Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар  2022/ШЦТ/307

 

 

  2022         09           12                                   2022/ШЦТ/307

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Нарийн бичгийн даргаТ.Буджав,

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Хохирогч М.О,

Иргэний нэхэмжлэгч Х.Д,

Иргэний хариуцагч Ч.Э,

Өсвөр насны шүүгдэгч Ц.М, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ц,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д,

  Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-дзааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М нарт холбогдох эрүүгийн 2225000000**** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Д

 

Монгол Улсын иргэн, Ц.М

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өсвөр насны шүүгдэгч Ц.Мтай бүлэглэж Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн баруун **--*****тоотод оршин суух Б.Пийн байшингийн цонхыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж монел загварын зурагт, бэлэн 20,000 төгрөгийн хамт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлан 470,000 төгрөгийн хохирол учруулсан,

Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн баруун ***-*****тоотод оршин суух М.Огийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн Т

СЛ зурагт, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний бугуйвч 1 ширхэг, 4 хос ээмэг бөгж, кулон, ногоон шигтгээтэй монетон бөгж, цулгуй монетон бөгж, “Хуайвей” загварын гар утас, цахилгаан хөрөө, хүүхдийн хонх, явуу зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 3,452,460 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол баг ***-***** тоотод оршин суух Д.Эын байшингийн цонхоор нэвтрэн орж хайер загварын 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 559,930 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ***-*****тоотод оршин суух Д.Өы монгол гэрийн цоожийг эвдэн орж 43 инчийн Вишн загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж,

