Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

  

 

       2024          05           16                                      2024/ШЦТ/54

                

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Б.Н

Улсын яллагч                                                            С.Б

Шүүгдэгч                                                       О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........ оны......... дугаар сарын ...........-ний өдөр ........ аймгийн ......... суманд төрсөн, ........настай, ........... ........... боловсролтой, .........., ам бүл .......... ........ хамт, ............дүүргийн.......... дүгээр хороо, ............ дүгээр гудамжны ..............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ........ овгийн О-н Б. /РД:УЮ67070412/

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч О.Б. нь согтуурсан үедээ ........оны........ дугаар сарын ......-ны өдөр ........цагийн үед ........дүүргийн .......... дугаар хороо, ............ дугаар гудамжны .......... тоот хашаанд хохирогч Б.А-г “хүүхдүүд унтаж байна, дуугүй бол” гэсэн шаардлага тавихад “дуугүй бай янхан минь, хашаанаас зайлаарай гичий минь” хэмээн зүй бус үг хэлж маргалдах явцдаа уг хашаанд байсан ягаан өнгийн хүүхдийн тоглоомон тэргээр түүний баруун гар луу цохиж, эрүүл мэндэд нь баруун гарын алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч О.Б. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

 - Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 12-13-р хуудас/,

- Хохирогч Б.А-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19, 22-р хуудас/,

- Гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын ........... дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,

- Шүүгдэгч О.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 56-р хуудас/,

- О.Б-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Б.А-н эрүүл мэндэд учирсан баруун гарын алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл нь ......... оны.......... дугаар сарын ..........ны өдөр ........... цагийн үед .............. дүүргийн ........... дугаар хороо, .......... дугаар гудамжны .......... тоот хашаанд шүүгдэгч О.Б-н согтуурсан үедээ үл ялих зүйлээс маргалдах явцдаа уг хашаанд байсан ягаан өнгийн хүүхдийн тэргээр хохирогчийн баруун гар луу цохьсон үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь:

- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 12-13-р хуудас/,

- Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ........дүүргийн .......-р хороо, ............ тоотод ...................... хамт амьдардаг бөгөөд манай хашаанд манай ээж хамтран амьдрагч О.Б-н хамт тусдаа гэрт амьдардаг юм. ......... оны........... дугаар сарын .........-ны өдөр .......... цагийн үед гэртээ амарч байтал ээжийн хамтран амьдрагч О.Б. нь согтуу хашаан дотор орилоод “янхнууд, гичийнүүд” гээд хашхираад байсан. Би гэрээс гараад “та дуугай болооч, хүүхдүүд сэрээд унтахгүй байна” гэсэн чинь “дуугай бай янхан минь, хашаанаас зайлаарай гичий минь” гэж хэлээд гараараа миний толгой руу 4 удаа цохьсон. Тэр үед ээж гарч ирэхэд Б.хашаан дотор хаалганы хажууд байсан хүүхдийн ягаан өнгийн тэрэг аваад саваад над руу цохиход нь би баруун гараараа хаасан. Шөнө гар янгинаж өвдөөд байхаар нь маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд гарын сарвууны яс хугарсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

- Гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...оны ........ дугаар сарын .......-ны өдөр::::::::: цагийн үед гэртээ амарч байтал хамтран амьдрагч О.Б. нь гаднаас согтуу орж ирсэн. Унтаж байгаад 23 цагийн үед сэрээд надад агсан тавиад хэл амаар доромжлоод гэрээс гарахаар нь би хаалгаа дотроос нь цоожилсон. Тэгтэл хашаан дотор Б орилоод байх үед манай охин А гэрээсээ гарч ирээд “хүүхэд унтуулахгүй сэрээчихлээ, дуугай бол” гэсэн. Тэгээд А-тэй барилцаад муудалцаад байхаар нь би гэрээс гарах үед хашаан дотор хаалганы хажууд байсан хүүхдийн тоглоомон ягаан өнгийн түрдэг тэргийг Б аваад А-г цохих үед А гараараа хаасан. Охин орой нь гар өвдөөд байна гэхээр нь өнөөдөр эмнэлэгт үзүүлэхэд баруун гарын сарвуу хэсгийн савхан яс нь хугарсан байна гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас /,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын ........... дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай: “...1. Б.А-н биед баруун гарын алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх шившүүр ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв,

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.”  гэв.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын ..........дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,000,000 төгрөгийг хохирогч Б.А-т төлсөн /хх-ийн 22-р хуудас/, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй тухай илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шүүгдэгч О.Б-с  94,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч О.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлөгдсөн эсэх, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д шүүхээс оногдуулсан 4 /дөрөв/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад.............дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ягаан өнгийн хүүхдийн тоглоомон түрдэг тэргийг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овгийн О-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.овгийн О-н Б-д 4 /дөрөв/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д шүүхээс оногдуулсан 4 /дөрөв/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Б-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хохирогч Б.А-т төлсөн болохыг баталж, шүүгдэгчээс 94,500 /ерэн дөрвөн мянга таван зуу/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг ягаан өнгийн хүүхдийн тоглоомон түрдэг тэргийг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, О.Б-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ӨЛЗИЙ-ОТГОН