Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/123

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, *******, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 22100440078 дугаартай хэргийг 2024 оны 0 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 7 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 202 оны 11 дүгээр сарын 21-ний орой Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг EF хүнсний дэлгүүрийн урд талын замд 9-75 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр зүйлд “уулзвар, явган хүний гарцад ойртон ирэхдээ хурдаа хасаж анхаарал болгоомжтой явна” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч дайрч амь насыг нь хохироож, зам тээврийн осол гаргаж  “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөнгэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Нөхөр маань нүүрсэнд явлаа гэж гэрээсээ гараад ирээгүй. Би 5 хүүхэдтэйгээ үлдсэндээ гомдолтой байна. Оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хохирол бүрэн төлөгдсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Бидэнд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бидний хохирол төлбөрийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан. Гэхдээ сэтгэцэд учирсан хохирлыг 4 хүүхдэд нь үр бүтээлтэй хадгаламж болгох хүсэлтэй байна. Оршуулгын зардалд 12,4,402 төгрөг гарснаас шүүгдэгчийн зүгээс манай бэрд 2,000,000 төгрөгийг төлсөн. Бидэнд 10,4,402 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би талийгаач эхнэр нь байгаа юм. Би нөхөр 5 хүүхдийн хамт хуучин театрын байранд сахиулын ажил хийгээд амьдарч байсан. Ингээд 202 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхөр нь нүүрс аваад ирье гээд 16 цагийн орчим хүү хамт гэрээсээ гарч явсан. Тэгээд удалгүй 17 цагийн орчим манай хүү буцаад гэртээ ганцаараа орж ирсэн ба аав нь яасан юм гэж асуухад аав намайг даарна гэртээ харьж бай гээд явууллаа гэж хэлсэн. Ингээд 22 цагийн орчим 2 цагдаа манай гэрт ирээд нөхөр чинь нас барсан байна гэж надад хэлсэн юм. ...Манай нөхөр хааяа нэг уухаараа 1-2 хоног архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан ба их согтуу болтлоо уудаг байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ агсан согтуу тавиад байдаггүй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 202 оны 11 дүгээр сарын 21-ний орой нөхөр ын хамт 9-75 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн гэрээсээ буюу ******* сумын дугаар баг *******гийн 2-15 тоотоос бүжгийн сургалт руу Силикатад байрлах Цогт буудлын 4 давхарт очсон. Ингээд сургалт 19 цагийн орчим дуусаад нөхрийн хамт ******* Номин дэлгүүр рүү очиж хүнсээ цуглуулж аваад гэр рүүгээ 20 цагийн орчим явсан. Тэгээд аймгийн урд төв замаар буюу 2-н хороонд байрлах EF хүнсний дэлгүүрийн урд явж байхад машин нэг юман дээгүүр гарах шиг болоход манай нөхөр машинаа зогсоогоод бууж харъя гээд буугаад буцаад машиндаа орж ирэхдээ хүний дээгүүр гарсан байна гэхээр нь би шууд эмнэлэг, цагдаа руу залгаж дуудлага өгөхөд цагдаа нар удалгүй ирээд дайруулсан хүнийг эмнэлэг аваад явсан. ...Би осол болох үед жолоочийн хажууд суугаад явж байсан. Яг осол болох үед өөдөөс их хурц гэрэлтэй олон машин зөрж байсан болохоор зам сайн харагдахгүй байсан. Осолд орсон хүнийг бол би зогсож байсан гэж бодохгүй байна хэвтэж байсан байх. Учир нь зам дээр зогсож байсан хүн харагдаагүй, мөн зогсож байсан хүнийг дайрах юм бол надад харагдана гэж бодож байна. Би нөхрийнхөө хажууд нь суугаад явж байхад нэг юман дээгүүр гарах шиг л мэдрэмж төрж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрт , /хоч / орж ирсэн. Тэгээд нь боож унагаагаад, цээж рүү нь өшиглөж зодоод манай гэрээс чирч гаргаад боогоод орцон дотор зодоод байсан. Тэгэхээр нь би араас нь гараад д “чи болиоч” гэсэн чинь “болихгүй чамд ямар хамаатай юм пизда минь” гэсэн. Тэгэхээр нь би гэртээ ороод // ахад “ чинь хүн аллаа, та нар болиулаач” гэсэн чинь “ална гэж юу байх вэ дээ” гээд гараагүй. Тэр үед манай гэрт зүс таних залуу ороод ...намайг дагаж гараад , хоёрыг салгаад тэр залуу орцноос аваад гарсан. Харин намайг гэр рүү дагаж орж ирээд утас, малгай хоёроо аваад гэрээс гараад явсан. Удалгүй , нар гараад явсан. Ингээд би нөхөр , охин хоёртой үлдсэн. Хүү маань айл руу тоглоно гээд гараад явчихсан байсан. Тэгээд тэд нар гарч яваад 0 гаруй минут өнгөрч байсан байх манай гэрийн хаалгыг пижигнэтэл нүдээд байхаар нь хаалга тавиагүй юм. Тэгсэн манай нөхөр “хэн юм бэ” гэж надаас асуугаад байхаар нь “ л байлгүй дээ” гэсэн чинь “хаалгаа тавь, тавь” гээд тавиулсан. Тэгээд хаалгаа нээсэн чинь орж ирээд “шамбийсан шар авгай минь” гээд элдвээр хэлээд байхаар нь “чи тийм сайхан авгайтай юм уу” гээд сандал аваад нуруун дээр нь хоёр удаа цохисон. Тэгсэн “чи эхнэрээсээ намайг өмөөрсөнгүй” гээд манай нөхөр руу бахираад, уурлаад байсан. Тэгээд хажуу айлаас дуудлага өгсөн юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч Ү.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...202 оны 11 дүгээр сарын 21-ний орой Шүр зах тарах үеэр 18 цагийн орчимд байх би ******* сумын дугаар баг хуучин театрын зүүн талд гэрт халамцуу байдалтай очсон юм. Тухайн үед гэртээ эхнэр болон бага хүүхдийнхээ хамт байсан ба халамцуу байдалтай байсан. ... эхнэр нь "чи нүүрснийхээ мөнгөөр архи уулаа” гээд түүнийг загнаж байсан бөгөөд архиныхаа халуунд эхнэртэйгээ хэрэлдээд эхнэрийнхээ нүүр рүү 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би тэр хоёрын голоор орж "чи одоо түлэх түлээгүй байж, нүүрснийхээ мөнгөөр архи уухдаа яадаг юм, өчнөөн хүүхдийг чинь төрүүлсэн эхнэрээ зоддог нь яаж байгаа юм” гэж түүнийг загнаад гэрээс нь дагуулж гарсан. Ингээд би тай цуг зурагтай шар байшинд байрлах найз Лапатка хочтой гэрт очсон. Тухайн үед гэртээ эхнэр болон өөр хэдэн хүмүүсийн хамтаар архи уугаад сууж байсан. бид хоёр тэдэнтэй хамт суугаад архинаас нь уулцсан. Архи ууж байх явцад агсан тавиад тэнд байсан хүмүүстэй хэрүүл өдөөд байсан. Энэ үед эхнэр уурлаад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд тай уулзсан. Би тэр үед тэдний гэрээс гараад явсан. Түүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй. Өнөөдөр буюу 202 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө машинд дайруулж нас барсан талаар хүмүүсээс сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-0/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...202 оны 11 сарын 21-ний орой 20 цагийн орчим шиг санагдаж байна, гэртээ байж байсан чинь утсаар яриад “хүн дайрчих шиг боллоо та хүрээд ирэх үү” гэхээр нь би ******* сумын 2 дугаар багт байрлах EF хүнсний дэлгүүрийн урдах зам дээр очиход осол болсон, талийгаачийг эмнэлгийн машин аваад хөдөлж байсан. Тэгээд , нараас “юу болсон талаар асуухад зам дээр хүн байгаа эсэхийг хараагүй мөргөчих шиг болсон, толиндоо харсан чинь ард хүн хэвтэж байсан” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр замын урд талд байрлах "Гурван Мөнх” хүнсний дэлгүүр рүү орж ослын талаарх бичлэгийг шүүж үзэхэд бичлэг бүдэг сайн харагдахгүй байсан бөгөөд сайн анзаарч харвал талийгаач зам дээр хэвтэж байгаа нь харагдаж байхаар нь би ын өмгөөлөгч Галтогтоход бичлэгийг хуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 122/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 202 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шиг санагдаж байна, орой 19 цаг өнгөрч байхад хүнсний дэлгүүрийн урдаас 2 хүн гар өргөхөөр нь авахад ******* сумын 2 дугаар “EF” дэлгүүрийн баруун урд талын хүнсний дэлгүүр дээр очъё гэхээр нь очоод зогсоход 2 үйлчлүүлэгч дэлгүүр рүү орсон. Ингээд би гадаа нь хүлээгээд зогсож байгаад  толиндоо харсан чинь гадаа зам дээр хүн хэвтэж байхаар нь гараад харсан ба баруун талд нь нэг хар хөх өнгийн маркийг нь мэдэхгүй байна нэг машин аваарын дохиогоо асаагаад зогсож байсан. Ингээд би хэвтэж байсан хүн дээр очоогүй согтуу хүн зам дээр хэвтэж байгаа юм байхдаа гэж бодоод буцаад машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд үйлчлүүлэгчээ буулгаад буцаад хүн хэвтэж байсан зам дээр ойролцоогоор 10 орчим минутын дараа очиход эмнэлгийн машин ирж байсан юм. Би “EF” хүнсний дэлгүүрийн баруун талын 4 замын уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс урагш чиглэлтэй гарч яваад дэлгүүрийн үүдэнд зогссон. Тухайн хэвтэж байсан хүн төв зам дээр буюу ертөнцийн зүгээр баруун чиглэлд хэвтэж байсан учраас би сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...202 оны 11 дүгээр сарын 21-ний орой 19 цаг өнгөрч байхад ******* Номин худалдааны төвөөс гэрийнхээ юмыг цуглуулаад өөрийн гэр болох ******* сумын дугаар баг зурагтай шар байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах байр руу өөрийн эзэмшлийн 9-75 улсын дугаартай спасио тээврийн хэрэгслээр эхнэр ын хамт явсан. Ингээд 2 дугаар хороонд байрлах “EF хүнсний дэлгүүр дөнгөж өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байтал юман дээгүүр гарах шиг болохоор нь зогсоод машинаас буугаад харсан чинь хүний дээгүүр гарсан байхаар нь би буцаж очоод эхнэр д хэлэхэд эхнэр эмнэлэг, цагдаа дуудсан. Удалгүй эмнэлэг ирээд дайруулсан хүнийг авч яваад цагдаа нар ирж хэмжилт хийсэн. ...Би тухайн үед огт архи уугаагүй байсан. Тээврийн хэрэгслийг өөрөө жолоодоод, эхнэр жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 202 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 269 тоот дүгнэлтэд:

1. “*******” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. /хх-ийн 4-44/

Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч Б.Түмэнжаргалын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот дүгнэлт:

1. 9-75 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь: 1.-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 18.-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн дүрмийн заалт зөрчигдсөн байна.

            2. Явган зорчигч зам дээр хэвтэж байсан тул явган зорчигч гэж үзэх боломжгүй. ЗХД-ийн 1.2.52-д ЗХАБТХ-ийн .1.11-д “Явган зорчигч” гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж байгаа, чарга чирж мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж замаар яваа хүнийг хэлнэ. 1.2.26-д “Саадыг тойрон гарах” гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйлийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг.

9-75 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 1.-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 18.-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн дүрмийн заалт зөрчигдсөн байна.

. Тормозны мөр байхгүй тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

4. 9-75 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 1.-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 18.-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн дүрмийн заалт зөрчигдсөн байна.

Иймд зам тээврийн осол олон хүчин зүйлсээс нөлөөлөн гардаг боловч 9-75 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн ур чадвар, самбаачлах хугацаанд зөв шийдвэр гаргаагүй, тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй ба хөдөлгөөнд оролцохдоо ЗХДүрмийн 16.1, 18.-д уулзвар, явган хүний гарцад ойртон ирэхдээ хурдаа хасаж анхаарал болгоомжтой явна гэж заасныг, ЗХДүрмийн 18.-д гялбасан жолоочийн заасан үүргээ биелүүлээгүйн улмаас /Хэрвээ дүрмээ биелүүлж хурдаа хасах буюу зогсоох арга хэмжээ авсан бол зам дээр бий болсон саадыг харж тээврийн хэрэгслээ зогсоох буюу тойрон гарах үйлдэл хийх боломж байсан/ зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 57-59/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн 202 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач Д. цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын яс баруун чамархайн дээд хэсэгт цөмөрсөн хугарал, хугарлын баруун доод хэсгээс үргэлжилж том нүхний дээгүүр зүүн дунд хонхроор зүүн чамархай хүрсэн, баруун чамархайн хугарлаас гавлын баруун дунд хонхроор турк эмээл хүрч, турк эмээл бяцарсан хугарал, их тархины баруун чамархай, дагзны баруун хэсэгт аалзан хальсны доорх цус харвалт, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн цус хуралт, өвчүүний баруун хэсэгт 4,5-р хавирга бэхлэгдэх хэсгээр ташуу хугарал, зүүн талын хавирга өвчүүний ойролцоох шугамаар 2,,4, нугалмын ойролцоох шугамаар 5,6,7,8, баруун талын хавирга суганы урд шугамаар 2-8, нугалмын ойролцоох шугамаар 4-8-р хавирганы хугарал, дагзны баруун хэсгийн хуйхны язарсан шарх, цус хуралт, дух баруун шанаа, баруун нүдний дээд зовхины зулгаралт, баруун нүдний дээд зовхины гадна булангийн зүсэгдсэн шарх, эрүү, зүүн мөр, баруун бугалга, цээж баруун өгзөг, баруун зүүн ташаа, нуруу, зүүн гуя, баруун өвдөг, баруун жавьжны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.. Тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болох үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.2, .1.-т зааснаар гавал тархины битүү гэмтлүүд, .1.12-т зааснаар баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн цус хуралт нь гэмтлийн хүнд зэрэгт, 2..1-т зааснаар өвчүүний баруун хэсэгт 4,5-р хавирга бэхлэгдэх хэсгээр ташуу хугарал зүүн талын хавирга өвчүүний ойролцоох шугамаар 2,,4, нугалмын ойролцоох шугамаар 5,6,7,8, баруун талын хавирга суганы урд шугамаар 2-8, нугалмын ойролцоох шугамаар 4-8-р хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-т зааснаар дагзны баруун хэсгийн хуйхны язарсан шарх, цус хуралт, дух, баруун шанаа, баруун нүдний дээд зовхины зулгаралт, баруун нүдний дээд зовхины гадна булангийн зүсэгдсэн шарх, эрүү, зүүн мөр, баруун бугалга, цээж, баруун өгзөг, баруун зүүн ташаа, нуруу, зүүн гуя, баруун өвдөг, баруун жавьжны зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.6. Тогтоогдсон гэмтлүүд нь зам тээврийн ослын үед буюу амь хохирогчийг хэвтээ байрлалд байх үед тээврийн хэрэгсэлд дайрагдсанаас үүссэн гэмтлүүд байх боломжтой.

7. Амь хохирогчид үхэлд хүргэсэн гэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

8. Амь хохирогч нь зам тээврийн осолд орж хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ.

9. Шүүх химийн шинжилгээгээр амь хохирогчийн цогцсоос авсан цусанд ,1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

10. Амь хохирогчийн цус -р бүлгийн харьяалалтай байна гэжээ. /хх-ийн 6-67/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 09-12/

- Зам тээврийн осолд холбогдсон Toyota spacio маркийн 9-75 дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-16/

- Химийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг, химийн шинжилгээний хариу, биологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг, биологийн шинжилгээний хариу гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-69/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-76/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/

- Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 82-10/

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 116-120/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулсан талаарх хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 202 оны 11 дүгээр сарын 21-ний орой Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг EF хүнсний дэлгүүрийн урд талын замд Toyota spacio маркийн 9-75 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр зүйлд “уулзвар, явган хүний гарцад ойртон ирэхдээ хурдаа хасаж анхаарал болгоомжтой явна” гэх заалтыг зөрчсөний улмаас хохирогч дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч З., Ц., Ү., , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн 202 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18 тоот “...Амь хохирогч нь зам тээврийн осолд орж хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт, Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч Б.Түмэнжаргалын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот дүгнэлт,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураг, зам тээврийн осолд холбогдсон Toyota spacio маркийн 9-75 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас  хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн байна.

 202 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг чангатгасан байна. Энэхүү зам тээврийн осол нь 202 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болсон бөгөөд тухайн үед дагаж мөрдөж байсан хуулиар  эрүүгийн хариуцлагыг оногдуулахаар байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг журамлан зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон, оршуулгын болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 94,850,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “Гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал/ зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолохоор тогтоов.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн оршуулгын зардал, ******* нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч “хохирогчийн бага насны хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх  хүсэлтийг гаргасан.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 202 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн  25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний  сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын .-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж,  Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 202 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т хохирогчийн оршуулгын зардалд 12,50,000 төгрөг, *******д сэтгэцэд учирсан хохирлын хор уршигт 82,500,000 төгрөг нийт 94,850,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн банкны баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 6.  6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар гэж зөвтгөн өөрчилсүгэй.

            2. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн  хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай..

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА