Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/108

 

 

 

 

 

 

                             2024/ШЦТ/108

 

 

 

/


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Б.Нямжав

Хохирогч: Д.Ө

Шүүгдэгч: Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Ат холбогдох 2412000000060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр У хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, “Авто зам” ХХК-нд ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн .. дугаар байрны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бгийн А /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Т сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Өийн эзэмшлийн А аймгийн Т суманд байрлах “..” нэртэй цайны газрын урд талд автомашины зогсоол хийж өгнө хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч, урьдчилгаа гэж 3.000.000 төгрөгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг нь зөрчиж, хохирогч Д.Өийн 3.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5030208236 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Ө шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ... Манайхаар байнга орж ирж хоол иддэг бөгөөд нэг орж ирэхэд нь би 25х75 мкв газрыг машины зогсоолтой цагаан шугам татуулаад зогсоол хийлгэмээр байна гэхэд би Цахир суманд ажил хийж байгаа, буцахдаа хийж өгье гээд 15.000.000 төгрөгөөр тохирсон. 10 дугаар сарын 20-ны өдөр урьдчилгаагаа хий гэхээр нь 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш утсаа авахгүй одоог хүрсэн гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2412000000060 дугаартай эрүүгийн хэргээс:

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Өын мэдүүлсэн: “...Миний бие А аймгийн Т суманд “..” гэх цайны газар ажиллуулан хувиараа бизнес эрхлэн амьдардаг юм. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А аймагт үйл ажиллагаа явуулдаг “Авто зам” ХХК-ний инженер А гэх хүн манай цайны газарт орж ирж хоол идсэн. Би уг хүнийг өмнө нь таньдаг байсан ба манайх цайны газрынхаа урд талбайг авто зогсоол болгох гэж байгаа юм, танай компани хийж гүйцэтгэх үү гэж асуутал хийгээд өгч болно, манайх Цахир суманд ажил хийж байгаа, би буцах замаараа хийгээд өгье гэж хэлсэн. Цайны газрын урд талбай буюу 375 квадрат метр газрыг авто зогсоол болгон цутгах ажлыг 15.000.000 төгрөгөөр хийхээр бид 2 тохиролцсон. Тэгээд А нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр урьдчилгаа 3.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь өөрийн 5142049981 дугаарын данснаас Аын эзэмшлийн 5030208236 дугаарын данс руу “zam uridchilgaa” гэсэн утга бичээд Тариат суманд байхдаа өөрийн гар утсаар интернет банк ашиглан шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдрөөс эхлээд 3 хоногийн дотор хийж өгнө гэсэн бөгөөд тус өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг ажлаа хийж гүйцэтгээгүй байна. Би энэ асуудлаар хэд, хэдэн удаа цагдаа дээр очиж хандаж байсан ба цагдаагаас Аыг дуудаж уулзаж байсан ба удахгүй мөнгийг нь өгнө гэж хэлээд сураггүй болсон. Аын 99730952 дугаарын утас руу өдөр бүр олон удаа залгадаг бөгөөд утсаа ерөөсөө авдаггүй, надтай ерөөсөө ирж уулзаагүй, цагаан сарын өмнө Тариат сумын төв дээр таарч мөнгөө нэхтэл даргаасаа аваад өгнө гэж хэлээд одоог хүртэл миний мөнгийг өгөөгүй байна. Зам ангийн ажилтай гээд байнга Тариат сумаар дайрдаг бөгөөд манайхаар орж байнга хоол авч иддэг байсан. Тэгээд таньдаг болсон. Миний бие маш их гомдолтой байна. Би мөнгө эргэлдүүлж бизнес хийдэг учраас уг мөнгийг эргэлдүүлж бараа авах байсан учраас надад олон cap хүндрэл учруулсан. Би түүнд шилжүүлсэн 3.000.000 төгрөг болон аймгийн төв рүү түүнтэй уулзах гэж явсан бензины мөнгө нийт 3.100.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Өын дахин мэдүүлсэн: “...Би гомдолтой байна. Одоогоор А нь надад хохирол барагдуулсан асуудал байхгүй. Тухайн хүнд өгсөн 3.000.000 сая төгрөг өгөх юм бол надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. Тухайн хүнд мөнгө өгснөөс хойш 5 cap болж байна. Хэрвээ тухайн мөнгө надад байсан бол өөрийн бизнестээ ашиглаж орлого олох байсан тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Аын мэдүүлсэн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 19-20 хуу/

