Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот хэргийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын *******, / РД: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 46 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа цахим фэйсбүүк орчинд “Гялс хурдан шуурхай зээл” гэсэн хаягаас иргэн тай харилцаж, 5 сая төгрөгийг зээл гаргахаар тохирч, зээл хүлээж авах дансны виза картны дугаар, иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар зэргийг цахимаар авч, “орлого нотолж найдвартай зээлдэгч гэдэг үүднээс дансандаа 500.000 төгрөг байршуул” гэж хэлж, улмаар хохирогч нь өөрийн нөхөр ийн эзэмшлийн Хаан банкны тоот дугаарын дансаар дамжуулж зээл авахын тулд уг дансанд 500.000 төгрөг байршуулсны дараа интернет банкны баталгаажуулах кодыг нь авч, дансыг нь Монгол чат гэх 2 аппликейшинд холбож, дансанд байсан мөнгөнөөс 505.300 төгрөгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гийн эзэмшлийн Хаан банкны тоот дансыг ашиглан хулгайлан авч хохирогч д 505.300 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 цаг 35 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа цахим фэйсбүүк орчинд “Мориндоо аялал’ гэсэн пэйж хуудсанд зээл олгоно гэх зарыг байршуулж иргэн тай харилцаж 3.000.000 төгрөгийн зээл гаргахаар тохиролцож зээл хүлээж авах дансны виза картны дугаар, иргэний үнэмлэхний хуулбар, интернет банкны зураг зэргийг цахимаар авч, “орлого нотолж найдвартай зээлдэгч гэдэг үүднээс дансандаа зээлийн 10 хувь буюу 300.000 төгрөг байршуул” гэж хэлж, улмаар хохирогч Э.Ариунболд нь өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дугаарын дансаар дамжуулж зээл авахын тулд уг дансанд 350.000 төгрөг байршуулсны дараа дансыг нь Монгол чат гэх аппликейшинд холбож, дансанд байсан мөнгөнөөс 350.000 төгрөгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Ариунболдод 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Надад 2 үйлдэл байгаа нэг нь 505.000, нөгөөх нь 350.000 төгрөгийн хохиролтой, би ганцаараа хийсэн өөр хүнтэй хийсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 80-83 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... ын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Фейсбүүк үзэж байгаад "Барьцаагүй зээл олгоно" гэсэн хаяг байхаар нь "5.000.000 төгрөгийн зээл олгох боломж байна уу" гэхэд “олгох боломжтой, та надад иргэний үнэмлэхийнхээ зургийг урд хойноос нь, зээл хүлээж авах банкны картынхаа зургийг ард урдаас нь аваад, дансандаа 500,000 төгрөг байршуулчих гэхээр нь би зурагнуудыг нь аваад явуулсан. Тухайн үед 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг40 минутад манай нөхөр гэрээс гараад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байх АТМ дээр бэлнээр 510.000 төгрөгийг өөрийн данс руу хийсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа миний утсанд "монгол чат" /77771414/ руу тус мөнгө гарсан талаар мэдээлэл мессежээр ирсэн. Манай нөхөр хажууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас /

4. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын орчим байх 22 дугаар байранд найз гийн гэрт байхдаа фэйсбүүк үзэж байгаад “зээл олгоно” гэсэн постын дагуу тухайн постыг оруулсан Монгол аялал гэсэн фэйсбүүк хаягтай хүн рүү “зээл олгох уу” гэж чат бичихэд “олгох бүрэн боломжтой” гээд над руу байн байн “25 орчим насны бололтой дуу хоолойтой эрэгтэй хүн залгаад байсан. Тэгэхээр нь би 3.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт тавьсан чинь “дансандаа 10 хувийг байршуул, тэгээд өөрийнхөө иргэний үнэмлэхийн зураг, виза картныхаа зураг, интернэт банкныхаа зургийг явуул тэгвэл зээл чинь автоматаар орно” гэхээр нь би итгээд явуулсан. Тэгээд дансандаа өөрийн хаан банкны дугаарын дансандаа 300.000 төгрөг байршуулж байж байсан чинь 23 цаг 35 минутын үед миний данснаас 350.000 төгрөг Монгол чат руу автоматаар татагдаад орсон байсан. Тэгээд “Моrindoo ayalal” гэсэн фэйсбүүк рүү чат бичих гэхэд намайг блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 /,

5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... дугаарын дансыг 2021 онд Хаан банканд нээлгэж байсан.Нээснээс хойш 2022 оны 04 дүгээр сарын дунд хүртэл ашиглаж байгаад картаа хаяад тэрнээс хойш ашиглаагүй. 2022 оны 04 3 дүгээр сарын эхээр хөдөөнөөс орж ирээд 2-3 хонож байсан. Тэгтэл ******* “дансаа өгөөч, дансаар чинь мөнгө аваадахъя” гэхээр нь дансаа өгөхөд миний дугаарын данс руу 505.000 төгрөг хийлгээд Баянхонгор аймгийн төв хаан банкны АТМ-ээс 505.000 төгрөгийг *******ид гаргуулаад, өөрөө мөнгөө аваад надад 20.000 төгрөг өгчхөөд яваад өгсөн. ******* “чиний данс руу мөнгө хийлгээд авъя” гэж хэлэхээр нь “өөрийнхөө дансыг яасан юм бэ” гэж асуухад “виза карт байхгүй, мөнгө авч болохгүй байна” гэж хэлэхээр нь би өөрийнхөө данс руу хийлгээд гаргаж өгсөн. Тухайн авсан мөнгийг хаанаас хэнээс авч байгаа талаар надад хэлээгүй, ямар учиртай мөнгө байсныг мэдэхгүй. Би дансаа хэн нэгэнд засран эсвэл ашиглуулсан удаа байхгүй. ******* л нэг удаа мөнгө хийгээд авсан юм. Монгол чат аппликейшиныг ашиглаж байгаагүй, мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-44/,

6. Гэрч мөрдөн байцаалтын шатанад өгсөн мэдүүлэгтээ:“...Би 2021 оны 10 дугаар сард өөрийн самсунг А-12 маркийн утсан дээр Монгол чат аппликайшныг татаж байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар ашиглаж байгаагүй. , дугааруудыг тухайн үед ашигладаг байсан. Зээл авч эвсэл мөнгөн гүйлгээ хийж байгаагүй. Би өөрөө 2 данстай, хаан банкны , төрийн банкны дугаарын дансыг ашигладаг. Би өөрийн утсаа 2021 оны 12 дугаар сард Архангай аймагт явж байгаад утсаа алдаад 1 сард буцаагаад авч байсан. Тухайн үед миний утсан дээрх мэдээллүүд алдагдсан байж магадгүй. Утсан дээр нэлээн хэдэн аппликейшн ашиглаад зээл авах гэж оролдож байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:“...ын миний төрсөн охин юм. 2021 оны 09 дүгээр сард Солонгос улс руу сурахаар явсан. Манай охинд Хаан банкны дугаарын данс байдаг. Тухайн дансыг манай охин өөрөө ашиглаж байгаа. Манай охины данс руу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 350.000 төгрөгийн орлого орсон тухайн мөнгийг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй, манай охин ч мэдэхгүй гэсэн. Би охиноосоо асуухад манай хамаатны гэдэг хүүхэд манай охин руу чат бичээд “дансаа өгч байгаач таны данс руу мөнгө хийхээр та миний данс руу шилжүүлээд өгөөч” гэхээр нь дансаа өгөөд 350.000 төгрөг орж ирэхээр нь ын Хаан банкны дугаарын данс руу шилжүүлж өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132 дугаар хуудас/,

8. Гэрч Э. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Надад Хаан банкны дугаарын данс байдаг. Би яг өдрийг нь санахгүй байна. 2022 оны 01 дүгээр сард таньдаг ах нь миний данс руу “хүнээс залилж авсан мөнгө байгаа юм” гээд миний данс руу хийсэн. Би ямар учиртай мөнгө байсан талаар мэдсэн. ах надад энэ талаар хэлсэн. ах уг 350.000 төгрөгийг “өөр хүний данс руу хийчих” гэхээр нь би төрөл садангийн эгч болох гийн данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас/,

