Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/111

 

 

 

 

 

 

                             2024/ШЦТ/111

 

 

 

/


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Б.Нямжав

Хохирогчийн өмгөөлөгч: О.Батцэрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Хохирогч: Ч.М

Шүүгдэгч: Т.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Совогт Тгийн Ад холбогдох 2412000000057 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Х суманд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн Совогт Тгийн А /РД: ../ 

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 02 дугаар сарын 09-ний шөнийн 00-01 цагийн хооронд А аймгийн Х сумын Ч багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Мтой маргалдаж, улмаар хохирогч Ч.Мын нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд хохирогч Ч.М мэдүүлэхдээ: “...02 дугаар сарын 08-нд О, А нар манайд ирсэн бөгөөд хоол идээд пиво уугаад гарсан. Ц ах залгаад яваад очтол энэ 3 байсан. Машин дотор пиво уусан. Тэгээд маргалдаад, зодоон болсон бөгөөд зодуулсны улмаас 1 шүд хугарсан, 1 зүгээр шүд цоорсон. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх гэсэн чинь доод тал нь 21 хоног болно гээд малаа орхисон байсан учир хүрээд ирсэн. Мөнгө төгрөгийн хувьд ч боломжгүй байсан. Тэгээд шүдээ янзлуулж чадаагүй. Одоо эмчилгээнд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Намар шүдээ хийлгэхдээ 1.720.000 төгрөгөөр хийлгэж байсан...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2412000000057 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Мын мэдүүлсэн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орой гэртээ байж байтал манай найз Т.А нь манай гэрт орж ирээд надтай 1 пиво уугаад гараад явсан. Удалгүй Т.А нь Архангай аймгийн Цахир сумын иргэн О /жинхэнэ нэрийн мэдэхгүй/, Н нартай хамт манай гэрт орж ирээд хоол идээд 2.5 граммын “Сэнгүр” нэртэй пиво уучихаад О, Н, А нар нь гараад явсан юм. Удалгүй Т.Агийн гар утас руу би өөрөө залгаад хаана байна гэж асуутал дугуй засварын хажуу талын айл болох Ц ахынд байна гэж хэлэхээр нь би дугуй засвар дээр очоод утсаар яриад тэд нар над дээр ирсэн. О, Н, А нарын тээврийн хэрэгсэл дотор орж суугаад Б.Мийн гэрийн гадаа нь очоод Б.Мийг нэг нь дуудаж гаргаж ирээд тээврийн хэрэгсэл дотроо О, Н, А, Б.Мэ, бид нар “Agar нэртэй 0.75 граммын шилтэй нэг шил архийг хувааж уугаад сууж байтал Т.А нь намайг чи 300 адуутай манай өвөлжөөг идэж дуусгаад байна, чи яасан баян пизда вэ гэж хэлээд байж байтал хажуу талаас нь Б.Мэ чи миний аавыг зодож байсан, би мартаагүй шүү гээд байсан. Тэгсэн чинь Т.А нь миний хамар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохитол миний хамраас маш их цус гараад би доошоо тонгойсон байж байтал Б.Мэ нь Т.Агийн цаанаас шанаа хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиод авахаар нь би сууж байсан тээврийн хэрэгслээс буутал хажуу талаас нэг хүн дух хэсэг рүү өшиглөөд авсан. Гэхдээ би хэн хөлөөрөө өшиглөснийг хараагүй болохоороо мэдэхгүй байна. Тэгээд намайг О, Н, Т.А, Б.Мэ нар нь гэрт хүргэж өгөөд явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Мын дахин мэдүүлсэн: “...Надад сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгох шаардлага байхгүй. Хиймэл шүдээ яаралтай хийлгэмээр байна. Өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 136 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн: “...Би А аймгийн Ц сумын төвөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Х сумын төвд бөхийн барилдаан болж байна гэхээр нь өөрийн найз В.Нын хамт А аймгийн Х сумын төвд очоод бөх үзсэн бөгөөд дуусаад А аймгийн Х сумын Ч багийн иргэн Т.А гэх найзтайгаа тааралдаад Т.А нь В.Н, бид хоёрт 1 шил “Agar нэртэй 0.75 граммын архи авч өгөөд авсан архиа тээврийн хэрэгсэл дотор сууж, ууж байгаад Т.А нь найзынхаа гэрт ормоор байна гэхээр нь В.Н, бид хоёр Т.Аг дагаад айлд орсон чинь Ц.М гэх айл байсан. Тэгсэн чинь эхнэр нь бид нарт гоймонтой хуурга аягалж өгөхөөр нь идээд Т.А, В.Н, бид гурав гараад явсан. Удалгүй Т.А, В.Н, бид гурав дугуй засварын гадаа очоод зогстол Ц.М нь согтуу гэрээсээ гараад ирсэн явж байсан. Ц.М манай машинд суугаад Б.Мийн гэрийн гадаа очоод Б.Мийг дуудаж аваад машин дотор сууж байтал Т.А нь Ц.Мтой адуу, мал ярьж маргалдаад чи айлын ганц хүү гэж хэлээд Ц.Мын урдаас салаавч гаргаад байсан чинь хажуу талаас нь Б.Мэ нь чи манай аавыг аймар зодсон байсан гэж хэлээд Т.А, Б.Мэ, Ц.М нар нь машинаас буугаад чанга, чанга яриад маргалдаад байхаар нь машинаас буугаад хартал Ц.Мын нүүр хэсэг нь цус болсон машин налаад хамраас нь цус гоожоод зогсож байсан. Хажуу талд нь Т.А, Б.Мэ нар нь зогсож байхаар нь Ц.М гэх залууг би гараас нь татаад суу гэж хэлтэл суухгүй байхаар нь дээлийн бүснээс нь татаад машинд суулгасан юм. Тэгсэн чинь миний дээлийн баруун талын ханцуй доод хормой цус болсон байхаар нь арчаагүй, Т.А, Б.Мэ нарыг суулгаад Ц.Мын гэрт хүргэж өгөөд Ц.Мыг сугадаад гэрт нь оруулаад өгтөл эхнэр нь та нар дуудсаар байгаад аваад гарсан, зодох байсан юм уу гээд над руу дайраад байхаар нь би зодоогүй Т.А, Б.Мэ нартай учраа олоорой, зодуулсан байхаар нь би аваад ирлээ гэж хэлээд Т.А, Б.Мэ хоёрыг үлдээгээд В.Н, бид хоёр яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Нын мэдүүлсэн: “...Би Архангай аймгийн Цахир сумын төвөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын төвд бөхийн барилдаан болж байна гэхээр нь өөрийн найз Б.Оын хамт Архангай аймгийн Хангай сумын төвд очоод барилдаж бөх үзсэн бөгөөд дуусгаад Архангай аймгийн Хангай сумын Чандмань багийн иргэн Т.А гэх найзтай Б.О, бид хоёр тааралдаад Т.А нь Б.О бид хоёрт 1 шил “Agarнэртэй 0.75 граммын архи авч өгөөд авсан архиа тээврийн хэрэгсэл дотор сууж, ууж байгаад Т.А нь найзынхаа гэрт ормоор байна гэхээр нь Б.О, бид хоёр Т.Аг дагаад айлд орсон чинь манай найз Ц.М байсан. Тэгсэн чинь эхнэр нь бид нарт гоймонтой хуурга аягалж өгөхөөр нь идээд Т.А, Б.О, бид гурав гараад явсан. Удалгүй Т.А, Б.О, бид гурав дугуй засварын гадаа очоод зогстол Ц.М нь согтуу гэрээсээ гараад ирсэн явж байсан чинь найз Ц.М манай машинд суугаад Б.Мийн гэрийн гадаа очоод Б.Мийг утсаар Т.Аг дуудаж аваад машин дотор сууж байтал Т.А нь Ц.Мтой адуу, мал ярьж маргалдаад чи айлын ганц хүү гэж хэлээд Ц.Мын урдаас салаавч гаргаад байсан чинь хажуу талаас нь Б.Мэ нь чи манай аавыг аймар зодсон байсан гэж хэлээд Т.А, Б.Мэ, Ц.М нар нь машинаас буугаад чанга, чанга яриад маргалдаад байхаар нь манай найз Б.О буугаад Ц.М, Т.А, Б.Мэ нарыг машиндаа суулгаад Ц.Мын гэрт очиж буулгаад Б.О, бид хоёр хамт явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мийн мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 12 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн төвд би эхнэр Г.Х, мөн хүүхдийн хамт гэртээ унтаж байтал миний утас дуугарахаар нь хартал манай нутгийн залуу Т.А байхаар нь би rap утсаа аваад ярьтал Т.А нь танай гэрийн гадаа байна, гараад ирээч гэхээр нь би өөрийн хувцсаа өмсөөд гэрийн гадаа гартал Ц.М, Б.О, В.Н, Т.А нар нь тээврийн хэрэгсэлтэй ирсэн зогсож байхаар нь машинд ороод суутал 1 шил тал архийг хуваагаад уугаад сууж байсан. Тэгээд Т.А нь ууж байсан архинаасаа надад 2 хундгалж өгөөд архи нь дуусахаар нь би гэрээсээ “Agar нэртэй 0.75 граммын архи гаргаж ирээд Т.Ад өгсөн чинь Т.А нь хундгалж байснаа Ч.Мтой адуу мал, өвөлжөө яриад маргалдаад хэрүүл хийгээд байснаа Ч.Мын нүүр хэсэг рүү гараараа цохиод авсан чинь тойруулж байсан “Agar нэртэй 0.75 граммын архи нь машины хойд шалан дээр унаад асгарсан юм. Тэгсэн чинь урд сууж байсан О нь та хоёр бууж учраа ол, машинд архи асгалаа гэсэн чинь Ч.М, Т.