар айраг аваад *******ийнд очлоо гээд мотоцикльтой явсан. Тэгж яваад нилээн удсан, *******ийнх манайхтай саахалтын зайнаас арай холдуу, яг хэдэн км зайтайг нь мэдэхгүй. нар жаргаагаад гэртээ ирсэн. Ирэхдээ аймгийн төвөөс ямархуу байдалтай ирсэн, тэр байдалтайгаа ирсэн. ын араас ******* удаагүй саадаг ямаагаа туугаад, тууж ирчихээд морио манай гэрийн ойролцоо чөдөрлөж тавьчихаад эмээлээ гэрийн гадаа авчирч тавьсан. Тэгчихээд манай гэрт орж ирсэн. *******т цай, тавагтай идээ өгчихөөд 500 гр хуванцар савтай шимийн архийг өгсөн. ******* хийж өгсөн архинаас угаагүй, мөн адил уугаагүй. ******* манайд ирэхдээ эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай гэрт зодоон, цохион болсон зүйлгүй. *******ээс хэрүүл гуйгаад байсан. архи уучихаараа хүнээс янз бүрийн зүйл яриад хэрүүл гуйгаад байдаг юм. Манай нөхөр гэртээ сууж байгаад бие засчихаад ирье гэж хэлээд дээгүүр өмсөөтэй байсан фудволкоо тайлж шидчихээд сууж байснаа *******ийг баруун талын багананы хажууд сууж байхад нь нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл ******* яаж байгаа юм мөргөөд гээд ыг унт гээд зүүн талын мөрлүү нь түлхээд арагш нь унагасан. ******* ын зүүн мөрөн дээр нь зүүн гараараа дарчихсан сууж байсан. ... Ямаа хавар солиод өгөөч гэж *******т хэлж байсан юм билээ, тэр асуудлыг согтуу дээрээ яриад хэрүүл гуйсан маягтай ярьсан. ******* тэр үед ямаа туранхай байсан юм чинь би яалаа гэж сольж өгдөг юм гэж хариу хэлж байсан ... Манай нөхөр тэр үедээ аймгаас ирэх үедээ нэлээд их согтуу байсан. Гэртээ ирэх үедээ бол түүний жолоодож явсан мотоцикль нь эвдэрч гэмтээгүй зүгээр байсан. Өмнө нь бол манай мотоциклийн хянах самбарын хар толгой хагарсан байсан мөн банк нь жаахан хонхорхой байсан, өөр эвдрэл гэмтэл байгаагүй. Аймгаас гэртээ ирэх үедээ бол намайг харахад л лав унаж ойчоогүй, гэрээсээ *******ийн гэрт очих үедээ бол мөн ойчоогүй. Гэрийнхээ гадаа бол бүдэрч ойчсон унасан зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35, 36-37/,
Мөрдөн байцаалтанд гэрч Д., хохирогч ******* нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл:
-хохирогч *******ын өгсөн ... манай эхнэр надад ярихдаа ******* чамайг унт гээд арагш нь дараад гэдэс рүү чинь 1 удаа алгадсан. Би тэр үед ******* рүү хөлөөрөө өшигчөөд байсан юм билээ. ******* миний хөдөлгөөнийг хориод дараад унт гээд л гараараа нэг удаа алгадсан байна. ******* бид хоёрын хувьд хоорондоо зодоон цохион үүсгэсэн асуудал байхгүй. ******* эрүүл байсан. Миний ярьсан зүйлүүд үнэн, өөр нэмж ярих зүйлгүй ... гэсэн мэдүүлэг,
-гэрч Д.ийн өгсөн ... Би нөхөр т ******* чамайг унт гээд гэдэс рүү чинь нэг удаа алгадсан гэж хэлсэн нь үнэн. ******* тухайн үед эрүүл, манай нөхөр согтуу, нилээн согтуу байсан. Юмны учир холбогдлыг сайн ойлгохгүй байсан. *******ийг унт гээд тэгэхэд нь урдаас нь хөл нүцгэн хөлөөрөө жийж өшиглөөд байсан, тэр явцад ******* унт гээд л ын гэдэс орчимд гараараа зөөлөн хүрч алгадсан. ******* манайд архи уугаагүй. Тэр эрүүл байсан. Би гараараа алгадсан гэдгийг цохих гэж үгийн алдаа гаргаж хэлжээ. Миний харсан үйл явц бол унт гээд л арагш нь хэвтүүлээд гэдэс рүү нь уурласан янзаар биш нөхөрсөгөөр хэлээд зөөлөн алгадсан. Хүмүүс хэн нэгэндээ нөхөрсөгөөр согтуу байхад нь унт гээд л зөөлөн алгаддаг, түүн шиг л үйл явдал болсон юм. Миний ярьсан зүйлүүд үнэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46/,
Шүүгдэгч *******ийн мөрөн байцаалтанд өгсөн ... Миний хувьд ыг цохиж зодсон зүйл байхгүй. 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн орой аймгаас ирлээ гэж яриад манай гэрт орж ирсэн. Орж ирэхдээ гурван баавгайтай 2.5 летрын савтай шар айрагтай ирсэн. Шар айргаас нь т шаазан аягаар 2 удаа өгсөн. Би ямар нэгэн байдлаар шар айргыг уугаагүй. ах манай гэрт байж байгаад мотоциклио унаад гэр рүүгээ явсан. гуай манайд ирэхдээ согтуу байсан. ын манай хоёрынх саадаг ямаагаа зөрүүлж тавьдаг юм. Тухайн өдрийн орой ямаагаа туугаад ын малд нийлүүлсэн, тэгж явахдаа би морьтой явсан. Унаж явсан морио ын гадаа тэдний морьтой чөдөрлөж тавьсан. Тэгээд мориныхоо эмээлийг гэрийнх нь гадаа тавьчихаад орсон. Тэдний гэрт болон түүний эхнэр нь байсан, өөр хүн байгаагүй. юм. ... тэр үед эхнэрээсээ болон надаас хэрүүл гуйгаад байсан. надад хандан баян хүн сайхан, морьтой хүн сайхан юм л гээд байсан. Тэгээд байж байтап миний урд ирээд нэг өвдгөө нугалаад нөгөө өвдөг дээрээ сөхрөөд суан. Удалгүй тэр миний нүүрэн т газар нэг удаа мөргөсөн. ыг