| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2021/01703/И |
| Дугаар | 184/ШШ2021/01695 |
| Огноо | 2021-07-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2021/01695
| 2021 07 22 | 184/ШШ2021/01695 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Н.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.А холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, хариуцагч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд П.Атай танилцаж, тэр үеэс хамтран амьдарч, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү А.Ч төрсөн. Одоо 2 настай, миний асрамжинд өсөж байгаа... Байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байсан бөгөөд архи уух болгондоо агсам тавьж, дарамталж, зоддог байсан тул 2019 оны 05 дугаар сараас салж одоог хүртэл тусдаа амьдарч байна. Гэр бүлийн хүчирхийлэлд байнга байхдаа Цагдаагийн байгууллагад мэдэгдвэл бүр их агсам тавьж, дарамталж, зодох байх гэж байгаад мэдэгддэггүй байсан. Арга буюу салснаасаа хойш айгаад аавындаа амьдарч байна. П.Атай гэр бүлийн баталгаа байхгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж, хүү А.Чг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү ... гэв.
Хариуцагч П.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуульд 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр биеийн тамирын багшаар ажилд орж, тэр үеэс эхлэн Н.Бтай танилцаж, 2009 оноос эхлэн хамтран амьдарсан...Ингэж зүтгэсний эцэст арай гэж нэг хүүхэдтэй болсны дараа зан ааш нь эрс өөрчлөгдөж намайг гэр бүлийн хүчирхийлэгч, дарамтлагч хэмээн худал нэхэмжлэл гаргаж байгааг нь би зөвшөөрөхгүй бөгөөд маш их харамсаж байна. Би хүүгээ мэндлэхэд хязгааргүй баярлаж хүүдээ шаардагдах бүх зүйлсийг бас л таксинд өглөөнөөс үдэш болтол явж эцэг хүний үүргээ хангалттай хэмжээнд биелүүлж байсан. Хүүтэйгээ уулзах хүсэлт тавихад Н.Б нь “Би амьд яваа насандаа хэзээ ч чамтай уулзуулахгүй” гэдэг байсан. Одоогоор миний амьдрал гэвэл орон гэргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүгээ маш их санаж сэтгэл санаа гундуухан явж байна. Хүү А.Ч нь миний хүүхэд мөн. Хүүхдийг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ хүүтэйгээ уулзаж баймаар байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч П.Ад холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Н.Б, П.А нар нь 2013 онд танилцаж, хамтран амьдарсан ба 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү А.Чг төрүүлсэн болох нь: 1107590274 дугаартай төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигч нарын тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдов.
Тэрээр Н.Б, П.А нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарсан, үүнээс хойш хүүхэд эхийн асрамжид байгаа ба зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй боловч хүү А.Ч нь эцэг П.Агаар овоглож төрсний гэрчилгээг авсан байна.
Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “ Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу хүүхдийн эцэг нь П.А мөн болохыг захиргааны журмаар тогтоосон байна гэж шүүх үзсэн бөгөөд хариуцагч хүүхдээ өөрийн хүүхэд биш гэж маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж,
21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,
энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй ба эцэг, эх нь тусдаа амьдрах болсон ч гэсэн эцэг П.Агийн хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь эх Н.Б саад учруулахгүй байхыг даалгав.
Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэд хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
Хэдийгээр шүүхээс хүүхдүүдийг эхийн асрамжид хэвээр үлдээж байгаа боловч ч энэ нь эцэг Амарсанаагийн эцэг байх эрхийг нь хязгаарлаж байгаа биш харин хүүхэд эхтэйгээ байнга оршин суух, амьдрах газрыг нь тодорхойлж байгаа юм.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.
Иймд хариуцагч П.Агаас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэв.
Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг дараах байдлаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгч Н.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 108,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлийн 135 дугаар зүйлийн 135.2.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч П.Агаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг П.А, эх Н.Б нар тусдаа амьдрах болсон хэдий ч энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эцгийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг П.Агийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд болон хүүхэдтэйгээ уулзахад нь эх Н.Бгаас саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 д.х хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 108,100 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 108,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