| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2021/00223/И |
| Дугаар | 103/ШШ2021/00256 |
| Огноо | 2021-07-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2021/00256
202******* 7 2******* *******0/ШШ202*******/0025*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүгч П.Туяа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ,
Хариуцагч: ******* дүүргийн дугаар хороо, 9 дүгээр байрны ************** тоотод оршин суух, нарт холбогдох
Гэм хорын хохирол 22.*******7.75******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, хариуцагч Ч., Б., Б., иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн нь 20*******8 оны 9 дүгээр сарын **************-ний өдөр ******* дүүргийн үүрэг гүйцэтгэж байгаад баруун гараа бэртээж тус дүүргийн ******* ******* ******* эмч Б., Б., Ч. нарын буруутай үйлдлээс болж эрүүл мэндэд гэм хорын хохирол учирсан тул 9*******.*******8*******.5************** төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 202******* оны дугаар сарын *******2-ны өдрийн *******0/ШШ202*******/000 дугаартай шийдвэрээр ******* дүүргийн ******* ******* ******* эмч нар нь ******* ******* тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.*******. дахь заалтыг зөрчиж онош буруу тавих, буруу эмчилгээ хийх, цаг хугацаа алдах зэргээр гэм буруутай үйлдлээр гэм хорын хохирол учруулсан буюу эмч нь нэхэмжлэгч д анхны үзлэгийг хийхдээ баруун гарын дугаар хурууны мултрал гэж оношийг буруу тавьсан. Тэр дор нь мэргэжлийн эмчид үзүүлээгүй, эмч Б. нь дугаар хурууны ******* дүгээр шивнүүрийн төгсгөлд бяцарсан хугарал гэж буруу оношилсон, эмч Б. нь үйлчлүүлэгчээс анамнез аваагүй, бодит үзлэг хийж баруун хурууны хугарал гэж буруу оношилсон, антибиотик эмчилгээ хийгээгүй, гөлтгөнө боолт хийх ёсгүй байхад хийсэн, эмч Ч. нь үйлчлүүлэгчийн анамнез бодит үзлэгийг дутуу хийснээс баруун гарын алганы шивнүүр ясны хугарал гэж буруу оношилсон, баруун гарын сарвуунууд няцарсан шархтай байхад антибиотик эмчилгээ хийгээгүй, хоног үзэж өвчин намдаах эм бичиж хугацаа алдсан болох нь холбогдох нотлох баримтууд болон тайлбаруудаар тогтоогдсон гэж дүгнээд Иргэний хуулийн *******98 дугаар зүйлийн *******98.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.******* дэх хэсэгт заасны дагуу ******* дүүргийн ******* ******* төв нь нэхэмжлэгч Ц. эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцах үндэслэлтэй гээд гэм хорын хохиролд 2*******.870.*******52 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2*******7.02 төгрөг нийт 22.*******7.75******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн *******98 дугаар зүйлийн *******98.5 Энэ хуулийн *******98.*******, *******98.2, *******98.*******-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Б., Б., Ч. нараас 22.*******7.75******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд өгсөн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Эмнэлгээс нэхэмжилж байгаа энэ мөнгийг эмнэлэгийг л хариуцагчаар татсаны үндсэн дээр анхан шатны шүүхээс эмнэлгээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Тэгсэн хирнээ эмнэлэг хохирогчид уг хохирлыг барагдуулаагүй байж бид гурвыг төл гэдэг нь хууль бус гэж үзэж байна. Тийм учраас уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хэлмээр байна. Уг мөнгийг эмнэлгээс төлсөн төлөөгүй талаар миний бие эмнэлгийн ерөнхий нягтлангаас асуухад төрийн сангаас төлөх боломжгүй гэсэн тул төлөөгүй байгаа гэж хэлсэн. Бид нарыг Иргэний хуулийн *******98 дугаар зүйлийн *******98.*******-т зааснаар буруутай хүнээс гаргуулна гэж заасан байгаа гээд өмгөөлөгч дайраад байна. Уг нь бол энэ хуулинд ажил олгогч хариуцна гээд заачихсан байгаа юм байна лээ. Тамир өмгөөлөгчийн хэлснээр анхан шатны шүүх хурлаар бид нарыг өөрсдөө хариуцлагагүй хандсан гэсэн. Тухайн үед бид нарыг зөвхөн гэрчээр татсан. Биднийг хамтран хариуцагчаар оруулаад ийм төлбөр гарах нь гээд шийдвэр гаргасан бол үнэхээр зөв шийдвэр байх байсан. Эхний хурал бол үнэхээр хангалтгүй, буруу шийдвэр гаргасан. Тамир өмгөөлөгч байгууллагаас цалин авчихаад хариуцлагатай байх ёстой байтал бид нарыг энд та нар өмнөх хурал дээрээ хариуцлагагүй хандсан, гомдох эрхтэй байсан мэтээр ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Гэмтсэн хүн нь хамаатан садангийн холбоотой ч байхыг үгүйсгэхгүй байна. Гар нь гэмтээд үхжил болсон хүн болгоны өмнөөс эмч нар буруутаад байвал бүх эмч нар шоронд орчихсон байгаа. гар нь ажиллагаагүй болсон гэж өмгөөлөгч сая хэлж байна. Зүгээр л ядам хуруу, нугалам нь ажиллахгүй болсон болохоос биш гар хуруу нь бүтэн. Та тэр гар хурууг нь харсан уу? аймшгийн хөдөлмөрийн чадвараа алдчихсан юм шиг ярьж байна. Тэгээд ч энэ хүн *******00 хувь эмч нарын хяналтад байсан уу, үгүй шүү дээ. Энэ хүн гэртээ байсан гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд өгсөн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэгдүгээрт өмнөх шүүх хуралдааны дараа бид хүсэлт өгсөн. Тэнд магадлагч эмч нартай хамт хэлэлцүүлэг явуулъя, ясны хугарал байсан уу? гипс тавьсан уу? хэрэв тавьсан бол хоног хугацаа нь хэр удсан байна гээд хэлэлцүүлэх байсан. Хоёрдугаарт энэ хүн хохирогчийг ажил үүргээ явуулж байхдаа бэртсэн гэж байна. Тухайн үед Гантулга амарч байсан. Амарч байхдаа архи ууж яваад гараа гэмтээсэн. Гантулга нь орос машины тосонд гараа түлээд тэрийгээ өчнөөн жил хадгалсан иодыг гарандаа түрхэж бохир оруулж бүр аймар болгосон байсан. Бид нар энэ талаар мэдүүлэг дээрээ дурдсан боловч хэн ч авч хэлэлцээгүй. Энэ нэхэмжилсэн мөнгийг төлөх төлөхгүй нь хамаагүй. Энэ гэм хор учруулсан гэдэг асуудлыг анхнаасаа бид нар хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэлэлцүүлэг хийж ийм хугацаанд ийм эмчилгээ хийж, тийм арга хэмжээ авсан гээд ярилцъя гэж байхад яриулахгүй байсаар байгаад ийм шүүх хурал болж байгаа юм. Хохирогч Гантулгад шүүхийн шийдвэрийн дагуу мөнгийг төлөөгүй байж төлсөн мэтээр бид гурваас нэхээд байгаа нь үндэслэлгүй байна гэж бодож байна. Ажил олгогч байгууллагын хувьд бид гурвын өмнөөс хариуцлага хүлээх ёстой байсан. Тухайн үед гэмтлийн эмч ажиллуулах ёстой газар мэс заслын эмч ажиллуулчихаад та нарын буруутай үйл ажиллагааны улмаас гээд яриад байгаа нь өөрсдөө хариуцлагаа үүрэхгүй, ухамсарлахгүй байна гэж ойлгож байна гэжээ.
Хариуцагч Ч. шүүхэд өгсөн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Өмнөх шүүхээс хохирогчийн хохирлыг ******* ******* ******* төвөөс гаргуулахаар шийдвэр гарсан. Тэр шийдвэрийн дагуу ямар нэгэн төлбөр төлөөгүй байж яагаад бид нарыг төл, манайд хохирол учруулчихлаа гээд байгааг сайн ойлгохгүй байна. Хэрвээ үнэхээр төлөөд хохирол учирсан юм бол төлсөн талаар ямар нэгэн баримт байж байж өнөөдөр бид нараас нэхэх ёстой гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ******* дүүргийн ******* ******* нэгдлийг ажил олгогч байгууллага гэдэг утгаараа тухайн хүний гомдлыг барагдуулаагүй байж мөнгө нэхэж байгаа нь буруугүй гэж үзлээ гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* төв нь хариуцагч Б., Б., Ч. нарт холбогдуулан гэм хорын хохиролд 22.*******7.75******* төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Б., Б., Ч. нар нь нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* төв шүүхийн шийдвэрийн дагуу Ц. эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 22.*******7.75******* төгрөгийг төлж барагдуулаагүй байж, биднээс нэхэж байгаа нь буруу тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны дугаар сарын *******2-ны өдрийн *******0/ШШ202*******/000 дугаар шийдвэрээр ******* дүүргийн эрүүл ******* төвөөс гэм хорын хохирол 2*******.870.*******52 төгрөг гаргуулж, д олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч Б. 202******* оны 0******* дугаар сарын 25-ны өдөр ******* дүүргийн ******* ******* төвд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202*******.0.2*******-ний өдрийн *******0/ШШ202*******/00 тоот шийдвэрийн дагуу хариуцагч ******* дүүргийн ******* ******* төвөөс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2*******.870.*******52 төгрөгийг иргэн д төлж барагдуулсан эсэх талаар лавлагаа гаргаж өгнө үү гэх хүсэлт гаргажээ.
******* дүүргийн эрүүл ******* төв уг хүсэлтийн дагуу Төлбөрийг барагдуулахад манай байгууллагад өр төлбөрийн зориулалт бүхий санхүүжилт байдаггүй, мөн 20*******9 оноос төрийн сангийн төлбөр тооцооны журамд хэн буруутай этгээд төлөхөөр журамлагдсан байх тул зохицуулалт /төлбөр/ хийх боломжгүй байна гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн байна. /хх-ийн *******8 дугаар тал/
д ******* дүүргийн ******* ******* төв төлбөр төлөөгүй талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан ******* дүүргийн Төрийн сангийн холбогдох албан тушаалтныг гэрчээр асуулгах хүсэлт нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу д төлбөр төлөөгүй болох нь хариуцагч Б.ын гаргаж өгсөн баримтаар нотлогдсон, үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байна.
Гэтэл ******* дүүргийн ******* ******* төв уг төлбөрийг д төлөөгүй, өөрөөр хэлбэл тухайн байгууллагад бодит хохирол учраагүй байхад хариуцагч нараас гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иргэний хуулийн *******98 дугаар зүйлийн *******98.5-д зааснаар гэм буруутай этгээдийн өмнөөс төр, бусад аж ахуй нэгж байгууллага гэм хорын хохирлыг хариуцан арилгасан бол өөрт учирсан хохирлыг шаардан гаргуулах эрхтэй.
Хуульд заасан өөрт учирсан хохирол түүний хэмжээ тухайн байгууллагын бусдад нөхөн төлсөн төлбөрийн /мөнгө/ дүнгээр тодорхойлогдох юм.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч ******* дүүргийн ******* ******* нэгдлийг ажил олгогч байгууллага гэдэг утгаараа тухайн хүний гомдлыг барагдуулаагүй байж мөнгө нэхэж байгаа нь буруугүй гэж үзлээ гэх дүгнэлт гаргасан болно.
Иймд хариуцагч Б., Б., Ч. нарт холбогдох гэм хорын хохирол 22.*******7.75******* төгрөг гаргуулах тухай ******* дүүргийн ******* ******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2., *********************, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн *******98 дугаар зүйлийн *******98.5-д зааснаар хариуцагч Б., Б., Ч. нарт холбогдох гэм хорын хохирол 22.*******7.75******* төгрөг гаргуулах тухай ******* дүүргийн ******* ******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.-д зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* төв улсын тэмдэгтийн хураамж 2*******8.*******9 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.*******, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ************** хоног өнгөрснөөс хойш ************** хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО
ШҮҮГЧИД П.ТУЯА
З.ТҮВШИНТӨГС