| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0134/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/130 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Б.Оюунцэцэг /томилолтоор/
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000157 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн орчимд Hyundai porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бензин моторт хөрөө зэргийг ашиглан Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 16 ширхэг нойтон нарс мод бэлтгэн тээвэрлэж ойн санд нийт 880,913 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ болон улсын яллагчтай тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн орчимд Hyundai porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бензин моторт хөрөө зэргийг ашиглан Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 16 ширхэг нойтон нарс мод бэлтгэн тээвэрлэж ойн санд нийт 880,913 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг гэх газраас өөрийн эзэмшлийн хөх өнгийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан мод бэлтгэх эрхийн бичиггүй 16 ширхэг бөөрөнхий нарс мод хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч “...ийн мод бэлтгэсэн газар нь ******* сумын 1 дүгээр баг гэх нэртэй хэсэгхэн ой модтой газар нь сумын төвөөс 30 км орчим зайд байрладаг 2 дугаар мужлал, ашиглалтын бүсийн ойд хамаардаг. Уг газарт ойн ангийн зүгээс аж ахуйн нэгж болон иргэнд мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй газар. ... нь хууль бусаар мод бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 880,913 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, гэрч “...Би 2024 оны 03 дугаар сарын 31-ний орой 18 цагаас шөнийн 01 цаг хүртэл экологийн байцаагч, цагдаагийн ахмад хамт сумын төв дотор байгаль орчны чиглэлээр эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэн зүүн хотонд явж байхад мод ачсан хөх өнгийн Портер маркийн 45-19 улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байхад нь араас нь очоод зогсоож шалгахад тус сумын 2 дугаар багийн иргэн гэх хүн тэвшин дээрээ шинэхэн тайрсан бололтой давирхай нь гоожсон 2 метр орчим урттай 16 ширхэг нойтон мод аччихсан явж байсан. Хаана ямар газраас мод тайрч бэлтгэсэн, мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг экологийн цагдаа асууж тодруулахад нь гэх газраас өөрийнхөө нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй боловч гэж ээжийнхээ нэр дээр авсан, мод бэлтгэх хугацаа нь өнгөрсөн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр хүртэл хүчинтэй 23-045006 сери дугаартай тус сумын 1 дүгээр баг " ын эх" гэх газраас нарс төрлийн 3м³ мод бэлтгэх эрхийн бичиг харуулж байсан. Энэ эрхийн бичгээр тухайн цаг хугацаанд заасан газраас зөвхөн хуурай түлээний мод түүж бэлтгэж болох боловч ийн хувьд хугацаа нь дууссан, хүчингүй эрхийн бичиг харуулж хуурай биш ногоон мод тайрч бэлтгэн тээвэрлэж явсан тул журамлан цагдаагийн бүртгэлд оруулж шалгахаар болсон. ...Мөн үүнээс гадна түлээний мод бэлтгэх эрхийн бичиг аваад модонд явах гэж байгаа бол заавал байгаль хамгаалагчид явсан болон ирсэн талаараа мэдэгдэж түүнийг нь байгаль хамгаалагч тэмдэглэл хийх ёстой. Тийм учраас дээрх мод бэлтгэх эрхийн бичиг нь тухайн цаг хугацаанд л хүчинтэй болохоос биш заасан хугацаа өнгөрсөн бол хүчингүй гэсэн үг...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05 тоот “...Шинжилж буй 16 ширхэг мод нь Нарсны овгийн /Pinaceae/, Сибирь Нарс /pinus sibirica. Ledeb/ байна нийт хэмжээ нь 1.3665 метр куб. Шинжилж буй дээжийг MNS 2470:1978 стандартын дагуу хэмжих жингийн алдагдлыг тооцоход 9 дугаартай дээж 29.4%, 15 дугаартай дээж 46.6%, буюу нойтон моднууд байна. Жилийн цагирагийг тоолоход 9 дугаартай дээж-101, 15 дугаартай дээж-82 настай байна. Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд дурдсан зүйлс болон 9, 15 дугаартай дээжний чийгшлийн хэмжээнээс үзэхэд ургах чадвартай байсан байна. ...Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаарын 1 дүгээр хавсралтын дагуу экологи-эдийн засгийн үнэлгээг түлээ /нойтон/-1,4 итгэлцүүрээр үржүүлэн тооцоход шинжлэгдэж буй моднууд нийт 880,913 төгрөг болно...” гэх дүгнэлт, Дорнод аймгийн ******* сум дахь Сум дундын ойн ангийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 2024/04 тоот “...******* сумын 2 дугаар багийн иргэн ******* нь 2024 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг ойн ангиас аваагүй байна. Сери 23-045006 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 2 дугаар багийн иргэн гэсэн нэрээр 2024 оны 03 дугаар сарын 06-07-ны хооронд нарс түлээний мод 3м3 ын эхээс бэлтгэгдэхээр бичигдсэн байна. Шинэс, нарс төрлийн түлээний модыг ын эхээс олгохоор шийдвэрлэгдэж мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдсэн. гэх хүн нь гэх хүний төрсөн эх нь бөгөөд ******* нь төрсөн эхийнхээ нэрээр өөрөө түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан байна. Энэ нь байж болох зүйл хэдий ч уг мод бэлтгэх эрхийн бичигт нэр заасан газраас заасан нэр төрлийн модыг бэлтгэх хугацаа болон тээвэрлэх хугацаанд нь татсан байх ёстой. Хэрэв заасан хугацаанд ямар нэгэн шалтгааны улмаас түлээний модоо татаж амжаагүй бол иргэн энэ талаараа Ойн ангид хүсэлт гаргаж, гаргасан хүсэлтийг харгалзан Ойн ангийн эрх бүхий албан тушаалтан нэг удаа сунгалт хийж өгдөг. Тийм учраас дээрх мод бэлтгэх эрхийн бичиг нь хугацаа нь дууссан хүчингүй эрхийн бичиг байна. Түлээний мод нь MNS 5413:2011 стандартаа бичигдэнэ. ******* сумын 2 дугаар багийн иргэн *******ийн тайрч бэлтгэсэн гэх нэртэй ой мод бүхий газар нутаг нь ...2-р мужлал, ашиглалтын бүс болж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хөрөнгийн үнэлгээний Бан Хас ХХК-ний автомашин техникийн болон бензин моторт хөрөөний үнэлгээний тайлангууд, мод бэлтгэх эрхийн бичиг, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх та түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн орчимд Hyundai porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бензин моторт хөрөө зэргийг ашиглан Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 16 ширхэг нойтон нарс мод бэлтгэн тээвэрлэж ойн санд нийт 880,913 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******ийн ойн санд учруулсан хохирлыг 2,642,739 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, тухайн эд зүйл нь бусдын өмчлөлд байдаг бол үнийг гаргуулж гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хуульчилсан.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний өөрийн өмч болох нь /хх-ийн 16/ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба уг тээврийн хэрэгсэл нь 16,130,516 төгрөгөөр /хх-ийн 45-46/ үнэлэгдсэн байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 16,130,516 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 93,110 төгрөгийн үнэлгээ бүхий бензин моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 880,913 төгрөгийн үнэлгээ бүхий 16 ширхэг нойтон нарс мод зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан 2,642,739 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 16 ширхэг нойтон нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа бөгөөд мөрдөгчийн ”Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бензин моторт хөрөө зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 2,642,739 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 880,913 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 16 ширхэг нойтон нарс мод, *******ийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 16,130,516 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai Porter-2 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 93,110 төгрөгийн үнэлгээ бүхий бензин моторт хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч ойн экологид учруулсан 2,642,739 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Porter-2 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 16 ширхэг нойтон нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 16 ширхэг нойтон нарс мод, Hyundai Porter-2 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /их бие нь хул, бариул нь шар, хамгаалалтын төмөр нь цэнхэр өнгөтэй/ бензин моторт хөрөө зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА