| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0068/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/118 |
| Огноо | 2024-05-14 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/118
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сургийн овогт Хы Б, Б с ургийн овогт Еийн Хк, өсвөр насны шүүгдэгч Жбургийн овогт Мы Анарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Анийг 3 (гурав) жил 8 (найм) сарын хугацаагаар, шүүгдэгч Е.Хйг 3 (гурав) жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Бийг 3 (гурав) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 10 (арав) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Хт оногдуулсан 3 жилийн, Х.Бкт оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч М.Аллабергенд оногдуулсан 1 жил 10 сарын хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бс 2088944 төгрөгийг гаргуулан хохирогч А.Сд, 2839396 төгрөгийг гаргуулан хохирогч А.Бд, хохирогч А.Кэс 222000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Сд, 222000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Бод тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Аий эзэмшлийн 500000 төгрөгийн үнэтэй “Мустанг-5” загварын тээврийн хэрэгслийг өсвөр насны шүүгдэгч М.Аэс, 2000000 төгрөгийн үнэтэй, 3 тооны үхрийг шүүгдэгч Х.Бээс тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Е.Хнь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.А, шүүгдэгч Х.Б нарын цагдан хоригдсон 33 хоногийг тэдний эдлэх ялаас нь хасаж тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Хкт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон шүүгдэгч Х.Б, өсвөр насны шүүгдэгч М.А нарт авсан Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат, Буянт сумын нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдэнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шүүгдэгч Е.Х, өсвөр насны шүүгдэгч М.Ай хууль ёсны төлөөлөгч Д.М нар нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг бие байдлаар болон мөнгөн хэлбэрээр хохирогч А.Саулен, А.Б, А.К нарт төлж барагдуулсан, тэднээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч Х.Б гэмт хэргийн хохирол, хор уршигт 3200000 төгрөгийг хохирогч А.Сад, иргэний нэхэмжлэгч Х.Хт 450000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Х.Бк, Е.Х, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.М /иргэний хариуцагч/ нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар алаг зүсмийн адууны арьс 1 ширхэг, саарал зүсмийн адууны толгой 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, өсвөр насны шүүгдэгч М.Аний эзэмшлийн “Мустанг-5” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 8 дугаартай, шүүгдэгч Х.Бкийн эзэмшлийн “Хьюндай портер” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолуудыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх, хохирол төлөгдөх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.
11. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б