Өсвөр насны яллагдагч Ц.М нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В баарны гадна Г.Э-тэй бүлэглэж А-ийгзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч Б.Д-той бүлэглэж 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.Д-ийн төрсөн өдрийг тэмдэглэх мөнгө олох зорилгоор үгсэн тохиролцож 2022 оны 04 дүгээр сарын 09-ний Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн **-** тоотод оршин суух, Б.Пийн байшингийн цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж, “Монел” загварын 42 инчийн зурагтыг таксигаар зөөвөрлөж, барьцаалан зээлдүүлэх газарт 250,000 төгрөгөөр барьцаалан урьдчилан амлаж хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн баруун ***-*****тоотод оршин суух М.Огийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан мөнгөн эдлэлийг 270,000 төгрөгөөр худалдаж урьдчилан амлаж, хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг ***-***** тоотод оршин суух Д.Эын байшингийн цонхоор нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдэж хууль бусаар авсан хайер загварын 40 инчийн зурагтыг таксигаар зөөвөрлөж 260,000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан урьдчилан амлаж хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ***-*****тоотод оршин суух Д.Өы монгол гэрийн цоожийг эвдэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед хашааны гадна хүн харж зогсож хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдэж хууль бусаар авсан 43 инчийн Вишн загварын зурагтыг барьцаалан зээлдүүлэх газарт 260,000 төгрөгт барьцаалж эд зүйлсийг таксигаар зөөвөрлөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд ...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ц зочид буудалд найз охин Ц.Мтай хамт байж байсан. Тэгээд бид хоёр уг буудалд байж байхад Ц.М нь надад маргааш чиний төрсөн өдөр чинь боллоо, хоёулаа мөнгөгүй яах вэ, мөнгө яаж олох уу, хоёулаа дахин нэг зурагт айлаас хулгайлаад уг зурагтаа барьцаалан зээлдүүлэх газарт тавиад мөнгөтэй болоод чиний төрсөн өдрийг тэмдэглэчих үү гэж санал тавьсан. Би тэгэхээр нь яах юм бэ, хэрэггүй юм биш үү, цагдаад баригдвал яах юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь хоёулаа юу гэж цагдаад баригдах юм бэ, баригдсан ч би арыг нь даана, намайг зурагт авсан гээд хэлчих гэсэн. Тэгэхээр нь би за, за тэгвэл би Дэнж баг руу явлаа гээд буудлаас 10 цагийн орчимд гараад явсан. Тэгээд би буудлаас гарч автобусанд сууж гэртээ очсон. Гэрт очиж шинэ авсан байсан пүүзээ сольж гэрт байсан хуучин хар цагаантай кет байхаар нь тэрийг өмсөж хувцсаа солиод гэрээсээ гарч эзэнгүй айлаас хулгай хийхээр гэрээсээ дээш Эрдэнэ багийн нутаг дэвсгэрийн гудамж дунд алхаж явсан. Тэгээд би гудманд эзэнгүй айл хайж явсаар байгаад Эрдэнэ багийн 9 дүгээр гудамжны баруун талын хамгийн зах хэсэгт байрлах хашаа байшин байсан... уг байшингийн цонх нь төмөр хаалттай байсан. Би тэгэхээр нь уг  хашааг урд талаас нь даваад хашаа руу ороход хашаан дотор нэг байшин байсан бөгөөд байшин руу явж ороход үүд хэсэгт амбаартай байшин байсан. Цааш явахад ахиад хаалга байсан бөгөөд уг хаалга нь цоожгүй байсан. Байшин дотор хоймор хэсэгт нь Монел маркийг хар саарал өнгийн LCD нимгэн зурагт хананд өлгөөтэй байсан. Тэгэхээр нь би уг зурагтыг хананаас нь аваад хананд нь суурийг нь үлдээгээд зурагтны удирдлагын хамт аваад, хувцасны шкаф дотроос хар өнгийн орны бүтээлэг аваад зурагтны гадуур нь ороосон. Тэгээд бурхан дээр 10,000 төгрөгийн 2 ширхэг мөнгөн дэвсгэрт байхаар нь тэрийг мөн авсан... Тэгээд би зурагтаа бариад Эрдэнэ багийн Пинк автобусны зам дагуу Город чиглэлтэй алхаж явсан бөгөөд замдаа үл таних ах явж байхаар нь утсыг нь гуйгаад Ц.Мгийн утас руу залгасан... Би утсаар ярингуутаа ойролцоох нэгэн нарийнхан гудманд Ц.Мг ирэхийг хүлээж байтал Ц.М намайг хулгай хийсэн айлын ар талын гудамжны ойролцоо нарийхан гудамжинд байж байхад над дээр такси бариад хүрээд ирсэн. Би байгаа газраа өөрөө зааж өгсөн юм... Ц.М нь ганцаараа таксины жолоочтой уг зурагтыг барьцаалан зээлдүүлэх газарт тавих гээд цааш явсан... Зурагтыг үйлчилгээний төвийн нэг ломбарданд 250,000 төгрөгөөр тавьчихлаа гэж хэлээд орж ирсэн. Ц.М 250,000 төгрөгийг бэлнээр аваад орж ирсэн. Тэгээд бид хоёр Ц буудлын доод талд байрлах хүнсний дэлгүүр рүү орж Сэнгүр гэдэг 2 литрийн пиво, баахан идэх зүйл худалдаж авсаар байгаад нөгөө мөнгөө үрээд дуусгасан...2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр найз охин Ц.Мтай уулзаж манай хашаанд байх грашинд хоносон. Маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед Ц.Мтай хамт Эрдэнэ багийн засмал замаар явж байхдаа Ц.М надад хандаж... чиний төрсөн өдөр болох гэж байна, мөнгөгүй яах вэ гэж асууж бид хоёр хоорондоо ярилцаж байгаад хулгай хийж мөнгө олохоор болсон. Ц.Мтай хамт хулгай хийх айл хайж Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах Ёс заншлын өргөө-ний харалдаа байх хашаан дотроо 1 гэртэй, түүний ар талд дүнзээр дутуу баригдсан байшинтай айл цоожтой байсан. Би Ц.Мг хүн хараад зогсож байгаарай гэж хэлчихээд хашааны хаалгаар нь ганцаараа давж, хашаанд орсон. Монгол гэрийн хаалганы харалдаа жижиг төмөр байхаар нь тэрийг нь авч цоожийг нь хөшиж онгойлгосон. Гэрийн хойморьт байх 43 инчийн Вишн загварын зурагт, удирдлага зэргийг аваад гэрийн хаалганы цоожийг буцааж тавьчихаад давж орж  ирсэн газраар хашаа давж гарсан. Ц.М бид хоёр хулгайлсан зурагтаа бариад Эрдэнэ багийн уул дагуу алхаж байгаад зам дээрээс таксинд сууж манай гэрийн харалдаа буусан. Тэндээсээ алхаад манай хашаанд байх грашинд хулгайлсан зурагтаа тавьж хоносон... Маргааш нь Ц.Мтай хамт грашнаас гарч зам дээрээс таксинд суугаад Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр зүүн талын барьцаалан зээлдүүлэх газарт таксины жолооч ахын бичиг баримтаар 250,000 төгрөгт барьцаалан барьцаанд тавьсан. Жолооч ахад ... манай зурагт байгаа юм, бичиг баримтгүй болохоор барьцаалан зээлдүүлэх газарт тавих боломжгүй байна гэж хэлж гуйсан. Жолооч ахад таксины мөнгө 10,000 төгрөг, бичиг баримтаа ашиглуулсан гэж 20,000 төгрөг нийт 30,000 төгрөгийг өгсөн. Жолооч ахын хувьд хулгай хийсэн зурагт гэдгийг мэдээгүй... 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ... дахин хулгай хийхээр болсон... Уртынгол баг Баянзамаар явж байгаад хашаандаа байшинтай, байшингийн хажууд залгаа барьсан граштай айлын ар талын хашааг нь давж ороход хүнгүй байсан. Би байшингийн баруун урд талын вакум цонхны салхивчны торыг буулгаж салхивчийг нь түлхэж онгойлгосон. Уг салхивчаар байшинд нэвтэрч 40 инчийн Haier загварын зурагтыг удирдлагын хамт авч байшинд орж ирсэн цонхоор зурагтыг гаргасан...Маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Мд хандаж...чи таксинд суугаад нөгөө зурагтаа очиж аваад барьцаанд тавьчих гэж хэлсэн... Мэнд Амар худалдааны төвд байх барьцаалан зээлдүүлэх газарт 250,000 төгрөгөөр зурагтаа барьцаанд тавьчихлаа. Таксины жолооч ахыг гуйж байгаад бичиг баримтаар нь тавьсан гэж хэлсэн...Дэнж багаар явж байгаад хашаандаа улаан өнгийн модон байшинтай айл байхаар нь хашаа давж ороод хажуу талын вакум цонхны салхивчийг түлхэж онгойлгоод дотогш нэвтэрсэн. Байшингийн хананд өлгөөтэй байсан 32 инчийн зурагт, жижиг өрөөний орны хажуу талд байх шургуулганаас 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгжнүүд, бугуйвч, том өрөөнөөс нь Huawie загварын дэлгэц нь хагархай гар утас зэргийг  хулайлсан... Хулгайлсан эд зүйлээ авч яваад Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Алтан сан дэлгүүрийн доод талын гудамжаар явж байгаад эзэнгүй айлын хашаанд хулгайлсан зурагтаа үлдээчихсэн. 2 ширхэг мөнгөн аяганы гаднах мөнгийг хуулж аваад мөнгөн эдлэлүүдийнхээ хамт нэг уутанд хийсэн. Би Ц  буудалд очиход Ц.М, найз Х нар хамт байсан. Тухайн үед Х байсан болохоор зурагтаа яасан талаар асуугаагүй. Хулгайлсан мөнгөн эдлэлийг Хгаас нууцаар Ц.Мд өгсөн...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ц буудалд байхдаа цагдаа нарт баригдсан. Тэр үед Ц.Мд хандаж нөгөө хулгайлсан мөнгөн эдлэлээ хаяарай гэж хэлсэн. Дээрх 4 хулгайн үйлдэл хийхдээ дээгүүрээ хар алаг өнгийн цамцтай, доогуураа хар алаг өнгийн даавуун өмдтэй, цагаан хар өнгийн пүүзтэй явж байсан. Пүүзийг цагдаад сайн дураараа хүлээлгэн өгсөн. Ц.Мтай бүлэглэж 2 удаа хулгай хийсэн. 2 удаагийн хулгай хийж олсон эд зүйлийг Ц.М зарж борлуулсан юм...Huawei  маркийн гар утсыг асааж үзэхэд дэлгэц нь хагархай жирэлзээд байсан тул тэр утсыг гудамжинд шидээд хаячихсан... Хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах Ёс заншлын өргөө-ний харалдаа байх айлын зурагтыг авахдаа Ц.Мтай байсан, бусдыг нь ганцаараа үйлдсэн. Хохирлоо төлж барагдуулна... М.Огийнхаас шармал зүйл аваагүй, 3 шигтгээтэй буйгуйвч байсан би мөнгөн аяганы мөнгийг хуулахдаа бугуйвчны шигтгээг нь мулталж хаясан юм. Түлээний амбаарт нь орсон гэхдээ хөрөө байгаагүй би тэр хөрөөг нь аваагүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 138-139, 141-142, 2-р хх-ийн 40-41, 94-95, 112, 161-162х/,

 

- Өсвөр насны шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: ... 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Б.Д бид хоёр Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хуримт зочид буудлаас 12 цагт гараад Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Ц зочид буудалд нэг өрөө авч орсон. Б.Д бид хоёр хоорондоо хулгай хийх талаар ярилцаж байгаад 16 цагийн үед Б.Д зурагт хулгайлаад ирнэ гэж хэлээд буудлаас ганцаараа гарсан... 18 цаг өнгөрч байхад ганцаараа орж ирээд ... айлаас зурагт хулгайлчихлаа, ар талын эзэнгүй хашаанд үлдээчихсэн, шөнө очиж авна гэж хэлсэн. Орой 22 цагийн үед Б.Дийн хулгайлсан зурагтыг авах гээд бид хоёр буудлаас гарч таксинд суугаад гэр хорооллын Жас Ойл ШТС-ын харалдаа хүргүүлж машинаас буугаад зурагт нуусан гэх эзэнгүй хашаа руу алхаж очоод Б.Дийн хамт нэг хашаанд ороход өвсөн дундаас хогны хар уутанд хийчихсэн зурагт байсныг авсан... Маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б.Д намайг чи нөгөө зурагт нуусан газраа очоод зурагтыг аваад барьцаалан зээлдүүлэх газар тавьчих гэж хэлсэн...5-1 дүгээр байранд байх барьцаалан зээлдүүлэх газарт очиж бичиг баримтаа үлдээчихсэн, худлаа регистрийн дугаар хэлж, Ц.М гэж өөрийнхөө нэрийг хэлээд 250,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.Д миний барьж байсан гар утас руу залгаад... Би Дэнж багийн айлаас зурагт авчихлаа чи Тахилт дэлгүүрийн харалдаа гудамжаар яваад хүрээд ир, танихгүй хүний утсаар ярьж байна гэж хэлсэн. Би Хг хүлээж байгаарай гэж хэлчихээд буудлаас ганцаараа гарч такси бариад Б.Дийн зааж өгсөн газарт очиход Б.Д зурагт бариад зогсож байсан. Надад зурагтаа өгөхдөө барьцаалан зээлдүүлэх газарт тавьчихаад буудалдаа хүлээж байгаарай гэж хэлсэн... би такчины жолооч ахаас та бичиг баримтаараа энэ зурагтыг барьцаанд тавиад өгөөч, мөнгө хэрэгтэй байна гэж гуйж байгаад 250,000 төгрөгөөр барьцаанд тавиулсан. Уг мөнгөнөс таксины жолооч ахад 20,000 төгрөгийг өгөөд үлдсэн 230,000 төгрөгийг аваад Ц буудалд өрөөндөө орсон. Уг өдөр 14 цагийн үед Б.Д миний утас руу залгаж, Даниста худалдааны төвийн урд хүрээд ир ганцаараа ирээрэй гэж хэлсний дагуу Хгийн хамт буудлас гараад, Даниста худалдааны төвийн урд талын явган хүний зам дээр Хг үлдээгээд цаашаа ганцаараа явж, Б.Дтой уулзахад тортой зүйл барьчихсан, 2 ширхэг мөнгөн аяга авсан, би гутал авч өмсөөд буудалдаа очно гэж хэлсэн. Би Б.Дт 210,000 төгрөгийг өгөөд би өөртөө 20,000 төгрөгөөр бэлэн гоймон ундаа худалдаж аваад Хгийн хамт буудлынхаа өрөөнд орж идсэн...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр буудалдаа байж байхад цагдаа нар орж ирээд бид нарыг барьсан. Тухайн үед Б.Д надад ... хар куртикны халаасанд нөгөө ууттай юм байгаа гялс авчих гэж хэлсэн. Би буудлын өрөөнөөс гарахдаа нөгөө ууттай юмыг нь аваад гарсан... Мэнд амар худалдааны төвийн барьцаалан зээлдүүлэх газарт очиж мөнгөн эдлэлийг 270,000 төгрөгт зарсан...Б.Дийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд хулгай хийсэн эд зүйлийг нь зарсан...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ...15 цагаас 16 цагийн хооронд гэрээс нь гараад Эрдэнэ багийн засмал замыг дуустал нь алхаад өв соёлын гэр гэх газрын харалдаа очоод хашаан дотроо ганц гэртэй хүнгүй айлын  гадна очсон. Б.Д надад хандаж чи гадаа хүн харж байгаарай, би энэ айл руу орчихоод ирнэ гэж хэлээд хашаа даваад орсон. Би гудамжинд хүн хараад зогсож байсан болохоор Б.Дийг Монгол гэр рүү хэрхэн яаж орсон талаар хараагүй. Ойролцоогоор 5-10 минутын дараа Б.Д хашаа давсан газраараа эрээн өнгийн даавуунд боосон зурагт аваад гарч ирсэн. Б.Д бид хоёр Эрдэнэ багийн уул дагуу алхаж яваад Дуурга дэлгүүрийн харалдаа таксинд сууж Б.Дийн гэрт очиж грашинд нь хулгайлсан зурагтаа тавьсан. Тэр өдрөө бид хоёр Б.Дийн гэрт хоносон... Маргааш өглөө нь Б.Дийг гэрийн урд талаас таксинд суугаад жолооч 40 орчим настай эрэгтэй хүнээс та энэ зурагтыг барьцаалан зээлдүүлэх газарт тавиад өгөөч бид хоёрт үнэмлэх байхгүй байна гэж Б.Дийг хэлж гуйхад жолооч ах зөвшөөрсөн...Жолооч ахын бичиг баримтаар уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр баруун талд байх барьцаалан зээлдүүлэх газарт 270,000 төгрөгөөр тавьсан. Жолооч ахад 20,000 төгрөгийг баярлалаа гээд өгсөн... Хийсэн хэргтээ гэмшиж байна. 4 удаагийн үйлдэлд би оролцсон. Мөнгөн эдлэл дотор ногоон шигтгээтэй шармал ээмэг байсан би зүүж үзээд авгай загвартай надад таалагдахгүй болохоор нь ломбардны хүнд өгсөн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 147-148, 2-р хх-ийн 19-20х/,

 

- Өсвөр насны шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “...Намайг 00 ороод буцаад гараад ирэхэд Эболон Н нар газарт байсан. Н-ийн нөхөр Э-ийүснээс нь татаж байх үед би очиж түүнийг болиулсан. Газарт Н болон Энар нь бие биенийхээ үснээс зулгаагаад байхаар нь очиж хөлөөрөө Н-ийг 2 удаа өшиглөсөн... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Г.П мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цаг хүртэл гэртээ байж байгаад 13 цаг 30 минутын үед гэрээсээ гараад Дэнжийн гурван байр ороод дараа нь Есөн-Эрдэнэ худалдааны төв орсон. Тэндээс 3-6 дугаар байр орчихоод гэр рүүгээ буцах замдаа Дуурга хүнсний дэлгүүр ороод буцаад гэртээ ирсэн. Гэрийнхээ гадна талын цоожийг нь түлхүүрээрээ онгойлгох үед гацаад онгойхгүй байж байгаад онгойсон. Тэгээд гэртээ орж ирээд ар талын өрөө рүү орох гэтэл хананд байсан зурагт байхгүй байсан. Энэ үед би гэрээсээ гараад аавынхаа гэрт очиж буцаад аав ээжтэйгээ хамт ирээд цагдаад мэдэгдсэн. Арын өрөөнд хананд байсан LCD монел загварын 42 инчийн зурагт бурхны шилэн хоргонд байсан 2 ширхэг 10,000 төгрөгийн дэвсгэрт алга болсон байсан. Би гэрээс гарахдаа гэрийн хаалгыг түгжиж гарсан. Намайг ирэх үед гэрийн хаалга цоожтой байсан... Би алдсан зурагтаа хүлээн авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 51, 55х/,