А нар нь тээврийн хэрэгсэл дотроос буугаад гадаа хоорондоо муудалцаад байсан. Би тээврийн хэрэгсэл дотроос буугаад Т.Аг дээлээс нь татсан чинь үгэнд орохгүй Ч.М руу дайраад байхаар нь Т.Агийн баруун талын шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа зөөлөн цохиж аваад зогсож байтал хажуу талаас мөн Ч.М нь хүрээд ирэхээр нь баруун талын шанаа хэсэг рүү нь гараараа зөөлөн цохиод Ч.М, Т.А нарыг хооронд нь салгаад Т.Аг тээврийн хэрэгсэл дотор оруулж суулгаад Ч.Мын хамраас цус гарч байхаар нь Ч.Мод газар жаахан гоожуулчих гэж хэлээд хажуу талд байсан хашаа руу шээгээд эргээд хартал Ч.М нь газар дээшээ хараад хэвтсэн. Б.О нь тээврийн хэрэгсэл дотроос буугаад ирсэн бөгөөд тээврийн хэрэгсэл цус болсон байна гэж хэлээд Ч.М руу уурлаад байсан. Тэгэхээр нь би Б.О, Ч.М хоёрыг тээврийн хэрэгслийн хойд суудалд суулгаад Ч.Мын гэрийн гадаа очоод Б.О, Т.А, бид гурав Ч.Мыг гэрт нь оруулж өгсөн чинь Ч.Мын эхнэр бид нарыг загнаад орилж чарлаад Б.О руу дайраад чи манай нөхрийг зодсон байна, чиний дээл гутал цус болсон байна гэж хэлээд байсан. Тухайн үед Б.О тээврийн хэрэгсэл дотор Ч.Мын хажуу талд сууж явсан болохоор Ч.Мын хамраас цус гарч Б.Оын дээл болон гутал нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн үед манай гэрийн хаалгыг нүдэхээр нь хэн бэ гэж асуутал 2 хүн дуугараад байхаар нь хаалгаа онгойлготол 2 хүн цааш гүйгээд яваад өгсөн. Тэгсэн чинь миний урд манай нөхөр Ч.М юм дуугарахгүй зогсож байхаар нь гар утасны гэрлээ тусгаад хартал нүүр, дээл, гутлын хоншоор нь цус болсон байдалтай байхаар нь 2 хүний араас нь явтал Т.А, Б.Мэ хоёр хашааны хаалгаар гарах гээд зогсож байсан. Тэгээд цааш хашаанаас гартал машин дотор О байхаар нь би Т.Агаас юу болсон талаар асуухад Ч.М ийм болсон гудамжинд явж байсан гэж надад хэлсэн. Тэгээд би Т.А, Б.Мэ хоёрыг гэртээ дагуулж ороод байж байтал О гэх залуу нь хойноос нь нилээн согтуу орж ирэхээр нь хартал дээлийн урд хормой хэсэг болон гутлын хоншоор, гар нь цус болсон байхаар нь чи манай нөхрийг зодсон юм биш үү гэж хэлтэл чи манай найзын аавыг зодож байсан биз дээ гэж хэлээд Ч.Мыг барьж аваад байхаар нь би түлхсэн чинь намайг элдэж хөөхөөр нь Т.А, Б.Мэ хоёр салгаад байж байтал хажуу талаас нь Б.Мэ нь Ч.Мыг чи манай аавыг зодож байсан биз дээ, хэрэг хуучирдаггүй юм шүү гэж хэлээд над руу дайраад байхаар нь Т.А, Б.Мэ хоёрт би ч гэсэн хэлнэ, манай ахын нүд рүү түлхүүрээр хатгаж хараагүй болгосон шүү гэж хэлээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Бийн мэдүүлсэн: “...Яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн хэсэг газрын үзлэг болон онош нь нарийвчилсан шинжилгээг хийж баталгаажаагүй, ерөнхийлөн онош тавьдаг. Яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн байснаар заавал дүгнэлт гаргах боломжгүй. Харин шинжээч эмч Б.Б миний бие өөрийн биеэр хохирогч Ч.Мын шүдэнд үзлэг хийхэд зүүн дээд хоёрдугаар шүд буюу 22 дугаар шүд нь урагш, арагш чиглэлд сулрал, хазах гадаргууд 03x02 см орчим талбайд эмтэрсэн ирмэг хурц байсан. /22 дугаар шүдний паалан эмтэрсэн/ Зүүн дээд 1 дүгээр шүд буюу 21 дүгээр шүдгүй буйл хэвийн бүрэн эдгэрсэн байх тул хуучин гэмтэл юм. Уг гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд 21 дүгээр шүд булгарч унаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Ан мэдүүлсэн: “...Надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 78 тоот шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ч.Мын биед 1 шүдний эмтрэл, сулрал, хоёр зовхины цус хуралт, 2 хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг 1 шүдний эмтрэл гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Хоёр хацрын зулгаралт гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанаас хойш үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 хуу/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 хуу/

