Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/145

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                

   Хөвсгөл  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

   Улсын яллагч Б.Тогтох,

   Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Н,

   Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч                Д.Төмөрбаатар,

           Шүүгдэгч Т.Жийн өмгөөлөгч Б.Амаржаргал, Б.Ганчимэг,

           Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Б.Батдорж,

           Шүүгдэгч Ш.Гийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

           Шүүгдэгч Т.Ж, Б.А, Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А Ш.Г нарт холбогдох эрүүгийн *********дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч Т.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их ганц мод” гэх газрын шороон замд  “Портер” маркийн 4437 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно”  а/ ... согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн дүрмийн 23.1-т Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно...” гэсэн дүрмийг зөрчсөний улмаас уг автомашины тэвшин дээр явсан зорчигч Б.М /29 настай, эрэгтэй/-г  тэвшнээс унаж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн,

            Шүүгдэгч Б.А нь эрүүгийн *********дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг “......” гэх газарт Т.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Портер” маркийн 4437ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож тухайн тээврийн хэрэгслийн урд зогсож байсан Б.М /29 настай, эрэгтэй/-г мөргөж улмаар эрүүл мэндэд нь гавал тархины хавсарсан гэмтэл учруулж, амь насыг нь хохироож “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”  гэмт хэргийг үйлдсэн” гэх хэрэгт гэрч Б.А нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 55 минутад өгсөн 4 хуудас мэдүүлэг, мөн 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 56 минутад өгсөн 3 хуудас мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цаг 27 минутад гэрч Ш.Гтэй нүүрэлдэж 4 хуудас мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг буюу “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн,

           Шүүгдэгч Ш.Г нь эрүүгийн *********дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг “Их ганц мод” гэх газарт Т.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Портер” маркийн 4437ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож жолоодож тухайн тээврийн хэрэгслийн урд зогсож байсан Б.М /29 настай, эрэгтэй/-г мөргөж улмаар эрүүл мэндэд нь гавал тархины хавсарсан гэмтэл учруулж, амь насыг нь хохироож “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”  гэмт хэргийг үйлдсэн” гэх хэрэгт гэрч Ш.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03 цаг 37 минутад өгсөн гэрчийн мэдүүлэг 5 хуудас. мөн өдрийн 12 цаг 34 минутад өгсөн 3 хуудас гэрчийн мэдүүлэг, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 29 минутад өгсөн 3 хуудас гэрчийн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 46 минутад өгсөн 2 хуудас гэрчийн мэдүүлэг өгөхдөө айж сандарсан гэж үл ялих зүйлээр шалтаглаж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг буюу “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн *********дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

           Шүүгдэгч Т.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их ганц мод” гэх газрын шороон замд  “Портер” маркийн 4437 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас автомашины тэвшин дээр зорчин явсан Б.М нь тэвшнээс унаж биед нь суурь ясны шугаман хугарал, аалзан бүрхүүлийн дорх тархмал цус харвалт, даганы хуйхны язарсан шарх, даганы хуйханд тархмал цус хуралт, баруун сарвуу, тохойн зулгаралт, баруун шуу, зүүн тохойн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж амь насыг хохироосон үйл баримт,

           Шүүгдэгч Б.А нь эрүүгийн *********дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг “Их ганц мод” гэх газарт Т.Ж нь  2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Портер” маркийн 4437ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас автомашины тэвшин дээр зорчин явсан Б.М нь тэвшнээс унаж амь насыг хохироосон” гэх хэрэгт гэрч Б.А нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 55 минутад өгсөн 4 хуудас мэдүүлэг, мөн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цаг 21 минутад өгсөн 3 хуудас мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цаг 27 минутад гэрч Ш.Гтэй нүүрэлдэж 4 хуудас мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны

дараа хэргийн шууд гэрч атлаа зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт,

           Шүүгдэгч Ш.Г нь эрүүгийн *********дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг “Их ганц мод” гэх газарт Т.Ж нь  2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Портер” маркийн 4437ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас автомашины тэвшин дээр зорчин явсан Б.М нь тэвшнээс унаж амь насыг хохироосон” гэх хэрэгт гэрч Ш.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03 цаг 37 минутад өгсөн гэрчийн мэдүүлэг 5 хуудас. Мөн өдрийн 12 цаг 34 минутад өгсөн 3 хуудас гэрчийн мэдүүлэг, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 29 минутад өгсөн 3 хуудас гэрчийн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 46 минутад өгсөн 2 хуудас гэрчийн мэдүүлэг өгөхдөө айж сандарсан гэж үл ялих зүйлээр шалтаглаж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хэргийн шууд гэрч атлаа зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тус тус  тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Жийн өгсөн: “ ..мэдүүлэг өгөхгүй.. гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-ийн өгсөн: “..мэдүүлэг өгөхгүй ..” гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г өгсөн: “....мэдүүлэг өгөхгүй..”

гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Ны өгсөн: “..Одоо гомдол санал гээд ярих гэхээр хэлж чадахгүй байна. Надад гомдол санал байхгүй байна...”  гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ны өгсөн: “..Аймгийн төвд явж байхад дүү Сундуйжамц утсаар яриад хэлэхдээ: Талийгчийг замын хажууд ухаангүй хэвтэж байна. Яасанг бол мэдэхгүй байна гэж ярихаар нь шууд аймгийн төвөөс гараад очиход багийн эмч ирчихсэн байсан. Намайг очиход бол талийгч амьсгаа хураачихсан байсан. Талийгчийг Сундуйжамцын гэрт өөрийнхөө машинаар тээвэрлэж хүргэсэн. Ингээд байж байхад сумын цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 79 тал/,

Иргэний хариуцагч Б.Туваансүрэнгийн өгсөн: “...Ж.Ж, Зоригтбаатарын гэрийн гаднаас хөдлөөд хэрэг гарсан гэх газар хүртэл портер машиныг жолоодож, хэргийн газарт оччихоод буцаад гэртээ хүртэл жолоодсоныг бол харсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 81-83 тал/,

Гэрч Б.Аийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:”  Тосонцэнгэл суманд Г.Г анх мэдүүлэг өгөхөд нь уулзахад машин дотор сууж байхад мөргөсөн гээд хэлчихсэн, би юу гэж хэлснээ ч сайн санахгүй байна гэж хэлж байсан. Тэгж хэлсэн гэхээр нь энэ мэдүүлгийг өгөхдөө Г.Гтэй адилхнаар өгчихвөл болох юм байна гэж бодоод Г.Гийг машин дотор сууж байсан гэж худал хэлсэн нь бол миний буруу, Г.Гтэй сүүлд 2022  оны 08 дугаар  сард шиг санагдаж байна. Г.Гтэй цагдаагийн газрын гадна тааралдаад  юу гэж мэдүүлэг өгснийг асуухад юу гэж хэлснийг асуухад эгч нь юу ч мэдэхгүй чи яагаад намайг ингээд ороогоод яваад байгаа юм би айж сандарсандаа болоод юу ч  хамаагүй ярьж байна гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /1хх-ийн 120-121 тал/,

Гэрч Б.А, Ш.Гтэй 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нүүрэлдэж өгсөн: “.....Намайг машин дотор байхад машинаар мөргөсөн. Харин хэвтэж байсныг болохоор сүүлд Ж.Жийг машинаас бууж тэвшин дээр өрөж тавьсныг хольж яриад байгаа .. Байлгүй яах вэ. Дайрсан гэдэг бол худлаа. Гэрт байхдаа Г.Гийг нөхөр дээр очно гэхээр аваачиж өгье гэсэн. Тэгээд гэрээс Ж.Ж, Талийгч бид гурав цуваад гарсан. Ж.Ж машиндаа орж суугаад машиныг нармалдаж байсан. Би машин дотор ороод суусан. Талийгч гэрээс гарч ирээд машины урдуур гарахаар явж байхад машин өнхрөх үед талийгч машиныг зогсоох байдалтай гараараа тулж тогтоох гэж үзэхэд талийгч газар унасан. Гэхдээ дайраагүй гэж бодож байна. Тэр үед Ж.Ж машинаа тоормос гишгээд зогсоосон. Би хаалгаа онгойлгоод талийгчийг зүгээр үү гэж хөгшөөн гэж асуухад зүгээр зүгээр хөгшөөн гээд босоод ирсэн. Талийгч босож ирээд машины тэвш налаад зогссон. Би машинаас буугаад гэрт ороод Г.Гийг куртикний араас татаад гаргаж ирсэн. Тэр үед үстэй нь хамт атгасан байх. Г.Г явахгүй, явахгүй гэж хэлж байсан нь бол үнэн. Би дунд суудал дээр хүүхдийг нь тэврээд суусан. Г.Г хаалга талд миний хажууд суусан. Тэр үед Г.Г талийгчийг машины тэвш налаад зогсож байхад нь дотор шахаад суучих гэж хэлэхэд талийгч үгүй, үгүй гэж хэлээд талийгч тэвшин дээр гарч суусан юм. Г.Г дотор талд суулгая гэж хэлэхээр нь яахын бэ дээр сууж байг гэж хэлээд тэндээс хөдөлсөн.  А.Лийн ярьсан зүйлтэй холбогдуулан  ярих зүйл байхгүй. А.Л үнэн ярьж байна.  Тэвдээд айгаад ярьсан байна...” мэдүүлэг /1хх-ийн 125-127 тал/,

Гэрч Б.А, Ш.Гтэй 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нүүрэлдэж өгсөн  “..Мөргөсөн. Талийгчийг урдуур гүйцэт гарч амжаагүй байхад машины жолоочийн эсрэг талын урд хэсгээр мөргөсөн.. Машин ухас хийгээд мөргөхөд Ж.Ж         машинаа       хаазлаад тоормослоод зогссон. Би Ж.Жид чи хүн мөргөчихлөө ш дээ гэж хэлэхэд Ж.Ж гайгүй гайгүй гэсэн.  Г.Г тэр үед гэрээс гарч ирээгүй байсан...” мэдүүлэг /1хх-ийн 132-138 тал/,

Гэрч Б.Сундуйжамцын өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн үед эхнэр 2 хүүгийн хамт хөндийн худгаас адуу ачаад гэр лүү ирэх замд замын хажууд доошоо харсан байрлалтай хүрэн дээлтэй хүн хэвтэж байсан. Тухайн үед хэн гэдгийг бол анзаарч хараагүй өнгөрөөд гэртээ харьсан. Гэрийнхээ гадаа байж байхад портер хүрч ирээд нөгөө хүний хажууд зогсохоор нь эхнэрийн хамт очсон. Очиход А.Л, Ж.Ж нар нэлээн согтуу талийгчийг А.Л өндийлгөж тэврээд сууж байсан. Талийгчийн толгойн ар хэсгээс цус гарч байсан. Юу болсныг асуухад машины тэвшин дээрээс унасан гэж хэлсэн. Эхнэр багийн эмч рүү дуудлага утсаар өгсөн. Тэгээд удаагүй багийн эмч ирж үзээд тухайн үед амьсгаатай байна гээд цээжин дээр нь массаж хийж өгсөн. Тэгээд байж байхад ах аймгийн төвөөс ирсэн. Наадах чинь хөлдлөө гээд манай гэрт талийгчийг машинаар зөөж аваачсан. Сумын төвөөс эмч ирж үзэхэд бол амьсгал хураачихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад эмч дуудлага өгсөн байх...” гэх мэдүүлэг /1хх-ийн 139-140 дүгээр тал/

          Гэрч Д.Мөнхжаргалын өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад гэрээсээ мотоциклтой гараад шинээр айл болсон Зоригтбаатарын хүргэн Доржоо гэх залуугийнд 11 цагийн үед очсон юм. Тэднийд очиход ерөөсөө орж ирээгүй гээд нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архийг нь ганцаараа л уусан. Гэрийн эзэн Доржоод л нэг амсуулсан. Өөр хүн бол надтай уугаагүй. Ингээд архи уугаад ухаангүй болтлоо согтчихсон байсан. Доржоогийн гэрт очихдоо эхнэр Г.Гийг гэрт нь хүргээд өгчихсөн юм шиг байсан. Эхнэрийг гэртээ харьчихсан байхад Ж.Ж, А.Л, талийгч нар манайд машинтай согтуу очоод эхнэрийг үсдэж, өргөж кабиндаа хийж суулгаж авч явсан гэсэн. Мөн эхнэр хэргийн талаар ярихдаа талийгчийг гэрийн гадаа байхад нь Ж.Ж машинаараа мөргөсөн, шүргэсэн гэж хэлсэн. Манай эхнэр энэ хэргээс болж сэтгэл санааны хувьд тайван бус байдаг болсон. Энэ хэргийн талаар асуухаар чи ямар цагдаа биш гээд уурлаад, уйлаад унадаг юм. Би эхнэрээсээ асуух гэж хүчилж бол байгаагүй. ...тэгээд л нэг мэдэхэд Доржоогийн гэрээс гэртээ ирчихсэн унтаж байсан. Шөнө дунд л цагдаа ирээд эхнэр бид хоёрыг сэрээгээд аваад явсан. Намайг Доржоогийн гэрээс Туваансүрэн ахын хүү Доржоо гэдэг мотоциклоор хүргэж өгсөн гэж дараа нь уулзахдаа хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 144 тал/,

Гэрч Г.Мягмарбаярын өгсөн: “...Мөнхжаргалын гэрийн гадаа очиж байхад талийгч М.Н, Ж.Ж, А.Л нар машинтай ирсэн. Машиныг бол Ж.Ж жолоодчихсон ирсэн. Тэгээд бид нар гэрт ороод сууж байхад нэг шил архи талийгч гаргаж ирээд хундагалаад ууж байсан. Тэр архинаас бол би уугаагүй. Хальт тэд нартай уулзчихаад явахаар болсон. Тэр үед тэд нар манайд очно шүү гээд байхаар нь тэг тэг гэж хэлчхээд гэр лүүгээ мотоциклоор явсан. Би гэртээ хариад их удаагүй байсан. Хадам аав, ээж нар аймгийн төвөөс ирж байхад Ж.Ж, А.Л, Мөнхжаргалын эхнэр, хүүхдийн хамт кабин дотроо суучихсан ирсэн. Талийгч бол хамт ирээгүй байсан. Манай гэрт Ж.Ж, А.Л нар орж ирэхээр нь хадам ээж архи дарс уулаа гэж уурлаад гэрээс гаргасан. Би архи уугаад нэлээн муудсан болохоор гэртээ унтсан. Ж.Ж, А.Л нар болохоор талийгчийг байхгүй байна гээд уруудсан гэсэн. Би ч тэр чигтээ унтаад өглөө сэрэхэд бөөн юм болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 152-153 тал/,

Гэрч Г.Наранчулууны өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг 56 минутад 97151058 гэсэн  дугаараас миний утас руу дуудлага орж ирэхээр нь авахад багийн иргэн Оюунтунгалаг ярихдаа: Манлай ухаангүй цус их алдсан, портер дээрээс унасан яаралтай ирээрэй гэж дуудлага өгсөн. Манайх болохоор 4 дүгээр багийн нутаг Ширгэ гэх газарт өвөлжиж байсан юм. Дуудлага өгсөн газарт гэрээсээ машинаар очиход 17 цаг 25 минутад газар дээр нь очсон. Очиход бол Оюунтунгалаг, Должинсүрэн, Уламбаяр, А.Л, талийгчийн эхнэр Мягмардулам, Сундуйжамц түүний эхнэр Отгонбаяр нар талийгчийн хажууд байсан. Талийгчийг дээшээ харуулж байрлуулсан, нүүр хэсэг цустай, баруун гарын ар тал хөхөрч хавдсан, толгойн ар хэсэгт хуйх ярагдаж цус их алдсан, бүс тавиад дарчихсан байсан. Зүрхийг чагнуураар чагнаж үзэхэд амьсгал мэдэгдэхгүй, пульсийг шалгаж үзэхэд орж гараад байсан. Хүүхэн харааг шалгахад гэрлийн урвалд оролцохгүй байсан. Зүрхэнд массаж хийхэд хүчилтөрөгчийн цусан хангамж нь 78, пульс нь 48, 51 хальт орж ирээд байхгүй болоод байхаар нь булчинд кордиамин тариагаар хийсэн. Тэр үед талийгаачийн ах Наранчулуун машинтай хүрч ирээд хүйтэн газарт ингэж их удаан байлгалаа гэж хэлээд машиндаа өргөж оруулаад Сундуйжамцын гэрт оруулсны дараа үзлэг хийхэд зүрх судас зогссон байсан. Сумын төв рүү эмч дуудсан байсан дуудлагаар их эмч Очирхүү ирсэн. Очирхүү эмч үзээд амьсгал хураасан байна л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 156 тал/,

Гэрч Х.Мягмардуламын өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12 цаг өнгөрч байхад талийгч, хүүхдийн хамт гэртээ байхад Ж.Ж, А.Л нар мотоциклтой ирсэн. Ж.Ж нь согтуу, А.Л нь бол архи уугаагүй ирсэн. Тэр хоёр манайд орж ирээд талийгчийг авч явах гээд байхаар нь явуулаагүй юм. Тэгээд тэр хоёр мотоциклоо унаад эргээд явсан. Тэр хоёр яваад удаагүй эргээд Ж.Жийн машинтай дахин ирсэн. Тэгээд талийгчийг суулгаж аваад сумын төв рүү явсан. Төвөөс ирэхдээ нэг шил архитай ирээд гэрт гурвуулаа хувааж уусан. Тэр архи ууж дуусаад Ж.Жийн гэрт очно гээд Ж.Ж машинаа жолоодоод хөдөлсөн. Оройн 17 цагийн үед Ж.Жийн ээж Уламбаяр утсаар залгаад ярихдаа: талийгчийг энд ухаан алдаад уначихсан байна гэж хэлсэн. Тэгээд яваад очиход талийгчийг энд ухаан алдаад уначихсан байна гэж хэлсэн. Тэгээд яваад очиход талийгчийг газар дээр дээшээ харуулсан байдалтай, хажууд нь Уламбаяр, А.Л, Сундуйжамц, Оюунтунгалаг нар байсан.  Талийгчийг харахад ухаан алдсан. Тархи толгой, нүүр, ам нь цус болчихсон байсан. Эмч дуудчихсан гэж байсан. Удахгүй эмч ирээд ухаантай байна. Эмнэлэг рүү түргэний эмч дуудсан. Мөрөнгөөс талийгчийн ах ирээд талийгчийг машиндаа өргөж оруулаад Сундуйжамцын гэр лүү аваад явсан. Тэнд очсоны дараа талийгчийг эмч үзээд нас барсныг хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 157-158 тал/,

Гэрч М.Уламбаярын өгсөн: “...Энэ өдрийн 16 цаг өнгөрч байсан байх Ж.Ж машин ирээд талийгчийг уначихсан байна. Түргэн дуудах хэрэгтэй байна гэсээр ирсэн. Тэгээд эмч рүү залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд манай нөхөр сумын төв рүү  машинаараа явж эмч дуудахаар явсан. Би тэр унасан газарт очиход талийгчийн төрсөн ах Сундуйжамц, түүний эхнэр, А.Л нар байсан. Талийгчийг болохоор дээш харуулаад дээл дэрлүүлээд хэвтүүлсэн байсан. Ингээд удаагүй эмч ирээд үзсэн. Үүний дараа талийгчийн ах Наранчулуун ирээд талийгчийг машиндаа өргөж хийгээд Сундуйжамцын гэр лүү аваад явсан. Ж.Ж гэртээ ирэхдээ нэлээн согтуу байсан. А.Л нь ч гэсэн нэлээн согтуу байсан. Сундуйжамцын эхнэр та нар машинаас түлхээд унагаасан уу гэж А.Лээс асуухад А.Л юу гэж дээ Г.Г эгч машин дотор суухаар нь талийгч өөрөө дээр гараад сууна гээд суусан ш дээ гэж хэлж байсан... ”гэх мэдүүлэг /1хх-ийн 163 тал/,

Насанд хүрээгүй гэрч Р.Баасанхорлоогийн өгсөн: “..Мөнхжаргалын гэр лүү явж байхад гуу жалга гараад замын доод талд манай ах Ж.Ж, А.Л 2  машинаасаа бууж ирээд зогсож байсан. Талийгч болохоор замын доод талд хажуу тал руугаа  харсан байдалтай хэвтэж байсан. Би тэр гуравыг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад нөгөө газарт ирэхэд манай аав Туваансүрэн, ээж Уламбаяр, Сундуйжамц ах, түүний эхнэр Тунгаа нар  ирчихсэн байсан. Би тэнд бол зогсоогүй шууд хажуугаар нь гараад явчихсан. Намайг  угаасаа тэнд байлгахгүй жаахан хүүхэд гэртээ лүүгээ харь гэсэн. Тэгээд би шууд л гэр лүүгээ  явсан.. ” гэх мэдүүлэг /1хх-ийн 170 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 174 дугаартай: “... 1.Амь хохирогч Б.Мгийн цогцсонд гавал тархинд хавсарсан битүү гэмтэл, дагзны хуйханд шарх, баруун сарвуунд зулгаралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохойнд зулгаралт, зүүн тохойнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүний биеийн хүчнээс давсан мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Тухайлбал мөргөх, цохих, мөргүүлэх, цохигдох, чирэгдэх гэх мэт. Энэ нь амь хохирогчийн цогцост тогтоогдсон ил ба далд гэмтлүүдийн шинж чанар байрлал чиглэл зэргээр нотлогдож байна. 2.Амь хохирогч Б.Мгийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3.Б.М нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 4.Амь хохирогч Б.М нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ орохоос 6-7 цагийн өмнө нас барсан байна. 5.Амь хохирогч Б.М нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 184-186 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Т.Бүрэнхааны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн: “...1.Хэргийн газрын тээврийн хэрэгслийн үзлэг хийх явцад илрүүлж бэхжүүлэн авсан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцсэн гарын мөр нь амь хохирогч Б.Мгийн цогцсоос авсан гэх гарын дардасны баруун гарын алганы хэсгийн мөр байна. 3.Шинжилгээнд тэнцсэн гарын мөр нь амь хохирогч Б.Мгийн цогцсоос авсан гэх гарын дардасны баруун гарын алганы хэсгийн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 193-198 тал/,

           Шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...гавал тархины битүү гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дагзны хуйхны шарх нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шууны зөөлөн эдийн няцралт хөнгөн зэргийн гэмтэл, баруун тохойны зулгарал, зүүн шууны зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарна. Баруун сарвууны ар гадаргуу хэсгийн зулгаралт няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Энэ гэмтлүүд нь хүний биеийн хүчнээс давсан, мохоо зүйлийн мөргөх, цохих, цохиулах, чирэгдэх зэрэг үйлчлэлээр дээрх гэмтлүүд нь үүснэ. Цогцост үүссэн гэмтлүүдийн чиглэл нь хүний биетэй харьцуулахад дороос дээшээ чиглэлтэй үүссэн гэмтлүүд хамаарна. Дээрх гэмтэл авсан тохиолдолд хөдөлгөөн хийгээд босоод явах үйлдэл хийх магадлал бага хувьтай. Тухайн хүний нөхцөл байдал, биеийн чадамжаас хамаараад босож суух, ганц нэг алхаж явах, авиа гаргах зэрэг үйлдлүүд хийх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг  /1хх-ийн 200-202 тал/,

         Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай: “... 1.Т.Ж нь сэтгэцийн өвчнөөр өвдөж байгаагүй. 2.Т.Ж нь сэтгэцийн өвчингүй. 3.Т.Ж нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 4.Т.Ж нь сэтгэцийн ямар нэг эмгэгээр хэвтэн эмчлүүлж байгаагүй. 5.Т.Ж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /1хх-ийн 212-213 тал/,

         Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн: “... Портер маркийн 4437 хөв улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Солонгос улсад 2002 онд ачааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн байна. Монгол улсад 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр орж ирсэн. Техникийн үзлэгт 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орж тэнцсэн байна. Портер маркийн 4437 хөв улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зүүн хойд дохионы гэрэл хагарсан, тоормосны гэрэл асахгүй, ухрахын гэрэлгүй нь үзлэгээр тогтоогдсон бөгөөд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байна. Тээврийн хэрэгслийн тоормос урд тэнхлэгийн дугуйны тоормос зөрөөтэй, хойд тэнхлэгийн дугуйны тоормос стандарт хэмжээнд  хүрэхгүй, зогсоолын тоормос /гар кардан/ ажиллахгүй, дээр дурдагдсанаас бусад гэрэл дохио бүрэн ажиллагаатай, явах эд анги, хөдөлгүүр, жолооны хүрд, бүрэн ажиллагаатай эвдрэл гэмтэлгүй нь тогтоогдож байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 217-218 тал/,

          Хөвсгөл аймгийн хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “... Б.Туваансүрэнгийн эзэмшлийн 4437ХӨВ улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн Porter маркийн машины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2020-12-15-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 5.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. Жич: кабин-урд нүүр замаск хуурч хонхойсон, кабины баруун зүүн тал зурагдсан, аравч тэвшний будаг халцарч зурагдсан хонхойсон, зүүн арын гэрэл дохио хагарсан байна...” гэх тайлан  /1хх-ийн 223-224 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн  ахлах шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн дээл болон цамцанд үүссэн гэмтэл нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэлцсэнээс үүссэн цооролт байна. Уг цоорсон урагдал нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлцсэнээс үүсгэгдсэн гэх дүгнэлт нь урагдлуудын зах ирмэг тэгш бус, бага зэргийн суналттай, урагдлын хэсгээр нимгэрсэн, сэмэрсэн, утас жигд бус тасарсан зэрэг шинжүүдээр нотлогдож байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 242-244 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаартай: “... шинжилгээнд ирүүлсэн дээл болон цамцанд үүссэн цооролтууд нь хоорондоо давхцаж байна. Шинжилгээнд ирүүлсэн дээл болон цамцанд үүссэн гэмтэл нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэлцсэнээс үүссэн цооролт байна...” гэх дүгнэлт /2хх-ийн 12-14 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 120 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн даавууны тасархай нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.Мгийн өмсөж явсан гэх улаан хүрэн өнгийн цамцны материалтай тохирохгүй. Шинжилгээнд ирүүлсэн Б.Мгийн өмсөж явсан гэх улаан хүрэн өнгийн дээлний материалтай тохирч байна...” гэх дүгнэлт /2хх-ийн 19-21 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2527, 4116, 4117 дугаартай: “... шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн дээлэнд цус илэрсэн. Улаан хүрэн өнгийн даавууны тасархай сэмэрдэст цус илрээгүй. Улаан хүрэн өнгийн дээлэнд нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Улаан хүрэн өнгийн дээл болон улаан хүрэн өнгийн даавууны тасархай сэмэрдэсүүдэд шатах тослох материалын агууламж илрээгүй. Улаан хүрэн өнгийн даавууны тасархай сэмэрдэсүүдэд нь амь хохирогч Б.Мгийн өмсөж явсан улаан өнгийн дээлний материалтай тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 28-33 тал/,

           Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 176 дугаартай: “... шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн мөр шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 46-47 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 07 дугаартай: “... 1.Ш.Г нь сэтгэцийн өвчингүй. 2. Ш.Г нь сэтгэцийн өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдоогүй. 3. Ш.Г сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 4.Ш.Г нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй, хяналтад байдаггүй. 5.Ш.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /2хх-ийн 60-61 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн: “... Alcotest AL6820 гэх багаж ашигланk шалгахад 1,82% тоот үзүүлэлт илэрч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2хх-ийн 153-155 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 760 дугаартай шинжээчийн: “...Амь хохирогч Б. М.Нгийн цогцост суурь ясны шугаман хугарал, аалзан бүрхүүлийн дорх тархмал цус харвалт, даганы хуйхны язарсан шарх, даганы хуйханд тархмал цус хуралт, баруун сарвуу, тохойн зулгаралт, баруун шуу, зуун тохойн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хөвсгөл аймгийн ШШАлбаны шинжээч М.Батмөнхийн 2020.11.25-ны өдрийн №174 дугаартай задлан шинжилгээний оношийн хэсгийн 1-д тусгагдсан суурь ясны цууралт гэсэнтэй санал нийлэхгүй байна. Хэргийн, газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост хийсэн шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт зэргээс харахад суурь ясны шугаман хугаралтай байна. ...Амь хохирогчийн биед учирсан суурь ясны шугаман хугарал, аалзан Бүрхүүлийн дорх тархмал цус харвалт, дагзны хуйхны язарсан шарх, даганы хуйхны цус хуралт нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг, баруун сарвуу, баруун тохойн  зулгаралт, баруун шуу, зүүн тохойн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохигдох, мөргөгдөх, унах үйлчлэлээр, хүний биеийн хүч болон хүний биеийн хүчнээс давсан аль ч үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь босоо болон суугаа байрлалаас үүсэх боломжтой. Тээврийн хэрэгслээр амь хохирогчийг босоо байрлалд байхад урдаас нь мөргөх үед дээрх гэмтэл үүсэх боломж муутай.  Хэргийн газрын үзлэг болон цогцост хийсэн шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтээс харахад амь хохирогчийн биед үүссэн гавал тархины хавсарсан, битүү гэмтэл нь тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн тэвшнээс  арагш савж унах үед үүсэх боломжтой байна. Амь хохирогчийн баруун сарвууны ар хэсгийн зулгаралт нь доороос дээш урдаас арагш чиглэлээр үүссэн байх боломжтой. ..Дагзны хуйханд тогтоогдсон ирмэг тэгш бус язарсан шархнууд нь доороос дээш, ардаас урагш чиглэлээр үүссэн байх боломжтой байна. Амь хохирогчийн үхэлд хүргэсэн гавал тархины хавсарсан битүү гэмтэл нь  тээврийн хэрэгсэлд мөргөгдөх, дайрагдах үед үүсэх боломж муутай, тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс унах үед үүсэх боломжтой. Амь хохирогчийн цогцост тээврийн хэрэгсэлд дайрагдах, мөргөгдөх үед үүссэн гэх гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /3хх-ийн 106-113 тал/,

           Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл  /1хх-ийн 23 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 25-37 тал/,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 38-41 тал/,

Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай  тогтоол /1 хх-ийн 43 тал/,

Прокурорын эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичгийг хураан авах тухай  тогтоол /1 хх-ийн 51,56 тал/,

Мөрдөгчийн  эд мөрийн баримтаар тооцох тухай  тогтоол /1 хх-ийн 58 тал/,

Амь хохирогч Б.Мгийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 46-49 тал/,

Б.Аийн өмсөж явсан дээлэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 59-62 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл /1хх-ийн 63-66 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл /1хх-ийн 67-69 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл /1хх-ийн 70-72 тал/,

СD-ны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл тал //1хх-ийн 73 тал/,

гэрч Ш.Гийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: “...Машинд намайг А.Л үснээс татаад хүүхэд Сугармаагийн хамт суулгасан. Машиныг болохоор Ж.Ж асаагаад үрүүлийн ард сууж байсан. Тэр үед М.Н машины урьд хэсэгт зогсож байхад Ж.Ж гэнэт машинаа хөдөлгөөд М.Н дайраад нэлээн зайтай газар яваад, машиныг зогсоосон. Тэрний дараа Ж.Ж, А.Л нар машинаас буугаад, машины зүүн талаар буюу жолооч талын доод хэсгээс М.Нг, А.Л татаж гаргаж ирээд Ж.Л-ийн хамт машины тэвшний ар хэсэгт өргөж тавьсан. .. Тэгээд тэндээсээ хөдлөөд Зоригтбаатар гэх айлын гадаа очоод намайг шууд буулгачихаад буцааж, Ж.Ж өөрийнхөө гэрийн зүг рүү давхисан. Араас нь харахад аймаар хурдтай давхиж байсан. Ингээд Зоригтбаатарын гэрт ороход Зоригтбаатар гуай, түүний эхнэр Должинсүрэн, манай нөхөр Мөнхжаргал нар байсан. Манай нөхөр архи уусан байдалтай унтаж байсан. Нөхөр сэргээд босоод ирэхээр нь болсон хэргийн талаар ярьсан. Тэгээд тэнд байж байхад Доржсүрэн мотоцикпьтой ирээд намайг нөхрийн хамт хүргэж өгье гэхээр нь гэртээ хүргүүлсэн. ... нөхрийн хамт гэрээсээ гараад мотоцикльтой очиж явахад Зундуйжамцын өвөлжөөний урьд талын зам хажууд М.Н ухаангүй байдалтай газар хэвтэж байсан. Түүний хажууд эхнэр Мягмарсүрэн хүүхдийн хамт сууж байсан. Тэгээд байж байхад Зундуйжамц, ирсэн. Түүний дараа Туваансүрэн ах ирээд түргэн дуудсан. Түргэний эмч ирээд үзлэг хийгээд хөдөлгөж болохгүй шүү гэж хэлсэн. Ингээд байж байхад Наранчулуун ирээд М.НЗундуйжамцын гэрт аваачина гээд машиндаа өргөж хийгээд явсан. Би гэрлүү ороогүй гэрийн гадаа байхад М.Нийг өөд болчихлоо гэж хэлсэн. Ингээд тэндээ хэсэг байж байгаад гэрлүүгээ нөхрийн хамт харьсан. ... Талийгч машины урд хэсэгт хүн айсан үедээ юмнаас барьж авах гэж байгаа бололтой машины урьд хэсэгт зогсож байсан. Шүргээд дээгүүр дайраад явах шиг л болсон. Машинаар мөргөөд нэлээн зайтай газарт явсан. Машины дунд талын суудал дээр хүүхдээ тэвэрчихсэн сууж байсан. Тухайн үед талийгчийг мөргөчихлөө гэж хэлсэн. А.Л миний хажууд суугаад хаалгаа хаачихсан байсан. А.Л ямар нэгэн зүйл ярихгүй машинаас буусан...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 87-90 тал/,

           Гэрч Ш.Гийн дахин 2020 оны 11 дүгээр 13-ны өдөр өгсөн: “...Ж.Жмашин дотор байГаа ямар нэгзн догшин авир гараагүй сууж машинаа асаагаад сууж байсан. Асаасан. Энэ үед талийгч машины зүүн урд талд буюу жолоочийн эсрэг талын машины хамрын урд баруун гараараа тулсан байдалтай зогсож байсан. Намайг машинаас буугаад харахад машины тэвшин дээр  талийгч байхгүй, мотоцикль л харагдсан. .. Зундуйжамцын  өвөлжөөний  урд талын  замын хажуул  талийгч  хөдөлгөөнгүй  хэвтэж байсан. ... Намайг А.Л ор чи гээд үснээс татсаар  байгаад  машинд  суулгасан.  Би архи уусан  хүмүүсийн урдаас  юм дуугарахаас  айгаад дуугарч  чадаагүй. Би дотроо өс хонзон байсан юм байлгүй гэж дотроо  өөрөө тэгж  бодсон...” гэх мэдүүлэг  /1хх-ийн 92-93 тал/

 Гэрч Ш.Гийн дахин 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... А.Лтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авахад айж сандарсандаа л А.Лийн хэлсэн нь үнэн гээд хэлчихсэн юм. Тэрнээс хэргийн талаар анх өгсөн гэрчийн мэдүүлэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Би айж тэвдсэндээ л сандарч А.Лийн мэдүүлэг зөв гээд хэлчихсэн юм. Би тэр хэрэг гарсан өдрөөс хойш нойр хүрэхдээ муу, айж тэвдсэн байдалтай байдаг болсон. ... Би гэрт байхдаа А.Лд явахгүй гэж хэлэхэд гэр тойруулж хөөсөөр байгаад үснээс татаад машинд суулгасан. Тэгээд машинд суусан. Машинд сууж байхад Ж.Ж үрүүлийнхээ ард суудал дээр суугаад машинаа асаачихсан байсан. Талийгч машины урд зогсож байхад Ж.Ж машинаа араандаа хийгээд машинаараа талийгчийг мөргөж чирсэн. Ж.Ж, А.Л нар машинаас буугаад талийгчийг машины араас өргөөд машины тэвшин дээр тавьсан. Ингээд л Ж.Ж машинаа жолоодоод Сундуйжамцын урд талын замаар өгсөөд Зоригтбаатарын гэрийн гадаа очсон. Очиход талийгч машины тэвшин дээр байхгүй байсан. Би тэр хоёрт талийгч байхгүй байна ш дээ гэж хэлсэн. .. А.Л намайг битгий хойшоо хараарай л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 1-хх-ийн  95-96 тал/,

Гэрч Ш.Гийн дахин 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “.... Амь хохирогч М.Нг машины урд зогсож байхад нь А.Л түүнийг дайрахыг Ж.Жид хэлээгүй. А.Л намайг машинд суухгүй гэж байхад үснээс татаад машинд хүчээр суулгасан, Би машины дунд суудал дээр суусан. Зүүн гараа өргөөд энд талд суусан .. Талийгчийг машинаар шүргэчихсэн байх л гэж бодож байгаа.  Жолооны хүрд нь зүүн талдаа. Машины урд талын шилийг тулаад зогсож байсан. Машины   шилний   урд   талд зогсож байхад жолоочийн эсрэг талын урд хэсгээрээ мөргөсөн. Харанхуй байсан. Цаг хэд болж байсныг анзаараагүй. Сонсогдоогүй. . Манай гаднаас хөдлөөд Зоригтбаатарын гэрийн гадаа очсон, Очиход талийгч машины тэвшин дээр байхгүй байсан. Тэгээд Ж.Ж, А.Л нар буцаад явцгаасан. Өөр өөр зүйл шүргэх гэдэг нь дайрахыг, мөргөх гэдэг нь болохоор юм мөргөөд хагалах, яанаа юм мөргөчихлөө гэдгийг ойлгож байна. Үзэгдэхгүй байсан. Талийгч өөрөө машины урд зогсож байсан юм...” гэх мэдүүлэг  /1хх-ийн 102-103 тал/,

Гэрч Ш.Гийн дахин 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “..Би машин дотор дунд талын суудал дээр суусан. Дунд талын суудал дээр суусан чинь талийгчийг машины урд цонхон тушаа гараа хоёр гараа өргөсөн байдалтай байна л гэж харсан. Тэгээд Ж.Ж машин дотроо миний хажууд байснаа машинаа араанд хийгээд түлхүүрийг мушгиад унтраагаад гарсан. Тэгээд машинаасаа Ж.Ж, А.Л нар гараад талийгчийг машины урд хоёр гараад өргөчихсөн байхад нь тэвшин дээр өргөөд тавьсан. Тэгээд  тэндээс Ж.Ж  машин бариад хөдөлсөн. Хөдлөөд машинтайгаа  явсан.  Тэгээд яваад ойчиж унасан юм уу яасан юм тэр, мэрийг нь бол сайн мэдэхгүй байна. Зоригтбаатар гуай гэдэг айлын гадаа очсон. Очоод бид нар буусан. Би буугаад хөөе машин тэвшин дээр байсан хүн байхгүй байна ш дээ гэж хэлэхэд Ж.Ж, А.Л нар буцаад явцгаасан. Буцаж яваад ирээгүй. Би Зоригтбаатарын гуайнд байж байхад манай хүн Доржоо гэдэг хүргэнийд нь унтаж байгаад босож ирээд хоёулаа харъя гээд нөхрийн хамтаар Туваансүрэнгийнд очиход Ж.Ж тэд нар байхгүй байсан. Хүн байхгүй байна ш дээ хоёулаа яах вэ гэж байхад Туваансүрэнгийн бага хүү Доржоо ирсэн. Доржоо мотоциклтой ирэхээр нь Доржоогоор гэртээ хүргүүлсэн. Гэртээ аваачуулаад нэлээн байж байсан чинь Должинсүрэн, А.Лийн ээж хүрч ирээд тэр хүн чинь байхгүй болчихсон ш дээ. Та нар яачихсан юм бэ гэж хэлэхээр нь зүгээр л машины дээр суусан ш дээ. Тэвшнээс уначихсан юм болов уу. Аль эсвэл үсэрчихсэн юм болов уу л гэж хэлсэн. ... Талийгч М.Н машины урд зогсож байсан. Би машинд суухад Ж.Ж машин дотроо байсан. Машинаас Ж.Ж буугаад А.Лийн хамтаар талийгчийг машин дээр өргөж тавьсан. ... А.Л намайг хүчээр суулгасан юм болов уу гэж бодож байна. ... Талийгчийг урдуур гүйцэт гарч амжаагүй байхад машины жолоочийн эсрэг талын урд хэсгээр мөргөсөн. Талийгчийг мөргөхөд талийгч саваад газар унасан...Тэр үед талийгчийг явъя гэхэд талийгч босож чадахгүй байсан. Ж.Ж машинаас өөрөө бууж ирснээ наадах чинь согтоод тасарчихсан юм байна. Өргөөд машин дээр тавьчихъя гэсэн. Талийгчийг би хөлөөс нь өргөөд, Ж.Ж цээжнээс нь өргөөд машин дээр тавьсан. Тэгээд машины тэвшний урд өндөр аравчийг түшүүлээд, хажуугийн намхан аравчийг гараар нь тохуулаад суулгасан. А.Лийн ярьсан зүйл үнэн байна. Намайг гэрт байхад л мөргөчихсөн байх. Манайд машин дотор байхад бол мөргөөгүй. Би өмнөх мэдүүлэгт айж цочиж, сандарсандаа л тэгж мэдүүлэг өгсөн байна. Айдастай л байгаа, заримдаа шөнө нойр хүрэхгүй байгаа. Яачих юм бол гэж бодогдоод байгаа. Би мэдүүлэг өгөхдөө айдастай, сандарсан тэвдсэн байсан. А.Л, Ж.Ж хоёроос айсан. Хэлсэн л юм байхдаа, өөрөө тасралтай согтуу байсан. Сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-хх ийн 105-107 тал/,

   Гэрч Б.Аийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: “...Мөнхжаргалынхаас явахаар гарахад Ж.Ж жолооныхоо ард суучихсан машинаа асааж байсан. Машин болохоор гэрийн хойд хэсэгт байрлуулсан байсан. Энэ үед гэрээс талийгч гарч ирэхэд машин асаалттай байсан. Уг газар уруу дуу газар байсан болохоор урагшаа машины араанд хийгээгүй байхад урагшаа өнхөрсөн. Энэ үед талийгч жолоочийн эсрэг талын гэрлийн тушаа зөрөөд машины хамар хэсгээс мултарч чадаагүй байхад машин өнхөрч, машины урд хамар хэсгээр талийгч дайрахад газар унасан. Машин урагшаа яваад гэрийн үүдний тушаа ирээд зогссон. Тэр үед гэрээс Г.Г өөрийнхөө охиныг тэврээд гарч ирж байгаа харагдсан. Энэ үед талийгч босож ирээд жолоочийн эсрэг талын тэвшнээс барьчихсан зогсож байсан. Г.Гийн охиныг өвөр дээрээ аваад суусан. Г.Г машинд суухдаа талийгчийг дотор шахаад суухчих гэхэд үгүй дээр сууна гээд өөрөө  гараад суусан. Тэгээд машины хаалгыг Г.Г хаагаад хөдөлсөн. Ж.Ж машинаа жолоодоод шууд дээшээ өгсөхдөө нэлээн хурдтай замын хоёр талд гараад явсан. Зоригтбаатарын гадаа очиход Г.Г хүүхдээ тэврээд машинаас буусан. Ж.Ж машинаас буусны дараа Г.Г талийгчийг байхгүй байна гэж хэлсэн. Эргээд Ж.Ж бид хоёр ирсэн замаараа давхисан. Тэгсэн талийгч жалгын гуугийн цаана замын хажууд хэвтэж байсан. Би машинаас бууж очоод дээш харуулахад нүүр дух хэсэг цус болчихсон байхаар нь цусыг ханцуйгаараа арчиж өгсөн. Талийгчийг өвөр дээрээ суулгахад дагзны ар хэсгийг харахад үс дүүрэн цус болчихсон, өвс наалдсан байдалтай байхаар нь өвсийг аваад ханцуйгаараа арчсан. Ж.Жийг түргэн дуудаарай гэж хэлэхэд машинаа асаагаад гэр лүүгээ давхисан. Би талийгчийг түшээд сууж байхад багийн эмч, талийгч ах Сундуйжамц нар ирээд тал талаас хүмүүс цугларсан. .. Мөнхжаргалын гадаа талийгч машинд мөргүүлээд унах үед толгойноос цус гоожсоныг бол мэдээгүй. Ж.Ж, талийгч нар бол их согтуу байсан. Миний хувьд бол согтолт арай гайгүй байсан. Болсон үйл явдлыг ер дөхүүлж санаж байна. Болсон үйл явдлыг бүгдийг нь хэлсэн. Машин асаалтай нармаалтай байхад өнхрөхөд талийгч урдуур гарч явсан. Арай зөрж амжаагүй байхад машинд мөргүүлсэн. Уг нь бол аажуухан л мөргөсөн. Дээгүүр нь гараагүй гэж бодож байна. Машины голын суудал дээр сууж байсан. .. Талийгч өөрөө босоод ирчихсэн юм.  Би хар дээлтэй Ж.Ж хүрэм өмссөн байсан. Машин асаж байсан. араандаа хийгээгүй  уруу газар байсан болохоор  өнхөрч очоод талийгчийг мөргөсөн. 1 метр арай хүрэхгүй  зайтай газарт л явсан байх ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 109-111 тал/,

Гэрч  Б.Аийн дахин 2021 оны 09 дүгээр сарын 20-ны  өгсөн: “...Би машинаас буугаад гүйж очоод талийгчийг тэвэрсэн. Духны цусыг нь арчиж өгсөн. Тэгээд Ж.Жийг гэр лүүгээ яваад хүн дуудаад ир гэж хэлсэн. Би машинаас буугаад талийгчийг эргүүлж харангуут л цус гарчихсан ухаангүй хэвтэж байхаар нь л Ж.Жийг хүн дуудаарай гэж хэлсэн. Ж.Ж машинаараа гэр лүүгээ явсан. Машин дотор Г.Гийн хүүхдийн тэврээд дунд суудал дээр суучихсан байсан. Г.Г гэрийнхээ урд талд зогсож байсан байхаа. Г.Г үүдээ дараад машин луу суухаар гарч ирэх үед талийгч машины урдуур тойроод жолоочийн эсрэг талын тэвшний хажууд ирээд зогссон. Г.Г ирээд машиндаа суухдаа талийгчийг дотор шахаад сууя гэж асуухад талийгч яахын яахын би дээр сууя гээд тэвшин дээр суусан...”  гэх мэдүүлэг /1хх-ийн 113 тал/,

Эвлэрлийн гэрээ /3 хх-ийн 196 тал/,

Шүүгдэгч Т.Жийн  мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж өгсөн: “...явцгаах гэсэн чинь машин дотор багтахгүй, талийгч машин дээр, Г.Г миний хажууд хүүгээ тэврээд  хаалган талд суусан. Тэгээд тэндээс хөдлөөд Зоригтбаатарын хүү Доржоогийнд очсон. Зоригтбаатар ахынх цуг айл байсан юм. Тэгээд тэдний гадаа очоод талийгч М.Н машины тэвшин дээр байхгүй байсан. Тэгээд хөдлөхөд буугаад үлдчихсэн юм болов уу гээд А.Л бид хоёр машинаараа эргээд явсан. Тэгэхэд Сундуй ахын урд талын жалгын ирмэг дээр талийгч толгой нь газрын доошоо хараад уначихсан байсан. Хажууд нь очиж машинтай зогсоод машинаас түрүүлж бугаад очоод бариад авахад талийгчийн толгойнх араас цус их гарсан байсан. Тэр  газарт нь тун их цус байсан. Тэгээд А.Л бууж ирэхээр нь би өөрөө тэвэрч байснаа А.Лд талийгчийг өгсөн. Тэгтэл талийгчийн ах Сундуйжамц эхнэртэйгээ ирсэн. Би машинаа унаж яваад гэртээ харьсан. Гэртээ харихад аав, эхнэр хоёр гэртээ ирж байсан.  Тэгээд аав Тосонгийн төв рүү эмнэлэг дуудна гээд явсан. .. А.Л Тосонцэнгэлийн сумын төв дээр Г.Гийг мэдүүлэг  авч байхад  сонсоод байсан юм шиг байгаа юм. Г.Г мэдүүлэг өгөхдөө чамайг машинаараа мөргөсөн гээд байна ш дээ гэж асуухаар нь үгүй л гэсэн. А.Л ч гэсэн өнхрөөд мөргөсөн гэж Г.Гийн яриаг сонсоод хэлсэн юм шиг байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 125-127/ тал,

шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.. би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 32 тал/,

шүүгдэгч Б.Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..би мэдүүлэг өгөхгүй...”  гэх мэдүүлэг /4 хх-ийн 25 тал/  зэрэг нотлох баримт болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн нугалсан даавуун материал дээр бохирлогдсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс биологийн дээж авах зорилгоор хөвөнд шингээж 1 гэсэн тоогоор дугаарлан бэхжүүлэн авч цаасан уутанд хийсэн 1 ширхэг эд мөрийн баримт,  хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй хар өнгийн түрүүтэй хос гутлын баруун талын өмсгөл бүхий гутлын өсгийний доод хэсэгт улаан хүрэн өнгийн шингэн цус мэт зүйлээр бохирлогдсоныг цаасны хутгаар резинийг зүсэж авсан 1 ширхэг эд мөрийн баримт, хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгээс 3,4 гэсэн тоогоор дугаарлаж биологийн дээж болох улаан хүрэн өнгийн цус мэт зүйлийг газрын хөрс шороотой нь бэхжүүлэн авч тус бүр 2 ширхэг цаасан дугтуйнд хийсэн эд мөрийн баримт, улаан хүрэн өнгийн даавууны хэсгийг 3 тоогоор дугаарлаж авч цаасан дугтуйнд хийсэн 1 ширхэг эд мөрийн баримт, 0,5 литрийн хараа нэртэй архи шил 1 ширхэг, хүрэн улаан өнгийн даавуун материалтай дээл 1 ширхэг, босоо захтай, урт ханцуйтай татдаг цахилгаантай далд халаастай, хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, дугуй захтай, богино ханцуйтай урд хэсэгт Чингис хааны зураглалтай саарал өнгийн цамц 1 ширхэг, юүдэн малгайтай урт ханцуйтай, урдаа татдаг цахилгаантай улаан хүрэн өнгийн нэхмэл материалтай цамц 1 ширхэг, резенин бүслүүртэй баруун зүүн дээд хэсэгт ил халаастай хар саарал өнгийн өмд 1 ширхэг, хоёр талдаа цацагтай шар өнгийн бүс 1 ширхэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр шинжилгээнд зориулан хураан авсан хар өнгийн шалавч резин 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн  мөрийн баримт устгах комисст, эд мөрийн баримтаар хураагдсан Портер загварын 4437 ХӨВ улсын дугаартай тээврийн  хэрэгслийг иргэний хариуцагч Б.Туваансүрэнд буцаан олгож,  хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД зэргээр хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

           Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Нотлох баримтын үнэлгээ:

Улсын яллагч  шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судалж танилцуулав. Үүнд:

Шүүгдэгч Т.Жийн хувьд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл  /1хх-ийн 23 тал/, Амь хохирогч Б.Мгийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 46-49 тал/, Мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл /1хх-ийн 63-66 тал/, Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай  тогтоол /1 хх-ийн 43 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ны мэдүүлэг, /1хх-ийн 79 тал/, иргэний хариуцагч Б.Туваансүрэнгийн мэдүүлэг  /хх-ийн 81-83 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 760 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 106-113 тал/, Хөвсгөл аймгийн хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тайлан  /1хх-ийн 223-224 тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн  ахлах шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 176 дугаартай дүгнэлт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 153-155 тал /,

Шүүгдэгч Б.Аийн хувьд   гэрч  Б.Аийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 55 минутад өгсөн 4 хуудас мэдүүлэг /1 хх-ийн 108-112 тал/, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цаг 20 минутад өгсөн 1 хуудас мэдүүлэг /1 хх-ийн 113 тал/, гэрч Б.А, Ш.Гтэй 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нүүрэлдэж өгсөн  мэдүүлэг /1хх-ийн 125-127 тал/,

Шүүгдэгч Ш.Гийн хувьд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: мэдүүлэг /1-хх-ийн 87-90 тал/, мөн өдрийн 12 цаг 34 минутад өгсөн мэдүүлэг / 1 хх-ийн 92-93 тал, дахин 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг / 1хх-ийн 102-103 тал/, дахин 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг / 1-хх-ийн  95-96 тал/,

              хохирол

Амь Ххохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судалж танилцуулав. Үүнд:

Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоол / 3 хх-ийн 132 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны -12 дугаар сарын -8-ны өдрийн 13/7959  дугаартай албан тоот / / 3 хх-ийн 133 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны -12 дугаар сарын -8-ны  өдрийн 13/7959 дугаартай шинжилгээ буцаах тухай албан бичиг,

Шүүгдэгч Т.Жийн  өмгөөлөгч Б.Амаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг  шинжлэн судалж танилцуулав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл  /1хх-ийн 23 тал/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 25-37 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 38-41 тал/, Амь хохирогч Б.Мгийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 46-49 тал/, гэрч Ш.Гийн мэдүүлэг /1хх-ийн 89, 90,91,95,103-106 тал/, гэрч  Б.Аийн  мэдүүлэг /1хх-ийн 111,113,116 тал/ эвлэрлийн гэрээ /3 хх-ийн 196 тал/,  Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт  /1хх-ийн 217-218 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 760 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 106-113 тал/,

Шүүгдэгч Т.Жийн  өмгөөлөгч Б.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг  шинжлэн судалж танилцуулав. Үүнд:

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Их-Уул багийн засаг даргын тодорхойлолт /2 хх-ийн 92 тал/,  хавтаст хэргийн 93 дугаар талд Ж.Дэмбэрэлмаагийн  төрсний гэрчилгээний хуулбар /2 хх-ийн 93 тал/,   Ж.Дэлгэрмаагий төрсний гэрчилгээний хуулбар/2 хх-ийн 94 тал/,   Т.Ж, н.УуГ.Г нарын гэрлэлтийн лавлагаа /2 хх-ийн 95 тал/,  Т.Жийн ял шийтгэлийн лавлагаа эдгээрийг /2 хх-ийн 120 тал/,  

Шүүгдэгч Ш.Гийн  өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг  шинжлэн судалж танилцуулав. Үүнд:

Гэрч Ш.Гийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг /1-хх-ийн 87-90 тал/, мөн өдрийн 12 цаг 34 минутад өгсөн мэдүүлэг / 1 хх-ийн 92-93 тал, дахин 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг / 1хх-ийн 102-103 тал/, дахин 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг / 1-хх-ийн  95-96 тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Б.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Талуудын санал, дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Тогтох гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их ганц мод” гэх газрын шороон замд  “Портер” маркийн 4437 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг  .. зөрчсөний улмаас уг автомашины тэвшин дээр явсан зорчигч Б.Мг тэвшнээс унаж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Үүнд: Шүүгдэгч Т.Жийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан мөрдөн байцаагчийн тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 153-155 дугаар талд авагдсан мөрдөгчийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий 2023 оны , 8 дугаар сарын -24-ний өдрийнс 760 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Бидний яригдаад байгаа маргааныг нэг мөр шийдвэрлэж өгсөн. Амь хохирогч Б.Мг санаатай дайрсан юм уу, болгоомжгүй улмаас амь нас нь үрэгдсэн юм уу гэдэг асуудлыг 760 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь цохих, цохигдохын улмаас амь нас нь үрэгдсэн болохыг Шүүхийн шинжилгээний ерөнхий 2023 оны , 8 дугаар сарын -24-ний өдрийнс 760 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэг мөр тогтоосон. .. Шүүгдэгч Т.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас  хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцох саналтай байна. Мөн шүүгдэгч Ш.Г нь Т.Жид холбогдох хэрэгт гэрчээр 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлэг өгсөн. Мөн өдрийн 12 цаг 34 минутад өгсөн мэдүүлэг, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр тус тус мэдүүлэг өгөхдөө айж сандарсан гэж үл ялих зүйлээр шалтаглаж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна. Гэм буруутайд тооцох болсон үндэслэлээ тайлбарлахад гэрчээр 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлэг өсөн байдаг. Мэдүүлгээс товч дурдахад тэр үед Б.М машины урьд хэсэгт зогсож байхад Т.Ж гэнэт машинаа хөдөлгөөд Б.Мг дайраад нилээн зайтай газар яваад машиныг зогсоосон. Тэрний дараа Т.Ж, н.А.Л нар машинаас буугаад машины жолооч талын доод хэсгээс Б.Мг н.А.Л татаж гаргаж ирээд Т.Жийн хамт машины тэвшний ар хэсэгт өргөж тавьсан гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 87-90 дугаар хуудас, мөн тухайн өдөр өөр цаг хугацаанд мэдүүлэг өгсөн байдаг. Энэ цаг хугацаанд Т.Ж нь Б.Мг мөргөсөн талаараа мэдүүлээгүй.  Мөн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгт талийгаач өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд уусан. Ууж байснаа гурвуулаа гараад бие зассан. Бие засаад гараад явсан. Гарч явсны дараа н.А.Л гэрт орж ирээд цуг явъя гэхээр нь явахгүй гэхэд үснээс минь татаж хүүхдийн хамт машинд суулгасан гэх мэдүүлэг хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас. 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мөргөөд чирсэн гэж мэдүүлдэг. Мөн дахин 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлэг авагдсан байдаг. Энэ мэдүүлэгт машин барьж үзээгүй.  Машин жолооддоггүй. Машины арааг  яаж сольдгийг манай нөхөр зааж өгсөн гэж мэдүүлдэг. Мөн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр амь хохирогч Б.Мг  машины урьд зогсож байхад н.А.Л түүнийг дайрахыг Т.Жид хэлээгүй. Намайг машинд суухгүй гэж байхад үснээс татаад хүчээр суулгасан. Машины дунд суудал дээр суусан зүүн гараараа өргөөд дээд талд суусан. Т.Ж жолоочийнхоо үрүүлийн суудал дээр сууж байсан. Ингэж байж байснаа талийгаачийг машинаараа шүргэсэн байх гэж бодож байна гэх мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр өгсөн мэдүүлэг нь өөр болж шүргэчихсэн гэж мэдүүлгийг өөрчилж өгсөн болох нь тогтоогдсон байна. Өөр өөр цаг хугацаанд өгсөн мэдүүлэгтэй эхний өгсөн мэдүүлэг буюу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мөргөсөн гэдэг мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөргөөд чирсэн гэдэг мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 4-ний  өдөр өгсөн мэдүүлэг дээр шүргэсэн гэж өөр өөр мэдүүлэг өгсөн байна. Гэрч гэдэг бол тухайн үед юу харснаа өөрийнхөө оюун дүгнэлтээр болсон үйл явдлыг үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд таны өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Т.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай хүнийг алсан гэмт хэрэгт 2021,2022 онд шалгагдаж байсан. Амь хохирогч нас барсан үйлдлийг тухайн цаг хугацаанд харсан, гэрчилж байсан гэдэг үүднээс таны мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн гэж үзэж тухайн хэрэгт хяналт тавьж байсан прокурор, мөрдөгч үнэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл буюу хүнд зүйл ангиар яллаж байсан болохыг тайлбарлах нь зүйтэй байна. Шүүгдэгч Ш.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 зааснаар худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Шүүгдэгч Б.Аийн хувьд энэ хэрэг 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн захирамжаар энэ хэрэг буцаагдсан байдаг. Шүүх хуралдааныг хойшлуулж прокурорт даалгавар өгсөн. Энэ захирамжийн захирамжлах хэсэгт энэ хэрэгт гэрч Б.Аийг худал мэдүүлэг өгсөн үйлдэлд дүгнэлт хийж яллах дүгнэлт  үйлдэхийг даалгасан. Шүүгчийн захирамжийн 5 дахь хэсэгт гомдол гаргаж эсэргүүцэл бичих эрхгүйг даалгасан. Б.Аийн үйлдлийг аваад үзэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2-т заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж прокурорын зүгээс харсан. Шүүхийг заагдсан ажиллагааг прокурор нэг мөр биелүүлэх үүрэгтэй гэдэг утгаар заагдсан ажиллагааг биелүүлж ирсэн. Б.Аийн хувьд тайлбарлахад уг гэмт хэрэгт 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14 цаг 55 минутад 4 хуудас бүхий мэдүүлэг өгсөн. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 19 цаг 20 минутад 3 хуудас мэдүүлэг, 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 12 цаг 27 минутад Ш.Гтэй нүүрэлдэж мэдүүлэг өгсөн байдаг. Үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үздэг. Энэ мэдүүлгүүдээс үзэхэд гэрч Б.А 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгт 1 дүгээр хавтаст хэргийн 109-111 дүгээр хуудсанд байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн мэдүүлэг 113 дугаар хуудсанд авагдан байна. Мөн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр хуудсанд мэдүүлэг авагдсан. Уг мэдүүлгүүдийг түүвэрлээд үзэхээр зарим зөрүүтэй мэдүүлгүүд авагдсан байдаг. Иймд Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж мөрдөн байцаалтын шатанд баталгаа гаргасны дараа хууль тогтоомжийг зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.1 дүгээр зүйлд заасны дагуу гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Шүүгдэгч Т.Жоос өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан зааснаар 1,117,190 төгрөгийг шүүх бүрэлдэхүүн шинжлэн судалж дээрх үнийн дүнг гаргуулах саналтай байна.  ... 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр сэтгэцэд учирсан гэм хорыг Улсын дээд шүүх 25 дугаартай дүгнэлтээр гаргасан. 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр шүүгч, прокурор, мөрдөгч, дээд шүүхийн гаргасан тогтоолыг нэг мөр хэрэглэх ойлголт тухайн цаг хугацаанд байгаагүй. Өөрөөр хэлбэл 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр шүүгч, прокурор, мөрдөгч, дээд шүүхийн 25 дугаартай тогтоолыг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх  гэмт хэрэгт хамаарах уу, хойно үйлдсэн хамаарах уу гэж бидэнд тайлбар  чиглэл, зөвлөмж ирээгүй байсан. Үүнээс хойш хуульч бид хууль тогтоомжийг нэг мөр ойлгох ойлголттой боллоо би үзэж байна. Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан. 150 дахин хэмжээгээр тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний амь насны дундаж хэмжээг хөдөлмөрийн доод хэмжээний зөрүүгээр ,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтай байдлаар шүүхээр тогтооно гэсэн нэмэлт хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Энэ хууль тогтоомж юутай холбогдож гарсан бэ гэхээр Иргэний хуулийн 511, 515 дугаар зүйлтэй холбогдуулан  баталсан. Иргэний хуулийн 5.1 дүгээр зүйлд Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж тайлбарласан байх тул 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарсан гэмт хэрэг учир 2023 оны 7 дугаар  сарын 1-ний өдрөөс хойших гэмт хэрэгт дээд шүүхийн 25 дугаар тогтоолыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж шүүх сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 497,510 дугаар зүйлд заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорыг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “   ..Шүүгдэгч Т.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар, шүүгдэгч Б.А, Ш.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Иймд тус зүйл ангиудаар гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хуульд заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн. .. Учир нь Шүүх шинжилгээний тухай хууль 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Холбогдох өөрчлөлтүүд 2023 оны  7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа. Үүнд гэмт хэрэг 2020 оны 11 дүгээр сард гарсан. Уг хэрэгт хэрэглэхгүй, хууль хэрэгжсэнээс хойших гэмт хэрэгт хэрэглэнэ гэдэг Улсын дээд шүүхийн албан ёсны хууль тайлбарласан тайлбар, тогтоол гараагүй. Хохирол тооцохтой холбоотой Эрүүл мэндийн болон Хууль зүйн сайдын хамтарсан тушуул гарсан. Улсын дээд шүүхийн тооцох аргачлал мөн батлагдсан. Өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлт хүргүүлэхэд Шүүх шинжилгээний ерөнхий газруудаас холбогдох баримтуудыг ирүүлсэн. 2020 онд хууль гарахаас өмнө үйлдэгдсэн хэрэг дээр хэрэглэхгүй. Үүнээс хойш хэрэглэнэ гэсэн асуудал огт байхгүй. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирч байгаа хохирлыг асуудал яригдаж байгаа. Ийм учир сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 551.5 зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 99,000,000 төгрөгийг шүүгдэгч Т.Жоос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  Б.Нд олгуулах саналыг гаргаж байна..” гэв.

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Б.Батдорж гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Би эрүүгийн хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан Б.Ат хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Б.Аийг улсын яллагчийн зүгээс гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. .. Уг хэргийн материалтай танилцаж байхад прокурорын зүгээс Б.Ад холбогдох хэрэгт 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн яллагдагчаар татсан. Уг тогтоолыг судлаад үзэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хууль хэрэглээгээр явах ёстой. Шүүгчийн захирамжаар татсан гэсэн ойлголтоор тайлбарлаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учир өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж хүчингүй болгож хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ш.Гийн  өмгөөлөгч Д.Оюунбилэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “..мэдүүлгүүдийг өгөхдөө талийгаачийг машин мөргөөд зугтсан, түүнийг шүргэсэн гэх мэдүүлгүүдийг тогтвортой мэдүүлдэг байсан. Тухайн үед ийм үйл явдал болсон байж болзошгүй. Үхлийн шалтгаан хаана, хэзээ болсон бэ гэдгийг хэрэгт авагдсан баримтаар тогтоох шаардлагатай байсан. Энэ хоёрыг худал  мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа бол шинжээчийг яагаад энэ хэрэгт татаагүй юм бэ. Шинжээчийн дүгнэлтээс шалтгаалсан байна. Маш тодорхой дүгнэлтээ гаргасан. Машинаас унаад нас барах боломжтой гэдгийг маш дэлгэрэнгүй тайлбарласан. .. Хэрэг болсон өдөр үзэгдэх орчин хязгаарлагдмал орой болсон байсан. Ш.Г мөргөсөн, шүргэсэн гэж мэдүүлж байсан болохоос биш дайраад алсан гэж мэдүүлээгүй. Алсан гэдгийг нотлоогүй. Худал мэдүүлэг өгсөн гэх зүйл ангид тохирохгүй байна гэж үзэж байна. Мөн өмгөөлөгч Б.Батдоржийн хэлж байгаагаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна..” гэв.

Шүүгдэгч Т.Жийн  өмгөөлөгч Б.Амаржаргал гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “..Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож найзынхаа амь насыг хөнөөсөн гэдэг үйлдэл дээр миний үйлчлүүлэгч маргахгүй гэж хүсэл зоригоо илэрхийлж оролцож байгаа учир өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийн байр суурь дээр санал дүгнэлтээ хэлэхээс өөр арга байхгүй. .. шүүгдэгч Ш.Г, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татаж гэм буруутайд тооцуулахаар мөн тухайн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон шүүх татаж оруулж ир гэсэн учир татаж оруулж ирсэн гэж тайлбар гаргаж байна. Тэгтэл энэ хуулийн зүйл заалтыг  зөв хэрэглэж чадаагүй оруулж ирсэн байгааг шүүх анхаараарай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шүүхэд эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гэж тодорхойлж өгсөн. Тэгтэл тухайн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2-т гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн бол гүтгэсэн бол гэж тодорхой зүйлчилж оруулж өгсөн. Миний үйлчлүүлэгчийн Ш.Г, Б.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гүтгэж худал мэдүүлэг өгч 2020 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж өөрсдийн хариуцлагагүй, хэнэггүй, хууль сануулж мэдүүлэг авсаар байтал үл тоож хүнийг алах гэмт хэргийг санаатай дайрч алсан гэж мэдүүлж худал мэдүүлэг өгч өнөөдрийг хүртэл 5,6 удаа мэдүүлсэн байна. .. Шүүгдэгч Ш.Г, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. .. Хохирогчийн сэтгэл санааны гэм хорын хохиролтой холбоотой дүгнэлтийг улсын яллагчийн зүгээс хийсэн учиг уг дүгнэлтийг нэмж оруулъя. . . 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болж батлагдсан. Уг хууль батлагдсантай холбоотой дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Ингэний хуулийн 511 дүгээр зүйлийн 4,5 дахь заал, 508 дугаар зүйлийн 2 дахь заалт, 230 дугаар зүйлийн 5 дахь заалтууд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хууль дагалдаж өөрчлөлт орсон. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 тодорхойлж өгснийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тодорхойлж зааж өгсөн. Дагалдан гарч нэмэлт өөрчлөлт орсон хуулиуд дагаж мөрдөх хугацаанд нь дагаж мөрдөнө. Ийм учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-т зааснаар шинээр өөрчлөлт орсон энэ хуулийн заалтыг баримталж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тодорхойлж байгаа учир Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй байх зохицуулалтыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. ... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орсон Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-т заасан хуулийн зохицуулалтаар нэхэмжилж байгаа. Түүнээс өмнө орсон 497, 510 дугаар хуулийн заалтуудаар сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй...” гэв

              Шүүгдэгч Т.Жийн  өмгөөлөгч Б.Ганчимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс  сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах, түүний өмгөөлөгчийн зүгээс энэ байдлыг  дэмжиж тайлбар гаргаж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-т сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах хуульд 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж заасан байдаг. ..  Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасныг Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэж болохоор байна гэсэн ойлголттой байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай заагаагүй байна. Заагаагүй байгаа асуудлыг бид нар дагаж мөрдөхөөс өөр арга байхгүй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 гэсэн зохицуулалт нь 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг арилгахад хэрэглэх эрх зүйн үндэслэл байхгүй байгаа. Ийм эрх зүйн үндэслэл байхгүй байгаа учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлээд байгаа сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах боломжгүй. ..  Үнэхээр энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учирсан бол сэтгэл санааны заслаа давтамжтай үргэлжилсэн байдлаар холбогдох газар хийлгүүлээд хийлгүүлсэн төлбөрөө миний үйлчлүүлэгчээс нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдээх боломжтой..” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргажээ.

              Хууль зүйн дүгнэлт:

              Шүүгдэгч Т.Ж, түүний өмгөөлөгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр  маргахгүй гэж, шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгч Б.Батдорж гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр  маргахгүй гэж, шүүгдэгч Ш.Г болон түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр “..гэм буруугүй..”   гэж тус тус мэтгэлцжээ.

              Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Ны мэдүүлэг, иргэний хариуцагч Б.Туваансүрэнгийн мэдүүлэг,  гэрч Б.Аийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг,  гэрч Б.А, Ш.Гтэй 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нүүрэлдэж өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Гийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Гийн дахин 2020 оны 11 дүгээр 13-ны өдөр өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Гийн дахин 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг, Ш.Гийн дахин 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Гийн дахин 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг, гэрч  Б.Аийн дахин 2021 оны 09 дүгээр сарын 20-ны  өгсөн  гэрч  Б.Аийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг, гэрч Б.А, Ш.Гтэй 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нүүрэлдэж өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 174 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Т.Бүрэнхааны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тайлан, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн  ахлах шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 120 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 176 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 760 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогч Б.Мгийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай  тогтоол, Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоол,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 13/7959  дугаартай албан тоот, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 8-ны  өдрийн 13/7959 дугаартай шинжилгээ буцаах тухай албан бичиг, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Т.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их ганц мод” гэх газрын шороон замд  “Портер” маркийн 4437 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас автомашины тэвшин дээр зорчин явсан Б.М нь тэвшнээс унаж биед нь суурь ясны шугаман хугарал, аалзан бүрхүүлийн дорх тархмал цус харвалт, даганы хуйхны язарсан шарх, даганы хуйханд тархмал цус хуралт, баруун сарвуу, тохойн зулгаралт, баруун шуу, зүүн тохойн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж амь насыг хохироосон гэмт хэргийг, шүүгдэгч Б.А нь эрүүгийн *********дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг “Их ганц мод” гэх газарт Т.Ж нь  2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Портер” маркийн 4437ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас автомашины тэвшин дээр зорчин явсан Б.М нь тэвшнээс унаж амь насыг хохироосон” гэх хэрэгт гэрч Б.А нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 55 минутад өгсөн 4 хуудас мэдүүлэг, мөн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цаг 21 минутад өгсөн 3 хуудас мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цаг 27 минутад гэрч Ш.Гтэй нүүрэлдэж 4 хуудас мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хэргийн шууд гэрч атлаа зориуд худал мэдүүлэг өгч  “Худал мэдүүлэх” гэмт хэргийг, шүүгдэгч Ш.Г нь эрүүгийн *********дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг “Их ганц мод” гэх газарт Т.Ж нь  2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Портер” маркийн 4437ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас автомашины тэвшин дээр зорчин явсан Б.М нь тэвшнээс унаж амь насыг хохироосон” гэх хэрэгт гэрч Ш.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03 цаг 37 минутад өгсөн гэрчийн мэдүүлэг 5 хуудас. Мөн өдрийн 12 цаг 34 минутад өгсөн 3 хуудас гэрчийн мэдүүлэг, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 29 минутад өгсөн 3 хуудас гэрчийн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 46 минутад өгсөн 2 хуудас гэрчийн мэдүүлэг өгөхдөө айж сандарсан гэж үл ялих зүйлээр шалтаглаж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хэргийн шууд гэрч атлаа зориуд худал мэдүүлэг өгч “Худал мэдүүлэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 760 дугаартай шинжээчийн дүгнэлт, амь хохирогч Б.Мгийн  биед суурь ясны шугаман хугарал, аалзан бүрхүүлийн дорх тархмал цус харвалт, даганы хуйхны язарсан шарх, даганы хуйханд тархмал цус хуралт, баруун сарвуу, тохойн зулгаралт, баруун шуу, зуун тохойн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохигдох, мөргөгдөх, унах үйлчлэлээр, хүний биеийн хүч болон хүний биеийн хүчнээс давсан аль ч үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтлүүд нь босоо болон суугаа байрлалаас үүсэх боломжтой, амь хохирогчийн биед үүссэн гавал тархины хавсарсан, битүү гэмтэл нь тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн тэвшнээс  арагш савж унах үед үүсэх боломжтой, тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс унах үед үүсэх боломжтой, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Т.Жийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч Т.Ж нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно:  а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн дүрмийн 23.1-т Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Т.Ж нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон, хөдөлгөөн эхлэхийн өмнө аюулгүй байдлаа хангах зэрэг замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их ганц мод” гэх газрын шороон замд  “Портер” маркийн 4437 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо автомашины тэвшин дээр явсан зорчигч Б.М нь  тэвшнээс унаж биед нь суурь ясны шугаман хугарал, аалзан бүрхүүлийн дорх тархмал цус харвалт, даганы хуйхны язарсан шарх, даганы хуйханд тархмал цус хуралт, баруун сарвуу, тохойн зулгаралт, баруун шуу, зуун тохойн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж амь насыг нь хохироосон,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч Б.А, Ш.Г нарын үйлдсэн гэмт хэргийн тухайд:

           Шүүгдэгч Б.А, Ш.Г нар нь эрүүгийн *********дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

            Худал мэдүүлэг өгөх гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхтэй үйлдэл хийснээр бүрэн төгссөн байдаг ба гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

           Шүүгдэгч  Б.А, Ш.Г нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

           Иймд шүүгдэгч Ш.Г, Б.Аийг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн энэ үйлдэл дээр нь гэрчээр хууль сануулж мэдүүлэг авсан боловч зөрүүтэй болоод тухайн нөхцөл байдлыг үнэн бодитой байдлаар мэдүүлээгүй худал мэдүүлэг өгсөн үйлдэл холбогдол тогтоогдсон дээрх үйлдэл нь “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүхээс үзлээ.

  Шүүгдэгч Б.А, Ш.Г нар нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “айж сандарсан” гэж үл ялих зүйлээр шалтаглаж үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон, түүний үйлдлээс учирсан хохирол, хор уршгийн шалтгаант холбоо тогтоогдсон, худал мэдүүлсэн нь гэм буруугийн санаатай, давхар объекттой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг санаатай гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ш.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа өгсөн “Т.Ж  машинаар мөргөж, дайрсан, чирсэн, шүргэсэн, хараагүй, дайраагүй, мөргөөгүй” гэх мэтээр худал мэдүүлэг өгч  гэрч хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд саад учруулсан болох нь тогтоогдож байна.  Иймд  өмгөөлөгч Д.Оюунбилэгийн шүүгдэгч Ш.Г гэм буруугүй гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Т.Жийн өмгөөлөгч Б.Амаржаргалын гаргасан “шүүгдэгч Б.А, Ш.Г нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэх ёстой гэх” дүгнэлтийн тухайд шүүгдэгч Б.А, Ш.Г нар нь Т.Жийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн буюу  мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийг Т.Ж дайрч, мөргөж алсан гэж мэдүүлээгүй байх тул дээрх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ”  заасан байх бөгөөд шүүгдэгч Б.А, Ш.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 160 дугаартай шүүгчийн захирамжаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Т.Жид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *********дугаартай хэрэгт гэрч Б.А, Ш.Г нарын худал мэдүүлэг өгсөн үйлдэл холбогдолд дүгнэлт хийж яллах  дүгнэлт  үйлдэж ирүүлэхээр прокурорт даалгаж шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн  5, 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хойшлуулж  шийдвэрлэсэн байх бөгөөд  улсын яллагч нь дээрх  хэрэгт  шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж  ирүүлжээ.

 Шүүгдэгч Б.Аийн үйлдсэн “эрүүгийн *********дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг “Их ганц мод” гэх газарт Т.Ж  нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн” гэх хэрэгт гэрч Б.Аийг шүүгчийн захирамжид  заасны дагуу прокурор Эрүүгийн хэрэг  үүсгэж яллагдагчаар татжээ.

 Шүүгдэгч Б.Аийн худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн цаг хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эхэлж, сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд худал мэдүүлэг өгчээ. Прокуророос шүүгдэгч Б.Ад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг  үүсгэж яллагдагчаар татсан байх бөгөөд  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед яллагдагчаар татсан байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж мөн хэсгийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”  гэж, мөн  зүйлийн 2 дахь хэсэгт “.Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж  заасан байна.

Шүүгдэгч Б.Аийн  өмгөөлөгч Б.Батдоржийн гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр шүүгдэгч Б.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгох дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр шүүгдэгч Б.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ш.Гийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр шүүгдэгч Ш.Гт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт үндэслэлгүй байна. Тодруулбал шүүгдэгч Ш.Гийн худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн цаг хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эхэлж, сүүлд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд худал мэдүүлэг өгчээ. Прокуророос шүүгдэгч Ш.Гт 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх бөгөөд  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Гийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны үед ...үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн  буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Жийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Мгийн амь хохирч хүнд хор уршиг учирсан ба  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 11,405,595 төгрөг нэхэмжилсэн баримт /3 хх-ийн 159-169 тал/-д гаргаж өгснийг шүүгдэгч Т.Ж 11,500,000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан / 3 хх-ийн 186 тал/-д  байх ба шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Н гэмт хэргийн улмаас учирсан /сэтгэцэд учирсан/ хохиролд тооцон 99.000.000 сая төгрөг, өмгөөлөгчийн зардал  1.117.190 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэх тайлбар гаргаж хэрэгт нотлох баримтыг хавсарган ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Ж нь дээрх өмгөөлөгчийн зардал 1.117.190 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Нд төлж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Б.Н нь 1.117.190 төгрөгийг хүлээн авч одоо хохиролгүй, гомдол саналгүй гэх тайлбар гаргаж  баримтыг ирүүлжээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Н нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон  нөхөн төлбөрийг шүүгдэгч Т.Жоос нэхэмжилж байх боловч үүнийг хангах үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

Тодруулбал шүүгдэгч Т.Жийн “авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” үйл баримт нь  2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болсон байна.

Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар  зүйлд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн "эрүүл мэнд," гэсний дараа "сэтгэцэд," гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгийн "зардал болон" гэсний дараа "энэ хуулийн 508.5-д зааснаас бусад" гэж тус тус нэмсүгэй гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "230.2.Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана." гэж, мөн хуулийн 4 дүгээр  зүйлд “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийн дугаарыг "511.6" гэж өөрчилсүгэй.” гэж  мөн хуулийн 5 дугаар зүйлд Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”  гэж заажээ.

Иргэний хуулийн 5 дугаар  зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих цаг хугацаанаас өмнөх үйлдэл хамаарагдахгүй гэж дүгнэж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон  нөхөн төлбөр болох 99.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл заслын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Жоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Т.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан  “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны үед ...үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч  Т.Жийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар, шүүгдэгч Ш.Гийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

              Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Т.Жид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар гэм буруутайд тооцсон байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай.. Шүүгдэгч Т.Г.Гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дахь хэсгийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах саналтай байна. Шүүгдэгч Т.Г.Г нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээрт багт оршин суух хаягтай тул уг  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээр хязгаарлах ял эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэр бүхий 11 эд зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгах саналтай байна. Мөн хэрэг хураагдаж ирсэн Портер” маркийн 4437 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгох саналтай байна..” гэв.

              Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “ ..Манай зүгээс Т.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан тул шүүхээр гэм бурууг хөнгөрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахад ямар нэгэн санал дүгнэлт байхгүй..” гэв. 

              Шүүгдэгч Б.Аийн  өмгөөлөгч Б.Батдорж эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Миний үйлчлүүлэгчийн гэм бурууг шүүх шийдвэрлэлээ. Санал байхгүй..” гэв.

              Шүүгдэгч Ш.Гийн  өмгөөлөгч Д.Оюунбилэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 450  нэгж буюу 450,000 төгрөгөөр  торгож өгнө үү.  2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Өршөөлийн хуулийг миний үйлчлүүлэгчид хэрэглэж өгнө үү..” гэв.

              Шүүгдэгч Т.Жийн өмгөөлөгч Б.Амаржаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээг 2.1-ээс багагүй ял оногдуулах саналыг оруулж байна. Мөн уг ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өргөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүхээс ноогдуулсан ялыг Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлүүлэх саналыг оруулж байна..” гэв.

              Шүүгдэгч Т.Жийн  өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар хорих ялаас доогуур ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж мөн дээр нь уг хэрэг  2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө буюу Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө үйлдэгдсэн байдаг. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд ялаас өрсөн хасах байгаа. Миний үйлчлүүлэгчид 1 жилийн хорих ялыг оногдуулж тухай гэмт хэргийн эдлээгүй үлдсэн хорих ялыг өршөөн хасна гэсэн байгаа учир өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан ялыг өршөөн хасаж өгөөч гэсэн санал хүсэлт гаргаж байна..” гэв.

              Шүүгдэгч Т.Ж, Ш.Г нарын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Шүүгдэгч Т.Жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

             Шүүгдэгч Ш.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Б.Г.Гийн өмгөөлөгч Д.Оюунбилэг нь Ш.Гийн үйлдэл нь Өршөөл үзүүлэх  хуулийн үйлчлэлд хамаарч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцжээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж  заасан байх бөгөөд  шүүгдэгч Ш.Гийн гэмт үйлдэл 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр таслан зогсоогдсон байх тул гэмт хэрэг үйлдсэн хугацааг   2022 оны 10 дүгээр сарын 04-ний өдөр гэж үзэх нь зүйтэй байна.

              2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан ба шүүгдэгч Г.Г.Гийн гэмт үйлдэл нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдэж таслан зогсоогдсон байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй гэж дүгнэв.

              Шүүгдэгч Т.Жийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталсан Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний хувьд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө үйлдэгдсэн, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөлийн хуулийн ялаас өршөөн хасах 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад хамаарч байна.

          Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.Жийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.

              Шүүгдэгч Т.Жид оногдуулсан 2 жилийн хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдлыг харгалзан  нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

              Шүүгдэгч Ж.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жид оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Гт тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн нугалсан даавуун материал дээр бохирлогдсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс биологийн дээж авах зорилгоор хөвөнд шингээж 1 гэсэн тоогоор дугаарлан бэхжүүлэн авч цаасан уутанд хийсэн 1 ширхэг эд мөрийн баримт,  хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй хар өнгийн түрүүтэй хос гутлын баруун талын өмсгөл бүхий гутлын өсгийний доод хэсэгт улаан хүрэн өнгийн шингэн цус мэт зүйлээр бохирлогдсоныг цаасны хутгаар резинийг зүсэж авсан 1 ширхэг эд мөрийн баримт, хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгээс 3,4 гэсэн тоогоор дугаарлаж биологийн дээж болох улаан хүрэн өнгийн цус мэт зүйлийг газрын хөрс шороотой нь бэхжүүлэн авч тус бүр 2 ширхэг цаасан дугтуйнд хийсэн эд мөрийн баримт, улаан хүрэн өнгийн даавууны хэсгийг 3 тоогоор дугаарлаж авч цаасан дугтуйнд хийсэн 1 ширхэг эд мөрийн баримт, 0,5 литрийн хараа нэртэй архи шил 1 ширхэг, хүрэн улаан өнгийн даавуун материалтай дээл 1 ширхэг, босоо захтай, урт ханцуйтай татдаг цахилгаантай далд халаастай, хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, дугуй захтай, богино ханцуйтай урд хэсэгт Чингис хааны зураглалтай саарал өнгийн цамц 1 ширхэг, юүдэн малгайтай урт ханцуйтай, урдаа татдаг цахилгаантай улаан хүрэн өнгийн нэхмэл материалтай цамц 1 ширхэг, резенин бүслүүртэй баруун зүүн дээд хэсэгт ил халаастай хар саарал өнгийн өмд 1 ширхэг, хоёр талдаа цацагтай шар өнгийн бүс 1 ширхэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр шинжилгээнд зориулан хураан авсан хар өнгийн шалавч резин 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Портер загварын 4437 ХӨВ улсын дугаартай тээврийн  хэрэгслийг иргэний хариуцагч Б.Туваансүрэнд буцаан олгох нь зүйтэй байна.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг  СД-г  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт  хавсаргах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ж 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл  29 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ш.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ж, Б.А, Ш.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

           1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  А.Л-д холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Ш.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны үед ...үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч  Ж.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр)  жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Ш.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жид оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.Жид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гт оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

9.    Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5-д зааснаар  шүүгдэгч Т.Ж нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Нд 12.617.190 /арван хоёр сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун ер/ төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Ны нэхэмжлэлээс сэтгэцэд учирсан хор уршгийн  нөхөн төлбөр 99.000.000 (ерэн ес сая)  төгрөгийг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Н нь сэтгэл заслын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Жоос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

          10.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн нугалсан даавуун материал дээр бохирлогдсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс биологийн дээж авах зорилгоор хөвөнд шингээж 1 гэсэн тоогоор дугаарлан бэхжүүлэн авч цаасан уутанд хийсэн 1 ширхэг эд мөрийн баримт,  хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй хар өнгийн түрүүтэй хос гутлын баруун талын өмсгөл бүхий гутлын өсгийний доод хэсэгт улаан хүрэн өнгийн шингэн цус мэт зүйлээр бохирлогдсоныг цаасны хутгаар резинийг зүсэж авсан 1 ширхэг эд мөрийн баримт, хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгээс 3,4 гэсэн тоогоор дугаарлаж биологийн дээж болох улаан хүрэн өнгийн цус мэт зүйлийг газрын хөрс шороотой нь бэхжүүлэн авч тус бүр 2 ширхэг цаасан дугтуйнд хийсэн эд мөрийн баримт, улаан хүрэн өнгийн даавууны хэсгийг 3 тоогоор дугаарлаж авч цаасан дугтуйнд хийсэн 1 ширхэг эд мөрийн баримт, 0,5 литрийн хараа нэртэй архи шил 1 ширхэг, хүрэн улаан өнгийн даавуун материалтай дээл 1 ширхэг, босоо захтай, урт ханцуйтай татдаг цахилгаантай далд халаастай, хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, дугуй захтай, богино ханцуйтай урд хэсэгт Чингис хааны зураглалтай саарал өнгийн цамц 1 ширхэг, юүдэн малгайтай урт ханцуйтай, урдаа татдаг цахилгаантай улаан хүрэн өнгийн нэхмэл материалтай цамц 1 ширхэг, резенин бүслүүртэй баруун зүүн дээд хэсэгт ил халаастай хар саарал өнгийн өмд 1 ширхэг, хоёр талдаа цацагтай шар өнгийн бүс 1 ширхэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр шинжилгээнд зориулан хураан авсан хар өнгийн шалавч резин 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн  мөрийн баримт устгах комисст, эд мөрийн баримтаар хураагдсан Портер загварын 4437 ХӨВ улсын дугаартай тээврийн  хэрэгслийг иргэний хариуцагч Б.Туваансүрэнд буцаан олгож,  хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт тус тус даалгасугай.

          11. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ж нь 29 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ш.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ж, Б.А, Ш.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ДӨЛГӨӨН