9. “Энх-Нахиа" ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 270 дугаартай “...Samsung-S10 маркийн гар утасны нийт үнэ 220.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, Хаан банкны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 29/489, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 29/3208 дугаартай тус тус албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 111-112, 129, 130, / Mongol chatийн 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн мч22-А/017 дугаартай “... гэсэн бүртгэл дээр 4 сарын 4-ний 12 цаг 46 минутад 505.000 төгрөгийг 438054”””5304 дугаартай картаас татан дансны дугаар луу шилжүүлэн авсан байна...” гэх албан бичиг /хх-ийн 98, 104/, Монгол чат-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн -А/002 дугаартай “...2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 35 минутад хийгдсэн гүйлгээтэй холбоотой мэдээллийг хавсралтаар хүргүүлж байна...” гэх албан бичиг /Хавтас хэргийн 106, 107 дугаар хуудас/, Хаан банкны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 29/3770 дугаартай “...*******ийн дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гийн дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хүргүүлэв ...” албан бичиг/хх-ийн 100, 103/ Хохирогч аас гаргаж өгсөн 6 хуудас баримт /хх-ийн 144-150/,зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж 4 бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 46 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа цахим фэйсбүүк орчинд “Гялс хурдан шуурхай зээл” гэсэн хаягаас иргэн тай харилцаж, 5 сая төгрөгийг зээл гаргахаар тохирч, зээл хүлээж авах дансны виза картны дугаар, иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар зэргийг цахимаар авч, “орлого нотолж найдвартай зээлдэгч гэдэг үүднээс дансандаа 500.000 төгрөг байршуул” гэж хэлж, улмаар хохирогч нь өөрийн нөхөр ийн эзэмшлийн Хаан банкны тоот дугаарын дансаар дамжуулж зээл авахын тулд өөрийн дансанд 500.000 төгрөг байршуулсны дараа шүүгдэгч ******* нь интернет банкны баталгаажуулах кодыг нь авч, дансыг нь Монгол чат гэх аппликейшинд холбож, дансанд байсан 505.300 төгрөгийг нь авсан,

Мөн шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 цаг 35минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа цахим фэйсбүүк орчинд “Мориндоо аялал’ гэсэн пэйж хуудсанд “зээл олгоно” гэх зарыг байршуулж иргэн тай харилцаж 3.000.000 төгрөгийн зээл гаргахаар тохиролцож зээл хүлээж авах дансны виза картны дугаар, иргэний үнэмлэхний хуулбар, интернет банкны зураг зэргийг цахимаар авч, “орлого нотолж найдвартай зээлдэгч гэдэг үүднээс дансандаа зээлийн 10 хувь буюу 300.000 төгрөг байршуул” гэж хэлж, улмаар хохирогч Э.Ариунболд нь өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дугаарын дансаар дамжуулж зээл авахын тулд уг дансанд 350.000 төгрөг байршуулсны дараа дансыг нь Монгол чат гэх аппликейшинд холбож, дансанд байсан мөнгөнөөс 350.000 төгрөгийг авсан үйл баримтууд тус тус болсон байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг бусдын эдхөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүх автаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болсон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад уг үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг биш байна гэж дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг тогтоосны үндсэн дээр хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь “зээл олгоно” гэж цахим хэрэгсэл ашиглаж бусдын эдхөрөнгө мөнгийг өөртөө авах санаа зорилго буюу залилан мэхлэх зорилго агуулж энэ үүднээс өөрийгөө хөрөнгө мөнгөтэй хүн болгон итгүүлэх цахим хэрэгсэл ашиглаж мөнгийг өөрийн дансанд байршуул гэж хийсвэр арга хэрэглэн итгэл төрүүлэн хуурч мэхлэн авсан үйлдэл байна.

Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах үйлдлээ үргэлжлүүлж улмаар бусдындансыг холбож интернет банкаар мөнгийг авсанаар энэ гэмт хэрэг төгсөж байгаа нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэл биш бөгөөд залилах гэмт хэрэг төгссөн үйлдэл гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл хохирогч нарыг төөрөгдөлд оруулж дансанд нь мөнгийг нь байршуулжулмаар өөр аппликейшинд холбож кодыг нь авч мөнгийг авч байгаа үйлдэл нь бусдаас мөнгийг залилж авах үйлдлийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангаж байгаа үргэлжилсэн гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.

Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ид холбогдуулан Эрүүгийнхуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгож зөвтгөж шийдвэрлэлээ.

Аймгийн Прокурорын газраас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээрирүүлсэн бөгөөд шүүх зүйлчлэлийг зөвтгөж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь 5 зүйтэй гэж үзэж Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна. Гэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Прокурорын саналын хүрээнд шийдвэрлэхболовч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгөхдөө хэргийг Прокурортзаавал буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарч байгаа тул нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэлээ.

Ийм учраас шүүгдэгч *******ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийнерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Прокуророос шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасаныг түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс оногдуулж шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар нь хохирлоо нөхөн төлүүлсэнталаар мэдүүлсэн тул шүүгдэгч *******ийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэрэг үйлдэхэд “Samsung-S10” маркийн гар утасашигласан нь тогтоогдсон тул түүнээс гар утасны үнэ 220.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эдмөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ы*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хуурч, цахим хэрэгсэашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэг******* овогт *******ын *******ийг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай 6 ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгч *******оос 220.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