Т.Ан хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 126-133 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 02 дугаар сарын 09-ний шөнийн 00-01 цагийн хооронд нь А аймгийн Х сумын Ч багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.М нь бусадтай маргалдаж, бусдад нүүр хэсэгтээ 2-3 удаа цохиулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.А нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний шөнийн 00-01 цагийн хооронд А аймгийн Х сумын Ч багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Мтой маргалдаж, улмаар хохирогч Ч.Мын нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

шүүх хуралдаанд хохирогч Ч.Мын мэдүүлсэн “...02 дугаар сарын 08-нд О, А нар манайд ирсэн бөгөөд хоол идээд пиво уугаад гарсан. Ц ах залгаад яваад очтол энэ 3 байсан. Машин дотор пиво уусан. Тэгээд маргалдаад, зодоон болсон бөгөөд зодуулсны улмаас 1 шүд хугарсан, 1 зүгээр шүд цоорсон. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх гэсэн чинь доод тал нь 21 хоног болно гээд малаа орхисон байсан учир хүрээд ирсэн. Мөнгө төгрөгийн хувьд ч боломжгүй байсан. Тэгээд шүдээ янзлуулж чадаагүй. Одоо эмчилгээнд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Намар шүдээ хийлгэхдээ 1.720.000 төгрөгөөр хийлгэж байсан...” гэх мэдүүлэг,  