би чи яаж байна гэж хэлээд барьж аваад газарт баруун rap тийш нь мушгиад унагаад дарсан. ын үйлдэл, үг яриа нь намжаад ирэхээр нь ах бос гэж хэлээд баруун тапын бөөрөн т газар нь зөөлөн алгадсан ... Би тухайн үед ын баруун бөөрөн т газар нь зөөлөн апгадсан юм. Энэ мэдүүлэг нь үнэн юм. ... Би тухайн үед ын мөрөн дээрээс нь бариад газар хажуугаар нь унагасан, мөн би тухайн үед түүний бөөрөн т газар нь зөлөөн алгадсан юм. Би түрүүнд нь ингэж л мэдүүлэг өгсөн ш дээ. Би одоогоор хохирогчид хохирол төлбөр барагдуулаагүй байгаа, одоо 300.000 төгрөг өгөхөөр хохирогчтой тохиролцсон байгаа, хохирогч надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн ... өөрийнхөө эхнэр бид хоёроос хэрүүл нэхээд байсан. Тэгж байгаад миний нүүрлүү толгойгоороо мөргөсөн, тэгээд дахиад надруу ухасхийхээр би мөрөн дээрээс нь барьж аваад хажуу тийш нь унагасан. Тэгээд цээжин дээр нь дараад гэдэргий нь харуулаад дарсан. Тэгээд намайг дарсан байхад тонгочиж байгаад гайгүй болохоор нь би за одоо унт гээд баруун бөөрөн т газар нь зөөлөн алгадсан. ... Би шинжээчийн 347, 1037 дугаартай дүгнэлтүүдийг уншиж танилцлаа, ямар нэгэн санап хүсэлт байхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92, 93-94, 97-98/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 347 тоот шинжээчийн ... *******ын биед давсаганд урагдал гэмтэл үүссэн байна. Үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь учирсан үедээ яаралтай тламж үзүүлээгүй бол амь насанд нөлөөлөх боломжтой байна. *******ын биед үүссэн дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 49/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1037 тоот шинжээчийн ... Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 347 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. *******ын биед давсагны урагдап, хэвлийн хөндийд ц хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,12-т зааснаар, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 83/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 21-22/,
Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 23-25/,
Эмчийн тодорхойлолт, өвчний түүх эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 50-76/,
Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт болон хувийн байдалтай холбоотой бад баримт /хх-ийн 99-104/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч ******* нь 2016 оны 06 сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн *******ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн *******ын агсан тавих гэсэн үйлдэлийг таслан зогсоох явцад түүний биемахбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, гэрч Д., шүүгдэгч ******* нарын мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 347 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1037 тоот шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь болсон үйл явдлыг харилцан нотолсон, хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шүүгдэгчид анхнаасаа бдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт санаа, зорилго байгаагүй буюу шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн *******ын агсан тавих гэсэн үйлдэлийг таслан зогсоох явцдаа хайхрамжгүй хандаж хохирогчид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан байх ба гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэл зөв Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй б харьцаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг байдал т т нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч *******т бдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.
Хохирогч ******* нь шүүгдэгчээс эмчилгээний болон бад зардалд 300.000 төгрөг хүлээн авсан цаашид гаргах гомдол саналгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч *******ийг бдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлын мөнгийг сайн дураар төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн 10 тооны эр ямааг түүнд буцаан олгож 2016 оны 08 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг бдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй .
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй .
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан *******ийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн *******ийн эзэмшлийн 10 тооны эр ямааг түүнд буцаан олгож 2016 оны 08 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг т т дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