 

Иргэний нэхэмжлэгч С.О мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газартаа сууж байхад эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд 42 инчийн монел загварын зурагтыг 7 хоногийн хугацаатай барьцаанд тавина. Машинаа журмын хашаанаас авах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн. Би тэр эмэгтэйг аавтайгаа хамт явж байна гэж бодоод 42 инчийн монел загварын зурагтыг 7 хоногийн хугацаатай 250,000 төгрөгийн барьцаанд авсан. Гэрээг тэр охинтой хамт явж байсан Г.Г гэх хүний бичиг баримтыг үндэслэн хийсэн боловч тогтоосон хугацаанд зурагтыг ирж аваагүй. Харин цагдаа нар орж ирээд та хулгайн зурагт авсан байна гэж хэлээд хурааж авсан. Дээрх зурагтыг барьцаанд авахдаа хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Зурагтыг асаж байгаа эсэхийг шалгаж авсан...Би буруутай этгээдүүдээс 250,000 төгрөг дээр 7 хоногийн хүү 5,300 төгрөгийг нэмж нийт 255,300 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 58х/,

 

- Хохирогч Б.О мөрдөн шалгаж ажиллагаанд болон шүүх хуралдаанд: ...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 12 цаг хүртэл Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 9-3 тоот гэртээ нөхөр Ганбаатарын хамт байсан... 12 цагийн үед Булган аймаг Хялганат тосгон руу яваад 21 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ орж ирээд унтлагын өрөө рүү ороод зурагтаа асаах гэтэл зурагт маань байхгүй байсан. Энэ үед би хөшгөө хаах гэтэл унтлагын өрөөний цонхны салхивч онгорхой байсан. Тэгээд цонхоо хаачихаад хүрдээ эргүүлэх гэтэл бурханы хажууд давхарлаж тавьсан 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Мөн би бурханы доод талын шургуулгыг онгойлгож үзэхэд миний мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж, мөнгө гинж зэрэг эд зүйлс байхгүй болохоор нь бид хоёр цагдаад дуудлага өсөн...TCL маркийн 32 инчийн зурагт... Мөн манай байшингийн гадна талд амбаар дотор байсан нөхрийн маань ашигладаг жижиг цахилгаан хөрөө алга болсон байсан... Үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Бугуйвч нь 3 шүр шигтгээтэй ээжийн маань дээр үеийн бугуйвч байсан. Утасны дэлгэц нь хагарчихсан байсан болохоос зүгээр ажиллагаатай миний хэрэглэдэг утас байсан. Ногоон шигтгээтэй монетон  хос ээмэг, цулгуй цагирган монетон бөгж байсан. Амбаараас түлхүүр багажны хайрцагаас хайч авч цонхыг маань хөшиж орсон байсан... Үнэлгээний дагуу гарсан мөнгийг нэхэмжилж байна. Хүүхдийн гутланд зүүдэг 2 ширхэг хонх, явуу 2 ширхэгийг авсан... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 17, 19х/,

 

- Иргэний хариуцагч Ч.Э мөрдөн шалгаж ажиллагаанд болон шүүх хуралдаанд: ...2022 оны 04 дүгээр сарын дундуур барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг лангуун дээрээ сууж байхад орой 18 цагийн үед танихгүй охин орж  ирээд мөнгөн эдлэл авах уу гэхээр нь би ямар мөнгө байгаа юм бэ, гэхэд эвдэрсэн мөнгөн аяганы мөнгө, шигтгээг нь авчихсан бугуйвч, ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйлс байхаар нь грамлаж үзээд 2 лан, 6 цэн болж 270,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөн бугуйвч нь 3 шигтгээний оромтой байсан боловч шигтгээ нь байгаагүй... Шар өнгөтэй зүйл байгаагүй, дандаа цагаан мөнгөн эдлэл байсан... Би мөнгөн эдлэл худалдаж авсан 270,000 төгрөгийг хохирогч гэх хүнд өгөхөд татгалзах зүйл байхгүй, харин надад хулгайн мөнгөн эдлэл зарсан гэх хүнээс өөрийнхөө хохирлыг барагдуулж авна... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 27х/,

 

- Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ганцаараа зуслангийн хашаа байшингаа шалгаж үзэхэд манай байшингийн цонх онгорхой байдалтай байж байсан. Манай байшин дотор байсан Haier брэндийн 40 инчийн хар өнгийн LCD зурагт маань удирдлагатайгаа алга болсон байсан...Би алдагдсан зурагтаа хүлээж авсан...Одоо нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 72, 74х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Н.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр барьцаалан зээлдүүлэх өрөөндөө сууж байхад нэг эмэгтэй ганцаараа орж ирээд 40 инчийн Haier  загварын зурагт барьцаанд авах уу гэхээр нь би бичиг баримтаа гэхэд мартчихсан байна, бага насны хүүхэдтэй болохоор яараад байна гэсэн. Би тэр эмэгтэйд итгээд нэр регистрийн дугаарыг нь бичиж зурагтыг 14 хоногийн хугацаатай 250,000 төгрөгийн барьцаанд тавьсан... Би буруутай этгээдүүдээс 250,000 төгрөг 14 хоногийн хүү гэж 19,000 төгрөг нийт 269,000 төгрөг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 77-х/,

 

- Хохирогч Д.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагийн үед гэртээ очих үед манай монгол гэрийн цоожийг татаж онгойлгоод хойморт байсан зурагтыг хулгайлан авч гарахдаа монгол гэрийн цоожийг буцаан зүүж орхиж хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн байсан учир цагдаагийн байгууллагад хандсан... Манай гэрийн хойморийн авдар дээр байсан хар өнгийн хавтгай дэлгэцтэй 43 инчийн самсунг загварын зурагт алдагдсан байна. Дээрх зурагтыг 2021 оны 10 дугаар сарын эхээр BSB худалдааны төвөөс 900,000 орчим төгрөгөөр худалдан авч байсан. Манай зурагтад ямар нэг сэв зураас содон шинж тэмдэг байхгүй шинэ зурагт байгаа юм...Би алдсан зурагтаа хүлээн авсан... нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 135, 139х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Х.Д мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: ...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр барьцаалан зээлдүүлэх өрөөндөө сууж байхад эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд 42 инчийн вишн зурагт барьцаанд тавина гэж хэлсэн боловч бичиг баримтгүй байсан. Эрэгтэй нь барьцаалан зээлдүүлэх газраас гараад эргэж өөр нэг эрэгтэй хүний хамт орж ирээд тэр хүний бичиг баримтаар зурагтаа 1 сарын хугацааатайгаар 260,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Дээрх зурагтыг барьцаанд авахдаа хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, зурагтыг асаж байгаа эсэхийг шалгаж авсан. Би буруутай этгээдүүдээс 260,000 төгрөг 1 сарын хүү гэж 26,000 төгрөг нийт 286,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 142х/,

 

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: ...уг өдөр Эрдэнэ багаас Город чиглэлтэй өөрийн эзэмшлийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Дэнж багийн нутаг дэвсгэрт зам дээр гараа өргөөд зогсож байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг машиндаа суулгасан. Тэр хоёр хүний эрэгтэй нь зурагт барьчихсан байсан ба үйлчилгээний төвд хүргүүлнэ гэж хэлсэн. Би үйлчилгээний төвийн баруун талд очиж зогсоход эрэгтэй нь ахаа эхнэр бид хоёрт мөнгө хэрэг болоод байна та хүлээж байгаарай, бид хоёр зурагтаа барьцаанд тавьчихаад гарч ирээд таксины мөнгөө өгнө гэж хэлээд барьцаалан зээлдүүлэх гзаарт орсон. Удалгүй эрэгтэй нь орж ирээд бичиг баримтгүй ирчихсэн байна та тус болооч бичиг баримтаараа зурагтыг маань барьцаанд тавиад өгөөч би удахгүй зурагтаа авна, танд ямар нэгэн гай болохгүй гэж гуйгаад байхаар нь би тэр залуугийн хамт барьцаалан зээлдүүлэх газарт орж өөрийн иргэний үнэмлэхээр зурагтыг барьцаанд тавьсан. Хэдэн төгрөгөөр барьцаанд тавьсан талаар мэдэхгүй байна... тэр залуу надад баярлалаа гэж хэлээд 20,000 төгрөг өгөөд эхнэрийнхээ хамт явсан... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 147х/,

 

- Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд: ...уг өдөр өөрийн эзэмшлийн 19-31 ОРБ улсын дугаартай приус 10 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байхад Согоот баг 6-1 дүгээр байрны урд талын автобусны буудал дээрээс нэг эмэгтэй хүнийг машиндаа суулгасан. Уг эмэгтэй хүн машинаа журамлуулчихсан, гэрээсээ очиж зурагтаа авч барьцаалан зээлдүүлэх газарт тавиад зурагтаа авч гарна гэж хэлсэн. Ингээд тэр эмэгтэйгийн гэр гэх Дэнж багт байх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хойшоо гудамжаар явж байгаад хашаан дотроо улаан өнгийн модон байшингийн гадна ирэхэд тэр охин хашаа руугаа орж 4-5 минутын дараа эргэн зурагт авч гарч  ирсэн. Тэр охин үйлчилгээний төвийн барьцаалан зээлдүүлэх газрын гадаа хүргүүлсэн ба бичиг баримтгүй байна, таны бичиг баримтыг ашиглаад зурагтаа барьцаанд тавьчих уу би асуудалгүй эргээд зурагтаа авчихна гэж хэлсэн. Тэр охины хамт барьцаалан зээлдүүлэх газар руу орж үүдэнд сууж байсан настай эгчид зурагтыг 250,000 төгрөгөөр өөрийн бичиг баримтаар барьцаанд тавьсан. Тэр охин надад таксины мөнгө гэж 10,000 төгрөг өгчихөөд Хүлэг хүнсний захын харалдаа машинаас буусан. Барьцаанд тавьсан гэх зурагтыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 176х/,

- Хохирогч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Т, найз Д нарын хамт орой 21 цагийн үед Уурхайчин багийн Вегас нэртэй бааранд ороод 23 цаг 50 минут хүртэл суусан. Тухайн бааранд бид гурав хүн тус бүр сэнгүр нэртэй 0,5 литрийн шар айрагнаас 3 ширхгийг уусан. Тухайн баарнаас найз Д түрүүлээд гарсан ба нөхөр бид хоёр араас нь гарсан. Баарнаас гарахад баарны гадна талд 3 охин зогсож байсан ба хажууд нь манай найз Д ярилцаад зогсож байсан. Энэ үед би Д-д хандаж хамт явна шүү гэж хэлэхэд Үүлэн гэх хүрэн өнгийн урт куртиктэй бор өнгийн ороолттой, үсээ задгай тавьсан тамхи зуусан охин над руу ирээд миний үснээс 2 гараараа зулгааж, үсдэн газар руу дарж намайг газарт суулгасан. Би энэ үед яаж байгаа юм бэ, тавиач гэж орилж байх үед уг охин найзтай чинь хамт занаж байгаад алчихна шүү гичий минь гэж хэлсэн. Энэ үед миний хажууд байсан хүмүүс салгах гэж байх үед М гэх цагаан куртиктэй бор ороолттой охин ирээд миний нүүр хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Энэ үед Үүлэн гэх охин нь миний үснээс зулгааж миний ар талын хэсгээр унагаж, толгойгоор минь хашаа мөргүүлсэн. Үүнээс цааш юу болсон талаар санахгүй байна, ухаан алдсан байсан... Миний үс их хэмжээгээр унасан, урд дух хэсгээр халцарсан, миний дух хэсэг хавдаж хөхөрсөн, толгойны баруун талд домбойж хавдсан, гуяны дотор талд хөхөрч улайсан, эрүүний доод хэсэгт хавдсан байсан зэрэг гэмтэл үүссэн байсан...нийтдээ 333,000 төгрөгийн зардал надаас гарсан байсан тул эдгээр зардлыг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 188-189, 191х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-13х, 2-р хх-ийн 7-14, 126-128х/,

 

- Зочид буудлын дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 15-16х/,

 

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-41х/,

 

- “Ашид билгүүн” ХХК үнэлгээний газрын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮ-622/3478 дугаартай үнэлгээ, “Ашид билгүүн” ХХК үнэлгээний газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ТХҮ-622/3472 дугаартай үнэлгээ /1-р хх-ийн 80-83, 2-р хх-ийн 151-154х/,

 

- “Тольдох оюуны өгөөж” ХХК үнэлгээний газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 220141 дугаартай үнэлгээ, “Тольдох оюуны өгөөж” ХХК үнэлгээний газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 220140 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 30-35, 85-89х/,

 

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 61-65х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 99 дугаартай ...1. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрүүд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Дийн гэх гутлын баруун улны хээний өлмий хэсгийн хээтэй хэмжээ, хэлбэр болон хээний элементэд үүссэн элэгдэлт сэтрэлт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 89-96х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаартай ...1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй байна.

2. Шинжлэгдэж буй 1 гэж дугаарласан гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон гарын мөрүүдтэй тохирохгүй байна... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 103-106х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай ...1. А-ийнбиед тархи доргилт, духанд зөөлөн эдэд цус хуралт, хуйх өвдөгт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Тархи доргилт зөөлөн эдийн цус хуралт нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 199х/,

 

- Б.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 154, 155, 159х/,

 

- Ц.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, сурагчийн хувийн хэрэг /1-р хх-ийн 214, 215, 225-230х/,

 

- Барьцаалан зээлдүүлэх гэрээний хуулбар /2-р хх-ийн 105, 178х/,

 

- Нас тоолсон тухай тэмдэглэл /2-р хх-ийн 121х/ зэрэг шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Д, Ц.М нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн баруун **--*****тоотод оршин суух Б.Пийн байшингийн цонхыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж монел загварын зурагт, бэлэн 20,000 төгрөгийн хамт хүч хэрэглэлгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн баруун ***-*****тоотод оршин суух М.Огийн байшингийн цонхоор нэвтрэн орж, 32 инчийн “TCL” зурагт, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний бугуйвч 1 ширхэг, 4 хос ээмэг бөгж, кулон, ногоон шигтгээтэй монетон бөгж, цулгуй монетон бөгж, “Хуайвей” загварын гар утас, цахилгаан хөрөө, хүүхдийн хонх, явуу зэргийг хулгайлан авсан, 2022 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол баг ***-***** тоотод оршин суух Д.Эын байшингийн цонхоор нэвтрэн орж хайер загварын 40 инчийн зурагтыг хулгайлан авсан, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ***-*****тоотод оршин суух Д.Өы монгол гэрийн цоожийг эвдэн орж 43 инчийн Вишн загварын зурагтыг авсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Ц.М нь  Б.Дийг хулгай хийхэд нь хүн харах, хулгайлсан эд зүйлийг нь зөөвөрлөх, ломбарданд тавьж, мөнгийг нь цуг хэрэглэсэн, мөн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Вэгас нэртэй баарны гадаа Г.Энь А.Нтэй маргалдаж, бие биенийхээ үснээс зулгаагаад байж байхад Ц.М А-ийгөшиглөсөн үйл баримтууд болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч Ц.М нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 4 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулайлах гэмт хэргийг,

Өсвөр насны Ц.М нь Г.Э-тэй бүлэглэн А.Н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох санал гаргасан.

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.М болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй. Харин шүүгдэгч Б.Д 1 үйлдлийг Ц.Мтай үйлдсэн бусад 3 үйлдлийг ганцаараа үйлдсэн гэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Д нь Ц.М нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 4 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, авч хулайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хохирогч Г.П-ийн ...гэртээ орж ирээд ар талын өрөө рүү орох гэтэл хананд байсан зурагт байхгүй байсан. Энэ үед би гэрээсээ гараад аавынхаа гэрт очиж буцаад аав ээжтэйгээ хамт ирээд цагдаад мэдэгдсэн. Арын өрөөнд хананд байсан LCD монел загварын 42 инчийн зурагт бурхны шилэн хоргонд байсан 2 ширхэг 10,000 төгрөгийн дэвсгэрт алга болсон байсан... гэсэн мэдүүлэг,

хохирогч Б.О-ийн ...21 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ орж ирээд унтлагын өрөө рүү ороод зурагтаа асаах гэтэл зурагт маань байхгүй байсан. Энэ үед би хөшгөө хаах гэтэл унтлагын өрөөний цонхны салхивч онгорхой байсан. Тэгээд цонхоо хаачихаад хүрлээ эргүүлэх гэтэл бурханы хажуу давхарлаж тавьсан 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Мөн би бурханы доод талын шургуулгыг онгойлгож үзэхэд миний мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж, мөнгө гинж зэрэг эд зүйлс байхгүй болохоор нь бид хоёр цагдаад дуудлага өгсөн...TCL маркийн 32 инчийн зурагт, цахилгаан хөрөө алаг болсон байна... гэсэн мэдүүлэг,

хохирогч Д.Эын ...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ганцаараа зуслангийн хашаа байшингаа шалгаж үзэхэд манай байшингийн цонх онгорхой байдалтай байж байсан. Манай байшин дотор байсан Haier брэндийн 40 инчийн хар өнгийн LCD зурагт маань удирдлагатайгаа алга болсон байсан... гэсэн мэдүүлэг,

хохирогч Д.Өы...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагийн үед гэртээ очих үед манай Монгол гэрийн цоожийг татаж онгойлгоод хойморт байсан зурагтыг хулгайлан авч гарахдаа монгол гэрийн цоожийг буцаан зүүж орхиж хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн байсан учир цагдаагийн байгууллагад хандсан... гэсэн мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч С.О-гийн ...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газартаа сууж байхад эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд 42 инчийн монел загварын зурагтыг 7 хоногийн хугацаатай барьцаанд тавина. Машинаа журмын хашаанаас авах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн. Би тэр эмэгтэйг аавтайгаа хамт явж байна гэж бодоод 42 инчийн монел загварын зурагтыг 7 хоногийн хугацаатай 250,000 төгрөгийн барьцаанд авсан. Гэрээг тэр охинтой хамт явж байсан Г.Г гэх хүний бичиг баримтыг үндэслэн хийсэн боловч тогтоосон хугацаанд зурагтыг ирж аваагүй. Харин цагдаа нар орж ирээд та хулгайн зурагт авсан байна гэж хэлээд хурааж авсан... гэсэн мэдүүлэг, 

иргэний хариуцагч Ч.Эгийн ...2022 оны 04 дүгээр сарын дундуур барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг лангуун дээрээ сууж байхад орой 18 цагийн үед танихгүй охин орж  ирээд мөнгөн эдлэл авах уу гэхээр нь би ямар мөнгө байгаа юм бэ, гэхэд эвдэрсэн мөнгөн аяганы мөнгө, шигтгээг нь авчихсан бугуйвч, ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйлс байхаар нь грамлаж үзээд 2лан, 6 цэн болж 270,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөн бугуйвч нь 3 шигтгээний оромтой байсан боловч шигтгээ нь байгаагүй... Шар өнгөтэй зүйл байгаагүй, дандаа цагаан мөнгөн эдлэл байсан... Би мөнгөн эдлэл худалдаж авсан... гэсэн мэдүүлэг, 