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Мын мэдүүлсэн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орой гэртээ байж байтал манай найз Т.А нь манай гэрт орж ирээд надтай 1 пиво уугаад гараад явсан. Удалгүй Т.А нь А аймгийн Ц сумын иргэн О /жинхэнэ нэрийн мэдэхгүй/, Н нартай хамт манай гэрт орж ирээд хоол идээд 2.5 граммын “Сэнгүр” нэртэй пиво уучихаад О, Н, А нар нь гараад явсан юм. Удалгүй Т.Агийн гар утас руу би өөрөө залгаад хаана байна гэж асуутал дугуй засварын хажуу талын айл болох Ц ахынд байна гэж хэлэхээр нь би дугуй засвар дээр очоод утсаар яриад тэд нар над дээр ирсэн. О, Н, А нарын тээврийн хэрэгсэл дотор орж суугаад Б.Мийн гэрийн гадаа нь очоод Б.Мийг нэг нь дуудаж гаргаж ирээд тээврийн хэрэгсэл дотроо О, Н, А, Б.Мэ, бид нар “Agar нэртэй 0.75 граммын шилтэй нэг шил архийг хувааж уугаад сууж байтал Т.А нь намайг чи 300 адуутай манай өвөлжөөг идэж дуусгаад байна, чи яасан баян пизда вэ гэж хэлээд байж байтал хажуу талаас нь Б.Мэ чи миний аавыг зодож байсан, би мартаагүй шүү гээд байсан. Тэгсэн чинь Т.А нь миний хамар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод автал миний хамраас маш их цус гараад би доошоо тонгойсон байж байтал Б.Мэ нь Т.Агийн цаанаас шанаа хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиод авахаар нь би сууж байсан тээврийн хэрэгслээс буутал хажуу талаас нэг хүн дух хэсэг рүү өшиглөөд авсан. Гэхдээ би хэн хөлөөрөө өшиглөснийг хараагүй болохоороо мэдэхгүй байна. Тэгээд намайг О, Н, Т.А, Б.Мэ нар нь намайг гэрт хүргэж өгөөд явсан юм...”, “Надад сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгох шаардлага байхгүй. Хиймэл шүдээ яаралтай хийлгэмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38, 136/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн: “...Би Архангай аймгийн Цахир сумын төвөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын төвд бөхийн барилдаан болж байна гэхээр нь өөрийн найз В.Нын хамт Архангай аймгийн Хангай сумын төвд очоод бөх үзсэн бөгөөд дуусаад Архангай аймгийн Хангай сумын Чандмана багийн иргэн Т.А гэх найзтай тааралдаад Т.А нь В.Н, бид хоёрт 1 шил “Agar нэртэй 0.75 граммын архи авч өгөөд авсан архиа тээврийн хэрэгсэл дотор сууж, ууж байгаад Т.А нь манай найзын гэрт ормоор байна гэхээр нь В.Н, бид хоёр Т.Аг дагаад айлд орсон чинь Ц.М гэх айл байсан. Тэгсэн чинь эхнэр нь бид нарт гоймонтой хуурга аягалж өгөхөөр нь идээд Т.А, В.Н, бид гурав гараад явсан. Удалгүй Т.А, В.Н, бид гурав дугуй засварын гадаа очоод зогстол Ц.М нь согтуу гэрээсээ гараад ирсэн явж байсан. Ц.М манай машинд суугаад Б.Мийг гэрийн гадаа очоод Б.Мийг дуудаж аваад машин дотор сууж байтал Т.А нь Ц.Мтой адуу, мал ярьж маргалдаад чи айлын ганц хүү гэж хэлээд Ц.Мын урдаас салаавч гаргаад байсан чинь хажуу талаас нь Б.Мэ нь чи манай аавыг аймар зодсон байсан гэж хэлээд Т.А, Б.Мэ, Ц.М нар нь машинаас буугаад чанга, чанга яриад маргалдаад байхаар нь машинаас буугаад хартал Ц.Мын нүүр хэсэг нь цус болсон машин налаад хамраас нь цус гоожоод зогсож байсан. Хажуу талд нь Т.А, Б.Мэ нар нь зогсож байхаар нь Ц.М гэх залууг би гараас нь татаад суу гэж хэлтэл суухгүй байхаар нь дээлийн бүснээс нь татаад машинд суулгасан юм. Тэгсэн чинь миний дээлийн баруун талын ханцуй доод хормой цус болсон байхаар нь арчаагүй, Т.А, Б.Мэ нарыг суулгаад Ц.Мын гэрт хүргэж өгөөд Ц.Мыг сугадаад гэрт нь оруулаад өгтөл эхнэр нь та нар дуудсаар байгаад аваад гарсан, зодох байсан юм уу гээд над руу дайраад байхаар нь би зодоогүй Т.А, Б.Мэ нартай учраа олоорой, зодуулсан байхаар нь би аваад ирлээ гэж хэлээд Т.А, Б.Мэ хоёрыг үлдээгээд В.Н, бид хоёр яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Нын мэдүүлсэн: “...Би Архангай аймгийн Цахир сумын төвөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын төвд бөхийн барилдаан болж байна гэхээр нь өөрийн найз Б.Оын хамт Архангай аймгийн Хангай сумын төвд очоод барилдаж бөх үзсэн бөгөөд дуусгаад Архангай аймгийн Хангай сумын Чандмань багийн иргэн Т.А гэх найзтай Б.О, бид хоёр тааралдаад Т.А нь Б.О, бид хоёрт 1 шил “Agarнэртэй 0.75 граммын архи авч өгөөд авсан архиа тээврийн хэрэгсэл дотор сууж, ууж байгаад Т.А нь манай найзын гэрт ормоор байна гэхээр нь Б.О, бид хоёр Т.Аг дагаад айлд орсон чинь манай найз Ц.М байсан. Тэгсэн чинь эхнэр нь бид нарт гоймонтой хуурга аягалж өгөхөөр нь идээд Т.А, Б.О, бид гурав гараад явсан. Удалгүй Т.А, Б.О, бид гурав дугуй засварын гадаа очоод зогстол Ц.М нь согтуу гэрээсээ гараад ирсэн явж байсан чинь найз Ц.М манай машинд суугаад Б.Мийн гэрийн гадаа очоод Б.Мийг утсаар Т.Аг дуудаж аваад машин дотор сууж байтал Т.А нь Ц.Мтой адуу, мал ярьж маргалдаад чи айлын ганц хүү гэж хэлээд Ц.Мын урдаас салаавч гаргаад байсан чинь хажуу талаас нь Б.Мэ нь чи манай аавыг аймар зодсон байсан гэж хэлээд Т.А, Б.Мэ, Ц.М нар нь машинаас буугаад чанга, чанга яриад маргалдаад байхаар нь манай найз Б.О буугаад Ц.М, Т.А, Б.Мэ нарыг машиндаа суулгаад Ц.Мын гэрт очиж буулгаад Б.О, бид хоёр хамт явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мийн мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 12 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн төвд би эхнэр Г.Х мөн хүүхдийн хамт гэртээ унтаж байтал миний утас дуугарахаар нь хартал манай нутгийн залуу Т.А байхаар нь би rap утсаа аваад ярьтал Т.А нь танай гэрийн гадаа байна, гараад ирээч гэхээр нь би өөрийн хувцсаа өмсөөд гэрийн гадаа гартал Ц.М, Б.О, В.Н, Т.А нар нь тээврийн хэрэгсэлтэй ирсэн зогсож байхаар нь машинд ороод суутал 1 шил тал архийг хуваагаад уугаад сууж байсан. Тэгээд Т.А нь ууж байсан архинаасаа надад 2 хундгалж өгөөд архи нь дуусахаар нь би гэрээсээ “Agar нэртэй 0.75 граммын архи гаргаж ирээд Т.Ад өгсөн чинь Т.А нь хундгалж байснаа Ч.Мтой адуу мал, өвөлжөө яриад маргалдаад хэрүүл хийгээд байснаа Ч.Мын нүүр хэсэг рүү гараараа цохиод авсан чинь тойруулж байсан “Agar нэртэй 0.75 граммын архи нь машины хойд шалан дээр унаад асгарсан юм. Тэгсэн чинь урд сууж байсан О нь та хоёр бууж учраа ол, машинд архи асгалаа гэсэн чинь Ч.М, Т.А нар нь тээврийн хэрэгсэл дотроос буугаад гадаа хоорондоо муудалцаад байсан. Би тээврийн хэрэгсэл дотроос буугаад Т.Аг дээлээс нь татсан чинь үгэнд орохгүй Ч.М руу дайраад байхаар нь Т.Агийн баруун талын шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа зөөлөн цохиж аваад зогсож байтал хажуу талаас мөн Ч.М нь хүрээд ирэхээр нь баруун талын шанаа хэсэг рүү нь гараараа зөөлөн цохиод Ч.М, Т.А нарыг хооронд нь салгаад Т.Аг тээврийн хэрэгсэл дотор оруулж суулгаад Ч.Мын хамраас цус гарч байхаар нь Ч.Мод газар жаахан гоожуулчих гэж хэлээд хажуу талд байсан хашаа руу шээгээд эргээд хартал Ч.М нь газар дээшээ хараад хэвтсэн. Б.О нь тээврийн хэрэгсэл дотроос буугаад ирсэн бөгөөд тээврийн хэрэгсэл цус болсон байна гэж хэлээд Ч.М руу уурлаад байсан. Тэгэхээр нь би Б.О, Ч.М хоёрыг тээврийн хэрэгслийн хойд суудалд суулгаад Ч.Мын гэрийн гадаа очоод Б.О, Т.А, бид гурав Ч.Мыг гэрт нь оруулж өгсөн чинь Ч.Мын эхнэр, бид нарыг загнаад орилж чарлаад Б.О руу дайраад чи манай нөхрийг зодсон байна, чиний дээл, гутал цус болсон байна гэж хэлээд байсан. Тухайн үед Б.О тээврийн хэрэгсэл дотор Ч.Мын хажуу талд сууж явсан болохоор Ч.Мын хамраас цус гарч Б.Оын дээл болон гутал нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн үед манай гэрийн хаалгыг нүдэхээр нь хэн бэ гэж асуутал 2 хүн дуугараад байхаар нь хаалгаа онгойлготол 2 хүн цааш гүйгээд яваад өгсөн. Тэгсэн чинь миний урд манай нөхөр Ч.М юм дуугарахгүй зогсож байхаар нь гар утасны гэрлээ тусгаад хартал нүүр, дээл, гутлын хоншоор нь цус болсон байдалтай байхаар нь 2 хүний араас нь явтал Т.А, Б.Мэ хоёр хашааны хаалгаар гарах гээд зогсож байсан. Тэгээд цааш хашаанаас гартал машин дотор О байхаар нь би Т.Агаас юу болсон талаар асуухад Ч.М ийм болсон гудамжинд явж байсан гэж надад хэлсэн. Тэгээд би Т.А, Б.Мэ хоёрыг гэртээ дагуулж ороод байж байтал О гэх залуу нь хойноос нь нилээн согтуу орж ирэхээр нь хартал дээлийн урд хормой хэсэг болон гутлын хоншоор, гар нь цус болсон байхаар нь чи манай нөхрийг зодсон юм биш үү гэж хэлтэл чи манай найзын аавыг зодож байсан биз дээ гэж хэлээд Ч.Мыг барьж аваад байхаар нь би түлхсэн чинь намайг элдэж хөөхөөр нь Т.А, Б.Мэ хоёр салгаад байж байтал хажуу талаас нь Б.Мэ нь Ч.Мыг чи манай аавыг зодож байсан биз дээ, хэрэг хуучирдаггүй юм шүү гэж хэлээд над руу дайраад байхаар нь Т.А, Б.Мэ хоёрт би ч гэсэн хэлнэ, манай ахын нүд рүү түлхүүрээр хатгаж хараагүй болгосон шүү гэж хэлээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,

мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Бийн мэдүүлсэн: “...Яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн хэсэг газрын үзлэг болон онош нь нарийвчилсан шинжилгээг хийж баталгаажаагүй, ерөнхийлөн онош тавьдаг. Яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн байснаар заавал дүгнэлт гаргах боломжгүй. Харин шинжээч эмч Б.Б миний бие өөрийн биеэр хохирогч Ч.Мын шүдэнд үзлэг хийхэд зүүн дээд хоёрдугаар шүд буюу 22 дугаар шүд нь урагш, арагш чиглэлд сулрал, хазах гадаргууд 03x02 см орчим талбайд эмтэрсэн ирмэг хурц байсан. /22 дугаар шүдний паалан эмтэрсэн/ Зүүн дээд 1 дүгээр шүд буюу 21 дүгээр шүдгүй буйл хэвийн бүрэн эдгэрсэн байх тул хуучин гэмтэл юм. Уг гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд 21 дүгээр шүд булгарч унаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Ан мэдүүлсэн:” ...Надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114/,

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 78 тоот шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ч.Мын биед 1 шүдний эмтрэл, сулрал, хоёр зовхины цус хуралт, 2 хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг 1 шүдний эмтрэл гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Хоёр хацрын зулгаралт гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанаас хойш үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Т.А нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Т.А нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний шөнийн 00-01 цагийн хооронд нь Архангай аймгийн Хангай сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Мтой маргалдаж, улмаар хохирогч Ч.Мын нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч Т.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.М, шүүгдэгч Т.А нар нь хохирлын талаар шүүх хуралдаанаас өмнө сайн дураараа эвлэрсэн гэж мэдүүлсэн боловч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтгүй 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Агаас гаргуулж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд хохирогчийн нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ч.М нь хэлэлцэхгүй орхисон эрүүл мэндэд учирсан болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, шүүгдэгч Т.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Ад торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршиг нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Совогт Тгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.       

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ч.М нь хэлэлцэхгүй орхисон эрүүл мэндэд учирсан болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            5. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ДОНИДДОЛГОР