Хаан банкны 5030208236 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Өийн эзэмшлийн Архангай аймгийн Тариат суманд байрлах “Оргил” нэртэй цайны газрын урд талд автомашины зогсоол хийж өгнө хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч, урьдчилгаа гэж 3.000.000 төгрөгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг нь зөрчиж, хохирогч Д.Өийн 3.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5030208236 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Т сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Өийн эзэмшлийн А аймгийн Т суманд байрлах “..” нэртэй цайны газрын урд талд автомашины зогсоол хийж өгнө хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч, урьдчилгаа гэж 3.000.000 төгрөгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг нь зөрчиж, хохирогч Д.Өийн 3.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5030208236 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Өын мэдүүлсэн: “...Миний бие Архангай аймгийн Тариат суманд “Оргил” гэх цайны газар ажиллуулан хувиараа бизнес эрхлэн амьдардаг юм. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Авто зам” ХХК-ний инженер А гэх хүн манай цайны газарт орж ирж хоол идсэн. Би уг хүнийг өмнө нь таньдаг байсан ба манайх цайны газрынхаа урд талбайг авто зогсоол болгох гэж байгаа юм, танай компани хийж гүйцэтгэх үү гэж асуутал хийгээд өгч болно, манайх Цахир суманд ажил хийж байгаа, би буцах замаараа хийгээд өгье гэж хэлсэн. Цайны газрын урд талбай буюу 375 квадрат метр газрыг авто зогсоол болгон цутгах ажлыг 15.000.000 төгрөгөөр хийхээр бид 2 тохиролцсон. Тэгээд А нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр урьдчилгаа 3.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь өөрийн 5142049981 дугаарын данснаас Аын эзэмшлийн 5030208236 дугаарын данс руу “zam uridchilgaa” гэсэн утга бичээд Тариат суманд байхдаа өөрийн гар утсаар интернет банк ашиглан шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Өын дахин мэдүүлсэн: “...Би гомдолтой байна. Одоогоор А нь надад хохирол барагдуулсан асуудал байхгүй. Тухайн хүнд өгсөн 3.000.000 сая төгрөг өгөх юм бол надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. Тухайн хүнд мөнгө өгснөөс хойш 5 cap болж байна. Хэрвээ тухайн мөнгө надад байсан бол өөрийн бизнестээ ашиглаж орлого олох байсан тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Аын мэдүүлсэн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 19-20/,

Хаан банкны 5030208236 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Аын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогчоос шилжүүлэн авсан 3.000.000 төгрөгийг буцаан төлөх болон хариу ажил үйлчилгээ үзүүлээгүй, шилжүүлэн авсан мөнгийг цахим мөрийтэй тоглоом тоглосон, хохирогч Д.Ө нь Б.А манай цайны газраар үйлчлүүлдэг байсан тул урьдын танил харилцаатай, 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авснаас хойш надад хариу төлбөр төлөөгүй, утсаа авдаггүй гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр дээрх гэмт хэргийн шинж давхар хангагдаж байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.А нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Аыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Өд 3.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ааас 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан хохирогч А аймгийн Т сумын С багийн Т .. тоотод оршин суух Бовогт Дийн Ө /РД:../-д олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Ө нь энэ хэргийн улмаас учирсан бусад зардалд 300.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул түүний нэхэмжилсэн 300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ат торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршиг нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Ааас 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан хохирогч А аймгийн Т сумын С багийн .. тоотод оршин суух Бовогт Дийн Ө /РД: ../-д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.       

 

5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршиг нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ДОНИДДОЛГОР