| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0108/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/105 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/105
2024/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бийн Цт холбогдох 2412000000032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт А аймгийн Ц сумын А багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт Бийн Ц /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 2024 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “..” буудлын 205 тоот өрөөнд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Т.Ст 275.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр С дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “..”-д иргэн Д.Мийн эзэмшлийн 1.025.000 төгрөгийн үнэ бүхий “Doogee” маркийн гар утас 1 ширхэг, 250.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн куртик, 200.000 төгрөгийн үнэ бүхий түрийтэй гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Мид 1.475.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: “...Зурагт авсан нь миний буруу. Зугтаасан гэдэг нь худлаа. Тэрийг зарж үрэх сонирхолгүй байсан. Түрийтэй хар өнгийн гутал, хувцас, куртик авсан нь худлаа ярьсан байна...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2412000000032 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Сийн мэдүүлсэн: “...Би “..” гэх буудалд ресефшн ажил хийдэг. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө буудалдаа хоносон. Тэгээд өглөө нь ажил дээрээ байж байгаад 09 цагийн үед өрөөний цэвэрлэгээ хийх үедээ 205 тоот өрөөнд байсан “Тошиба” брэндийн хар өнгийн 32 инчийн “LCD” зурагт байхгүй болсныг мэдсэн. Тийм учраас Цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн зурагтыг одоогоос 9 жилийн өмнө буюу 2015 онд Улаанбаатар хотоос 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай буудлын дотор болон гадна талд хяналтын камер байгаа. Харин коридор хэсэгт байхгүй. Зурагт алга болсон өрөөний хажуу өрөө буюу 206 тоот өрөөний ах хэлэхдээ тэр шөнө өрөө рүү нь өндөр, сонин царайтай хүн орж ирээд гэрэл асаачихаад гараад явсан гэж хэлж байсан. Тэр хүн саяын таны үзүүлдэг бичлэг дээр байсан хүн мөн байна. Тэр шөнө 205 тоот өрөөнд 2 эрэгтэй хүн хоноод 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 07 цагийн үед гараад явсан. Би бодохдоо тэр 2 хүнийг унтаж байх үед 206 тоот өрөөнд орж гэрэл асаасан гэх хүн зурагтыг аваад гарсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Сийн дахин мэдүүлсэн: “...Би хулгайд алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би цаашид энэ хэрэгтээ холбоотой дахин дуудагдмааргүй байна. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мийн мэдүүлсэн: “...Тэгээд мөн үл таних нэг ахтай тааралдаад гурвуулаа болоод “Шөнийн зах”-ын хойд талд байрлах ногоон өнгийн 2 давхар буудал руу 18 цагийн орчимд орсон бөгөөд ороод нийт 2 шил архи ууж байгаад караоке орж дуулахаар болсон. Тэгээд бид 3 буудлаас нарийн гудамжаар хойшоо гарч нэрийг нь мэдэхгүй байна, нэг караоке орж пиво ууж байгаад гарсан. Буцаад буудалд орохдоо дахин нэг шил архи авч уусан ба би буудалд ороод тасраад унтсан байсан. Тэгээд нэг сэрэхэд би өрөөндөө ганцаараа, хамт орсон 2 хүн байгаагүй, хажуу өрөөний хүн орж ирээд сууж байсан. Би гэртээ харих гэтэл гутал, куртик маань байхгүй байсан. Тэгээд би тавчик өмсөөд такси бариад гэртээ харьсан. Гэртээ харихад цаг ойролцоогоор үүрийн 05 цаг орчим болж байсан. Ингээд гэртээ харьж амарч байгаад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр орсон буудлынхаа камерыг шүүж үзэхэд надтай эхлээд танилцсан Пунцагаа гэх залуу миний куртикийг өмсөөд гутал аваад гарч байсан. Ингээд би цагдаад гомдол, мэдээлэл гаргаж өгсөн. 2023 оны 11 дүгээр сард 280.000 төгрөгөөр авсан хар өнгийн урт куртик 1 ширхэг, 2023 оны 11 дүгээр сард 250.000 төгрөгөөр авсан урт түрийтэй ажлын гутал 1 ширхэг, куртикний карманд байсан 2023 оны 10 дугаар сард найзаасаа авсан Дүүжий брэндийн утас тус тус алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бы мэдүүлсэн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 09:00 цагаас 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өглөөний 09:00 цагийн хооронд Архангай аймгийн Шүүхийн харуулын цагдаагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн оройн 18 цагийн үед Шүүхийн байр руу хүн тавилга авчирсан гээд тус тавилгыг оруулж ирэх гээд гартал Цэнхэр сумын харъяат Б.Ц нь том хар өнгийн зурагт, станц, удирдлагын хамт үүрч явж байгаад намайг хараад барьж явсан зүйлсээ хаяад зугтаасан. Би 2018-2021 оны хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын хэв журмын цагдаагаар ажиллаж байсан ба Ц нь тус суманд байнгын зөрчил гаргадаг байсан учир маш сайн танина. Тухайн үед Ц хар өнгийн үстэй хар захтай богино куртик өмссөн явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Угийн мэдүүлсэн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багт байрлах “Наран” гэх буудлын 206 тоот өрөөнд байрлаж байсан. Тус шөнийн 04 цагийн орчимд манай өрөөнд гаднаас хүн орж ирж буй чимээ гарсан. Би сэрээд харахад үл таних өндөр нуруутай, хар хувцастай залуу өрөөний гэрлийг асаасан. Тэгээд намайг хараад гараад явсан. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байрлаж байсан “Наран” гэх буудалдаа очиход ресефшн эмэгтэй 205 тоот өрөөнөөс урд шөнө зурагт алга болчихож хэмээн ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Цийн мэдүүлсэн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Миний хулгайлсан зурагтыг хохирогчид хүлээлгэн өгсөн. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Цийн мэдүүлсэн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хүний биед халдсан нь үнэн. Би одоогоор хохирлоо барагдуулаагүй. Миний бие 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзар 21” нэртэй дэн буудалд архи уусан ба хамт архи уусан хүнийхээ гутал, куртик, утас зэргийг нь аваад гараад явсан. Ингээд хэд хоногийн дараа намайг цагдаад өгсөн байсан. Хүний юм зөвшөөрөлгүй авч яваад зарсандаа харамсаж байна. Миний бие одоогоор ажилгүй байгаа. Архангай аймагт зурагтны хэргээр давхар шалгагдаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 153 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-08 хуу/
“Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ-24-16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-34 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36 хуу/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 37 хуу/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 112-116 хуу/
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119-121 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар:
2024 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Наран” буудлын 205 тоот өрөөнөөс 32 инчийн зурагт хулгайд алдагдаж хохирогч Т.Ст 275.000 төгрөгийн хохирол учирсан,
2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дэн буудлаас Д.Мийн эзэмшлийн 1.025.000 төгрөгийн үнэ бүхий “Doogee” маркийн гар утас 1 ширхэг, 250.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн куртик, 200.000 төгрөгийн үнэ бүхий түрийтэй гутал зэрэг эд зүйлс хулгайд алдагдаж хохирогч Д.Мид 1.475.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримтууд тус тус тогтоогдож байх бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Наран” буудлын 205 тоот өрөөнөөс 32 инчийн зурагт хулгайд алдагдаж хохирогч Т.Ст 275.000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дэн буудлаас Д.Мийн эзэмшлийн 1.025.000 төгрөгийн үнэ бүхий “Doogee” маркийн гар утас 1 ширхэг, 250.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн куртик, 200.000 төгрөгийн үнэ бүхий түрийтэй гутал зэрэг эд зүйлс хулгайд алдагдаж хохирогч Д.Мид 1.475.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Сийн мэдүүлсэн “Тошиба брэндийн хар өнгийн 32 инчийн “LCD” зурагт байхгүй болсныг мэдсэн. Тийм учраас Цагдаагийн байгууллагад хандсан. Зурагт алга болсон өрөөний хажуу өрөө буюу 206 тоот өрөөний ах хэлэхдээ тэр шөнө өрөө рүү нь өндөр, сонин царайтай хүн орж ирээд гэрэл асаачихаад гараад явсан гэж хэлж байсан. Тэр хүн саяын таны үзүүлдэг бичлэг дээр байсан хүн мөн байна. Тэр шөнө 205 тоот өрөөнд 2 эрэгтэй хүн хоноод 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 07 цагийн үед гараад явсан. Би бодохдоо тэр 2 хүнийг унтаж байх үед 206 тоот өрөөнд орж гэрэл асаасан гэх хүн зурагтыг аваад гарсан гэж бодож байна”, “Би хулгайд алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мийн мэдүүлсэн “Тэгээд мөн үл таних нэг ахтай тааралдаад гурвуулаа болоод “Шөнийн зах”-ын хойд талд байрлах ногоон өнгийн 2 давхар буудал руу 18 цагийн орчимд орсон бөгөөд ороод нийт 2 шил архи ууж байгаад караоке орж дуулахаар болсон. Тэгээд бид 3 буудлаас нарийн гудамжаар хойшоо гарч нэрийг нь мэдэхгүй байна, нэг караоке орж пиво ууж байгаад гарсан. Буцаад буудалд орохдоо дахин нэг шил архи авч уусан ба би буудалд ороод тасраад унтсан байсан. Тэгээд нэг сэрэхэд би өрөөндөө ганцаараа, хамт орсон 2 хүн байгаагүй, хажуу өрөөний хүн орж ирээд сууж байсан. Би гэртээ харих гэтэл гутал, куртик маань байхгүй байсан. Тэгээд би тавчик өмсөөд такси бариад гэртээ харьсан. Гэртээ харихад цаг ойролцоогоор үүрийн 05 цаг орчим болж байсан. Ингээд гэртээ харьж амарч байгаад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр орсон буудлынхаа камерыг шүүж үзэхэд надтай эхлээд танилцсан Пунцагаа гэх залуу миний куртикийг өмсөөд гутал аваад гарч байсан. Ингээд би цагдаад гомдол мэдээлэл гаргаж өгсөн” гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бы мэдүүлсэн “Би 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 09:00 цагаас 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өглөөний 09:00 цагийн хооронд Архангай аймгийн Шүүхийн харуулын цагдаагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн оройн 18 цагийн үед Шүүхийн байр руу хүн тавилга авчирсан гээд тус тавилгыг оруулж ирэх гээд гартал Цэнхэр сумын харъяат Б.Ц нь том хар өнгийн зурагт, станц, удирдлагын хамт үүрч явж байгаад намайг хараад барьж явсан зүйлсээ хаяад зугтаасан. Тухайн үед Ц хар өнгийн үстэй хар захтай богино куртик өмссөн явж байсан...гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Угийн мэдүүлсэн “Би 2024 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багт байрлах “Наран” гэх буудлын 206 тоот өрөөнд байрлаж байсан. Тус шөнийн 04 цагийн орчимд манай өрөөнд гаднаас хүн орж ирж буй чимээ гарсан. Би сэрээд харахад үл таних өндөр нуруутай, хар хувцастай залуу өрөөний гэрлийг асаасан. Тэгээд намайг хараад гараад явсан. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байрлаж байсан “Наран” гэх буудалдаа очиход ресефшн эмэгтэй 205 тоот өрөөнөөс урьд шөнө зурагт алга болчихож хэмээн ярьж байсан” гэх мэдүүлэг,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Дамно” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ-24-16 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ц нь гэм буруутай байна.
Хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгс үйлдэгдсэнд тооцдог.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Б.Ц нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Наран” буудалд зөвшөөрөлгүй нэвтэрч буудлын 205 тоот өрөөнөөс нууцаар, хууль бусаар 32 инчийн зурагт хулгайлж хохирогчид 275.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогддог бөгөөд шүүгдэгч Б.Цийн буудлын хүлээн авагчийн зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Ц нь хулгайлах гэмт хэргийг нэгээс дээш удаагийн буюу 2 удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тухайн хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэг гэмт хэрэгт тооцож зүйлчлэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Цийг үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.Цийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Цт хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ст 275.000 төгрөгийн, хохирогч Д.Мид 1.475.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.
Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Т.Ст учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хулгайлсан эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн болох нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Цийг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Т.Ст төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.Ц нь хохирогч Д.Мид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх бөгөөд хохирогч Д.Мид 1.475.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Цаас 1.475.000 /нэг сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Зүүн баян Уулын 29-01 тоотод оршин суух Боржигон овогт Дуламсүрэнгийн М /РД:УЗ89012416/-д олгохоор шийдвэрлэв.
Мөн хавтаст хэрэгт авагдсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар хохирогч Д.Мийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...”
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...”,
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/...” гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ,
3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” гэж тус тус заасан.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4-д сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нэгдүгээр зэрэглэлийг 0-3 хувиар тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тогтоосон.
Гэмт хэрэг 2023 оны 12 дугаар сарын сарын 31-ний өдөр үйлдэгдсэн байх ба тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 550.000 төгрөгөөр мөрдөж байсан бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангилал, учруулсан хохирол, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, төлбөрийн чадвар зэргийг харгалзан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар аргачлалд зааснаас багаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: шүүгдэгч, хохирогч нар буудлын нэг өрөөнд хамт байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангилал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн төлбөрийн чадвар зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлснээс багасгаж 2.50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.375.000 төгрөгөөр тооцож хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгаж, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Цаас эд хөрөнгийн хохирол 1.475.000 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршиг 1.375.000 төгрөг, нийт 2.850.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Д.Мид хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, 5 хоногийн хугацаанд хохирол, хор уршгийг төлөх боломжгүй шүүх хуралдаанаас хохирол, хор уршиг нөхөн төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргахгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч Б.Ц нь хохирогч Т.Ст төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР