| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0115/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/117 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******, улсын яллагч ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, бодогчийн мэргэжилтэй, ХХК-д ******* аймаг дахь ийн ажилтай, ам бүл-тав, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын Жаргалан багийн Б байр дүгээр орц давхрын тоотод оршин суух, сарын өрхийн орлого 2 сая төгрөг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******, регистрийн дугаар ОО804*******9
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэж улсын дугаартай Prius-20 альфа загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
. Шүүгдэгч Г.*******ыг цагаатгах үндэслэлийн талаар
Хавтаст хэсэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Үүнд:
. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай ... сумын нутаг дэвсгэрт иргэн Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, согтолт .75 хувь гэх жолоочийн согтуурлыг ALCOTEST багажаар шалгасан тэмдэглэл (хх- 02-0 дугаар хуудас);
.2 Гэрч Б.ын өгсөн... Тухайн үед Г.******* нь ******* аймгийн сумын Спорт ордны дэргэд явж байсан. Г.******* нь Prius-20 альфа маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Г.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Цагдаагийн газрын *******2 дээр согтууруулагч багажаар шалгахад .75 хувийн согтолттой байсан. Г.******* нь 202 онд эрхээ хасуулсан байсан... гэх мэдүүлэг (хх- 22 дугаар хуудас);
. Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн ... ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 202 оны 07 дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн сумын Буянт багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчилдөө 202 оны 07 дугаар сарын 5-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн зөрчлийн 260 дугаартай материалд үзлэг хийсэн ... тэмдэглэл, шийтгэлийн хуудасны хуулбар, эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл (хх- 4-50 дугаар хуудас);
.4 Шүүгдэгч Г.*******ын яллагдагчаар өгсөн... Тухайн өдөр би өөрийн ажиллуулдаг дэлгүүр дээрээ зогсож байсан. Тэгээд ам цангаад байхаар нь хөргөгчид байсан архинаас гурван рүнк татсан. Дараа нь ачаа бараагаа янзалж байтал найз залгаад “аавынх каз чанасан байна, ирж идээрэй” гэхээр нь “би сая гурван хундага архи уусан очиж амжихгүй, надад аваад ирэх боломж байна уу” гэсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа “би ажилтай байна очиж чадахгүй, чи өөрөө хүрээд ир” гэхээр нь өөрийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаагаад явж байгаад спортын ордны урд талд цагдаад баригдсан. Би 202 оны 07 дугаар сарын 5-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан... гэх мэдүүлэг (хх- 4 дүгээр хуудас);
.5 Шүүгдэгч Г.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний урьдах үйлдэл нь 202 оны үйлдэл бөгөөд хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үйлдэл юмаа. Иймд цагаатгаж өгнө үү... гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт:
Хэрэгт авагдсан дээрх баримтаар: Шүүгдэгч Г.******* нь 202 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 026850 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн байхдаа буюу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
202 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэх үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба тус хуулийн 6 дугаар зүйлд зааснаар тухайн нэмэлт өөрчлөлтийг 2024 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлд “согтуурсан” гэдгийг шалгаж тогтоосон ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно... гэж хуульчлан тайлбарласан байна.
Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн дэх хэсэгт ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно... гэж, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг мөн тус хуулийн ерөнхий ангийн .9 дүгээр зүйлийн дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, оногдуулсан ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилжээ.
Шинэ эрүүгийн хууль эргэн үйлчлэхгүй гэх “-”-ийн сонгодог зарчмыг манай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсан бөгөөд шинээр гэмт хэрэгт тооцогдсон үйлдэл, эс үйлдэхүйг тухайн шинэ эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн үеэс хойш гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны болон хууль ёсны зарчим хангагдана.
Мөн Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын дүгээр зүйлийн дэх хэсэгт ...үйлдэх үед нь үндэсний хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт тооцогдож байгаагүй ямар нэгэн үйлдэл, эс үйлдэлд хэнийг ч буруутайд тооцож болохгүй... гэж заасан байх тул шүүгдэгч Г.*******ын 202 оны 07 дугаар сарын 5-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .-д заасан жолооч согтуурсан үедээ тээврийг хэрэгсэл жолоодсон гэх үйлдэл нь ...2024 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс дагаж мөрдөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... гэмт хэргийн шинжийг хангахгүй юм. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үргэлжилсэн үйлдлээр буюу согтуурсан үедээ хоёр болон түүнээс дээш удаа автомашин жолоодсон үйлдлээр уг гэмт хэргийн обьектив талын шинж хангагдана. Өөрөөр хэлбэл уг хоёр үйлдэл нь 2024 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс буюу гэмт хэрэгт тооцсон үеэс хойш үйлдэгдсэн байхыг шаардана.
Нөгөөтэйгөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, дагаж мөрдөгдсөн цаг хугацаа буюу 2024 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байх тул шүүгдэгч Г.*******ын хувьд гэмт хэрэгт тооцогдохгүй байх цаг хугацаанд хийсэн үйлдлийнхээ төлөө шинээр гэмт хэрэгт тооцсон хуулиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн дэх хэсэгт ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно... гэж заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .-д заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 246000202 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч овогт *******ыг цагаатгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.*******ын согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.9 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгт бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.******* нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* жилийн дотор гомдол гаргах эрхтэйг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн , 2, , 5 дахь хэсэг, 6.6 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйл, 6.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .-д заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 246000202 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч овогт *******ыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.9 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
4. Шүүгдэгч Г.Бат- Очир нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд баримтаар хураагдсан зүйл үгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Г.******* нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* жилийн дотор гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА