Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын  прокурор Б.*******, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т  холбогдох ******* индекстэй эрүүгийн ******* дугаартай хэргийг 24 оны дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 24 оны дугаар сарын 06-ны өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.                                   

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, боловсролтой, ийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-зургаа, нөхөр хүүхдүүдийн хамт ******* аймгийн Жаргалант сумын багийн тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар: ПЗ8500.

                              Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 24 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө ******* аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зоогийн газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шар айрагны шил шидэж Д.ийн эрүүл мэндэд зүүн чихний дэлбээний хэсэгт болон зүүн чихний ард хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, тархи догилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Хохирогч Д.ийн цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

1.2 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ийн өгсөн ... Би ******* аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд 24 оны 03 дугаар сарын 8-9-эд шилжих шөнө 01 цагийн орчимд найз түүний эхнэр нарын хамт сууж байтал гэнэт миний толгой хэсэгт пивоны шил ирж оноод хагарсан. Тэгтэл тухайн бааранд байсан Д.******* гэх эмэтгэй пивоны шил авч шидсэн байна лээ. Би тухайн үед 2 хундага архи уусан ба биеэ авч явах чадвартай байсан. Д.******* нь ямар шалтгааны улмаас шидсэн талаар мэдэхгүй байна. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү”   ... гэх мэдүүлэг   (хавтаст хэргийн 15,  дахь тал),

1.3 Гэрч Г.ын өгсөн " ... Би ******* аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэртүйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй газарт эхнэр У., Д. нарын хамт сууж байсан. Тэгтэл гэнэт Д.ийн толгойд пивоны шил ирж оносон. Тэгтэл тухайн бааранд байсан Д.******* гэх эмэгтэй пивоны шил авч ши тухайн шил нь Д.ийн толгой хэсэгт оносон байсан. Тухайн эмэгтэй нилээд согтуу бараг тасарчихсан байсан”... гэх (хавтаст хэргийн 21 дэх тал),

1.4 Гэрч У.ын өгсөн " ... Би ******* аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй газарт нөхөр Г., найз Д. нарын хамт сууж байсан. Тэгтэл гэнэт Д.ийн толгойд пивоны шил ирж оносон. Тэгтэл тухайн бааранд байсан Д.******* гэх эмэгтэй пивоны шил авч ши тухайн шил нь Д.ийн толгой хэсэгт оносон байсан. Тухайн өдөр би нөхрийн хамт Д.ийг Бүсийн оношлогоо эмчигээний төв дээр авч очиж толгой, чих хэсэгт оёдол тавиулсан. Тухайн эмэгтэй нилээд согтуу бараг тасарчихсан байсан”... гэх (хавтаст хэргийн 23 дахь тал),

1.5 Гэрч М.гийн өгсөн " ... Би ******* аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй бааранд 24 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед өөрийн найз Д.*******ийн хамт эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэхээр очсон. Тэгээд тухайн бааранд орж суугаад 2 пиво уучихаад түрүүлээд 00 цаг 30 минутын орчимд гэрлүүгээ явсан”... гэх (хавтаст хэргийн 25 дахь тал),

 

 

 1.6 ******* аймгийн Прокурорын газрын 24 оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай *******гийн *******ийн өмчлөлийн -36 улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тогтоол, гэрэл зургууд(хавтаст хэргийн 35-40 дэх тал),

1.7 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, ******* аймаг дахь баруун бүсийн  шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.гийн Хүний биед хийсэн шүүх анагаах ухааны  шинжилгээгээр 24 оны 03 дугаар сарын 12- ны өдрийн   дугаартай "... 1.Д.ийн биед гэмтэл учирсан байна. 2. Д.ийн зүүн чихний дэлбээний хэсэг болон зүүн чихний ард хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Д.ийн биед учирсан дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтандд нөлөөлөхгүй. 4. Д.ийн Биед учирсан дээрх гэмтлүүд нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Д.ийн.биед учирсан дээрх шарх, гэмтлүүд нь тус бүрдээ болон тархи доргилт, гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” ... гэх   дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 30-32,73-75 дахь  тал),

1.8 Шүүгдэгч Д.*******ийн яллагдагчаар өгсөн... Би өөрийнхөө эмрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” ... гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 53 дахь тал)

1.9  ******* овогт даваагийн *******ийн  /ПЗ8500/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах”  хуудас  (хавтаст хэргийн  64 дэх  тал)

1.10 Гэрч М.гийн өгсөн... Д.******* нь сэргэлэн цовоо, ажилч хичээнгүй, зантай хүн байгаа юм. Д.******* нь ******* аймгийн суманд төрсөн. Эцэг эхээс 6-уулаа. ******* аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг 1995-20 оны хооронд төгссөн. 20-2009 онуудад аймгийн сургуульд сурч ийн мэргэжлээр төгссөн. Д.******* нь худалдааны төв дээр хийдэг”... гэх мэдүүлэг   (хавтаст хэргийн 25 дахь тал),

1.11 Гэрч Н.ын өгсөн... Д.******* нь эцэг эхээсээ 6-уулаа.  ******* аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг 1995-20 оны хооронд төгссөн. 20-2009 онуудад аймгийн   сургуульд сурч ийн мэргэжлээр төгссөн. Д.******* нь худалдааны төв дээр хийдэг”... гэх мэдүүлэг   (хавтаст хэргийн 27 дахь тал),,

1.12 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн... ...................... гэх мэдүүлэг, 

1.10 Шүүхэд хохирогч Д.ийн гаргаж өгсөн... Миний бие хохирогч Д. эь яллагдагч Д.*******ээс учруулсан хохирол болох 700000 төгрөг гаргуулан авсан болно. Энэ талаар дахин хууль шүүхийн байууллагад хандахгүй бөгөөд гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй болно... гэх мэдүүлэг  зэрэг болно.       

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд: Шүүгдэгч *******  овогт *******гийн *******  нь 24 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө ******* аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зоогийн газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шар айрагны шил шидэж Д.ийн эрүүл мэндэд зүүн чихний дэлбээний хэсэгт болон зүүн чихний ард хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч Д.ийн  биед учирсан ... зүүн чихний дэлбээний хэсэгт болон зүүн чихний ард хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт  бүхий гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газар, ******* аймаг дахь баруун бүсийн  шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.гийн 24 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн   дугаартай  дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч Д.******* нь  хохирогч Д.ийн шилээр толгой хэсэгт цохиход  гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  ...  зүүн чихний дэлбээний хэсэгт болон зүүн чихний ард хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт... бүхий хөнгөн зэргийн  гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Д.******* нь  хохирогч Д.ийн зүүн хацарт гараараа цохиж, түүний биед ...зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч нарын хувьд хэргийн үйл баримт,хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгч нь олон нийтийн газарт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг хүндлэхгүй байгаа байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.Шүүгдэгч Д.******* нь  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь  хэргийн 64 дүгээр хуудас дахь ******* овогт *******гийн *******  /ПЗ8500/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас, гэрч М.гийн өгсөн... Д.******* нь сэргэлэн цовоо, ажилч хичээнгүй, зантай хүн байгаа юм. Д.******* нь ******* аймгийн суманд төрсөн. Эцэг эхээс 6-уулаа. ******* аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг 1995-20 оны хооронд төгссөн. 20-2009 онуудад аймгийн сургуульд сурч ийн мэргэжлээр төгссөн. Д.******* нь худалдааны төв дээр хийдэг”... гэх мэдүүлэг, гэрч Н.ын өгсөн... Д.******* нь эцэг эхээсээ 6-уулаа. ******* аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг 1995-20 оны хооронд төгссөн. 20-2009 онуудад аймгийн сургуульд сурч ийн мэргэжлээр төгссөн. Д.******* нь худалдааны төв дээр хийдэг”... гэх ... мэдүүлэгээр тогтоогдож байна.   

6.Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогчид учирсан хор уршигт тооцож, 700000 төгрөг төлсөн нь байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6 –д заасан... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршгийг арилгасан, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны  улмаас  гэмт хэрэг үйлдсэн ... гэх  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

7.Шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид учирсан хор уршигт 700000 төгрөг төлсөн, өрхийн орлого 3000000 төгрөг, хөдөлмөр эрхэлдэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6-д заасан... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршгийг арилгасан, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн... гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчаас  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үйлдэгдсэнЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг  5 сарын сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан...  ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино… гэх журмыг шүүгдэгч Д.*******т  мэдэгдэж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн санал болгосон 450000 төгрөгөөр торгох ялыг дэмжиж 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Шүүгдэгч Д.*******  нь хэдийгээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм  буруугийн талаар маргахгүй байгаа  боловч  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох ял шийтгэнэ... гэх эрүүгийн хариуцлагын хэмжээний дотор нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.т шүүгдэгч  Д.******* нь хор уршигт тооцож 700000 төгрөг төлсөн,  хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

2.Шүүгдэгч Д.*******т  холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  ******* аймгийн Прокурорын газрын 24 оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай *******гийн *******ийн өмчлөлийн -36 улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тогтоолыг торгох шийтгэх биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,  хохирогчид 700000 төгрөг  төлсөн  болохыг  тус тус дурдав.

3.Шүүгдэгч Д.*******т  шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол ин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол ин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* аймгийн Прокурорын газрын 24 оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай *******гийн *******ийн өмчлөлийн -36 улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тогтоолыг торгох шийтгэх биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид 700000 төгрөг төлсөн, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Д.*******т мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор ин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн ин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА