| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 131/2016/0145/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/137 |
| Огноо | 2016-09-23 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2016/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н. Баасанбат даргалж,
Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,
Нарийн бичгийн дарга А.дорж,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******,
2. Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, овогт гийн ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурлын байдалтай байхдаа, яллагдагч *******тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цагын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын багын нутаг дэвсгэрт байрлах рашаан сувилалын ажилчдын байрнаас иргэн ын пүүз, нүдний шил, жинсэн өмд, жинсэн цээж, асаагуур, гар утас, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 558.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурлын байдалтай байхдаа, яллагдагч *******тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цагын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын багын нутаг дэвсгэрт байрлах рашаан сувилалын ажилчдын байрнаас иргэн ын пүүз, нүдний шил, жинсэн өмд, жинсэн цээж, асаагуур, гар утас, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 558.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
... 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр 8 дугаар багын Их шаргалжуут амралтын газар очсон. Тэндээсээ 2016 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн орчимд их ад ирээд ажилчдын Т-9 номерын миний байрлаж байсан өрөөнд хамт ажилладаг , нярав , инженер , , нарын хамтаар пиво уугаад байж байхад гаднаас 2 танихгүй залуу согтуу орж ирээд надтай хамт байсан зарим хүмүүсийг таньдаг бололтой суугаад пиво ууцгаасан. Пиво ууж дуусаад 02 цагийн орчим , нар гарч явсан, удалгүй дээрх гаднаас орж ирсэн хоёр танихгүй залуугын хамтаар гарч явсан. Би ын хамтаар өрөөнөөс гарч 50 орт буудалд орж унтсан. Өглөө 8 цагт би өрөөндөө хувцасаа солихоор ороход унтаж байсан, цүнхэнд байсан хувцас алга болсон байсан ... Би өөрийн байрлаж байсан байрнаасаа цүнхэнд байсан хувцаснаас миний өмсөж байсан хувцаснууд алдагдсан байсныг *******, нар нь хулгайлсан байна. Би анхнаас нь эд нарыг авлаа гэж мэдээд маргааш нь уулзаад хэлсэн чинь бид хоёр яахаараа авдаг юм гээд гүрийгээд намайг зодчих гээд байсан. Мөн чиний хувцасыг бид хоёр авахгүй, бид хоёр сардаа сая төгрөгний цалинтай ажилтай хүмүүс гээд хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшилаад байсан. Одоо болохоор авсан нь тогтоогдсон байна. Би энэ хүмүүсийг хээр 4 ширхэг нүдний шилнээс 2 ширхэг шилийг орхисон байсныг хүүхдүүд олж өгсөн. Тэгээд үлдсэн пүүз, жинсэн өмд, жинсэн як зэрэг нь өмсөөгүй байгаа гэхээр нь ирж үзлээ. Өмсөөд пүүзийг шивэртүүлээд, өмд якыг өмсөөд үнэр танар оруулсан байна. Иймд би хүний өмсчихсөн эдгээр хувцаснуудыг авахгүй. Үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжилнэ. Үнэлгээнд цүнх гэж орсон байсан. Цүнх алдаагүй юм, цүнхэнд байсан доторх хувцас, орны доогуур байсан пүүз зэрэг алдагдсан байсан. Үнэлгээтэй танилцлаа. Үнэлгээний талаар гаргаад байх санал хүсэлт байхгүй. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжилж байна. Надад ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл санал байхгүй. Буруутай хүмүүсээс хохирлоо нэхэмжилнэ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30, 31-32/
Гэрч А.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
Би 2016 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 8 дугаар багийн их
ын рашааны ажилчидтай хамтаар бага амралтын газар очсон. Тэндээсээ 2016 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 23 цагын орчим их ад ирээд хамт ажилладаг , нярав , инженер , , нарын хамтаар ажилчдын Т-9 номерын байранд пиво ууцгаагаад сууж байхад гаднаас *******, нар архи уусан байдалтай согтуу орж ирээд бид нартай хамт пиво уусан. Дараа нь би *******, нараар мотоциклоор нь гэртээ хүргүүлсэн. ******* нар нь намайг хүргэж өгөөд гараад явцгаасан, хаашаа явсан талаар мэдээгүй. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өглөө амралтын газар ирэхэд урд шөнө миний цүнхтэй хувцас алдагдсан байна гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/
Гэрч Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би , , , , бид нар бага амралтын газар явж ирээд Их амралтын газар 2016 оны 06 дугаар сарын 01-ний орой 23 цаг өнгөрч байхад ирцгээсэн, би замдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн тул нилээд согтсон байсан. Би дээрх хүмүүсийн хамтаар бид хоёрын байрлаж байсан Т-9 номерын өрөөнд орж пиво ууцгаасан, бид нарыг сууж байхад шөнө *******, нар гаднаас орж ирсэн. ******* той танайх ажилтан авах уу гээд ярьж байгаа дуулдсан. ******* нар бид нартай пиво уулцсан. , нар гарч явцгаасан би согтоод унтсан цаашаа юу болсон талаар мэдээгүй. Өглөө унтаж байхад дуудсан, босч ирэхэд цүнхтэй хувцас алга болсон байна гэсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,
Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
2016 оны 06 дугаар сарын 02-ны өглөө гэрээсээ гараад айлын , дүү , нарын хамтаар эрэг гэх газарт байх өвөөгийндөө очихоор явж байхад ын голоос нэлээн зайтай эрэгний амны элсний хажууд ногоон өнгийн Мустанг мотоцикль байсан. Хажууд нь нэг хүн цэнхэр өнгийн гэмээр тэрлэг нөмөрсөн унтаж байсан. Уг хүний мотоциклийн хажууд нь шинэвтэр гэмээр шар ултай пүүзэн гутал харагдаж байсан. Бид нар нэлээд зайтай хажуугаар нь гарч явцгаасан. Өвөөгийндөө очсон тэндээсээ 12 цагийн орчимд гэх өвөөгийн хонь ямааг тууж бэлчээрт гаргахаар явсан. Тэгэхэд дээрх мотоцикльтой хүн унаж байсан ухсан элстэй газарт Нокиа маркийн саарал өнгийн гар утас, 2 ширхэг нүдний шил, пивоны сав зэрэг зүйл байсныг гар утас, нүдний шилийг нь авч яваад орой үхэрт явж байхдаа ахтай таарахад нүдний шилээ үзүүлээч гэсэн, үзүүлэхэд ах миний зүүж алдсан нүдний шил байна гэсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Гэрч Т.ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
Би 2016 оны 06 дугаар сарын 01-ний орой рашаан сувилалын ажилчдын, ын байрлах Т-9 номерын байранд 23 цаг өнгөрч байхад , , , , бид нар ороод ганц нэг пиво ууцгаагаад сууж байхад 2016 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 01 цаг өнгөрч байхад гаднаас танихгүй 2 залуу орж ирээд ыг таньдаг болтой мэндлээд чамайг хайж ирлээ гэж од хэлж байсан. Рашаан дээр ажилд ормоор байна гэж байсан. Дээрх хоёр залуугийн нэг нь тай хувийн таарамжгүй /харьцаа үүсгэн/ маргалдаж байгаад сүүлдээ больсон. Тэгээд дээрх хоёр залуу бид нарын ууж байсан пивоноос уулцсан, дараа нь бид нар явах болоход би түрүүлээд оор өрөөрүүгээ хүргүүлсэн. Маргааш нь өрөөнд орж ирээд өрөөнд байсан цүнхтэй хувцас алга болсон байна шөнө орж ирсэн хоёр залуу хулгай хийгээд явсан байх гэж хэлсэн. Шөнө өрөөнд унтаад үлдсэн өөр хүн хоноогүй гэж хэлж байсан. Өдөр нь би той рашаан доодруу айлд очихоор явж байхад 15 орчим насны танихгүй эрэгтэй хүүхэд бид хоёрыг харангуутаа буруу хараад зогссон. очоод ярьж байгаа харагдсан, буцаж ирээд энэ хүүхэд нүдний шил зүүсэн байна хаанаас авсан гэхэд элсэн дээрээс олсон гэж хэллээ. Элсэн дээр хэн байсан гэхэд ногоон мотоцикльтой хүн унтаж байгаад явсан гэж хэллээ гэсэн. Тэгээд д энэ талаар хэл гэсэн. 2016 оны 06 дугаар сарын 02-ны шөнө ын өрөөнд хамт байсан рашааны ажилчид дотроос хулгайлах хүн байхгүй, шөнө гаднаас орж ирсэн *******, гэх залуучууд хулгайлсан байж болзошгүй гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ******* бид хоёр авсан зүйлүүдээсээ2 ширхэг нүдний шил, гар утас зэргийг буцаан өгсөн. Мөн авсан байсан жинсэн өмд, цээж, пүүз зэргийг биетээр нь хохирогчид хүлээлгэн өгөх гэсэн боловч хохирогч авахгүй, хохирлыг үнэлгээний дагуу нэхэмжилж авна гэсэн. Хохирлыг бэлэн мөнгөөр төлж барагдуулна. Эдгээр зүйлс нь ын рашаан дээр ажилчдын Т байрны 1 тоот өрөөнд байхад нь ******* бид хоёр хамт ороод би жинсэн өмд, жинсэн цээжийг нь нүдний шилүүдтэй нь хамт авсан. ******* болохоор пүүз, цамц, гар утас, 2 нүдний шил зэргийг нь авсан. Бид хоёрыг орох үед ганцаараа унтаж байхаар нь өрөөнөөс нь эдгээр зүйлсийг нь аваад гараад явчихсан юм. Өрөөний хаалга онгорхой байсан юм. Бид хоёр хоёулаа очъё гээд очсон чинь хаалга нь онгорхой унтаж байхаар нь эдгээр зүйлсийг авчихсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэрэг болдог өдөр бид хоёр аймгаас гараад ахындаа очих гээд яваад оччихоод эргээд рашаан сувилал ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж найзуудтайгаа ууж байгаад согтуудаа ийм зүйл хийсэн байсан. Авсан зүйлүүдээс 2 ширхэг нүдний шил, гар утас зэргийг буцаан өгсөн. Мөн авсан байсан жинсэн өмд, цээж, пүүз зэргийг биетээр нь хохирогчид хүлээлгэн өгөх гэсэн боловч хохирогч хохирлын үнэлгээний дагуу нэхэмжлэж авна гэсэн. Хохирлыг нь бэлэн мөнгөөр төлж барагдуулна. Эдгээр зүйлс нь ын рашаан дээр ажилчдын Т байрны 1 тоот өрөөнд байхад нь бид хоёр хамт ороод би пүүзийг нь өрөөний орон дээр байхаар авсан. Мөн 2 ширхэг нүдний шилний хамтаар аваад явж байгаад хаячихсан байсан. Бид хоёрыг орох үед гэх залуу согтуу унтаж байсан. Бид хоёр энэ өрөөнд урд нь орж пиво ууж байгаад гараад гадуур явж байгаад шөнө 02 цагийн орчим эргэж ирсэн чинь ганцаараа унтаж байхаар нь өрөөнөөс эдгээр зүйлсийг нь аваад гараад явчихсан юм. Энэ өрөөнд орой нь гийн хамтаар гэх найзтайгаа уулзах гээд орсон чинь , , наана нь танихгүй хүмүүстэй пиво ууж байхаар нь ороод түүнээс ууж байгаад нь гэрээдээ хүүхдүүдтэй хүргүүлье гэхээр нь бид 2 хоёр мотоциклиороо хүргэж өгөөд явж байгаад эргээд ирсэн чинь энэ өрөөнд ганцаараа унтаж байсан юм. Тэгээд өрөөнд байсан хувцасыг нь аваад гараад явчихсан юм. Бид 2 хоёулаа очъё гээд очсон чинь хаалга онгорхой унтаж байхаар нь эдгээр зүйлсийг нь аваад явчихсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19, 26-27/,
Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-21/,
Эд зүйлд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 26-27/,
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын багийн Засаг Даргын тодорхойлолт /хх-ийн 79-82/,
Иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 83-90 /,
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 06 сарын 02-03-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багын нутаг дэвсгэрт байрлах рашаан сувилалын ажилчдын байрнаас иргэн ын пүүз, нүдний шил, жинсэн өмд, жинсэн цээж, асаагуур, гар утас зэрэг эд зүйлүүдийг хулгайлж бусдад 558.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Хохирогч нь шүүгдэгч нараас 558.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч *******, ******* нарын эд хөрөнгийг хураахгүйгээр ял оногдуулсан тул хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын 4 хантай монгол гэр, шүүгдэгч *******гийн 4 хантай монгол гэр зэргийг буцаан олгож 2016 оны 07 сарын 25, 2016 оны 08 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хос пүүз, жинсэн цээж, жинсэн өмд зэргийг устгаж, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******, овогт гийн нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй .
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй .
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан *******, ******* нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын 4 хантай монгол гэр, шүүгдэгч *******гийн 4 хантай монгол гэр зэргийг буцаан олгож 2016 оны 07 сарын 25, 2016 оны 08 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтанд хураагдсан хос пүүз, жинсэн цээж, жинсэн өмд зэргийг устгасугай.
8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