иргэний нэхэмжлэгч Н.Ч-ын ...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр барьцаалан зээлдүүлэх өрөөндөө сууж байхад нэг эмэгтэй ганцаараа орж ирээд 40 инчийн Haier  загварын зурагт барьцаанд авах уу гэхээр нь би бичиг баримтаа гэхэд мартчихсан байна, бага насны хүүхэдтэй болохоор яараад байна гэсэн. Би тэр эмэгтэйд итгээд нэр регистрийн дугаарыг нь бичиж зурагтыг 14 хоногийн хугацаатай 250,000 төгрөгийн барьцаанд тавьсан... гэсэн мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Х.Д-ын ...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр барьцаалан зээлдүүлэх өрөөндөө сууж байхад эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд 42 инчийн вишн зурагт барьцаанд тавина гэж хэлсэн боловч бичиг баримтгүй байсан. Эрэгтэй нь барьцаалан зээлдүүлэх газраас гараад эргэж өөр нэг эрэгтэй хүний хамт орж ирээд тэр хүний бичиг баримтаар зурагтаа 1 сарын хугацааатайгаар 260,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Дээрх зурагтыг барьцаанд авахдаа хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, зурагтыг асаж байгаа эсэхийг шалгаж авсан... гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Б-ын ...уг өдөр Эрдэнэ багаас Горд чиглэлтэй өөрийн эзэмшлийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Дэнж багийн нутаг дэвсгэрт зам дээр гараа өргөөд зогсож байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг машиндаа суулгасан. Тэр хоёр хүний эрэгтэй нь зурагт барьчихсан байсан ба үйлчилгээний төвд хүргүүлнэ гэж хэлсэн. Би үйлчилгээний төвийн баруун талд очиж зогсоход эрэгтэй нь ахаа эхнэр бид хоёрт мөнгө хэрэг болоод байна та хүлээж байгаарай, бид хоёр зурагтаа барьцаанд тавьчихаад гарч ирээд таксины мөнгөө өгнө гэж хэлээд барьцаалан зээлдүүлэх гзаарт орсон. Удалгүй эрэгтэй нь орж ирээд бичиг баримтгүй ирчихсэн байна та тус болооч бичиг баримтаараа зурагтыг маань барьцаанд тавиад өгөөч би удахгүй зурагтаа авна, танд ямар нэгэн гай болохгүй гэж гуйгаад байхаар нь би тэр залуугийн хамт барьцаалан зээлдүүлэх газарт орж өөрийн иргэний үнэмлэхээр зурагтыг барьцаанд тавьсан. Хэдэн төгрөгөөр барьцаанд тавьсан талаар мэдэхгүй байна... тэр залуу надад баярлалаа гэж хэлээд 20,000 төгрөг өгөөд эхнэрийнхээ хамт явсан... гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Г-ын ...уг өдөр өөрийн эзэмшлийн **-** улсын дугаартай приус 10 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байхад Согоот баг 6-1 дүгээр байрны урд талын автобусны буудал дээрээс нэг эмэгтэй хүнийг машиндаа суулгасан. Уг эмэгтэй хүн машинаа журамлуулчихсан, гэрээсээ очиж зурагтаа авч барьцаалан зээлдүүлэх газарт тавиад зурагтаа авч гарна гэж хэлсэн. Ингээд тэр эмэгтэйгийн гэр гэх Дэнж багт байх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хойшоо гудамжаар явж байгаад хашаан дотроо улаан өнгийн модон байшингийн гадна ирэхэд тэр охин хашаа руугаа орж 4-5 минутын дараа эргэн зурагт авч гарч  ирсэн. Тэр охин үйлчилгээний төвийн барьцаалан зээлдүүлэх газрын гадаа хүргүүлсэн ба бичиг баримтгүй байна, таны бичиг баримтыг ашиглаад зурагтаа барьцаанд тавьчих уу би асуудалгүй эргээд зурагтаа авчихна гэж хэлсэн. Тэр охины хамт барьцаалан зээлдүүлэх газар руу орж үүдэнд сууж байсан настай эгчид зурагтыг 250,000 төгрөгөөр өөрийн бичиг баримтаар барьцаанд тавьсан. Тэр охин надад таксины мөнгө гэж 10,000 төгрөг өгчихөөд Хүлэг хүнсний захын харалдаа машинаас буусан. Барьцаанд тавьсан гэх зурагтыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй... гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  “Ашид билгүүн” ХХК үнэлгээний газрын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮ-622/3478 дугаартай үнэлгээ, “Ашид билгүүн” ХХК үнэлгээний газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ТХҮ-622/3472 дугаартай үнэлгээ, “Тольдох оюуны өгөөж” ХХК үнэлгээний газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 220141 дугаартай үнэлгээ, “Тольдох оюуны өгөөж” ХХК үнэлгээний газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 220140 дугаартай үнэлгээ,  Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 99 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, нас тоолсон тухай тэмдэглэл барьцаалан зээлдүүлэх гэрээний хуулбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудар нотлогдон тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.М нь шүүгдэгч Б.Дийг хулгай хийхийг нь мэдэж байсан бөгөөд хүн харах, эд зүйлийг нь байгаа газраас нь авч зөөвөрлөн ломбарданд тавих, ломбарданд тавьсан мөнгийг нь цуг хэрэглэх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд нь хамжигчаар оролцсон болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Дийн 3 удаагийн үйлдлийг ганцаараа үйлдсэн гэсэн нь үгүйсгэгдэж байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч Ц.М нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч Ц.М нарын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч Ц.М нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг бүлэглэн 4 удаагийн үйлдлээр  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Мөн өсвөр насны шүүгдэгч Ц.М нь бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Мгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А-ийн...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Т найз Д н нарын хамт орой 21 цагийн үед Уурхайчин багийн Вегас нэртэй бааранд ороод 23 цаг 50 минут хүртэл суусан. Тухайн бааранд бид гурав хүн тус бүр сэнгүр нэртэй 0,5 литрийн шар айрагнаас 3 ширхгийг уусан. Тухайн баарнаас найз Д түрүүлээд гарсан ба нөхөр бид хоёр араас нь гарсан. Баарнаас гарахад баарны гадна талд 3 охин зогсож байсан ба хажууд нь манай найз Д ярилцаад зогсож байсан. Энэ үед би Д-д хандаж хамт явна шүү гэж хэлэхэд Үүлэн гэх хүрэн өнгийн урт куртиктэй бор өнгийн ороолттой, үсээ задгай тавьсан тамхи зуусан охин над ру ирээд миний үснээр 2 гараараа зулгааж, үсдэн газар руу дарж намайг газарт суулгасан. Би энэ үед яаж байгаа юм бэ, тавиач гэж орилж байх үед уг охин найзтай чинь хамт занаж байгаад алчихна шүү гичий минь гэж хэлсэн. Энэ үел миний хажууд байсан хүмүүс салгах гэж байх үед М гэх цагаан куртиктэй бор ороолттой охин ирээд миний нүүр хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.М-ийн дээрх үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогч А-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэмт буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хуулийн өөр зүйл хэсэг, заалтанд заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчилэл тохирсон байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Ц.Мг бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Хохирогч Б.П, Д.Э, Д.Ө нар нь алдсан эд зүйл болох зурагтнуудаа авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч М.О нь Тольдох оюуны Өгөөж ХХК-ний үнэлгээний дагуу хүүхдийн гутлын хонх 2 ширхэг, явуу 2 ширхэг авсан бусад эд зүйлээ аваагүй учир 3,353,460 төгрөгийг нэхэмжилсэн, иргэний нэхэмжлэгч С.Оюунсүрэн 255,300 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Чанцал 269,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Д 286,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Шүүх х- бурхан дээр байсан 20,000 төгрөгийг шүүгдэгч Б.Д авсан гэх тул түүнээс гаргуулж хохирогч Б.П-д олгох,

Хохирогч Д.Ө нь алдагдсан эд зүйлдээ үнэлгээний хөлс 30,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч нараас хувааж гаргуулан хохирогчид олгох,

Хохирогч М.Огийн гар утас нь эвдэрхий байсан, монетон бөгж, ээмэг байгаагүй, хөрөө аваагүй гэж шүүгдэгч Б.Д мэтгэлзэх боловч шүүх хуралдаанд гаргасан хохирогч М.Огийн дүрсэлж хэлсэн ээмэг бөгжийг өсвөр насны шүүгдэгч Ц.М байсан, ээмгийг нь авах гээд зүүж үзээд больсон талаар мэдүүлдэг, мөн хөрөө нь амбаарт нь байсан амбаар луу нь Б.Д орсон талаараа мэдүүлсэн тул 32 инчийн зурагт 350,000 төгрөг, гар утас 348,700 төгрөг, хөрөө 105,000 төгрөг, 2 ширхэг мөнгөн аягыг эвдэж мөнгийг нь авсан, шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний бугуйвчны шүрийг нь авч хаясан гэх тул эдгээр эд зүйлийн үнийн дүнгийн 50 хувийг, үнэлгээний хөлс 160,000 төгрөгний 50 хувь /350,000+348,700+105,000+/539,000:2/269,500+/1,470,000:2/735,000/+/160,000:2/80,000/ нийт 1,888,200 төгрөгийг шүүгдэгч Б.Доос гаргуулан хохирогч М.Од, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс үнэлгээний хөлс 160,000 төгрөгний 50 хувь, мөнгөн болон монетон эдлэлийг зарж борлуулж мөнгийг өөртөө хэрэглэсэн тул мөнгөн аяга, шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний бугуйвчны үнийн 50 хувь, 4 хос мөнгөн ээмэг, бөгж, гинж, клоун 238,000 төгрөг, ногоон шигтгээтэй монетон ээмэг 167,040 төгрөг, цулгуй цагирган монетон бөгж 135,720 төгрөг, /80,000+269,500+735,000+238,000+167,040+135,720/ нийт 1,625,260 төгрөгийг гаргуулан хохирогч М.Од олгож,

Шүүгдэгч Б.Д-оос 127,650 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.О-д, 134,500 төгрөгийг гаргуулан  иргэний нэхэмжлэгч Н.Ч-д, 143,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Д-д олгож, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-иас 127,650 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.О-д, 134,500 төгрөгийг гаргуулан  иргэний нэхэмжлэгч Н.Ч-д, 143,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Д-д тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн хохирогч А.Н нь өсвөр насны шүүгдэгч Ц.М, Г.Э нараас 333,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүний 50 хувь болох 166,000 төгрөгийг шүүгдэгч төлнө гэсэн тул түүний хууль ёсны төлөөлөгчөөс 166,000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Нд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 Шүүгдэгч Б.Д, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар, өсвөр насны шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас: “... шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Дт 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.3-т зааснаар уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил буюу 1096 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас өнөөдрийн байдлаар 133 хоногийн ялыг эдэлсэн байх бөгөөд эдлээгүй үлдсэн ял болох 2 жил 7 сар 20 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Өсвөр насны шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-дзааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2 дахин багасгаж 2 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.3-т зааснаар нэмж нэгтгэн 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна 8 жилээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ц.М болон түүний өмгөөлөгч “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэв.

 

  Шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Д, Ц.М нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй тэдний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-дзааснаар шүүгдэгч Б.Дт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.3-т зааснаар уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 26 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

өсвөр насны шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-дзааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-дзааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг нэмж нэгтгэн 1 жил 7 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтоож шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Б.Д нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаа 2022 оны 05 сарын 02-ны өдрөөс эдэлж эхэлсэн байх бөгөөд энэ хэрэгт түүнд 2022 оны 05 сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

Үүнээс: түүний эдлээгүй үлдсэн ялыг тооцоход 2 жил 11 сар 26 хоног буюу 4 хоног эдэлсэн байна.

Цагдан хоригдсон хугацааг тоолоход 2022 оны 05 сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 129 хоног цагдан хоригдсон байх бөгөөд уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Харин 85 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлж байсан гэж цагдан хоригдсон 129 хоногийг хасч давхардуулан тоолох үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч Ц.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, Б.Д, Ц.М нарын эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Дийн цагаан өнгийн хос пүүзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцааж олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч Ц.М нарыг бүлэглэн 4 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

         Өсвөр насны шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-дзааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

         Өсвөр насны шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Дт уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 26 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 5 жил 11 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-дзааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг нэмж нэгтгэн 1 жил 7 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтоосугай.

 

         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Мд хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

         7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.М нь дээрх хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 129 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

9. Өсвөр насны шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Б.Д, Ц.М нарын эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Дийн цагаан өнгийн хос пүүзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцааж олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Доос 20,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.П-д, 15,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ө-д, 1,888,200 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-д, 127,650 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.О-д, 134,500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Ч-д, 143,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Д-д,

өсвөр насны шүүгдэгч Ц.Мгийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц.аас 15,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ө-д, 1,625,260 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-д, 127,650 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.О-д, 134,500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Ч-д, 143,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Д-д  тус тус олгосугай.

 

12. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш, иргэний нэхэмжлэгч, иргэний харицагч нар нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