| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2021/00266/И |
| Дугаар | 103/ШШ2021/00267 |
| Огноо | 2021-08-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2021/00267
202******* 8 04 *******0*******/ШШ202*******/00267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байрны 0******* тоотод оршин суух, ******* овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, ******* жилийн сургалтын төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн даргаар Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой миний бие нь *******999 оны 9 дүгээр сард танилцан улмаар 2002 оны 0******* дүгээр сарын 25-нд гэрлэлтийн 05 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 200******* оны *******2 дугаар сарын **************-ний өдөр хүү , 2006 оны *******2 дугаар сарын *******8-ны өдөр хүү нар төрсөн. Бид гэр бүлийн таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 20*******5 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш 2 хүү маань эх Ч.******* асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү ыг миний асрамжинд үлдээж, эцэг оос хүүхдийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү. Том хүү ийн ******* жилийн оюутны сургалтын төлбөрийг /******* жилийн сургалтын төлбөрийг *******.200.000 төгрөг гэж үзэв/ гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие тэй *******999 онд танилцаж 2002 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж, гэр бүл болон 20*******5 оныг хүртэл хамт амьдарч байсан нь үнэн. Дээрх хугацаанд 200******* онд хүү А., 2006 онд хүү А. нар төрсөн бөгөөд өнөөдөр том хүү маань насанд хүрч, их сургуульд суралцаж байна. Би ээс гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг маргах зүйлгүй зөвшөөрнө, мөн бага хүүгийн асрамжийг ээж дээр нь үлдээхэд татгалзах зүйлгүй, яагаад гэвэл миний хоёр хүү одоо том болсон, ээж дээрээ байсан ч аав дээрээ байсан ч аав дээрээ дандаа ирдэг, би хүүтэйгээ байнга уулздаг ирж очин байдаг учраас хаа ч байсан ялгаагүй гэж бодож байна. Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын хувьд би өөрийн 2 хүүхэдтэйгээ байнга холбоотой байдаг бөгөөд хэрэгцээтэй гэсэн зүйлийг нь боломжоороо байнга авч өгдөг. Яг л хамт амьдарч байсан үе шигээ л хүүхдүүдтэйгээ харилцаа холбоотой байдаг. Уг нь бид хоёр хүүхдийн тэтгэлэгийн асуудал дээр харилцан тохиролцоод хүүхдүүдээ тэжээн тэтгээд явахад болохгүй зүйл байхгүй. үнэхээр тэтгэлэг гаргуулна гэж байгаа бол би хуульд зааснаар тэтгэлэгийг төлнө. Том хүү маань Уул уурхайн чиглэлээр суралцдаг бөгөөд одоо 2 дугаар курсэд орно. Өнгөрсөн жилийн сургалтын төлбөр *******.200.000 төгрөг байсан бөгөөд би сургалтын төлбөрийг бүрэн төлсөн байгаа. Цашид сургалтын төлбөр мэдээж өсөж нэмэгдэнэ, тийм учраас нэгэнт гэрлэлтээ цуцлуулж байгаа учраас том хүүгийн сургалтын төлбөрийг ганцаараа хариуцахгүй тэй хуваан хариуцаж байх ёстой гэж үзэж байгаа учраас сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцах хүсэлтэй байна гэжээ.
******* ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг, том хүү болон А.ийн ******* жилийн сургалтын төлбөрийг хариуцагч оос гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин ******* жилийн сургалтын төлбөр гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч эх тэй хуваан төлнө гэж маргажээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2000 оны 06 дугаар сарын 0*******-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 200******* оны *******2 дугаар сарын **************-ний өдөр хүү А., 2006 оны *******2 дугаар сарын *******8-ны өдөр хүү А. нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн тайлбар зэргээр тогтоогджээ.
Гэрлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эвлэрүүлэн зуучлалаар ороогүй бөгөөд тэд тусдаа амьдраад 6 жил болж байгаа, нэхэмжлэгч нь тусдаа амьдралтай болсон тул эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, асуудлыг шүүх шийдвэрлэнэ, *******4 дүгээр зүйлийн *******4.7 дахь хэсэгт Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ, 2******* дүгээр зүйлийн 2*******.******* дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, гэж заасан байх тул бага хүү А.ыг эх Ч.******* асрамжид үлдээж, хүү А.ыг эцэг оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. 5.******* дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдийг эцэг П.ой байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурьдах нь зүйтэй.
Гэрлэгчдийн дундаас төрсөн том хүү А. 200******* оны *******2 дугаар сарын **************-ний өдөр төрсөн, тэрээр *******9 настай бөгөөд Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******-д Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу *******8 наснаас бий болно гэж заасны дагуу эрх зүйн бүрэн чадамжтай болжээ.
А.ийн эх түүний ******* жилийн сургалтын төлбөр 9.600.000 төгрөгийг эцэг оос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байх ба иргэний эрх зүйн бүрэн чадамжтай буюу өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар А.т бий болсон байна.
Иймд оос сургалтын төлбөр 9.600.000 төгрөг гаргуулах тухай Ч.******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж *******84.680 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2*******6.**************0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д зааснаар ******* овогт ******* , ******* овогт Алтанцог нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, *******4.7-д зааснаар ыг эх Ч.******* асрамжид үлдээсүгэй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны *******2 дугаар сарын *******8-ны өдөр төрсөн хүү А.ыг *******6 нас /суралцаж байгаа бол *******8 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг оор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.-д зааснаар П. холбогдох ******* жилийн сургалтын төлбөр 9.600.000 төгрөг гаргуулах тухай Ч.******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нь ийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******84.680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2*******6.**************0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО